| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2017/00158/И |
| Дугаар | 184/ШШ2017/00254 |
| Огноо | 2017-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2017/00254
| 2017 оны 01 сарын 0 өдөр | Дугаар 184/ШШ2017/00254 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: дүүрэг, -р хороо, -р , гудамж, тоот хаягт оршин суух, /РД:00/ ******* овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, *******-р хороо, ******* *******-р гудамж, ******* тоот хаягт оршин суух, /РД:**************6060*******/ ******* овогт *******
Зээлийн гэрээний үүрэгт 12.285.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И. хариуцагч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.ад 2015 оны 01 сарын 1*******-ний өдөр 1.500.000 төгрөг, 10 хувийн хүүтэй, 1, 2 сарын хугацаатайгаар зээлсэн. Ц. нь уг зээлийн хүүг 2015 оны 01 сараас тохиролцсоныхоо дагуу 2015 оны 0******* сарын -ны өдрийг хүртэл сарын 150.000 төгрөгөөр төлсөн. Мөн Ц. 2015 оны 02 сарын 02-ны өдөр нэмж .000.000 төгрөг авахдаа сарын 10 хувийн хүүтэй, хугацаагаа тохиролцоогүй. Уг зээлээс Ц. нь 10 сард хүүнд 00.000 төлсөн. Ц. 2015 оны 0******* сарын 05-ны өдрөөс хойш үндсэн төлбөр, хүүнээс нэг ч төлбөр төлөхгүй байсан. Тэгээд утсаар залгахаар утасаа огт авахаа байсан. Учир байдлаа хэлээд ойлголцох ч зүйл байхгүй. Ингээд би Ц.тай 2015 оны 12 сарын 0-ны өдөр нотариат орж гэрээ байгуулсан. Өмнө зээлсэн 4.500.000 төгрөг дээрээ. Тэгэхгүй бол би ямар ч баталгаагүй үлдэх гээд байсан. тай өөртэй нь зөвшилцөж байгаад Ц.ын өгөх боломжтой гэсэн хугацаагаар нь гэрээ хийсэн. Ц. “би 2016 оны 0******* сарын 0-ны өдөр тэтгэврийн зээл авна. Тэгэхээрээ мөнгийг чинь өгнө, гэхдээ боломжоороо бага багаар мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн. Ц. нь 2016 оны 11 сараас хойш бага багаар 60.000 төгрөгийг гэрээний дагуу хүүнд төлсөн. Иймд аас үндсэн мөнгө 4.500.000 төгрөг, хүү .1*******0.000 төгрөг, алданги 4.0*******5.000 төгрөг, нийт 12.285.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Ц. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би И.өөс 2015 оны 01 сарын 1*******-ны өдөр 1.500.000 төгрөг, 2015 оны 02 сарын 02-ны өдөр .000.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулахгүйгээр, аман тохиролцоогоор авч, нэг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. 2015 оны 02 сарын 1*******-ны өдөр анхны хүүний төлбөр 150.000 төгрөг, 2015 оны 0 сарын 02-ны өдөр 00.000 төгрөг өгсөн. Мөн би 2015 оны 10 сараас хойш сар бүрийн 2,1*******-ны өдрүүдэд 450.000 төгрөг өгдөг байсан. 2016 оны 10 сараас хойш хугацаандаа мөнгө өгөх боломжгүй болсон. И. нь 2015 оны 12 сард надтай ирж уулзаж, хоёулаа нотариатаар оръё гэх санал тавихад нь би хамт нотариат орсон. Би хүнээс мөнгө авчихсан тул би төлий гэсэн бодолтой байсан. Би наймаа эрхэлдэг ба 2015 оны 10 сараас наймаа муудаж эдийн засаг хямарсан тул төлбөрөө төлөх боломжгүй болсон. И. нь нотариат орохдоо надаас 10 хувийн хүү авахгүй гээд нотариат орж гарын үсэг зурсан. И. намайг ямар өртэй, яаж амьдарч байгааг мэдэж байгаа. Гэхдээ би мөнгийг нь төлөхгүй биш төлнө гэсэн бодолтой байсан. Мөн би И.өө эгч нь боломжийнхоо хэрээр төлнө эгчдээ одоо хэдэн төгрөг үлдэж байгааг хэлээрэй гэхэд И. “тэгнэ” гэсэн. Би И.т тэтгэврийн зээлээ аваад мөнгийг нь төлнө гэж бодож байсан хэдий ч тэтгэврийн зээл маань бүтээгүй. И. нөхөртэйгөө надаас 7.500.000 төгрөг нэхэж манайд ирэхэд нь эгч нь бөөнөөр нь төлж чадахгүй, бага багаар төлнө гэж хэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл би өдрийн 50.000 төгрөгийн төлөлт хийж явахдаа нийт 5.*******00.000 төгрөг, сүүлд 60.000 төлсөн. Би үндсэн зээлээ бүрэн төлсөн гэж бодож байна. Би И.т хэлэхдээ би чамайг хохироогоогүй би чиний үндсэн мөнгийг өгчихсөн байна гэж хэлсэн. 2016 оны 12 дугаар сарын 0-ны өдөр И. нөхөр нь надруу ярьж мөнгө өг гэхээр би тэтгэврийн зээл аваад төлнө гэж хэлсэн. Мөн би та хоёрт өдөр болгон мөнгө өгөхөөр тохиролцоогүй гэдгээ хэлсэн. 2016 оны 12 сарын 14-ний өдөр би хамт ажилладаг хүнээсээ 2.000.000 төгрөг авч, нэг сая төгрөгийг нь И.т, нэг сая төгрөгөөр бараа авахаар төлөвлөж байтал намайг шүүхэд өгсөн байсан. Иймд миний бие эвлэрэх санал байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч И. нь хариуцагч Ц.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12.285.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Ц. нь 2015 оны 01 сарын 1*******-ны өдөр 1.500.000 төгрөг, 2015 оны 02 сарын 02-ны өдөр .000.000 төгрөгийг нэхэмжлэгч И.өөс зээлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдов.
Нэхэмжлэгч И. нь 2015 оны 12 сарын 0-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагчаас үндсэн зээл 4.500.000 төгрөг, ******* сарын хүү .6*******0.000 төгрөг, алдангид 4.0*******5.000 төгрөг, нийт 12.285.000 төгрөг гаргуулна хэмээн шаардав.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан ба нэхэмжлэгч нь Ц.ад 2015 оны 01 сарын 1*******-ны өдөр 1.500.000 төгрөг, 2015 оны 02 сарын 02-ны өдөр .000.000 төгрөг тус тус зээлдүүлсэн байх тул уг хугацаанаас талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Тиймээс нэхэмжлэгч И. 2015 оны 12 сарын 0-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах үндэслэлгүй ба харин 2015 оны 01 сарын 1*******, 2015 оны 02 сарын 02-ны өдрийн хэлцлийн дагуу шаардлага гаргах эрхтэй.
Хариуцагч нь дээрх 2 удаагийн зээлийн дагуу хүү төлж байсан талаар хүлээн зөвшөөрдөг ба “...нийт 5.*******00.000 төгрөгийг И.т төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” хэмээн маргав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй ба хариуцагч Ц.аас 5.*******00.000 төгрөгийг И.т төлсөн талаар баримт гаргаагүй ба 2016 оны 11 сарын 0-нд 60.000 төгрөг, 12 сарын 0, 04, 08, 24-ний өдрүүдэд тус тус 50.000 төгрөг, нийт 260.000 төгрөгийг нэхэмжлэгчийн нөхөр н.Даваадоржийн дансанд шилжүүлсэн тухай баримтыг нотлох баримтаар гаргасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2016 оны 11, 12 саруудад Ц. нийт 60.000 төгрөг төлсөн” хэмээн тайлбарласан ба хариуцагч энэ үнийн дүнтэй маргаагүй.
Ц. нь И.өөс мөнгө зээлсэнээсээ хойш зээлийн хүүнд 5.*******00.000 төгрөг төлсөн гэж тайлбарлах ба нэхэмжлэгч И. 1.500.000 төгрөгийн зээлийн хүүнд 1.050.000 төгрөг, .000.000 төгрөгийн зээлийн хүүнд 1.800.000 төгрөг авсан гэж тайлбарлах боловч талуудад мөнгө өгсөн авсан талаар баримт байхгүй, тооцоо нийлсэн баримт үйлдэж байгаагүй тухай зохигчид тайлбарлав.
Талууд зээлийн хүүг сар бүр 10 хувь байхаар тохиролцсон талаар хэн аль нь маргаагүй ба хариуцагчийн шүүхэд гаргасан “...нийт 4.500.000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэйгээр 2016 оны 0******* сар гэхэд эргүүлэн төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлэхээр харилцан тохиролцсон” гэх тайлбараас үзэхэд зээлийн хүүнд нийт 2.850.000 төгрөг төлсөн нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэж үзэж болохоор байна.
Дээрх үндэслэлүүдээр Ц.ын баримтаар төлсөн 60.000 төгрөгийг үндсэн зээл болох 4.500.000 төгрөгөөс хасч тооцон 4.140.000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 8.145.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 211.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******.1*******0 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.аас 4.140.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.т олгож, нэхэмжлэлээс үлдэх 8.145.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 211.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******.1*******0 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.т олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2,120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.4, 11*******.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ