Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 918

 

      2020          08             20                                        2020/ШЦТ/918

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч Ж.Отгончимэг /томилолтоор/,

шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О.О од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн  дугаартай, нэг  хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Х овогт О О

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч О.О нь 2020 оны 04 дүгээр сарын 10-наас 2020 оны 04 дүгээр сарын 11-ний шилжих шөнийн 06 цагийн орчим оршин суух Ц.С гэрийн нойлын өрөөнөөс “Самсунг гапаксиЭс-8” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

  1. Хохирогч Ц.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... 2020 оны 04 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн үед манай гэрт найз П, Х, М, Б нар ирсэн. Бид хэд пиво ууж юм яриад сууж байтап шөнө 03 цагийн орчимд найз Хгийн хүргэн гэх О гэдэг залуу ганцаараа манай гэрт ирсэн. Би Птай хамт угаалгын өрөөнд орж нүүр гараа угаачхаад өөрийнхөө “Самсунг гапакси Эс-8” загварын гар утсаа суултуурын дээд талын тавиур дээр тавиад гарсан. Тэгтэл бид хоёртой зөрөөд Б, О нар угаалгын өрөө рүү орсон. Б унтлагын өрөөнд ороод унтсан байсан. Харин О угаалгын өрөөнөөс гараад манай нөхөр Н юм ярьж байсан. 06 цагийн орчим нөхөртэйгээ хамт гэрээс гарсан.  Тэр үед би гар утсаа гэнэт санаад хайсан боловч олдоогүй. Гэрт байсан хүмүүсээс асуусан боловч олдоогүй болохоор цагдаад өргөдөл өгсөн. Миний бодлоор Хгийн хүргэн О гэдэг залууг сэжиглэж байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

 

  1. Гэрч Ж.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

, М, П бид дөрөв найз С гэрт 22 цагийн орчим очсон. Тухайн өдөр шөнийн 01 цагийн орчим миний танил болох О надтай утсаар холбогдсоор байгаад хэлэх юм байна гээд С гэрт ирсэн. Тэгээд бид хэд архи, пиво уугаад сууж байтал О гэнэт би харилаа гээд С гэрээс түүний нөхөр Насанбатын хамт гарсан. Тухайн үед Б, М, Пүрэвжаргап бид нар унтах гээд хэвтсэн байсан. Саруултөгс гэнэт өөрийнхөө Самсунг галакси Эс-8 загварын гар утсаа хайгаад олохгүй Пүрэвжаргапын 88581950 гэсэн дугаараас өөрийнхөө 95693102 дугаар луу залгахад дуудаж байсан ба гэр дотор дуугарахгүй байсан. Тухайн үед гэрээс гарч явсан хүн бол ганцхан О байсан. О С гар утсыг хулгай хийж авч гарсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

 

  1. Гэрч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...С гэрт найзуудтайгаа 22 цагийн орчим очиж хоол идэж архи, пиво уусан. Хгийн холын хамаатан гэх залуу утсаар холбогдоод С гэрт ирэх гэж байгааг мэдсэн. П бид хоёр унтлагын өрөөнд ороод унтаж байсан. Тэгээд сэрээд нойлын өрөө рүү орж бие засаад байж байтал О гэдэг залуу нойлын өрөөнд араас орж ирсэн. Тэгээд бид хоёр хоорондоо юм яриад байж байтап П намайг дуудаад унтлагын өрөө рүү хамт орж унтаж амарсан. Харин О нойлын өрөөнд үлдсэн. Тэр үед нойлын өрөөнд С гар утас суултуурын дээр харагдсан. Маргааш өглөө нь сэрээд байж байтал С гар утас алга болчихсон гээд хайж байсан. Олдоогүй. Тэр шөнө гэрээс гарч явсан хүн гэвэл ганцхан О байсан. Харин бусад бүх хүмүүс гэрт байсан. О нь С гар утсыг хулгай хийж явсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дугаар хуудас),

 

4. “Мастер үнэлгээ” ХХКомпанийн Хөрөнгийн үнэлгээний “Самсунг галакси Эс-8 маркийн гар утас 330.000 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),

 

5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас),

 

6. Шүүгдэгч О.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“....Би гар утсыг аваагүй гэж тухайн үед хэлсэн. Би хэд хоногийн дараа программыг устгаж түгжээг гаргаж явуулын хүнд 150.000 төгрөгөөр буюу бугуйн цагаар сольж зарсан. Утас зарсан мөнгөөрөө байрныхаа төлбөрийг төлсөн. Хохирлыг дансаар бүрэн төлсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас)

 

7. Шүүгдэгч О.Оын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 85-87 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Оод холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг шүүгдэгч мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч О.О нь 2020 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 06 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхоны 15 дугаар байрны 13 тоотод оршин суух Ц.С гэрийн нойлын өрөөнөөс “Самсунг гапакси Эс-8” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь:

- Хохирогч Ц.С мэдүүлэг (хх-10), гэрч Ж.Хгийн мэдүүлэг (хх-17), гэрч Б.Бы мэдүүлэг (хх-19), “Мастер үнэлгээ”ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх 25-26), шүүгдэгч О.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх34-35)  зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүх хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч О.О нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр иргэн  Ц.С “Самсунг галакси Эс-8” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.О нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

  • Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ст “Мастер үнэлгээ ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний  тайлангаар (хх-25-26) 330.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч Ц.С нь “...надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн (хх-13) байх тул шүүгдэгч О.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.  

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 8 сар 8 хоногийн хугацаагаар тогтоох дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Оод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан ”...учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч О.Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 Мөн шүүгдэгч О.О нь Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 304 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлээгүй болох нь Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангийн даргын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01/1717 тоот албан бичгээр тогтоогдож байна. (хх-82)

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оыг энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 304 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 38 хоногийн хорих ялыг  нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 7 сар 8 хоногийн хугацаагаар тогтоож, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн  тоот  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав