| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2020/0057/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/61 |
| Огноо | 2020-07-30 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/61
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч А.А,
хохирогчийн өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Аын Аэд холбогдох эрүүгийн 1917000000102 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Аын А /РД:ЧЛ/, Улаанбаатар хотод 1986 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын 3 дугаар баг, ....тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, дээд боловсролтой, барилгын архитектур мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч А.А нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 04 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 3 дугаар байрны гадаа иргэн Л.Отай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун зүүн нүдний салстын цус харвалт, зүүн гарын долоовор хурууны шарх, зүүн чамархайд, баруун чамархайд, хамрын нуруунд, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч А.А нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 04 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 3 дугаар байрны гадаа Л.Отай харилцан маргалдан улмаар хоорондоо зууралдан зодолдож түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун зүүн нүдний салстын цус харвалт, зүүн гарын долоовор хурууны шарх, зүүн чамархайд, баруун чамархайд, хамрын нуруунд, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1 Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 12 дугаар сарын 08-ны өдөр найзуудтайгаа уулзаж архи уугаад харих замдаа таньдаг хүнийхээ гэрт ороод гэр лүү хүргээд өгөөч гээд унаанд суутал О гэх залуу сууж байсан. Тэр намайг элдэв бусаар хэлээд доромжлоод байсан. Гэрийнхээ гадаа ирээд машинаас буухад намайг дагаж буугаад өөрөө хэрүүл өдөж, намайг татаж ирж түрүүлж цохисон. Анх хэрүүл маргааныг О эхлүүлсэн байгаа. Намайг цохиход нь би зөрүүлээд нүүрэнд нь 2 удаа цохисон. Маргааш нь очиж Отай уулзаж уучлал гуйгаад миний буруу хоёулаа тохиръё гэж ярьхад О тэгье гэсэн. Эмнэлэгт үзүүлж харуулаарай гээд эмчилгээний зардалд 300 000 төгрөг өгсөн. Тэгээд цагдаа дээр бид 2 гомдолгүй гээд гарын үсэг зуралцаж тохиролцсон. Гэтэл шүүх хурал болоход гомдолтой гэсэн. Ер нь гэмтэлгүй гэж гараад байхад О үзүүлж харуулна гээд зардал гаргаад яваад байгааг нь, гэмтэл гаргуулах гээд байгаа юм уу яах гээд байгааг нь сайн ойлгохгүй байна. Хийсэн хэрэгтэй гэмшиж, уураа барьж чадахгүй Оыг цохьсондоо харамсаж байна гэв.
1.2. Хохирогч Л.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед Б гэдэг найзтайгаа гэрт нь 2,5 литрийн Нийслэл нэртэй 2 пиво уугаад байж байтал Т гэдэг найз дуудаад байхаар нь Бгийн эхнэрээр нь машиныг нь бариулаад 0,75 литрийн Соёрхол, 0,5 литрийн нэрийг мэдэхгүй архи аваад хонхорын урд талд байдаг хогийн цэгийн хажууд Т дээр очоод 2 шил архиа Б, Т бид гурав хувааж уугаад буцаад Бгийн гэрт ирэхэд шөнийн 03 цаг өнгөрч байсан. Би гэртээ харихаар хамт ажилладаг Б гэдэг тогооч эмэгтэй рүү залгасан чинь утсаа авсан. Бгийн машинд Бгийн гэрээс гараад сууж байснаа санаж байгаа ба тэрнээс хойш ухаан санаа орон гаран явсан, би нилээн согтсон байсан. Нэг мэдсэн хэдэн залуучууд намайг цохиж байгаад гүйгээд яваад өгсөн. Би ямар ч байсан хонхорт явж байсан. Өглөө сэрсэн чинь Н гэдэг танил ахынхаа гэрт унтаж байсан. Н ах намайг хонхорын Хаан банкны хажууд явж байхад машиндаа суулгаад гэртээ авч ирсэн гэсэн. Бгээс юу болсон талаар асуусан чинь А гэдэг залуутай миний машинд муудалцаад 3 дугаар байрны гадаа буусан, би яваад өгсөн гэж хэлсэн. Тэгээд А гэдэг залуутай нь маргааш нь уулзсан чинь ах би таныг зодсон, хоёулаа цагдаа сэргийлэх гэхгүйгээр тохирьё гэсэн. Аийн надад хэлж байгаагаар та миний өөдөөс чи юун том том юм ярьдаг пизда вэ гээд маргалдсан гэсэн. Би өөрөө согтуу байсан болохоор юунаас болж маргалдсан талаараа мэдэхгүй байна. Тухайн үед ямар ч байсан толгой, нүүр лүү цохиод байсан. Маргааш өглөө босоод харахад баруун нүдний зовхи хөхөрсөн, зүүн нүд улайсан, хүзүү, нүүр хэсгээр жижиг шархууд байсан. Тухайн үед нэг л хүн намайг зодсон байх гэж бодож байна. А хохиролд 300 000 төгрөг өгсөн, гомдолтой байна, миний баруун нүд холын юм харахаа больсон. Би эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах зардлаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 10-11, 165 хуудас/
1.3. Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн үед О бид хоёр хөдөө явж байгаад манайд ирээд 2 том савтай пиво уугаад дуусч байтал Т гэх залуу О луу утсаар яриад 0,75 литрийн 1 шил, 0,5 литрийн 1 шил архи аваад хонхорын хогийн цэгээс урагш газарт очсон. Тэнд Т, О бид нар 2 шил архиа ууж дуусгаад 03 цагийн үед манай гэрт ирсэн. О манай гэрт байхдаа хүмүүс рүү яриад нэг машин дуудчихлаа харилаа гээд гараад явсан. Нөгөөдөр нь О хонхорт хүнд зодуулсан талаар надад хэлсэн. О манай гэрээс гарахдаа ил харагдах шарх гэмтэлгүй зүгээр гарсан. Манайд байхдаа хүнтэй маргалдаж муудалцаагүй. О нилээн согтсон байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13 хуудас/
1.4. Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө байгууллагын даргатайгаа хамт Дундговь аймаг ороод 04 цагийн үед Чойрт орж ирээд даргаа буулгаад буцаад хонхорын Хаан банкны уулзвараар эргэтэл миний танил О нилээн согтуу бололтой хөл дээрээ тогтож чадахгүй согтуу явж байхаар нь зогсоод би Оыг дуудсан чинь сонсох шинжгүй яваад байхаар нь машинаас бууж очоод машиндаа суулгахад намайг танихгүй байгаа бололтой хэн бэ гэхээр нь Н ах нь байна гэж хэлсэн. Оын нүүр нь цус болсон болохоор нь яасан талаар нь асуухад сая энд хонхорын 3 дугаар байрны гадаа хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд гэртээ авч ирээд нүүр гарыг нь угаалгасан. Өглөө явах гэж байхад О сэрсэн. Би хэнд зодуулсан талаар асуухад та мэдэж байгаа юу гээд надаас асууж байсан. Анх хонхорт тааралдахад О ганцаараа явж байсан. Ойр хавьд нь хүн харагдаагүй. Оын 2 нүдний зовхи хавдаад хамраас нь цус гарчихсан, нүүр нь нилэнхүйдээ цус болсон байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 14, 126 хуудас/
1.5. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 03 цагийн үед гэр лүүгээ явж байтал хамт ажилладаг О над руу утсаар залгаад Чандмань дэлгүүрийн зүүн талд байна ирээд гэрт хүргээд өгөөч гэж хэлэхээр нь байгаа газар нь очиход О архи уусан согтуу байсан, харахад ухаанаа алдатлаа согтоогүй байсан. Оыг гэр лүү нь хүргэж өгөх гээд явж байтал манай хүүхэд над руу утсаар яриад гэрт согтуу хүн ороод ирчихлээ гэхээр нь Оыг буулгалгүй шууд гэр лүүгээ яваад гэртээ ортол айл андуураад ороод ирчихлээ гээд зүс харсан Бийн нөхөр болох залуу сууж байсан. Ухаанаа алдтал согтоогүй гайгүй харагдаж байсан ба чи одоо яваач гэхэд такси олдохгүй байна гэхээр нь хүргээд өгье гээд гэрээс гараад машиндаа суулгасан. Тэгээд хонхорт 3 дугаар байрны гадаа орцныхоо үүдэнд буух үед нь Аийг О чи ямар том пизда вэ гэтэл А наадах чинь ямар том пизда вэ буугаад ир гээд хашгираад тэр хоёр машинаас буугаад зууралдахаар нь би болиоч гээд тэр хоёрыг салгаад Оыг машиндаа суулгасан чинь нөгөө талын хаалгаар буугаад би энд үлдлээ гэсэн. Маргааш нь Аийн эхнэр Б над руу яриад манай нөхөр зодоон хийсэн байна, та манай нөхрийг буулгаж өгсөн юм уу гэхээр нь яасан бэ гэсэн чинь манай нөхөр хүнтэй муудалцаад цусандаа холилдсон орж ирсэн гэхээр нь О гэх хүнтэй хамт буусан гэдгийг хэлсэн. Тэгээд О луу залгаад чи өчигдөр буулгасан хүнтэй зодолдсон уу гэж асуусан чинь намайг зодсон байна ш дээ ямар хүн байсан бэ гэж асуухаар нь шугам сүлжээнд ажилладаг Бийн нөхөр байсан гэдгийг нь хэлсэн. Тухайн үед тэр хавьд өөр хүн байгаагүй. О, А хоёр машинаас буугаад үлдсэн, цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна. Тэр хоёр миний хажууд бие биеэ цохиогүй, ил харагдах шарх гэмтэл байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 15-16 хуудас/
1.6. Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр замын баруун талд машин дээрээ юм хийж байгаад манай гэрт А хамт ирээд 0,75 литрийн Титэм архи 1 шилийг, Сэнгүр нэртэй лаазтай пиво 3 ширхэгийг хувааж уугаад А 23 цагийн үед гэртээ харилаа гээд гарсан. Маргааш үдээс хойш Атэй тааралдсан чинь танайхаас гарч явж байгаад орцныхоо үүдэнд хүнтэй муудалцаад гэж хэлж байсан. А тэр хүнтэй ямар учраас маргалдаж муудсан талаараа надад хэлээгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 17 хуудас/
1.7. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би машин барина гээд архи дарс уугаагүй, Гийн гэрт нилээн байсан. Г, Н хоёр маргалдаад муудалцах гээд байхаар нь Гийг гэрт нь үлдээгээд Ныг Б бид хоёр аваад 3 дугаар байрны урдаасаа 2 дахь орцноос гараад иртэл хойд талын орцны үүдэнд хоёр хүн дээр доороо ороод өнхрөлдөөд зодолдоод байхаар нь бид хэд очиход Н нэгийг нь заамдаад авахаар нь би Ныг араас нь татаж аваад явсан. Нөгөө хоёр хүн тэндээ зууралдаад зодолдоод үлдсэн. Би Ныг аваад машиндаа суулгаад машинаа асаагаад хэсэг зогсож байгаад хөдлөөд явахад нөгөө хоёр зодолдож байсан хүмүүс байхгүй байсан. Н болон надтай хамт явсан хүмүүс тэр хоёр хүнийг зодож цохиогүй. Би эрүүл байсан бүгдийг мэдэж байгаа. Би Ныг салгаж авах гээд хажууд нь очиход тэр хоёр зодолдож байсан эрэгтэй хүмүүсийн нүүр нь цус болсон харагдсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 118-119 хуудас/
1.8. Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Ныг Б дагуулаад явсан ба хаашаа явсан талаар би сайн мэдэхгүй. Би гэр лүүгээ явж байхад хажуу талын орцны үүдэнд явган хүний зам дээр 2 эрэгтэй хүн нэгнийгээ энгэрээс нь барьцан муудалцаад зогсож байхаар нь би тоохгүй хажуугаар гараад явсан. Би тэр хоёр хүнийг огт танихгүй ба тухайн үед гадаа харанхуй байсан тул царай зүсийг нь сайн харж чадаагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 123-124 хуудас/
1.9. Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Б бид хоёр Ныг салгаж аваад орцноос гарахад хойд талын орцны үүдэнд 2 хүн дээр доороо ороод зодолдож байсан. Миний санаж байгаагаар Н дээр нь байсан залууг түлхэж унагаасан. Би өөрөө яг хажууд нь очоогүй болохоор сайн харж чадаагүй. Б тухайн 2 хүнд хүрээгүй Ныг салгаж авсан. Арай намхан залуугийн нүүр нь цус болсон байгаа харагдсан. Нөгөөхийг нь сайн хараагүй. Миний санаж байгаагаар тэр хоёр зодолдож байсан хүний нэг нь арай өндөр, нэг нь арай намхандуу гэхээр хүмүүс байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 125 хуудас/
1.10. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө үүрийн 04 цаг өнгөрч байхад манай нөхөр А гаднаас хамраас нь цус гарсан куртикных нь энгэр нил цус болсон орцны үүдэнд 4 залуутай муудалцаад гэсэн амьсгаадсан юм орж ирээд 00 өрөөнд ороод нүүр гараа угаагаад унтаад өгсөн. Манай ажлын хүний эхнэр Б утсаар залгаад танай нөхөр манайд согтуу такси олдохгүй байна гээд сууж байхаар нь танай гэрийн үүдэнд буулгаад үлдээсэн чинь манай ажлын хүнтэй муудалцсан байна гэж хэлээд удаагүй байж байтал миний зүс таних Алагаа гэдэг эгч залгаад танай нөхөр манайд дүү Оыг зодсон байна, гэртээ үхлүүд юм хэвтэж байна, босож чадахгүй аймар юм болсон гэж хэлсэн. Алагаа эгч өөрөө харсан юм шиг л яриад байсан. О ахад нэгэнт ийм асуудал болсон байна учраа олъё гэж хэлэхэд О би мөн бас сайн санахгүй байгаа юм гэж хэлж байсан. Оыг харахад нэг нүд нь хөхөрөөд хавдсан байсан. О ах хэлэхдээ би өөрөө архи уухаараа дуугүй байдаггүй хүн байгаа юм гэж хэлж байсан. А тухайн шөнө болсон зүйлийг бас сайн санахгүй байсан. Намайг машинаас буухад зулгаагаад өдөөд байсан гэсэн юм яриад байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 128-129 хуудас/
1.11. Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “О нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нүдний үзлэг хийлгэсэн байна. 2019 оны 12 дугаар сарын 08-нд баруун нүдээ цохиулсан. Тэрнээс хойш юм муу хардаг болсон гэнэ. Мэдрэлийн эмчид үзүүлэн 3 сарын дараа мэс засалд ор гэж хэлсэн гэж байсан. Үзлэгээр баруун нүдний хараа 1,5 м зайд хуруу тоолж байсан. Зүүн нүд нь хэвийн 100% харж байсан байна. 2 нүд хэвийн даралттай байсан байна. Нүдний бүтэц ханаас эмгэг өөрчлөлт байхгүй, нүдний томографик шинжилгээнд хэвийн байсан байна. Онош нь нүдний битүү гэмтэл гэсэн онош тавьсан байна. Мэдрэлийн эмчээс зөвлөгөө авах мэс засал шийдэх гэж бичсэн нь нүдний талаас бүтцийн өөрчлөлт байхгүй. Тархинд гэмтэл байж магадгүй учир мэдрэлийн мэс заслын эмчид үзүүлээд мэс заслаа шийдээрэй гэж хэлсэн. Нүдний бүтцэд өөрчлөлт байхгүй нүд нь тархитай харааны мэдрэлээр холбогддог тэрэнд өөрчлөлт гарсаныг үгүйсгэхгүй. Тэрийг бид нар оношилж чадахгүй, шинжилгээгээр харах боломжтой” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 8-9 хуудас/
1.12. Шинжээч Б.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Оын биед тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун зүүн нүдний салстын цус харвалт, зүүн гарын долоовор хурууны шарх, зүүн чамархайд, баруун чамархайд, хамрын хуруунд, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарч байгаа. Оын баруун нүдний харааны бууралт 1,5м хуруу тоолно гэдэг нь хараа муу байна гэсэн үг. Ямар түвшинд байгааг нүдний нарийн мэргэжлийн эмч тогтооно. Бид нарын хувьд гэмтлийн эсвэл өвчний гаралтай юу гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй. Нүдний нарийн мэргэжлийн эмч оролцуулан тогтоох боломжтой гэж үзэж байгаа. Баруун нүдний харааны бууралтын үүссэн шалтгааныг тогтоох боломжгүй учир гэмтлийн зэргийг тогтоогоогүй болно. Энэ гэмтлийг өвчний буюу гэмтлийн гаралтай юу гэдгийг нарийн мэргэжлийн эмч оролцуулсан дүгнэлт гаргуулах боломжтой гэж үзэж байна. Эрүүл мэндийн яамнаас томилогдсон салбар зөвлөлийн гишүүн дадлага туршлагатай эрдмийн зэрэг цолтой эмч нар шинжээчийн бүрэлдэхүүнд оролцож дүгнэлт гаргах боломжтой. Солонго, Сондра эмнэлгийн үзлэгээр гэмтлийн эсвэл өвчний гаралтай юу гэдгийг тогтоох боломжгүй” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 12-13 хуудас/
1.13. Шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар дүгнэлтэнд: Л.Оын биед тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун зүүн нүдний салстын цус хуралт, зүүн гарын долоовор хурууны шарх, зүүн чамархайд, баруун чамархайд, хамрын нуруунд, дээд уруулд зулгарсан гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний зовхины цус хуралт, салстын цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний салстын цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Долоовор хурууны шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чамархайн, баруун чамархайн, хамрын нуруу, дээд уруулд зулгаралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /1-р х.х-ийн 20 хуудас/
1.14. Шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 314 дүгээр дүгнэлтэнд: Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №3 тоот дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Л.Оын биед тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун зүүн нүдний салстын цус харвалт, зүүн гарын долоовор хурууны шарх, зүүн чамархайд, баруун чамархайд, хамрын нуруунд, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2020 оны 03 дугаар сарын 06-ны нүдний эмчийн үзлэгээр Л.Оын баруун нүдний харааны бууралт буюу 1,5 м хуруу тоолно гэсэн байна. Баруун нүдний харааны бууралт нь гэмтлийн гаралтай эсэх, өвчний гаралтай эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Л.Оын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Л.Оын биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Ундармаа, Ж.Ганцэнгэл, Ч.Эрдэмболор гэжээ. /1-р х.х-ийн 139-143 хуудас/
1.15. Шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 812 дугаар дүгнэлтэнд: Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №03 дугаартай, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээч нарын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 314 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Л.Оын биед тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун зүүн нүдний салстын цус харвалт, зүүн гарын долоовор хурууны шарх, зүүн чамархайд, баруун чамархайд, хамрын нуруунд, дээд уруулд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Компьютер томографийн шинжилгээгээр Л.Оын гавлын яс, 2 нүдний ухархайн ясанд гэмтэл тогтоогдоогүй байна. Нүдний эмчийн үзлэгээр Л.Оын баруун нүдний хараа буураагүй, 2 нүдний хараанд өөрчлөлт ороогүй байна.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Ц.Ганболд, Т.Амартүвшин, Г.Энхбаатар, Н.Туяа, П.Бүрэнжаргал гэжээ. /2-р х.х-ийн 24-29/
1.16. Яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, Л.Оын өвчтөний картын хуулбарууд, үзлэгийн карт, Болор мэлмий, Солонго нүдний эмнэлгүүдэд үзүүлсэн баримт, MRI, толгой ба ухархайн компьютер томографийн шинжилгээний хуулбарууд /1-р х.х-ийн 6-7, 55-56, 144-145, 149-164 хуудас/
1.17. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р х.х-ийн 116, 2-р х.х-ийн 16-17 хуудас/
1.18. Хохирлын тооцоо, холбогдох баримтууд /1-р х.х-ийн 166-170 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч А.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч А.Аийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хохирогчийн өмгөөлөгч Г.Б шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан нь нотлогдсон учир гэм буруутайд тооцож өгөхийг хүсэж байна гэснийг хүлээн авлаа.
Шүүгдэгч А.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч А.А, хохирогч Л.О нар нь хэн аль нь архидан согтуурсан үедээ өөр хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, зууралдан зодолдсоноос үүдэлтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч А.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Надад хохирлын 12 ширхэг нийт 924 210 төгрөгийн баримт байна. Мөн дахин шинжилгээ хийлгэхэд гарсан зардал Сондра эмнэлэгт үзүүлсэн 35 000 төгрөг, шатахуун таксины зардал 200 000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн зардал 2 000 000 төгрөг, нийт 3 124 210 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт 3 124 210 төгрөг дээр сэтгэл санааны хохиролд 15 000 000 төгрөг болон цаашид гарах зардлаа нэхэмжилнэ“ гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 165 хуудас/
2.2. Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Аийн хувьд томоотой дөлгөөхөн зантай, хүнтэй маргалдаж муудалцаж байхыг ер нь харж байгаагүй, архи уух нь ер нь ховор хүн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 17 хуудас/
2.3. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Аийн хувьд их дуугүй дөлгөөн зантай, найз нөхөд гэр бүлийнхэнтэй эвсэг харьцаатай хүн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 128-129 хуудас/
2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р х.х-ийн 48 хуудас/
2.3. Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, /1-р х.х-ийн 42, 50-51 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч А.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагчаас шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох хорих ял оногдуулах,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Б нь шүүгдэгч А.А нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлээгүй, хохирлоо төлөөгүй байхад улсын яллагч 500 нэгжээр торгох саналаа гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийг зөрчсөн, шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй маргалдаж өдий болтол явсан нь хийсэн хэрэгтээ гэмшихгүй байгааг харуулж байна, нийгмийн аюулын шинж чанарыг арилгаагүй байх тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн саналуудыг тус тус гаргажээ.
Шүүхээс улсын яллагчаас шүүхэд гаргасан саналыг хүлээн авч шүүгдэгч А.Аийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг тодорхой хэмжээгээр төлсөн, хохирогч, шүүгдэгч хэн хэнийх нь архидан согтуурсан үедээ хэрүүл маргаан үүсгэсэн буруутай үйлдэл гэмт хэрэг гаргахад нөлөөлсөн, бусдад учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан шүүгдэгч А.Аийг торгох ялаар шийтгэж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогчийн өмгөөлөгч Г.Бын эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэн авч үзэж буй нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй болохыг дурдлаа.
Хохирлын тооцоо: хохирогч Л.О нь эмчилгээний зардал 924 210 төгрөг, дахин шинжилгээ хийлгэхэд гарсан зардалд 200 000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн зардал 2 000 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 15 000 000 төгрөг,
хохирогчийн өмгөөлөгч Г.Б нь шүүх хуралдаан ирэхэд гарсан шатахууны зардалд 97 226 төгрөг, нийт 18 221 436 төгрөгийн гэм хорын хохирол тус тус нэхэмжилжээ.
Хохирогч Л.Оаас 1 дүгээр хавтаст хэргийн 166-170 дугаар хуудсанд эмчилгээний зардал 924 210 төгрөг нотлох баримтаар нотлогдож байх тул хангаж, үүнээс шүүгдэгч А.Аийн хохиролд төлсөн 300 000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 624 210 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин өмгөөлөгчид төлсөн зардал 2 000 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 15 000 000 төгрөг, хохирогчийн өмгөөлөгч Г.Б нь шүүх хуралдаан ирэхэд гарсан шатахууны зардалд 97 226 төгрөг, 17 097 226 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:
- Хохирогч Л.О нь өмгөөлөгч Г.Б нарын хооронд өмгөөлөл, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсаныг үндэслэж өмгөөллийн үйлчилгээ авсан зардал 2 000 000 төгрөг, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд ирэхэд гаргасан 97 226 төгрөгийн зардлууд нь Иргэний хуульд заасан гэм хорын хохиролд хамаарахгүй. Энэхүү гэрээ нь сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан гэрээ ба ямар үндэслэлээр өмгөөлөгчид төлөх зардлыг гаргуулах журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйл, энэхүү зүйл заасныг дагуу гаргасан Засгийн газрын тогтоолд тусгайлан зохицуулан журамласан болно.
- Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Оын сэтгэл санаанд хохирол учрахуйц нөхцөл байдал үүсээгүй, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба сэтгэл санаанд нь хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Мөн хохирогч Л.От гэмт хэргийг улмаас хөнгөн хохирол учирсан /гэмтэл/, тухайн гэмтлийг авснаас хойш 8 сарын хугацаа өнгөрсөн, шинжээчийн дүгнэлтээр цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй, компьютер томографийн шинжилгээгээр Л.Оын гавлын яс, 2 нүдний ухархайн ясанд гэмтэл тогтоогдоогүй, нүдний эмчийн үзлэгээр баруун нүдний хараа буураагүй, 2 нүдний хараанд өөрчлөлт ороогүй болох нь тус тус нотлогдож байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрт заах шаардлагагүй гэж үзлээ.
Харин дахин шинжилгээ хийлгэхэд гарсан зардалд 200 000 төгрөгийн нотлох баримт нь хэрэг авагдаагүй байх тул түүнийг нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Шүүгдэгч А.А нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн “Verbatim 191700” бичиглэл бүхий цагаан саарал өнгийн 1 ширхэг DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Аын Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аэд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аэд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.А нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн “Verbatim 191700” бичиглэл бүхий цагаан саарал өнгийн 1 ширхэг DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч А.Аээс 624 210 /зургаан зуун хорин дөрвөн мянга хоёр зуун арав/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, САА-6 байшингийн 25-1 тоотод оршин суух хохирогч Л.От олгож, 17 097 226 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл 200 000 төгрөгийн эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА