| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0043/И |
| Дугаар | 00283 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 00283
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд оршин суух Шарнууд овогт Долгорын Цогзолмаа /РХ65071023/-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Д.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Цогзолмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн сургуулийн байрны хүмүүжүүлэгчээр 1983 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгоход тухайн байгууллагад ажиллаж байсан хугацааны орсон тушаал байгаад гарсан тушаал байхгүйн улмаас миний ажиллаж байсан хугацаа тогтоогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн сургуульд 1983 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл байрны хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Шарнууд овогт Долгорын Цогзолмаа нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Цогзолмаа нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн сургуульд 1983 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл байрны хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан болох нь
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн сургуулийн захиргаанаас 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Долгорын Цогзолмаа нэрээр нээж олгосон 418417 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 81 дүгээртэй “... 10 жилийн дунд сургуулийн байрын хүмүүжүүлэгчээр ...Цогзолмааг 8 дугаар сарын 26-наас эхлэн томилон ажиллуулсугай” гэх байрын хүмүүжүүлэгч ажиллуулах тухай тушаалын хуулбар, Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуулийн захиргаанаас 1984 оны 3 дугаар сарын 07-ны өдөр олгосон баярын бичиг, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Л.Бямбасүрэнгийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр олгосон архивын лавлагаа, тодорхойлолт, гэрч Д.Сүхбатын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ... Д.Цогзолмаа нь 1983 оны намраас Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуулийн байрны багшаар томилогдон очоод 1987 оны 9 дүгээр сар хүртэл ажиллаж байсан юм ... гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 10/280 дугаартай “Тус аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн сургуулийн 1987 оны захирлын тушааал шүүж үзэхэд Д.Цогзолмааг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна”. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон