Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 929

 

              2020         08          24                                        2020/ШЦТ/929

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг (үнэмлэхийн дугаар 1118) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн  дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

1. Ц Нгэсэн нэрээр:

- Октябрийн районы ардын шүүхийн 1990 оны 08 дуагар сарын 22-ны өдрийн 159 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 1 жилээр тэнссэн,

- Октябрийн районы ардын шүүхийн 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 266 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жил хорих ял,

- Октябрийн районы ардын шүүхийн 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 282 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 5 жил хорих ял,

- Нийслэлийн шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 68 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 117 дугаар зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 1, 131 дүгээр зүйлийн 2, 125 дугаар зүйлийн 2, 267 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 15 жил хорих ял,

- Говьсүмбэр аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 68 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дүгаар зүйлийн 4, 117 дугаар зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 1, 131 дүгээр зүйлийн 2, 125 дугаар зүйлийн 2, 267 дугаар зүйлийн 3, 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жил 6 cap 14 хоногийн хорих ял,

2. Б овогт ЦН нэрээр:

- Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгний эд хөрөнгө хурааж 15 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 122 дугаар захирамжаар Ц.Нийн эдлээгүй үлдсэн 2 жил 3 cap 20 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан, Б овогт ЦН)

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ц.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байрлах хохирогч Б.Үамьдардаг монгол гэрийг 46-15УНЧ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийг хөлслөн авчирч ачин хохирогч Б.Ү“Монгол гэр”-г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг “Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.

 

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

 1. тоот хашаанаасаа монгол гэрээ алдсан талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4-р хуудас)

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас),

 

3. “Тэнцвэр-Эстимэйт” ХХКомпанийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 745 дугаар: “5 ханатай хуучин, монгол гэр 1.900.000 төгрөгөөр үнэлсэн” гэсэн үнэлгээний тайлан. (хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас),

 

4. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. (хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас),

 

5. Хохирогч Б.Үмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

”...2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр... би хүүхдүүдээ аваад ээжийндээ очсон. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ иртэл манай тавилгануудыг үлдээгээд гэрийг ачаад явсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

 

6. Гэрч Х.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

”...Н нь 2020 оны 05 дугаар сарын дундуур надруу залгаад “ чи надад гэрч болоод өг гэхээр нь юуны гэрч яриад байгаа юм бэ би гэрч болж чадахгүй гэж хэлсэн чинь надад ямар учраас юуны гэрч болох гэж байгаа талаар хэлээгүй утсаа тасалчихсан...Би Нийг гэр хулгайлсан талаар мэдээгүй өнөөдөр цагдаа дээр ирээд манай хашаанд байсан айлын гэрийг хулгайлсан талаар мэдсэн...”гэсэн мэдүүлэг. (хавтаст хэргийн 50 дугаар хуудас)

 

7. Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

”...2020 оны 04 дүгээр сарын 24-ний орой 16-18 цагийн хооронд Нарантуул захын хойд хаалганы гадаа машинаа зогсоочхоод монгол гэр худалдаж авах уу гэж байна гэж миний хажуу талд зогсдог эмэгтэй надад хэлсэн...асуухад 750 000 төгрөгт зарна гэж хэлсэн...650 000 төгрөгөөр худалдаж авахаар болоод мөнгийг нь бэлнээр тоолж өгчхөөд гэрийг нь захын хойд талд байрлах агуулахдаа буулгуулсан...”гэсэн мэдүүлэг. ( хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),

 

8. Гэрч Ж.Тмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

”...46-15 УНЧ улсын дугаартай цэнхэр өнгийн портер макрийн машины эзэмшигч мөн. Би хуваариа Баянхошууны тойрог дээр зогсож ачаа зөөдөг ажил хийдэг юм. 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянхошууны тойрог дээр зогсож байтал 11 цагийн үед нэг эрэгтэй хүн ирээд ачаа ачих уу гэхээр нь хаанаас юу ачих юм бэ гэсэн чинь Ханын материалаас 5 ханатай монгол гэр ачаад Нарантуул захын тэнд буулгана хэдээр явах вэ гэхээр нь би 50.000 төгрөгөөр явна гэж хэлсэн...цайвар цэнхэр хаалгатай хашааны үүдэнд ирэхэд надад хашааны хаалга онгойлгож өгөхөөр нь хашаан дотор ороход 2 монгол гэр байсан. Тэгээд би машин дотроо сууж байхад тухайн хүн нь 2 ачигчтай хамт гэр буулгаж эхэлсэн...”гэсэн мэдүүлэг. (хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас ),

 

9. Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Ханын материалаас 5 ханатай гэр ачаад Нарантуул дээр аваачиж буулгана хоёр хүн хэрэгтэй байна 40.000 төгрөг өгнө гэхээр нь би зөвшөөрөөд...Ханын материалын гэр хорооллын гудамж ороод цэнхэр өнгийн хашаа руу орж 5 ханатай монгол гэр ачсан...” гэсэн мэдүүлэг. (хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас),

 

10. Шүүгдэгч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэргээ цагдаагийн байгууллагад сайн дураараа ирж өөрөө хэргээ хүлээсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118 дугаар хуудас),

 

11. Шүүгдэгч Ц.Нийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас)

 

12. Шүүгдэгч Ц.Нийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дугаар тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 75 дугаар тал), урьд ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 78-98, 158-176 дугаар хуудас)

 

13. Шүүгдэгч Ц.Наас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийн зүйлчлэл, ялын төрөл хэмжээний талаар гаргасан прокурорын санал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагч шүүгдэгч Ц.Н нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Ц.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байрлах иргэн Б.Үбайнга амьдрах зориулалттай монгол гэрийг улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж монгол гэрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хашаанаасаа монгол гэрээ алдсан талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хх-4), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх5-9), “Тэнцвэр-Эстимэйт” ХХКомпанийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 745 дугаар үнэлгээний тайлан, дүгнэлт (хх59-60), эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх71-72), хохирогч Б.Үмэдүүлэг (хх15-16), гэрч Х.Хонгорзулын мэдүүлэг (хх-50), гэрч Ж.О мэдүүлэг. (хх-34), гэрч Ж.Тмэдүүлэг (хх38-40), гэрч Г.Д мэдүүлэг (хх44-45), шүүгдэгч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-118), шүүгдэгч Ц.Нийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-126-127) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машин механизм нь зайлшгүй шүүгдэгчийн өөрийн хөрөнгө байхыг шаардахгүй. Иймд шүүгдэгч Ц.Нийг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ц.Н нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хөлсөөр тээвэрлэлт хийдэг иргэнд хандаж, машин механизмыг нь ашиглаж хулгайн эд хөрөнгөө зөөж тээвэрлэн, иргэн Б.Үбайнга амьдрах зориулалттай “Монгол гэр”-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул дээрх зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

 Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн 745 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (хх59-60)-ээр 1.900.000 төгрөгийн хохирол учирсан ба эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-72)-ээр 5 ханатай монгол гэрийг биет байдлаар хохирогч Б.Ү хүлээлгэн өгчээ.

Иймд шүүгдэгч Ц.Нийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Мөн шүүгдэгч Ц.Нийг гэмт хэрэг үйлдэхэд хөлсөлж ашигласан “Хьюндай портер” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ж.Тнэр дээр бүртгэлтэй (хх-110) бөгөөд “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтээр “Портер маркийн тээврийн хэрэгсэл 6.000.000 төгрөг” үнэлжээ.

Иймд тээврийн хэрэгслийн үнэ болох 6.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт  хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан билээ.

Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцнэ, тухайлбал нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Ц.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын доод хэмжээнээс доогуур ял буюу 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт”-ийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас зөвшөөрч мэтгэлцээгүй болно. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юм.

Шүүгдэгч Ц.Над эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх...” талаар хуульчилсан бөгөөд дээрх зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж хэрэглэж болно гэж заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Н нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын саналыг гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар шүүгдэгчид  танилцуулж, хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч Ц.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Нт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав