Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 915

 

 

      2020           08           19                                          2020/ШЦТ/915

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч Б.Ундрах (томилолтоор)

шүүгдэгч Р.Н, түүний өмгөөлөгч Б.Баттулга (үнэмлэхийн дугаар 2814) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт :түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 386 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнссэн, Б овогт Оюуны Н

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Р.Н нь согтуугаар 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 73 дугаар гудамжны 12а тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай охин Н.Сгийн толгойн тус газарт аягаар цохиж эрүүл мэндэд нь хуйханд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

  1. Насанд хүрээгүй хохирогч Н.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

аав, ээж, ахын хамт амьдардаг. 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдөр 14 цагийн үед аав Н гаднаас согтуу орж ирчхээд элдвээр хараагаад агсам тавьж байгаад унтсан. 19 цаг өнгөрч байхад босоод гарсан. 21 цагийн үед орж ирсэн. Тэгээд ээж рүү дайраад агсам тавиад ээжийг мөр рүү 2 удаа сэнжтэй аягаар цохиод авсан. Би салгах гээд зууралдсан чинь гараас бариад толгой руу тухайн шилэн аягаар 3-4 удаа цохисон. Ээж салгасан. би хаалга руу түлхтэл буцалсан нохойны хоол шидэх гэж байгаад хоол руу гараа хийгээд өөрийнхөө гарыг түлчихсэн. Ээж тэр хооронд гараад зугтаагаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас)

      

     2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3976 тоот дүгнэлт:

1.

     2. Дээрх сорви нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна.

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

    4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй (хавтаст хэргийн 46-47 хуудас)

 

     3. Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

     “.. Хүүхдүүд жоохон байх үед хаяа зоддог байсан. Одоо бараг 10-аад жил гар хүрээгүй. Архи уухаар үглэж яншаад амраадаггүй, 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдөр баруун мөр рүү нэг удаа цохисон, охин .С хамгаалах гэхэд толгой тус газарт шилэн аягаар цохиулсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй, тухайн үедээ шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Харин охины толгой хагарсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  44 дүгээр хуудас)

 

     4. Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

     “Р.Н бол манай аав байгаа юм...Аав архи ууж ирэхээрээ ээж дүү биднийг зодож цохиод гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаггүй. Харин үглэж яншаад унтдаггүй. Ээж тэрэнд болж уурлаж ундуйцан дуудлага өгчихдөг...Би ээжийг зодуулсан байна гэж сонсоогүй. Харин 2020 оны 03 дугаар сард дүүг маань цохиж толгойг нь хагалсан гэж ээжээсээ сонсож байсан. Тэр үед би хамт байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар хуудас)

      

            5. Аюулын зэргийн үнэлгээ, Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 8-9, 58-59, 60-66 хуудас),

 

6. Шүүгдэгч О.Н хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дугаар тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 82 дугаар тал) урьд ял шийтгэгдсэн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Р.Нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Р.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдөр 21 цагийн орчим гэртээ гэр бүлийн хамаарал бүхий охин Н.Сгийн толгойн тус газарт аягаар цохиж, хуйханд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- насанд хүрээгүй хохирогч Н.Сгийн мэдүүлэг (хх39-40), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3976 тоот дүгнэлт (хх46-47), хохирогч Б.С мэдүүлэг (хх-44), гэрч Н.Б мэдүүлэг (хх-53), аюулын зэргийн үнэлгээ (хх8-9), Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх58-59), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хх60-66) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч….”-г хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, ....бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилж, тайлбарлажээ.

Насанд хүрээгүй хохирогч Н.С нь шүүгдэгч О.Н охин болох нь хэрэгт авагдсан Н.Сгийн төрсний гэрчилгээний хуулбараар (xx-32) тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд гэр бүлийн хамаарал бүхий охин Н.Сг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүгдэгч О.Н дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг хохирогч болон хууль ёсны төлөөлөгч нараас хэрэгт ирүүлээгүй бөгөөд “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтийг (хх-112,113) илэрхийлсэн байх тул шүүгдэгч Р.Н нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтийг шүүгдэгч Р.Н, түүний өмгөөлөгч Б.Баттулга нар мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч О.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих болохыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн  тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав