Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 148/2017/00054/И |
Дугаар | 29 |
Огноо | 2017-01-05 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 29
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй Ш.Сувдцэцэгт холбогдох “Зээл, зээлийн хүү, торгуулийн хүү, нотиаратын хөлс бүгд 98.838 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: “ВиншФанд” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэлийн шаардлага: Боржигон овгийн Шүрэнцэцэгийн Сувдцэцэгээс 98.838 төгрөг гаргуулах тухай
Нэхэмжлэлийн агуулга: Иргэн Ш.Сувдцэцэг нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “ВишнФанд” ББСБ-ын Сэлэнгэ салбараас 10702988 тоот зээлийн гэрээ байгуулан 1000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 12 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Ш.Сувдцэцэг нь үндсэн зээл 75.244, хүү нь 13.394 төгрөг, торгуулийн хүү 1.000, нотиаратын хөлс 9.200, нийт 98.838 төгрөгний төлбөртэй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан тул яаралтай зээлийг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.
Хариуцагч Ш.Сувдцэцэг нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:
... “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй Ш.Сувдцэцэг надад холбогдуулан 98.838 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна. Тэмдэгтийн хураамж тайлбарлаж өгснийг ойлголоо гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг нь Ш.Сувдцэцэгт холбогдуулан “Зээл, зээлийн хүү, торгууль, нотиаратын хөлс бүгд 98.838 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ш.Сувдцэцэг нь 98.838 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн,
гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зйлийн 74.2-т зааснаар хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь буюу 2.275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2.275 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй Ш.Сувдцэцэгт холбогдох “Зээл, зээлийн хүү, торгууль нотиаратын хөлс бүгд болох 98.838 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь буюу 2.275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2.275 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ