Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 916

 

      2020         08           19                                        2020/ШЦТ/916

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Б.Баттулга (үнэмлэхийн дугаар 2814) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн  дугаартай, нэг  хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1 суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 460 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 cap хорих ялыг хойшлуулсан, Б овогт Н Г

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Н.Гнь үүдэнд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн орчим Л.Ш эзэмшлийн улсын дугаартай” маркийн тээврийн хэрэгслээс гар цүнх, машины МР тоглуулагч, бэлэн 78.000 төгрөг, хэтэвч, иргэний үнэмлэх зэрэг 406.300 төгрөгний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Гмэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Л.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “...Би 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед улсын дугаартай “маркийн машинтайгаа ороод гараад ирэх хооронд жолоочийн эсрэг талын суудал дээр байсан жижиг гар цүнхийг хулгайлсан байсан. Би удахгүй болохоор  машинаа цоожлоогүй, дэлгүүрийн гадна камер байхгүй байсан тул цагдаад дуудлага өгсөн. Би Мастер үнэлгээ компанийн гаргасан эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Хулгайд алдагдсан эд зүйлсээ тухайн үед нь буцааж авсан. Цүнхнээс алдагдсан 78.000 төгрөгийг үрсэн байсан. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Гээс 40.000 төгрөг бэлнээр авсан. Үлдэгдэл 38.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, гомдолгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас)

           

   2. “Мастер үнэлгээ” ХХКомпанийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 20/004 тоот хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

 

   3. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр тал)

 

   4. Шүүгдэгч Н.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            “...Би 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 5 цагийн үед согтуу явж байхад нэг жижиг машин дотор хүнгүй, жолоочийн хажуу талын суудал дээр хүрэн өнгийн цүнх байхаар нь аваад явсан. Тэгээд дээр ирээд цүнхэн дотор байсан 70.000 төгрөг байхаар нь авч архи аваад зүс таних хүмүүстэй хуваагаад уучихсан. Архи хувааж уусан хүмүүсийн нэрийг нь мэдэхгүй, дандаа зүс таних хүмүүс байсан. Тэгээд Баянхошууны эцэс дээр согтуу явж байгаад цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Б холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэргийг шинжийг хангасан гэж дүгнэлээ.

Тодруулбал, хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч Н.Гийн “...явж байхад нэг жижиг машин дотор хүнгүй, жолоочийн хажуу талын суудал дээр хүрэн өнгийн цүнх байхаар нь аваад явсан” гэх, хохирогч Л.Ш рүү ороод гараад ирэх хооронд жолоочийн эсрэг талын суудал дээр байсан жижиг гар цүнхийг хулгайлсан байсан. Би удахгүй юм чинь гэж бодоод машинаа цоожлоогүй...” гэх мэдүүлгийг өгчээ. Үүнээс үзвэл хохирогч нь өөрийн эзэмшлийн машинаа цоожлоогүй, онгорхой орхисон байсныг далимдуулж шүүгдэгч Н.Гнь бусдын эд зүйлсийг хулгайлах хүсэл, сэдэлт үүсэн гэж дүгнэхээр байна. Дээрх мэдүүлгийг шууд үгүйсгэх, бодит байдалд нийцээгүй гэж няцаан дүгнэх үндэслэл тогтоогдоогүй болно. 

Гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууг тухайн гэмт хэргийг үйлдсэн сэдэлт, санаа зорилгын хамт тогтоох ёстой байдаг.

Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг “тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч” үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр юм.

Өөрөөр хэлбэл хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болдог. Гэтэл хохирогч нь өөрийн эзэмшлийн машинаа түгжээгүй, хараа хяналтгүй нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан, шүүгдэгч машинд нэвтрэхдээ түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цоож, цонх, хаалга эвдэх зэргээр орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилдэг.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч нь дээрх үйлдлийг хийгээгүй буюу машины хаалга онгорхой байсан тул дотогш орж цүнх болон бусад эд зүйлсийг хулгайлан авсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

  • Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид “Мастер үнэлгээ” ХХКомпанийн эд зүйлд хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт (хх21-22)-ээр 406.300 төгрөгийн хохирол учирсан ба 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хх-4)-ээр бор өнгийн цүнх, машины МР-3, иргэний үнэмлэх, хэтэвч” зэргийг биет байдлаар түүнд хүлээлгэж өгсөн байна.

Хохирогч Л.Шүрэнцэцэг “40.000 төгрөг авсан, үлдэгдэл 38.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, гомдолгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Гийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Н.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах” дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Гнь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ”гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Н.Гийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Н.Гэд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн  тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Гнь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.