Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/282

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,   

Улсын яллагч Б.Бат-Оргил,

Шүүгдэгч Л.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов,   

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Л.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 20140007600313 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 сарын 08-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 03 сарын 05-ны өдрийн 7/а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, овогт Л.Э,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах 38-16 тоотод архидан согтуурсан үедээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу хамтран амьдрагч А.Б г зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Л.Э нь архидан согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг 38-16 тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч А.Б г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох ...

Хохирогч А.Б гийн ... манай нөхөр Э Саруулынд очьё гээд Шар бүрд дэлгүүрийн ард уурлаад чирээд тав зам дээрээс такси бариад Хонгор хотхонд Саруулынд очоод байж байтал Э хэл амаар доромжлоод өнөө шөнө чамайг ална, намайг чирээд айлын буйдан дээрээс хаалга руу нь чирээд байхаар нь Саруул болиочээ гээд хэлэхээр нь Э болиод тэр хойгуур нь хувцасаа өмсөөд гарья гэж худлаа яриад Э ыг түрүүлж гаргаад хаалгыг хаагаад цагдаа дуудсан ... тэрээр намайг авч явах гээд хөл рүү өшиглөөд, чирч гулдраад, хувцас хунар тайлаад байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-45/,

Гэрч Т.Саруултуяагийн ... Билэгмаа, нөхөр болох Э 22 цагийн орчим манайд орж ирээд Билгээ эгч манайд хононо гээд байхад нөхөр болох Э нь гэрлүү авч явна гээд буйдан дээр чирээд өмд цамцыг нь тайлаад Э гэгч Билгээг чи ийм янхан байхгүй юу гээд хэл амаар доромжлоод үүдрүү чирээд байхаар нь болиочээ хэж хэлэхэд Э болиод тэр 2 хэл амаа олоод хэрэлдэхээ болиод Э гэрээс гархаар нь хаалгыг нь түгжээд цагдаа дуудсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49/,

Шүүгдэгч Л.Э ын ... 2020 оны 01 сарын 19-ний орой хамтран амьдрагч А.Б, түүний найз Саруултуяа, Шинэбаяр бид нар Орд нэртэй караокед орж пиво уучихаад тэндээсээ гараад А.Б бид хоёр Саруултуяагийнд очсон. Удаагүй Саруултуяа араас ирээд тэднийд байж байгаад би А.Бг дагуулаад гэрлүүгээ явах гэхэд тэрээр явахгүй гээд түүнээс болж маргалдаад би А.Бг дагуулж явах гээд чирж гулдарсан юм. Тэр үйл явдлын улмаас А.Бгийн гар хөл нь хөхрөөд гэмтэл учирсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 23-ны өдрийн №84 тоот шинжээчийн ... А.Бгийн биед хамар, бугалга, шуу, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 30/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Л.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.  

Шүүгдэгч Л.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Л.Э од хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна. 

Хохирогч А.Б шүүгдэгч Л.Э нар нь эвлэрч эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 104 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Эын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Л.Э нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн Л.Эын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт Л.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Лхагвын Эод 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Э ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Э од мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Л.Эын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.