Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 148/2017/00053/И |
Дугаар | 25 |
Огноо | 2017-01-05 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 25
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй Ц.Тунгалагт холбогдох “Зээл, зээлийн хүү, торгуулийн хүү, нотиаратын хөлс бүгд 114.431 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэлийн шаардлага: Чойжав овгийн Цэрэндоржийн Тунгалагаас 114.431 төгрөг гаргуулах тухай
Нэхэмжлэлийн агуулга: Иргэн Цэрэндорж овогтой Тунгалаг нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “ВишнФанд” ББСБ-ын Сэлэнгэ салбараас 10703068 тоот зээлийн гэрээ байгуулан 1000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 12 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Ц.Тунгалаг нь үндсэн зээл 73.700 төгрөг, хүү нь 28.410 төгрөг, торгуулийн хүү 3.121, нотиаратын хөлс 9.200, нийт 114.431 төгрөгний төлбөртэй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан тул яаралтай зээлийг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.
Хариуцагч Ц.Тунгалаг нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:
... “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй Ц.Тунгалаг надад холбогдуулан 114.431 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна. Тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг нь Ц.Тунгалагт холбогдуулан “Зээл, зээлийн хүү, торгууль, нотиаратын хөлс бүгд 114.431 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ц.Тунгалаг нь 114.431 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн,
гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зйлийн 74.2-т зааснаар хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь буюу 2.275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2.275 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй Ц.Тунгалагт холбогдох “Зээл, зээлийн хүү, торгууль нотиаратын хөлс бүгд болох 114.431 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь буюу 2.275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2.275 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ