| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадарчын Сайханцэцэг |
| Хэргийн индекс | 182/2017/00420/И |
| Дугаар | 00446 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 00446
| 2017 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 182/ШШ2017/00446 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Пийс тауэр барилга 7 давхар, 705 тоот “Вишнфанд ББСБ” ХХК /РД:2823624/-ийн нэхэмжлэлтэй,
Д.Жамбалсүрэнг эрэн сурвалжилж, хаягийг тогтоолгох нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Дашдорж овогтой Жамбалсүрэн нь 2014 оны 07-р сарын 07-ны өдөр Вишнфанд ББСБ-ын Улаанбаатар-2 салбараас 10217448 тоот зээлийн гэрээ байгуулан 2.500.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 2.7 %-н хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлээ төлж байгаад алга болсон. 2015 оны 07 сраын 31-нээс хойш зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй байна. Одоогийн байдлаар үндсэн зээлийн хүүний 501,500 төгрөг, торгуулийн хүүний 36,200 төгрөг, нотариатын төлбөр 11,500 төгрөг нийт 1,673,200 төгрөг төлбөртэй байна. Зээлдэгч Д.Жамбалсүрэн нь УБ хот Чингэлтэй дүүргийн 19-р хороо, ар согоотын 1 гудамж, 169а тоот оршин суухгүй байгаа тул нэхэмжлэл гаргах боломжгүй. Иймд эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК нь Д.Жамбалсүрэнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан байна.
Шүүх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй бөгөөд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Жамбалсүрэн нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 19-р хороо, ар согоотын 1 гудамж, 169а тоотод оршин суудаггүй бөгөөд хаана оршин суудаг нь тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-д зааснаар “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заасан байна.
Иймд нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-ийн Д.Жамбалсүрэнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй тул Д.Жамбалсүрэнг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг нэхэмжлэгчийн ирүүлсэн хаягаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Б.САЙХАНЦЭЦЭГ