| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0146/И |
| Дугаар | 00303 |
| Огноо | 2017-03-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 00303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багт оршин суух Шанихан овогт Цэгмэдийн Нямцэдэв /РБ57112213/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Ц.Нямцэдэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Нямцэдэв шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1973 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс туслах малчнаар элсэн орсон юм. Уг ажлаа 1976 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хийж байгаад 1976 оны 7 дугаар сарын 27-ны өдөр цэргийн албанд явсан юм. 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас ирээд түүнээс хойш нэгдэл тарах хүртэл буюу 1990 оныг дуустал Дархан, Хатгал, Ханх зэрэг газар луу үхэр мал туух, хонь маллах зэрэг ажлыг хийсэн юм. Иймд дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Нямцэдэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд нэгдэлд 1973 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оныг дуустал ажилласан боловч архиваас миний цалин хөлсний 70 дугаар данс 1973 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1979 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байснаар гарсан тул уг хугацаагаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Шанихан овогт Цэгмэдийн Нямцэдэв нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ц.Нямцэдэв нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1973 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хоньчноор ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ЗДТГ-аас 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц.Нямцэдэвийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн захиргаанаас 1981 оны 7 дугаар сарын 20-ний өдөр Цэгмэдийн Нямцэдэв нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02/11541 дугаартай албан бичиг, гэрч Н.Цэнгэний 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: ... 1973 оноос Арбулаг сумын Мандал нэгдлийн 2 дугаар бригадад хоньчноор ажиллаж байгаад 1976 онд цэрэгт яваад 1979 онд халагдаж ирсэнээсээ хойш 1990 оны хувьчлал тарах хүртэл тасралтгүй хоньчноор ажиллаж байсан. Тодруулж хэлбэл эм хонины суурь хариуцаж ажилладаг байсан.. гэх мэдүүлэг, гэрч Ё.Цэнджавын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: ...1979 онд цэргээс халагдаж ирсэнийхээ дараа Арбулаг сумын Мандал нэгдлийн 2 дугаар бригадад хоньчноор ажиллаж байсан. Тухайн үедээ буюу 1987-1988 оны хооронд тэмээ бас хариулж байсан санагдаж байна. Мандал нэгдэл тарах хүртэл буюу 1988-1989 оны үед хувьчлал тарах хүртэл, мөн нэгдэл тарсаны дараа хоршооны хэдэн мал бас хариулж байсан гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон