Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 03

 

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Прокурор Б.******* Шүүгдэгч Э.Ц- Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Э.Ц-гийн давж заалдсан гомдлоор 1723000850060 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний 325-р ангид уурын зуухны галч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Завхан аймгийн Улиастай сум Жаргалант баг Нефтийн хэсгийн **-** тоотод оршин суух, урьд Завхан аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих, мөн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих, мөн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* ******* овогт Э-ийн Ц- Регистрийн дугаар: ИХ********

 Шүүгдэгч Э.Ц- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: ******* ******* овогт *******ийн Ц-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-г 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Ц-д оногдуулсан 260/хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихийг анхааруулж, шүүгдэгч Э.Ц-д 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Ц- тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хувьд оногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Э.Ц- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот ший хэсэгт ялаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх зааснаар шийтгэсэн. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Э.Ц- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг анхан шатны шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна. Миний тухайд ажил хийдэг болохоор энэ шийтгэлийг биелүүлэх боломжгүй байна гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн сум дундын эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр 04-ний өдрийн 02 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ц- давж заалдах гомдол гаргасан байна. Шүүгдэгч Э.Ц-гийн хийсэн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэх хууль зүйн үндэслэл байна. Ийм учраас Э.Ц-гийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байхад гэмт хэрэгт тооцож ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймээс анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр 04-ний өдрийн 02 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв. Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Ц-гийн үйлдсэн гэмт хэрэгт хохирлын асуудал яригдаж байна. 300.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх тайлбарт бага хэмжээний хохирлыг хохиролд тооцохгүй гэсэн заалттай, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.5 дахь заалтад гэмт хэргийн хохирлын талаар бага хэмжээний хохирол гэж 300.000 төгрөг буюу түүнээс бага хэмжээтэй байна гэж тогтоосон. Анхан шатны шүүхээс хохирлын хэмжээ буруу ойлгож хэрэглэсэн учраас хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Ц-г 2015 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ. Шүүгдэгч Э.Ц- анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч ял хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан байна. Тухайн шүүгдэгчийн бусдын хувцасны халааснаас хулгайлсан 300.000 төгрөгний асуудал нь 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь хэсэгт заасан баг хэмжээний хохиролд хамаарч байх бөгөөд тухайн хуулийн зохицуулалтаас нь авч үзвэл 301.000 түүнээс дээш хэмжээний хохирол учирсан бол Эрүүгийн хуулиар зохицуулагдах ёстой байна. Гэтэл анхан шатны шүүх тухайн хэргийн хохирлын хэмжээ бага буюу 300.000 төгрөг байхад 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэн, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулсан нь буруу байна. Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгч тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт яагаад Эрүүгийн хуулийг хэрэглэх болсон хуульзүйн үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй, дүгнээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч Э.Ц-гийн давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Шүүгдэгч Э.Ц-г анхан шатны шүүхэд очтол хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ