| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2020/0037/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/60 |
| Огноо | 2020-07-30 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/60
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Ш.Б,
шүүгдэгч Р.Г, Б.Б, Д.М, М.Д, тэдгээрийн өмгөөлөгч С.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж овогт Рын Г, Б овогт Бийн Б, Б овогт Ды М нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Мын Дад тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1917001730039 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч М Улсын иргэн, Ж овогт Рын Г /РД:ЗЛ90062519/, Дундговь аймгийн С суманд 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, Г аймгийн Ш сумын ..... гэх газар оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 11, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд 2006 онд /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3, 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн тэнсэж хянан харгалзсан гэх,
Шүүгдэгч М Улсын иргэн, Б овогт Бийн Б /РД:ЕЙ89120718/, Г аймгийн С суманд 1989 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын ...... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, урьд 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан гэх,
Шүүгдэгч М Улсын иргэн, Б овогт Ды М /РД:ЕЙ76082431/, Д аймгийн С суманд 1976 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын ..... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан гэх,
Шүүгдэгч М Улсын иргэн, Б овогт Мын Д /РД:ЕЙ87102572/, Д аймгийн С суманд 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын ..... гэх газар оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 2010 оны 08 дугаар сарын 18-ны өдөр /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугцааагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан гэх,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Р.Г нь Б.Бтэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г аймгийн Ш сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Бэрхтийн Ухаа гэх газар бэлчээрт байсан бог малаас иргэн Л.Бийн 1 тооны хонийг мотоцикль ашиглан хулгайлж 180 000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Д, Б.Б, Д.М нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г аймгийн Ш сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Нарийн хар гэх газар бэлчээрт байсан бог малаас иргэн Н.Гын 1 тооны хонийг мотоцикль ашиглан хулгайлж 150 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч М.Д нь Р.Г, Б.Б, Д.М нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г аймгийн Ш сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Нарийн хар гэх газар бэлчээрт байсан бог малаас иргэн Н.Гын 1 тооны хонийг мотоцикль ашиглан хулгайлж 150 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Б.Б нь Р.Гтэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г аймгийн Ш сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Бэхтийн Ухаа гэх газар бэлчээрт байсан бог малаас иргэн Л.Бийн 1 тооны хонийг мотоцикль ашиглан хулгайлж 180 000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Р.Г, М.Д, Д.М нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г аймгийн Ш сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Нарийн хар гэх газар бэлчээрт байсан бог малаас иргэн Н.Гын 1 тооны хонийг мотоцикль ашиглан хулгайлж 150 000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Д.Мтай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Г аймгийн С сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Зуун умай гэх газраас иргэн А.Цын 2 тооны адууг мотоцикль ашиглан хулгайлж 3 100 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Д.М нь Р.Г, Б.Б, М.Д нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г аймгийн Ш сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Нарийн хар гэх газар бэлчээрт байсан бог малаас иргэн Н.Гын 1 тооны хонийг мотоцикль ашиглан хулгайлж 150 000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Б.Бтэй бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Г аймгийн С сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Зуун умай гэх газраас иргэн А.Цын 2 тооны адууг мотоцикль ашиглан хулгайлж 3 100 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Р.Г, Б.Бтэй нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г аймгийн Ш сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Бэрхтийн Ухаа гэх газраас Л.Бийн 1 тооны хонийг мотоцикль ашиглан хулгайлж 180 000 төгрөгийн хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр:
Шүүгдэгч Р.Г М.Д, Б.Б, Д.М нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г аймгийн Ш сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Нарийн хар гэх газраас Н.Гын 1 тооны хонийг мотоцикль ашиглан хулгайлж 150 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б Д.Мтай нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Г аймгийн С сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Зуун умай гэх газраас А.Цын 2 тооны адууг мотоцикль ашиглан хулгайлж 3 100 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Р.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид нар Чойроос Ш руу 4 мотоцикльтой гарсан. А гэх эгчийндээ очоод дараа нь Гантулгынд очсон. Тэгээд нэг шил архи гаргаж өгсөнийг хувааж уугаад буцаж эгчийнд ирээд Д хүнээс мөнгө авна гээд 1 мотоциклио орхиод 3 мотоцикльтой гараад урагшаа давхиж байтал Б манай аав ээж хоёрын хойно байна гээд хонин дээр очоод намайг нэг хонь бариад ав гэхээр нь би барьж авсан. Тэр хонийг Д, Б ах хоёр урагшаа зөрлөг орж зараад 2 шил архи авч ирснийг овоон дээр гараад Д, А, М, Б бид 5 уугаад нилээн удаж байгаад дахиад хонь байхаар нь Д бид хоёр аваад Шивээ рүү давхиж ирээд эгчийнд сууж байхад эзэн нь ирээд хонио авая гээд хонио аваад явсан. Хохиролд хонийг нь амьдаар нь өгсөн. Дээр нь Д бид 2 хувааж 150 000 төгрөгийг өгсөн. Харин Бийн хонины хохирлыг Б ах ганцаараа өгсөн гэв.
1.2. Шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 06-ний өглөө би Г, А, Б, М нартай Бийнд уулзсан. Би Ш явах ажилтай, эгчийнд очиж арьс элдэнэ гэж хэлэхэд тэд нар бөөндөө явъя мотоциклио янзална, явах ажилтай гээд 4 мотоцикльтой тавуулаа явсан. Шд нэг найзындаа очоод архи уугаад Өлзийт орж дахиж архи авъя гээд явсан. Г, Б хоёр бид нарыг урагшаа чигээрээ явж бай, бид хоёр айл руу очоод ирье гээд зүүн урагшаа явсан. Бид нар төв замаар нилээн явж байхад араас Г гэрээсээ хонь аваад ирлээ гээд хонь дүүрсэн ирсэн. Б бид 2 хонийг нь Өлзийт рүү архи зардаг эгчид зараад 2 шил архи, ундаа ус аваад Өлзийтөөс наашаа гараад овоон дээр 1 шил архиа уугаад би эгчийх рүү явж арьсаа авна гээд Гтэй хамт салж явсан. Энэ хэд хойшоо Ш явна гээд явсан. Г бид 2 эгчийнх рүү явж байгаад хонь тааралдаад хоёулаа нэг хонь аваад явчихъя гээд хонийг нь бөөгнүүлээд нэг хонь авсан. Хонио дундаа дүүрээд эргээд Ш явсан. Гийн эгчийнд ирээд хонио гэрийнх нь ард уяад гэрт нь ороод би өвөрт байсан архи задлаад ууж байсан чинь Б, М нар араас орж ирээд архиа хувааж уугаад сууж байхад эхнэр чи ирэх болоогүй юу, хүүхдийн бие өвдөөд байна гээд утсаар ярихаар нь энэ хэдийг орхиод гэр лүүгээ ирсэн. Хохирогч Год хонийг хониор нь өгөөд дээр нь Г бид 2 дундаасаа 150 000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу гэв.
1.3. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 10 дугаар сарын 06-ны өглөө Д манайд ирээд эгчийнх рүүгээ явна гэхээр нь А, Г, М хамт явъя гээд бид нар тавуулаа Шивээ явсан. Шивээд очоод Г гэх найзындаа нэг шил архи уугаад, 25 дугаар зөрлөг орж мотоциклийн сэлбэг авъя, Өлзийт орж архи авъя гээд бүгдээрээ гарсан. Шивээгийн урд дээрээс Г бид хоёр салаад тэнд байсан хониноос нэг хонь аваад энэ хэдийн араас гүйцээд очсон. Тэгээд би Дын ард талд хонио авч суугаад Өлзийт зөрлөг орж зараад буцаж ирээд овоон дээр гарч архи уусан. Тэгээд Д, Г хоёр Гийн эгчийнх рүү явсан. М бид хоёрын мотоциклийн гинж нь мултараад Шивээ явсан. А эгчийн гэрт ирэхэд Д, Г хоёр ирчихсэн үлдсэн нэг шил архиа хувааж уугаад сууж байсан. Дын утас дуугараад явлаа гээд явсан. Тэгтэл Г гэх хүн ирээд хонь мал авлаа гэж хэлэхээр нь юун хонь мал гээд асуутал сая хонь аваад явахыг чинь дурандсан гэсэн. Тэгтэл гэрийн ард хонь уячихсан байсныг Г гэх хүн аваад явсан. 01 сарын 09-ний өглөө М ах манайд ирээд мотоциклио өгчих Далан ороод ирье гэхээр нь би мотоциклио хүнд өгөхгүй гэж хэлсэн чинь чи тэгвэл яваад өгөөч ах нь чиний мөнгийг гүйцээгээд олоод өгье гэсэн. М урагшаа гараад зүүн ухаа дээр байсан адуу руу салаад энийг аваад явна гээд туугаад яваад Алсын худаг дээр авч ирээд хоёрыг нь барьж аваад үлдсэнийг нь зүүн урагш нь хөөсөн. Өглөө ирээд хийлцээд өгөөрэй гэхээр нь би хийлцэж өгсөн. Тэгээд ах нь чиний мөнгийг удаахгүй өгнө гэж хэлсэн. Маргааш нь утсаа аваад чи өөрөө энэ махыг аваад мөнгө болго авах хүн олдохгүй байна гэхээр нь би найздаа 600 000 төгрөгөөр зарсан. Бид хонийг хониор нь өгсөн. Адууны хохирлыг М ах барагдуулсан. Өөртөө маш их гэмшиж байна. гэв.
1.4. Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр Бийнд мотоциклийг нь асуух гээд очиход Д, Б, Г нар байж байсан. Архи өгөхөөр нь амсаад уугаагүй. Д эгчийнхээсээ арьс авч элдэнэ, Г, Б хоёр мотоциклио янзална гээд бид нар Шивээ явсан. Гд очиход нэг шил архи гаргаж өгөөд уугаад айлд очоод Б мотоциклоо орхисон. Б, Г хоёр та хэд төв замаараа явж бай гээд Г гэрээрээ ороод очъё гээд явсан. Бид нар хүлээгээд байж байсан чинь хар толгойтой хонь дүүрээд ирэхээр нь юун хонь вэ гэж асуухад гэрээс аваад ирлээ гэж хэлсэн. Би тухайн үед мэдээгүй, овоон дээр энэ хэдийг архи ууж байхад нь унтаж хэвтээд байж байсан. Б бид хоёр явж байхад гинж мултараад хэд хэдэн удаа янзалж байж Шивээд айлд очсон. Тэнд Д, Г хоёр архи уугаад сууж байсан. Д утсаар ярьж байгаад эхнэр яриад байна гээд гараад явсны дараа Г, эхнэртэйгээ орж ирээд хонь хулгай хийлээ гэсэн. Би хонь авч ирснийг нь мэдээгүй болохоор юун хонь мал вэ, би мэдэхгүй гээд гарч яваад дэлгүүр орж тамхи аваад ирэхэд тэд нарыг цагдаа ирээд аваад явсан байсан. Би суудалд суугаад гэртээ харьсан. Хамгийн муухай зүйл хийсэн нь хүний хоёр адууг хулгайлсан. Би Бөд 470 000 төгрөгийн өртэй байсан. Надаас мөнгө цаас нэхээд байхаар нь хүний адууг авсан нь үнэн. Хохирол 3 100 000 төгрөгийг дангаараа төлж уучлал гуйсан. Одоо би найз нөхдийнхөө царайг харах нүүргүй болсон. Өмнө нь хулгай хийж үзээгүй. Тухайн өдөр Чойроос гарахдаа дүүгээсээ мөнгө гуйхаар очъё гэж бодсон. Бөд хулгай хийх талаар хэлээгүй. 2 хонгор халзан байдас адууг туугаад алсын худаг гэх газар очоод, тэндээсээ хашаанд оруулж байгаад барьж авсан. Б хүйтэнд даараад зогсож байхаар нь чи хашааны үүдэнд зогсож бай гэж хэлсэн. Тухайн адууг Айрагаас найзаасаа авсан гэж эхнэртээ хэлсэн. Адууг Б надтай хамт хийлцсэн. Би Бөд мөнгийг чинь өгч чадахгүй нь нэг адууг нь ав гэж хэлээд өгсөн. Хохиролд эхлээд 800 000 төгрөг, дараа нь унагатай гүү, 300 000 төгрөгтэй өгсөн. Дахиж ийм зүйл хийхгүй гэв.
1.5. Хохирогч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед малаа хариулаад явж байхад 3 мотоцикльтой хүн миний хажуугаар явж өнгөрсөн. Эхний шар өнгийн мотоцикльтой 2 хүн дундаа хонь дүүрээд хойд талд нь саарал дээлтэй хүн суучихсан урд зүг рүү явсан. Яг тэр мотоциклийн араас бас нэг мотоцикль явж өнгөрсөнийг нь би Рын хүү Г улаан өнгийн дээлтэй жолоодсон явж байна гэж харсан. Гийн ард талд бас нэг хүн суучихсан байсан. Гийн мотоциклийн араас бас нэг сахА хүн мотоцикль жолоодсон явж байсан. Орой 18 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад сургуулийн хүүхдээ Өлзийт зөрлөг орчмоос замын унаанд суулгаж өгөх гээд явахад манай хонь байсан Нарийн хар овооны зүүн талын овоон дээр нөгөө гурван мотоцикльтой явсан хүмүүс гараад ирсэн зогсож байсан. Намайг дурангаар харахад авч явсан хонь нь харагдахгүй байсан. Би хүүхдээ унаанд суулгаж өгөөд замын баруун тал руу гарч ирэх үед нөгөө гурван мотоцикльтой хүмүүс хөдлөөд хойд зүг рүү явцгаасан. Би наад талаас нь малаа харахаар очиж байтал учиргүй их тоос босоод эхлэхээр нь мал руугаа яваад очтол нөгөө мотоцикльтой хүмүүс манай хойд айл болох Гийн урд талд явж байхаар нь би дурангаар хартал улаан дээлтэй хүн мотоцикль жолоодож хойд талд нь бараан өнгийн хувцастай хүн суугаад тэр хоёр дундаа хонь дүүрчихсэн байсан. Нөгөө мотоцикльтой хэд хонин дээрээс хонь шүүрчихлээ гэж би үзээд эхнэрийн хамт араас нь дагаж явсаар байгаад Ш суманд орж ирээд А гэх айлд очиход зөв талын чих араасаа хөндлөн, буруу талын чих араасаа ухам имтэй, сүүл орчимдоо урьд нь будаж байсан ногоон өнгийн будагны оромтой хар толгойтой манай эм хонь байсан. Тухайн үед би 1 км орчим зайнаас дээрх хүмүүсийг дурандаж харахад 2 мотоцильтой 4 хүн ар араасаа Ш чиглэлд явж байсан. Тэдгээрээ хүмүүс 30-40 метрийн хоорондоо зайтай явж байсан. Замд унаа тэрэг нь саатсан хүн таараагүй. Би хонио 150 000 төгрөгөөр үнэлнэ. /Дын мотоциклийг харуулахад мөн байна гэв/” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 52-58 хуудас/
1.6. Хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 10 дугаар сарын 06-ны орой 20 цагийн орчим гэртээ байж байтал манай саахалт айлын Г миний гар утас руу залгаад танай малнаас мал дутсан байна уу, чи хүнд мал өгсөн үү, манай малнаас хүмүүс мал дүүрч явж байгаад цагдаад баригдаад байна гэж хэлэхээр нь би цагдаа дээр ирсэн чинь Г манай манаас 1 тооны хонь авсан гэж хэлсэн. Тэгээд малаа тоолсон чинь хар толгойтой хязаалан хонь дутсан байсан. Тухайн өдөр манай мал Ш сумын 2 дугаар баг Бэхтийн ухаагийн урдхан талд бэлчиж байсан. Б ахыг айлд орж цай ууж байх хугацаанд манай малнаас хонь хулгайлсан байна лээ. Би алдсан хонио 180 000 төгрөгөөр үнэлнэ. Хонийг маань Өлзийт зөрлөг дээр байдаг Д гэдэг хүнд зарсан байсан ба авахаар очиход Д гуай хонийг төхөөрчихсөн байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 61-65 хуудас/
1.7. Хохирогч А.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай адуу 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ш сумын хойд тал руу Зуун умай гэдэг газарт салхинд уруудаад очсон байсан. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хөдөө адуугаа хайж засмал замаар урагшаа чигтээ явж байтал Г аймгийн С сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Өехий цагаан өндөр гэх газар манай адуу байсан бөгөөд уг адуунаас хонгор халзан зүстэй хоёр гүү алга болсон байсан. Тухайн үедээ манай 2 адуу алга болсон байна салаад ийш тийшээ явж, өөр адуунд нийлсэн байж магадгүй гэж бодож уг адуугаа хайж явтал адуу байсан газрын ойролцоо 2 тооны адуу явсан мэт мөр олдсон. Ар талд мотоциклийн мөр явсан байхаар нь манай 2 адуу мөн байж магадгүй гэж уг мөрийг хөөж явсаар С сумын 4 дүгээр баг Алсын худаг гэх газрын зүүн зүгт улаан өнгийн балгасан байшинд манай адууг хашсан мэт мөр байсан бөгөөд тэр дундаас хонгор халзан зүстэй, 2 тооны адууг хооронд нь холбоод мотоцикльтой хөөсөн мэт мөр байсан. Тэр мөрийг дагаж би 2-3 хоног яваад Чойрын зүүн хойгуур тойроод хорих ангийн ар талаар тойроод хорих ангийн баруун талд М гэдэг айлын гадна талд уг мөр нь очсон байсан. Тэгээд би М гэх хүнээс асууж тодруулахад надад ямар нэгэн хулгай хийсэн талаар яриагүй. Уг 2 адууг би төлнө гэж надад хэлж байсан. Миний алдсан гэх адуу нь хонгор халзан зүстэй, 5 настай зөв талынхаа гуяндаа дугуй дотор 3 тоо тамгатай, нөгөө адуу нь мөн адил хонгор халзан зүстэй, 4 настай, зөв талын гуяндаа онги тамгатай, бөс дугуй дотор 3 тоо тамгатай адуу байсан. Маш том хээлтэй төллөх гэж байсан гэж өвгөн Заяа хэлж байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 199-202 хуудас/
1.8. Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 17-18 цагийн орчимд хүүхдээ Өлзийт зөрлөгт машинд суулгаж өгөхөөр явж байтал 3 мотоцикльтой 5 хүн төмөр замын баруун талд овоон дээр сууцгааж байсан. Тэгээд хүүхдээ суулгаж өгөөд төмөр замын гармаар гарч иртэл шар өнгийн 1 мотоцикль, нөгөө мотоциклийн өнгийг санахгүй байна 2 мотоцикль анх сууж байсан овооноосоо баруун урагш бууж байсан. Г бид хоёр Хар гэх газар бэлчиж байсан хонио хартал байхгүй байсан. Хойд талын овоо руу гартал манай хонь бөөгнөрчихсөн тоос татаад явчихсан. Тэгтэл Шивээговийн чиглэлд 2 мотоцикльтой 4 хүн явж байсан. Манай нөхөр дурандаад урд талынх нь 2 хүн голдоо хонь дүүрчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 араас нь давхиад гүйцээгүй. Хойноос нь нөхөр Г бид хоёр дагаад явсаар байгаад Ш суманд Г гэх залуугийн эгчийн гэрт Б, Г, Заяа нар архи уугаад сууж байсан. Замд ямар нэгэн унаа нь саатсан хүн таараагүй. Мөн тэр айлынх нь эхнэр, нөхөр 2 байсан. Д байгаагүй. Манай хониноос яагаад хонь аваад явчихав гэхэд бид нар аваагүй юу яриад байгаа юм гээд байсан. Тэгтэл Х буюу Б нь гадаа нэг хонь уячихсан байна ш дээ гэж хэлээд нөхөр бид хоёр гараад хартал манай хонийг гэрийхээ гадаа уячихсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 69-73 хуудас/
1.9. Гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би хамаатны хүүхэд Гт өөрийнхөө эзэмшлийн “Даюн” гэх нэртэй 0892 ГСЗ улсын дугаартай /хужаа/ мотоциклио 2019 онд 1 200 000 төгрөгөөр зарсан. Г цаашаа мотоциклийг ямар үнээр зарсаныг нь мэдэхгүй байна. Мотоциклийн бичиг баримт нь миний нэр дээр байх ёстой. Бичиг баримтыг нь Чойр оруулж сольж амжихгүй л байгаа юм” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 74 хуудас/
1.10. Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дэлгүүр дээрээ байж байтал Г, Х /Б/ гэх хоёр залуу ганц хонь зарах гэсэн юм гээд орж ирсэн. Би хэний яадаг хонь гэхэд Г нь манай гэрийн хонь байгаа юм, би Рын хүүхэд гэж хэлсэн. Би Р гэх хүнийг таньдаг учир хоёр залууд итгээд хонийг нь 80 000 төгрөгөөр худалдаж авсан. Эдгээр хүмүүсээс урьд нь мал мах худалдаж авч байгаагүй. Уг хонь хар толгойтой хонь байсан. Ямар имтэй байсан талаар мэдэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 76 хуудас/
1.11. Гэрч Р.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 10 дугаар сарын 06-ны орой гэртээ байж байтал 20 цагийн орчим манай дүү Г нь хөндлөн буюу Дын хамт дундаа нэг хонь дүүрчихсэн манай гэрт ирсэн. Архи уусан талаар нь сайн анзаарч хараагүй. Нэг шил архитай ирсэн. Д эгчийнхээс хонь авчирсан гэж байсан. Би тухайн үед гарч хониных нь зүс имийг хараагүй. Тэгээд манайд нэг шил архи задлаад сууж байтал 5-10 минутын дараа Х буюу Б, М нар ирсэн. Тэгтэл манайд хоёр хүн ирээд хонь яагаад дүүрээд явчихав гэж хэлсэн. Тэгсэн бүгд гадаа гарсан. Удалгүй цагдаа ирсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 77-81 хуудас/
1.12. Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 10 дугаар сарын эхээр ажлаа тараад дөнгөж Аийн гэрт ирээд цай уугаад сууж байтал Г танихгүй 3 залуутай 18 цагийн алдад цуварч орж ирсэн. Тэд нар орж ирээд 1 шил архи гаргаж уусан. Тэр архиа уугаад сууж байхад малаа алдсан гээд эхнэр, нөхөр 2 орж ирээд манай хониноос хонь алга болчихлоо та хэдийг дүүрээд явахыг чинь харсан гэж хэлсэн. Нөгөө дөрөв тиймээ авсан нь үнэн хонио аваад явах уу эсхүл мөнгийг нь авах уу гэж Х гэдэг залуу хэлж байсан. Нөгөө 3 нь дуугүй байсан. Нөгөө ах эгч хоёр цагдаа дуудсан. Цагдаа ирэхээс өмнө 2 залуу нь гараад явсан. Г, Х хоёрыг цагдаа нар ирээд авч явсан. Тэр 4 хамт орж ирсэн. Х гэдэг залуу нь айлаас хонь авлаа гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 82-83 хуудас/
1.13. Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 10 дугаар сарын эхээр Б намайг хонь мал харж бай гэж захиж үлдээсэн юм. Бийн хонь тэр үед Ш сумаас зүүн урагш 2-3 километрийн зайнд байдаг Нэртийн булаг гэх газарт байх усанд ороод гарсан. Манайх нуурын урд дээр намаржиж байсан. Орой нь Б манайд ирээд хониноос хулгайч нар 1 хонь аваад явсан байна гэж цагдаа хэллээ гэсэн. Бийн хонийг өдөр 11-13 цагийн хооронд усанд оруулж гаргаад 2-3 цаг хараагүй гэртээ амарсан. Тэр үед л алдагдсан байна лээ” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 77-81 хуудас/
1.14. Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Ш суманд Гийн эгчийнд очиж Х мотоциклио үлдээгээд тэднийхээс хөдлөөд Гантулгын гэрт очоод 0,75 литрийн 1 шил архиа ууж дуусгаад Өлзийт зөрлөг орж сэлбэг авна гээд 3 мотоцикльтой хөдөлсөн. Нилээн явж байгаад Х Б Г 2 замаа хаяад зүүн тийш хөндлөн давхиад явсан. Д, М 2 мотоцикльтойгоо зогссон. Би дэргэд нь очоод цаад 2 чинь хаачих гэж байгаа юм гэж асуусан чинь Г гэрээрээ орж ирье гээд явчихлаа гэсэн. Нилээн явж байгаад бид 3 зогсоод тамхи татаад сууж байтал Г, Б нар хонь дүүрчихсэн ирсэн. Гийг үлдээгээд Б авчирсан хонио Дын араар тавиад Өлзийт зөрлөг орлоо гээд түрүүлээд давхиад бид нарын араас нь нэг их удалгүй хонио зараад ирлээ гээд ирсэн. Х буюу Б өврөөсөө 2 шил 0,75 лиртийн архи, 1 цэвэр устай гаргаж ирсэн. Тэр архинаас бид нар нэг, нэг сайн татсан, М архинаас огт уугаагүй. Тэгтэл Х намайг А ах одоо буц гэхлээр нь би тэр дөрвийг үлдээгээд хойшоо хөдөлсөн. Архи нь талаараа болчихсон байсан. Би хойд араад нь буугаад нилээн явж байгаад эргэж харахад нөгөө 4 хоёр мотоцикльтой баруун хойшоо бууж байгаа харагдсан. Д өөрийнхөө мотоцикльтой Мг сундалсан. Г өөрийн мотоцикльтой Бийг сундалж явсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 90-91 хуудас/
1.15. Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр М нь эхнэр Бтэй хамт зах дээр таньд 1 адууны бүтэн мах зарах гэсэн юм гэж хэлэхээр нь би адуууны 1 килограмм махыг 4800 төгрөгөөр худалдаж авна гэж хэлсэн чинь оройхон таныг тарах үед чинь адууны махыг авч ирнэ гээд явсан. Тэгээд орой 19 цаг болж байхад М эхнэр Бтэй хамт адууны махыг хуваасан /7 хөл болгосон гэх/ байдА цагаан өнгийн суудлын автомашинд ачаад ирсэн. Би уг адууны махыг нь жин дээр хиллэж үзэхэд 147 килограмм хэмжээтэй байсан бөгөөд нийт 693 720 төгрөгөөр бодож худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 203-204 хуудас/
1.16. Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын 09-нд өглөө намайг ажилдаа явах гэж байхад М нь өнөөдөр би хөдөө явна гэж хэлсэн. Маргааш өглөө нь эрт босоод гэрээсээ гартал манай хашаанд илүү гэрийн цаад талд 2 адуу уячихсан байхаар нь Мгаас ямар учиртай адуу авч ирсэн талаар асуухад би өчигдөр Д аймгийн Айраг сум яваад ирлээ, манай найз надад нэг адуу өгсөн, нөгөө адуу нь Х хочтой Бийн адуу байгаа юм, уг адууг өнөөдөр зарж мөнгө болгоно гэж хэлсэн. Орой ажил тарахад М намайг мотоцикльтой ирж аваад нөгөө адуугаа хийсэн хоёулаа Балданзасаг зах орж Н эгчтэй уулзаж адууны махаа зарна гэж хэлээд бид хоёр зах орсон. Тэгээд бид хоёр гэр лүүгээ очиход гэрт 1 бүтэн адууны махыг эвдсэн байдА /7хөл болгосон/ байсан бөгөөд би Мгаас уг адууны гэдэс толгой, арьс, шийр нь яасан талаар асуухад хүнд өгөөд явуулсан, нэг адууны бүтэн махыг Б авч явсан гэж хэлсэн. Орой 19 цаг болж байхад М бид 2 такси дуудаад адууны бүтэн махаа ачаад Н эгчийн гэрт очоод Н эгч 1 килограммыг нь 4700 төгрөгөөр бодож нийт 693 720 төгрөгөөр худалдаж авсан. 93 000 төгрөгийг бэлнээр нь би авсан. Үлдсэн 600 000 төгрөгийг маргааш нь Н эгч Хаан банкны данснаас миний хаан банкны данс руу эхлээд 300 000 төгрөгийг, дараа нь 270 000 төгрөгийг нийт 570 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. М нь хөдөө явахдаа хэнтэй явсаныг нь мэдээгүй. Би Мгаас юу болсон талаар асуухад тэр 2 адууг Х хочит Б бид хоёр туугаад ирсэн, хүний адуу байсан юм гэж надад хэлсэн. Сүүлд Шанага хочит Б, Б гэх залуучууд М бид 2 дээр ирээд Мд хандаж очиж очиж чи Цогоо ахын адуунаас хулгай хийгээд байхдаа яадаг юм гэж хэлсэн. Тэр үед би мэдсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 206-209 хуудас/
1.17. Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын эхээр Б миний дугаар луу залгаад чи адууны мах авах уу гэхээр нь би ямар үнэтэй бэ гэтэл 600 000 төгрөг гэсэн. Тэгээд би төрсөн ах Быг унаа олоод хамт яваад өгөөч гээд ахын эхнэр Нандин-Эрдэнийн дүү Уугий гэдэг хүний цагаан өнгийн Марк-2 гэдэг машиныг нь гуйгаад ах, нөхөр О бид гурав хамт явсан. Чойрт очоод Бийн ээжийнх гээд дэнжийн Андуудын зүүн хойно айлд очоод Б найз охин Аийн хамт бидний машинд сууж яваад Хорихын 5 давхар байрны баруун талд хашааны гадаа зогсоод Б болон О, Б нар махыг машинд ачсан. Би бэлнээр 280 000 төгрөг өгсөн, түүнээс хойш удалгүй 300 000 төгрөгийг Бийн найз охин А нь Шивээд манайд орж ирж авсан. Дараа нь мөн А манайд ирж 20 000 төгрөг авсан. Би адууны толгой гэдэс зэргийг нь аваагүй, надад зөвхөн жижиглээд 7 хөл болгосон мах өгсөн. Би толгой гэдсийг нь яасан юм бэ гэхэд хүнээс авлагандаа авч байгаа учраас зөвхөн махыг нь авсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 223-224 хуудас/
1.18. Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сард манай дүү О ирээд унаа олоод Чойроос мах авч ирэх гэсэн юм гээд би эхнэрийн дүү Ундрахцэцэгийн Марк-2 машиныг нь гуйгаад О, О бид гурав Чойр явсан. Чойрт очоод Б болон түүний найз охин нь гээд нэг эмэгтэй хоёрыг аваад Хорихын 5 давхар байрны баруун талд зүүн захын хашааны гадаа очсон. Тэр хашаанд жижиг гэрээс 1 адууны мах ачсан. О, Б хоёр зөөгөөд би машины багажинд хийгээд ачсан. Б хаанаас авсан ямар учиртай адуу болохыг би мэдээгүй, манай дүү охинтой л утсаар ярьсан гэсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 225 хуудас/
1.19. Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын эхээр Б манай эхнэртэй адууны мах авах уу гэж ярьсан байсан. Тэгээд хадам ах Б бид гурав Б ахын эхнэрийн дүүгийн Марк-2 гэдэг машинтай явсан. Чойрт очоод Бийн ээжийнх гэрт очоод Б найз охин Аийн хамт бидний машинд сууж яваад Хорихын 5 давхар байрны баруун талд зүүн захын хашааны гадаа очсон. Зүүн урд талын жижиг гэрээс Б ах Б бид гурав адууны мах зөөж машинд хийсэн. Манай эхнэр Бд бэлнээр тал мөнгийг нь өгсөн гэсэн. Үлдсэн мөнгийг нь дараа нь цалин буусны дараа А нь гэрт ирж авсан гэж надад хэлсэн. Толгой гэдэс нь байхгүй дан мах байсан. Мах ачсан гэрт өөр мах байгаагүй, Б өөрийн гэсэн адуутай гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 226-227 хуудас/
1.20. Гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “М нь өөрийг гэсэн мА эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Хааяа ганц нэг адуу авчирдаг, морь мал тэжээсэн морь уясан ажлын хөлс гэж хэлж байсан. Он сарыг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг өглөө хашаанд 2 адуу уяатай байсан. Зүсийг нь би мэдэхгүй байна. Маргааш нь Х гэдэг хүнтэй нядалсан байсан. 2 тооны адууг хаанаас ямар учиртай авч ирсэн талаар нарийн ширийн зүйлийг нь би мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 228-229 хуудас/
1.21. Гэрч Р.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сард Бийг З гэдэг ах бензин тосыг нь хийгээд хөдөө дагуулаад явсан. Тэр шөнөдөө Б гэртээ ирсэн. Оройхон Б бид хоёр хадам ээжийнд байж байтал Шивээгээс О, О нар бас нэг ахын хамт цагаан өнгийн жижиг машинтай ирсэн. Б бид хоёр суугаад хорихын баруун талд айлын хашаанд очоод Б тэд нарт 1 адууны мах зарсан. Тэр нь Заас авлагаа авч байгаа юм гэж хэлсэн. Б Огоос мөнгө авч байсан. Хэдэн төгрөг авсаныг нь би мэдээгүй. Түүнээс хойш хэд хоногийн дараа би Огийнд очиж 300 000 төгрөг авсан. Дараа нь ба очиж 20 000 төгрөг авсан. Тэр мөнгөө Бөд ихэнхийг нь өгсөн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 230-231 хуудас/
1.22. Гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 13 тооны адуунаас 2 унагалах гэж байсан хязаалан байдас алдагдсан гэж нөхөр маань хэлж байсан. Нөхөр араас нь явж байгаад М нэг хүнтэй нийлж хулгайлсан болохыг нь тогтоож цагдаад мэдэгдсэн байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 236 хуудас/
1.23. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х-ийн 18-21, 29-31, 37-39, 176-181, 190-191 хуудас/
1.24. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлүүд, битүүмжлэх тухай прокурорын тогтоолууд /1-р х.х-ийн 29-31, 40, 45-46, 188-191 хуудас/
1.25. Г аймгийн С сумын үнэлгээний комиссын дүгнэлтүүд /1-р х.х-ийн 33, 43, 114, 119, 124, 193 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Р.Г, Б.Б, Д.М нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсүүдэд тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч М.Дыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсүүдэд тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус заажээ. Шүүгдэгч нарын холбогдож байгаа дээрх хэргүүд нь М Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн бөгөөд уг хуулиар зүйлчилбэл оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах тул прокуророос тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар зүйлчилж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Ганбат нь шүүгдэгч Б.Б, Д.М нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г аймгийн Ш сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Нарийн хар гэх газраас Н.Гын 1 тооны хонийг мотоцикль ашиглан хулгайлж 150 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт оролцоогүй тул тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Б.Б, Д.М нар нь Р.Г, М.Д нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г аймгийн Ш сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Нарийн хар гэх газраас Н.Гын 1 тооны хонийг мотоцикль ашиглан хулгайлж 150 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Н.Г, гэрч Т.А, Т.М, О.А нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгөтэй болох шунахайн сэдэлтээс үүдэлтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч Р.Г, Б.Б, Д.М, М.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би алдсан хонио амьдаар нь буцааж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 52-58 хуудас/
2.2. Хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Г, Б нар хулгайлсан хониныхоо орыг эргүүлж өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 61-65 хуудас/
2.3. Хохирогч А.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 800 000 төгрөг М төлсөн. Үлдэгдэл 2 300 000 төгрөг төлүүлж авмаар байна. Адуу мал өгч авна гэж тохирсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 201-202 хуудас/
2.4. Гэрч Р.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Г нь эхээсээ 9-үүлээ. 1эгч, 3 ах, 4 дүүтэй. Еранхий боловсролын сургуульд суралцаж байгаагүй. Бага наснаасаа мал дээр байсан. Зан байдлын хувьд даруухан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 78-79 хуудас/
2.5. Гэрч Ц.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би Дтай одоогоос 2 жилийн өмнө 1 гэрт орсон. Д нь төлөв томоотой, илүү дутуу ааш араншингүй, их өрөвчхөн, аль болох хүнд тус хүргэхийг боддог. Хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, найз нөхдийн дунд нэр хүндтэй. Нөхөр маань хүнтэй эвтэй найрсаг байдаг хүн. Архи дарс нэг их хэрэглээд байдаггүй, хааяа нэг хэрэглэдэг.” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 92 хуудас/
2.6. Гэрч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Д нь миний 4 дэх хүүхэд. 6 дугаар ангиасаа мал дээр гарна гээд гарсан юм. Дыг хулгай хийхээргүй хүн гэж боддог. Архины гайгаар ийм хэрэгт орчихлоо. Манай хүүхдүүд дотор даруухан дөлгөөхөн хүүхдийн нэг юм. Д нь хүний үгэнд оромтгой төлөв даруу зантай” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 94 хуудас/
2.7. Гэрч Г.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Б нь хар багаасаа аав, ээжтэйгээ хөдөө мал маллаж өссөн. 3 дугаар ангиасаа мал дээр гарсан. Б нь бага байхын их сэргэлэн цовоо, малд нүдтэй, тогтоодог хүүхэд байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 95 хуудас/
2.8. Гэрч В.Ц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Б нь айлын 4 дэх хүүхэд юм. Өрх тусгаарлаж гараад 2-3 жил болж байна. Өөрийн гэсэн ажил төрөл эрхэлдэггүй. Хааяа жонш бутлах ажил хийдэг. Тэр мөнгөөрөө амьдарлаа залгуулдаг.Б нь хүнд тусархуу, үгүй гэж хэлдэггүй за л гэдэг хүүхэд” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 96 хуудас/
2.9. Гэрч Д.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Г манай дээрээсээ 4 дэх хүүхэд маань юм. Г тусдаа гараагүй. Манай ам бүлд багтаж явдаг. Сургууль соёлд сууж байгаагүй. Нийлдэг найз нөхөд гэж байдаг үгүйг нь мэдэхгүй байна. .” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 97 хуудас/
2.10. Гэрч Д.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “М нь хүүхэд байхдаа үгнээс гардаггүй, төлөв томоотой хүүхэд байсан. Хөнгөн сэтгэлтэй, хүний үгэнд оромтгой, хүнд уруу татагдаад байдаг аймхай, зүрх муутай хүүхэд байсан. Дүү маань морь сайхан уяна. Морь малаа уяуулж байгаа хүмүүс нь тус болохгүй, энэ асуудал дуусвал дэргэдээ аваачих санаатай байгаа.” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 237 хуудас/
2.11. Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, Засаг даргын тодорхойлолтууд /2-р х.х-ийн 17-22 хуудас/
2.12. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2-р х.х-ийн 42 хуудас/
2.13. Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд /2-р х.х-ийн 44, 47-52, 54, 57-64, 66, 69-77, 80-81 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч нарыг учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг тус тус эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болохыг дурдлаа.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гийг 1 жил 8 сар, шүүгдэгч Б.Бийг 2 жил 3 сар, шүүгдэгч Д.Мг 2 жил, шүүгдэгч М.Дыг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Ганбат нь шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ялаас чөлөөлөх эсхүл тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналуудыг тус тус гаргажээ.
Шүүхээс улсын яллагчаас шүүхэд гаргасан саналыг хүлээн авч шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, урьд шүүхээр ял шийтгүүлж байсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг тус тус харгалзан тэдгээрт хорих ялыг ялгамжтай оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Ганбатын гаргасан саналыг шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан хүлээн авах боломжгүй болохыг дурдлаа.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Г аймаг дахь Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд битүүмжлэгдсэн шүүгдэгч Р.Гийн өмчлөлийн “Dayun” маркийн улсын дугааргүй, DY162FMJ-2 арлын дугаартай, 162FMJ*18000603* моторын дугаартай улаан өнгийн мотоциклийг, шүүгдэгч М.Дын өмчлөлийн “Хайрхан” нэртэй улсын дугааргүй, банкан дээрээ арслан бүхий зураглА, YG150-2E арлын дугаартай, DY162FMJ-2*C1729727* моторын дугаартай улаан өнгийн мотоциклийг, шүүгдэгч Б.Бийн өмчлөлийн “YG150-2E” маркийн 0892ГСЗ улсын дугаартай, LY4YCCKC6JK001360 арлын дугаартай, 8H000846 моторын дугаартай улаан шар өнгийн мотоциклийг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Г аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Рын Г, Б овогт Бийн Б, Б овогт Ды М, Б овогт Мын Д нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсүүдэд тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Мг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсүүдэд тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Г аймаг дахь Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд битүүмжлэгдсэн шүүгдэгч Р.Гийн өмчлөлийн “Dayun” маркийн улсын дугааргүй, DY162FMJ-2 арлын дугаартай, 162FMJ*18000603* моторын дугаартай улаан өнгийн мотоциклийг, шүүгдэгч М.Дын өмчлөлийн “Хайрхан” нэртэй улсын дугааргүй, банкин дээрээ арслан бүхий зураглА, YG150-2E арлын дугаартай, DY162FMJ-2*C1729727* моторын дугаартай улаан өнгийн мотоциклийг, шүүгдэгч Б.Бийн өмчлөлийн “YG150-2E” маркийн 0892ГСЗ улсын дугаартай, LY4YCCKC6JK001360 арлын дугаартай, 8H000846 моторын дугаартай улаан шар өнгийн мотоциклийг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Г аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Г, Б.Б, Б.М, М.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА