Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 932

 

     2020           08             24                                          2020/ШЦТ/932

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч О.Пүрэвсүрэн (томилолтоор),

шүүгдэгч А.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 07 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруун Баян уул суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Соёл урлагийн их сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл-4, эцэг, эх, дүү хамт суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1111 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, Б овогт А А.Э

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч А.Энь 2020 оны 05 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчим .согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.С шалтгаангүйгээр зодож түүний биед үүдэн хоёр шүдний хугарал, зүүн зовхинд зулгаралт, дээд, доод уруулын дотор салтсад язрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Эмэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. Хохирогч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 05 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчим аавдаа эм авахаар “Эмийн сан” орчихоод Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах дугуй засварын хажууд явж байтал үл таних 3 залуу дугуй засварын үүдэнд зогсож байсан. Хамгийн жижиг биетэй залуу нь намайг эхэлж мөрлөхөөр нь “чи чинь яаж байна” гэтэл “уучлаарай гэж байгаа юм биш үү” гээд намайг заамдаад авсан. Тэгтэл цаанаас нь нэг махлаг залуу нь эхлээд миний зүүн талын нүд рүү шанаадахаар нь би доошоо тонгойтол халимаг үстэй толгойн баруун талдаа өдний шивээстэй, нөгөө талдаа 69 гэсэн шивээстэй өндөр залуу нь ирээд миний нүүр лүү гутлаараа 2 удаа өшиглөсөн. Тэгтэл миний үүдэн 2 шүд хугараад уруул хавдаад хамар амнаас цус гарсан. Тэгтэл эхний заамдаж авсан залуу нь миний баруун хөлөөс чирээд нүүр лүү нэг удаа цохисон. Би тэр гурваас зугтаагаад камертай газар ирэхэд ирээгүй. Би гэртээ ороод аавынхаа утсаар цагдаа дуудсан. Аавтайгаа гараад Хаан банкны АТМ-ны гудамжны үзүүрээс барьж авсан. Тухайн үед намайг зодсон залуу зугтаасан. Би тэд нарыг зодоогүй. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар хуудас)

2. Гэрч Р.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“....2020 оны 05 дугаар сарын 25-ны орой 21 цагийн орчим манай гэрийн доод талд байдаг шийдэн дээр А.Э, Бхоёр 2.5 литрийн пиво ууж байсан. Би тэр хоёртой хамт “Соёрхол” нэртэй 0.75 литрийн архи уучхаад Баянхошууны тойрог руу бид гурав Б гэрт нь дөхүүлэх санаатай алхаж байгаад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах дугуй засварын үүдэн дээр зогссон. Нэг танихгүй хүн бид нарын өмнөөс алхаад ирж байхаар нь би мөрлөчихсөн. Тэгээд би цаашаа хараад алхтал Б, А.Э нар миний араас ирсэн. Тэгээд дээшээ нийлээд алхаад явж байтал цагдаагийн машин ирээд Ббид хоёрыг аваад явсан. А.Э 7 дугаар хорооны тэнд үлдсэн. Б, А.Э хоёр хүнтэй маргалдаад байх шиг байсан. Би сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

 

3. Гэрч О.Тмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

‘’...2020 оны 05 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө А.Э машинд мөргүүлчихлээ гээд дуудсан. А.Этай Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах гурил будаа бөөний төв дээр уулзсан. А.Э намайг машин мөргөчихлөө надтай хамт явж байсан Б, Э хоёрыг цагдаа аваад явчихсан гэж хэлсэн. А.Эг дагуулаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирсэн. Би ганцаараа хэлтэс рүү орсон чинь Б, Э нар намайг гарч бай гээд байсан. Тэгэхээр нь би машин дотор А.Этай хамт сууж байтал Б, Э нар гарч ирээд машинд суугаад БА.Эг чамайг хайгаад байна гэж хэлсэн. А.Э намайг байхгүй мэдэхгүй гэж хэлээрэй гээд байсан. Тэгээд Ббуцаж хэлтэс рүү ороод болчихлоо гээд гараад ирсэн. Э, А.Э, Бнарыг хоорондын яриагаар бол Э тэр залууг мөрлөөд Бхажуу талаас нь цохиод тонгойход нь А.Э нь нүүр лүү нь хөлөөрөө өшиглөсөн гэж яриад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),

 

4. Гэрч Б.Бийн мөрдөн шалгар ажиллагаанд өгсөн:

“...Э тэр залууг ямар шалтгаанаас болж мөрлөснийг мэдэхгүй. Би тэр залуугийн хөмсөг хэсэг рүү гараараа нэг цохисон. А.Э хажуу талаас нүүр лүү нь 2 удаа өшиглөсөн. Бид нар зугтаасан. Удалгүй цагдаа ирээд Э бид хоёрыг аваад явсан. Би тэр залууг өмнө харж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 сарын 09-ны өдрийн 6340 дугаар.

1. Э.С биед үүдэн хоёр шүдний хугарал, зуун зовхинд зулгаралт, дээд, доод уруулын дотор салтсад язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4. 1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид үүдэн хоёр шүдний хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас)

 

  1. Шинжээч эмч Т.Номинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Э.С биед учирсан үүдэн хоёр шүдний хугарал, дээд, доод уруулын дотор салтсад язрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн зовхинд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба тусдаа нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлд үүснэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),

 

7. Шүүгдэгч А.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 5 сав пиво уусан. 7 дугаар хороонд очиж архи уусан. Э, Бнарыг аваад явсан. Би нилээн согтоод тасарчихсан. Би юу ярьснаа санахгүй байна. Би шивээстэй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 77-80 дугаар хуудас),

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч А.А.Эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.Энь 2020 оны 05 сарын 25-ны орой 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах дугуй засварын хажууд иргэн Э.С шалтгаангүйгээр зодож түүний биед үүдэн хоёр шүдний хугарал, зүүн зовхинд зулгаралт, дээд, доод уруулын дотор салтсад язрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

-  хохирогч Э.С мэдүүлэг (хх-8), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 6340 дугаар дүгнэлт (хх24-25), гэрч Р.Эын мэдүүлэг (хх-17), гэрч О.Тмэдүүлэг (хх-19), гэрч Б.Бийн мэдүүлэг (хх-21) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Энь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчид тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

  Мөн шүүгдэгч А.Энь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт амаар гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч Э.Снь эрүүл мэндэд учруулсан хохиролд баримтаар (хх38-41) 337.350 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчээс уг хохирлыг нөхөн төлөөгүй байна.

Иймд шүүгдэгч А.Эаас 337.350 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Сд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас: “шүүгдэгч А.А.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 200 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж  нэгтгэн биечлэн эдлэх ялыг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч А.Э бусдын биед хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 Мөн шүүгдэгч А.Энь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1111 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 200 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2020 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 501499 тоот албан бичиг(хх-50)-ээр тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.Эд энэ тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1111 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 200 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн  тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Энь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.