Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 00304

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 5 дугаар багт оршин суух Хар хуулар овогт Дашнямын Эрдэнэ-Очир /РИ61082620/-ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан хүсэлтдээ:   Миний бие 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдөр анх Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчноор томилогдож 1980 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг дуустал ажиллаад 1980 оны 5 дугаар сарын 18-ны өдөр цэргийн албанд явсан. Улмаар 1983 оны 5 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдаж ирээд 1983 оны 5 дугаар сарын 20-ний өдрөөс тус нэгдлийн 4 дүгээр бригадад хоньчноор орж 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй ажилласан юм. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр авч байсан боловч манай сумын архив шатахад хөдөлмөриин дэвтэр маань устсаны улмаас ажилласан жил маань тооцогдохгүй байгаа юм. Хэдий хөдөлмөрийн дэвтэр шатаж устсан ч цалингийн түүвэр архиваас гарч ирсэн байгаа. Миний хувьд хөдөлмөрийн чадвар алдалтын 60%-иар группт байдаг бөгөөд ажилласан жилээ сэргээн тогтоолгосноор би группын мөнгөө бүрэн хэмжээгээр авах боломжтой болох юм. Миний ажиллаж байсан гэдгийг гэрчлэх, надтай хамт ажиллаж байсан хүмүүс болон манай нэгдлийн дарга ч байгаа юм. Иймд Д.Эрдэнэ-Очир миний 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг дуустал Алтантал нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчноор, 1983 оны 5 дугаар сарын 20-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 4 дүгээр бригадад хоньчноор тус тус ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү.

...Миний бие Д.Эрдэнэ-Очир нь хөдөө зуд турхан ихтэй, хүүгийн эхнэр төрөх гээд өвдсөн байгаа. Хүн бүл цөөтэй байгаа шалтгааныг харгалзан үзэж. Намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хар хуулар овогт Дашнямын Эрдэнэ-Очир нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг  хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг  хангаж шийдвэрлэлээ.

Д.Эрдэнэ-Очир нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газраас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 3/1 тоот албан бичгээр олгосон архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Эрдэнэ-Очирын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, гэрч М.Мөнхбатын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: ...1978-1980 он хүртэл Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 1 дүгээр бригадад туслах ажил /айлын туслах малчин, фермийн саальчин/ гэх мэт ажил хийдэг байсан...Цэрэгт яваад ирсэнийхээ дараа 4 дүгээр бригад руу шилжиж очоод малчин болсон юм... гэх мэдүүлэг, гэрч Ш.Гэрэлчулууны 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн ...Намайг 1984 оноос Алтан тал нэгдлийн 4 дүгээр бригадад ажиллаж эхлэх үед бид нартай цуг айл саахалт байдаг, нэгдлийн хурга маллаж байсан хүн юм....гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна

Харин нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1980 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, 1983 оны 5 дугаар сарын 20-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд  малчинаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10/50 дугаартай “Тус аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1978-1990 оны тушаалыг шүүж үзэхэп Д.Эрдэнэ-Очирыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна”. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очир нь “...намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон