| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2020/00012/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2020-01-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 14
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ч.Энхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Оюунчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Гандулам,
Шүүгдэгч: С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт С.О-д холбогдох 1926004500288 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ******* овогт С.О
Шүүгдэгч С.О-нь 2019 оны 10 дугаар сарын дундуур 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр иргэн Р.Ө-ын агуулахын зориулалтаар ашиглаж байсан монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 11 шуудай төмс, иргэн Д.Б гэрт байсан хохирогч Р.Ө-ын эзэмшлийн цахилгааны уртасгагч залгуур, төмөр сүх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 510.000 /таван зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Н.Г гэрт хууль ёсоор нэвтэрсний дараа түүний эзэмшлийн “Huawai Y6” маркийн, цагаан өнгийн нүүртэй, хар өнгийн гэртэй /кэйс/ гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 05 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 127 дугаар байрны гадна зогссон ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн дунд хайрцаг дээр байсан хохирогч Д.М эзэмшлийн “IPhone-6S” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна. Хохирогч Р.Ө-д 510000 төгрөг төлсөн. Хохирогч Д.М, Н.Г нарт гар утсыг нь буцаан өгсөн. Иргэний нэхэмжлэгчид хохирлоо төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Р.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Манайх Хашаан дотроо 2 монгол гэртэй. Зүүн гар талын гэрт манай эхнэрийн дүү Б, баруун талын 5 ханатай монгол гэрт би тариалангаасаа хураасан төмснүүдээ шуудайнд хийгээд түгжчихдэг юм. Манай эзэнгүй 5 ханатай гэрт хураалттай байсан 11 шуудай төмс алдагдсан байсан. Харин шар өнгийн залгуур, сүх зэрэг нь манай эхнэрийн төрсөн дүү Б-ын гэрт байсан. Би 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэртээ очиход бүх төмс байсан. Харин Батдолгорын гэрт байсан залгуур, сүхийг анзаараагүй. Маргааш өглөө нь буюу 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр очиход төмснүүд бүгд байхгүй болчихсон байсан. Хохирлоо барагдуулж авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 22-25 хуудас/,
Хохирогч Н.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүнс бараан зах дээр явж байгаад 2 жилийн өмнө танилцсан залуу, болон Ж бид гурав 9 дүгээр хороонд очиж 1 шил архи уугаад Ж тэр танихгүй залуугийнд унтаад өгсөн. Би нөгөө танихгүй залуутай хамт гэртээ ирж 1 шил архи уугаад би согтоод унтаад өгсөн. Тэр залуу манай гэрээс Huawei маркийн гар утас аваад явсан байсан. Гар утсаа буцаан авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 106-109 хуудас/,
Хохирогч Д.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 06 дугаар сарын 18-ны 05 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн 36 дугаар байр буюу 127 дугаар орон сууцны хойд талын орцны үүдэнд ******* улсын дугаартай машины жолоочийн хажуу талын суудал дээр сууж байгаад зүүрмэглэх хооронд тээврийн хэрэгслийн голын хайрцаган дээр байсан миний “iРhone” маркийн гар утас хулгайд алдагдсан байсан. Гар утсаа буцаан авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 158-159 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 06 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Гар утас худалдаж авах гэж байхад найз Ж /эмэгтэй/ надад хэлэхдээ надад зарах утас байна. Чи авах уу гэхээр нь Ж-д тухайн утсыг үзээд авчих гээд 460.000 төгрөг өөрөө өгсөн. Би Ж-с утсыг нь авахдаа 460.000 өөрөө өгсөн. Хар хөх өнгийн Iphone-6 маркийн гар утас байсан. Цагдаа нар гар утсыг хурааж авсан. Гар утас худалдаж авсан 460000 төгрөгөө нэхэмжилж байна. /хх-ийн 158-159 хуудас/,
Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манай нөхрийг 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хашаандаа очтол зөрөөд гарч байсан гэх залууг сэжиглэж байна. Манай нөхөр Ө 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хашаагаа эргэх гээд очиход төмснүүд байсан гэсэн. Харин 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өглөө 10 цагийн орчим гэртээ толгой, шийр хуйхлах гээд очоод гэрээ онгойлгоод үзтэл эд зүйлс байхгүй байсан гэсэн. /хх-ийн 26-27 хуудас/,
Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би тэр өдрүүдэд өөрийн өмчлөлийн Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүлэг найман нэрийн дэлгүүр /супер маркет/ дээрээ байсан. Тэр үед манай дэлгүүрт зүс таних эрэгтэй хүн 1 шуудайтай 30 кг орчим монгол төмс /өөрөө бол дайргийн голын төмс гэж байсан/ 15000 төгрөгөөр авчих гээд орж ирсэн. Тэр төмс зарсан залуугийн нэрийг нь мэдэхгүй. Хааяа нэг орж гарч л байдаг залуу байсан. Би тэр залуугаас 1 шуудай төмс 15000 төгрөгөөр худалдаж авсан. /хх-ийн 28-30 хуудас/,
Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би яг өдрийг нь санахгүй байна. 2019 оны 10 дугаар сард байх. Өглөө над руу ажлаас залгаад таньтай нэг хүн уулзъя гээд байна гэхээр нь очтол О байсан. О бараан өнгийн үүргэвч үүрчихсэн таньтай уулзах хэрэг байна гээд үүргэвчнээсээ шар өнгийн дамартай уртасгагч гаргаад ирсэн. Дээр нь үнэ нь бичээстэй шинэвтэр байсан санагдаж байна. Тухайн үед хулгайн эд зүйл биш биз гэж асуусан. Тэгтэл үгүй миний юм байгаа юм гэсэн. Тэгээд л 30000 төгрөг төлөөд уг шар өнгийн уртасгагчийг худалдаж авсан. /хх-ийн 33-34 хуудас/,
Гэрч Д.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2019 оны 06 дугаар сарын 20-ны үеэр С.О манай лангуун дээр орж ирээд цагаан өнгийн хар хавтастай Huawei Ү6 маркийн гар утсыг зарна гэж орж ирээд намайг 50000 төгрөгөөр авах уу гэхээр нь би авахгүй гэж хэлээд гаргасан. Удалгүй дахин орж ирээд зармаар байна хэдээр авах уу би мөнгөний хэрэгтэй байна гэхээр нь Huawei Ү6 маркийн гар утсыг 25000 төгрөгөөр худалдаж авсан. Очирсүхийн эгч нь надад 25000 төгрөг өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 112-114 хуудас/,
Гэрч Д.И мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Тухайн үед би гэртээ байгаагүй. Хүү маань гар утас, миний цагаан гутал, орны шинэ бүтээлэг алдагдсан байна гэж мэдүүлсэн байсан. Гэртээ очиход миний гутал болон орны бүтээлэг байсан. Зөвхөн манай хүүгийн гар утас нь алдагдсан байсан . /хх-ийн 117-118 хуудас/,
Гэрч Э.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны өдөр 05 цагийн орчим Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумаас албаны даргын М-ийн хамт М-ийн ******* улсын дугаартай “тоёота ист” маркийн машиныг би унаад ******* суманд ирсэн. Тэгээд ******* сумын 5-р баг 127 дугаар байрны буланд Шинэ 36 айлын орон сууцны урд М-гийн автомашиныг тавиад гэртээ ороод 15- 20 минут болоод гарч ирэхэд М нь гар утас хаана байна гэхээр нь би намайг буухад суудлын голын хайрцаг дээр байсан гэж хэлсэн. Намайг автомашинд орж ирэхэд М-гийн утас алга болсон байсан. /хх-ийн 173-174 хуудас/,
Гэрч С.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би тухайн үед гэрчийн мэдүүлэг өгөхдөө iPhone-6 маркийн гар утсыг охин М.Н надад бэлэглэсэн гэж худлаа мэдүүлэг өгсөн нь үнэн. Тухайн гар утсыг миний хамтран амьдрагч О 2018 оны 06 дугаар сарын дундуур би гэртээ байж байтал над дээр ирээд энэ утсыг оллоо, чи барь гээд хөх саарал өнгийн iPhone-6 маркийн гар утас надад өгсөн. Би өөрийнхөө 95784168 тоот дугаарыг хийж барьж байгаад ажлын хүн болох Н зарсан. /хх-ийн 189 хуудас/,
Гэрч Л.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр манай найз Д нь М гэх хүнээс гар утас худалдаад авчих, би завгүй байна гэж хэлсэн. Би М гэх залуугаас iPhone-6 маркийн гар утсыг өөрийнхөө 460000 төгрөгөөр худалдаж авсан. М уг гар утсыг өөрийн эзэмшлийнх гэж хэлсэн. Би Д утсыг нь өгөхдөө түүнээс 460000 төгрөг авсан. /хх-ийн 170-171 хуудас/,
Гэрч Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2018 оны 06 дугаар сарын 20-ны орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар баг Онцгой байдлын эсрэг талд байж байхад П.Н гэх залуу iPhone-6 маркийн гар утас авч ирээд би тухайн залуутай iPhone-6 plus маркийн гар утсаар сольсон. Тэгээд би тухайн залуугаас 100000 төгрөгийн зөрүү авсан. Тэр гар утсыг Жамбаа гэх хүнд 560000 төгрөгөөр зарсан. /хх-ийн 172 хуудас/,
Гэрч П.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Н гэх хүнээс iPhone-6 маркийн гар утсыг 340000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр iPhone-6 маркийн гар утсан дээр зөрүү өгөөд М утсаа сольсон. /хх-ийн 175-176 хуудас/,
Гэрч Г.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... iPhone-6 маркийн гар утсыг ээж Н ******* сумын вокзал орж хүнээс 300000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр утсаа Н гэх хүнд 340000 төгрөгөөр зарсан. Надад гар утас зарсан хүний нэрийг Н гэж байсан. Тэр хүн манай хүүхэд надад төрсөн өдрөөр авч өгсөн юм гэж хэлж байсан. /хх-ийн 179-180 хуудас/,
Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2018 оны 06 дугаар сард охин Н iPhone-6 маркийн гар утас авна гэсэн. ******* сумын тохижилт үйлчилгээний компанид ажилладаг Н гэх эмэгтэй iPhone-6 маркийн гар утас зарна гэж хэлсэн. Н нь уг утсыг охин авч өгсөн гэж ярьж байсан. Тэгээд уг гар утсыг охин Н-т 300000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Удалгүй Н гэх хүнд утсаа 340000 төгрөгөөр зарсан байсан. /хх-ийн 182-183 хуудас/,
Яллагдагч С.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2018 оны наадмаас өмнө санагдаж байна. Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багт нэг машины хаалга нь онгорхой, дотор нь нэг хүн унтаж байсан. Тэгээд дунд хайрцаг дээр нь байсан мэдрэгчтэй утас байхаар нь авсан. Н цааш нь өөр хүнд зарсан юм шиг байна лээ. Тухайн утсыг эзэнд нь буцааж өгсөн. 2019 оны 10 дугаар сар гарсан байсан. Хэдний өдрийг нь санахгүй байна. Нэг залуутай таарч гудамжинд архи ууж байгаад нэг айлд очсон. Тэр айлдаа хоноод өглөө сэрсэн. Өглөө нь тухайн айлын эгч манайд ганц хоёр хоног байж болно гэж хэлсэн. Тэднийх хашаандаа том жижиг хоёр гэртээ юм билээ. Би нилээд архи уучихсан тэр эмэгтэй гэрт нь очсон. Тэгээд хажуу талд нь байх гэр цоожтой байсан. Түлхүүрийг нь аваад гэрт нь ортол шуудайтай төмснүүд байсан. Тэгэхээр нь тэр эмэгтэйд төмснөөс зарж болох уу гэж асуусан. Тэгтэл зар зар гэж хэлэхээр нь би эхний удаа 4-5 шуудай төмс аваад гэрээс төмснүүдээ гаргаад хашааны хаалга руу дөхүүлж тавьчихаад гудамжны үзүүр дээр очиж гараа өргөж байгаад такси авч буцаж очоод төмснүүдээ ачаад Хүлэг дэлгүүрт эхний авсан төмснүүдээ бүгдийг нь өгсөн. 11 шуудай төмс нийт 70-80 мянган төгрөгөөр зарсан. Мөн тэр айлаас цахилгааны уртасгагч утас, модон иштэй төмөр сүх зэргийг авсан. Сүхийг нь хаана хаяснаа мэдэхгүй байна. Цахилгааны утсыг бол Шунхлай буудлын О гэх хүнд 30000 төгрөгөөр зарсан. Мөн хүнс бараан зах дээр Г гэх найзтайгаа таараад гэрт нь очиж 1 шил архи хувааж уусан. Тэгээд Г-ийн ширээн дээр нь байсан гар утсыг аваад зар дээр очоод 20000 төгрөгөөр зарсан. /хх-ийн 208-210 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10/17 дугаартай, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 06/47 дугаартай, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06/36 дугаартай үнэлгээний тайлангууд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Н.Г, Р.Ө нарын шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 9-12, 36-39, 46, 100-102, 120-122, 130, 153-155, 193-195, 203 хуудас/,
Шүүгдэгч С.О хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2016 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 141, 211 хуудас/,
Шүүгдэгч С.О-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 221 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.О холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.О нь 2019 оны 10 дугаар сарын дундуур 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр баг 7-10 тоотод байрлах иргэн Р.Ө-ын агуулахын зориулалтаар ашиглаж байсан монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 11 шуудай төмс, иргэн Д.Б гэрт байсан хохирогч Р.Ө-ын эзэмшлийн цахилгааны уртасгагч залгуур, төмөр сүх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 510.000 /таван зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн 119-20 тоотод оршин суух Н.Г гэрт хууль ёсоор нэвтэрсний дараа түүний эзэмшлийн “Huawai Y6” маркийн, цагаан өнгийн нүүртэй, хар өнгийн гэртэй /кэйс/ гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 05 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 127 дугаар байрны гадна зогссон ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн дунд хайрцаг дээр байсан хохирогч Д.М-гийн эзэмшлийн “IPhone-6S” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч С.О нь 2019 оны 10 дугаар сарын дундуур 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр баг 7-10 тоотод байрлах иргэн Р.Ө-ын агуулахын зориулалтаар ашиглаж байсан монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 11 шуудай төмс, иргэн Д.Б гэрт байсан хохирогч Р.Ө ын эзэмшлийн цахилгааны уртасгагч залгуур, төмөр сүх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 510.000 /таван зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн 119-20 тоотод оршин суух Н.Г гэрт хууль ёсоор нэвтэрсний дараа түүний эзэмшлийн “Huawai Y6” маркийн, цагаан өнгийн нүүртэй, хар өнгийн гэртэй /кэйс/ гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 05 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 127 дугаар байрны гадна зогссон ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн дунд хайрцаг дээр байсан хохирогч Д.Мгийн эзэмшлийн “IPhone-6S” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Р.Ө-ын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр очиход төмснүүд бүгд байхгүй болчихсон байсан, хохирогч Н.Г 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр танихгүй залуутай хамт гэртээ 1 шил архи уугаад би согтоод унтаад өгсөн. Тэгсэн манай гэрээс миний гар утсыг аваад явсан байсан, хохирогч Д.М-гийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны 05 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн 127 дугаар орон сууцны үүдэнд ******* улсын дугаартай машины жолоочийн хажуу талын суудал дээр сууж байгаад зүүрмэглэх хооронд машины голын хайрцаган дээр байсан “iРhone” маркийн гар утсаа хулгайд алдсан, иргэний нэхэмжлэгч Ц.Д-ийн 2018 оны 06 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Гар утас худалдаж авах гэж байхад найз Ж /эмэгтэй/ надад хэлэхдээ надад зарах утас байна гэхээр нь 460000 төгрөгөөр худалдаж авсан. Цагдаагийн газраас уг гар утсыг хурааж авсан. Гар утас худалдаж авсан 460.000 төгрөгөө нэхэмжилж байна, гэрч Д.Б манай нөхөр Ө 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өглөө 10 цагийн орчим гэртээ толгой, шийр хуйхлах гээд очоод гэрээ онгойлгоод үзтэл эд зүйлс байхгүй байсан гэсэн, гэрч Б.Э-ийн манай дэлгүүрт зүс таних эрэгтэй хүн 1 шуудайтай 30 кг орчим монгол төмс гээд 15.000 төгрөгөөр ав гээд орж ирсэн. Би тэр залуугаас 1 шуудай төмс 15.000 төгрөгөөр худалдаж авсан, гэрч Б.О-ын өглөө над руу ажлаас залгаад таньтай нэг хүн уулзъя гээд байна гэхээр нь очтол О байсан. Тэрээр бараан өнгийн үүргэвч үүрчихсэн таньтай уулзах хэрэг байна гээд үүргэвчнээсээ шар өнгийн дамартай уртасгагч гаргаад ирсэн. Тэгээд л 30000 төгрөг төлөөд уг шар өнгийн уртасгагчийг худалдаж авсан, гэрч Д.Ц-г 2019 оны 06 дугаар сарын 20-ны үеэр С.О манай лангуун дээр орж ирээд цагаан өнгийн хар хавтастай Huawei Ү6 маркийн гар утсыг зарна гэж орж ирэхээр нь 25000 төгрөгөөр худалдаж авсан, гэрч Д.И-гийн манай гэрээс манай хүүгийн гар утас нь алдагдсан байсан, гэрч Э.Х-ийн ******* сумын 5-р баг 127 дугаар байрны буланд Шинэ 36 айлын орон сууцны урд М-гийн автомашиныг тавиад гэртээ ороод 15- 20 минут болоод гарч ирэхэд М нь гар утас хаана байна гэхээр нь би намайг буухад суудлын голын хайрцаг дээр байсан гэж хэлсэн. Намайг автомашинд орж ирэхэд М-гийн утас алга болсон байсан, гэрч С.Н-гийн Би тухайн үед гэрчийн мэдүүлэг өгөхдөө iPhone-6 маркийн гар утсыг охин М.Н надад бэлэглэсэн гэж худлаа мэдүүлэг өгсөн нь үнэн. Тухайн гар утсыг миний хамтран амьдрагч О 2018 оны 06 дугаар сарын дундуур би гэртээ байж байтал над дээр ирээд энэ утсыг оллоо, чи барь гээд хөх саарал өнгийн iPhone-6 маркийн гар утас надад өгсөн, гэрч Л.Ж-гийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр манай найз Д нь М гэх хүнээс гар утас худалдаад авчих, би завгүй байна гэж хэлсэн. Би М гэх залуугаас iPhone-6 маркийн гар утсыг өөрийнхөө 460000 төгрөгөөр худалдаж авсан, гэрч Э.М 2018 оны 06 дугаар сарын 20-ны орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар баг Онцгой байдлын эсрэг талд байж байхад П.Н гэх залуу iPhone-6 маркийн гар утас авч ирээд би тухайн залуутай iPhone-6 plus маркийн гар утсаар сольсон. Тэр гар утсыг Ж гэх хүнд 560000 төгрөгөөр зарсан, гэрч П.Н 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Н гэх хүнээс iPhone-6 маркийн гар утсыг 340000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр iPhone-6 маркийн гар утсан дээр зөрүү өгөөд М утсаа сольсон, гэрч Г.Н iPhone-6 маркийн гар утсыг ээж Н ******* сумын вокзал орж хүнээс 300000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр утсаа Н гэх хүнд 340000 төгрөгөөр зарсан. Надад гар утас зарсан хүний нэрийг Н гэж байсан. Тэр хүн манай хүүхэд надад төрсөн өдрөөр авч өгсөн юм гэж хэлж байсан, гэрч Д.Н-гийн 2018 оны 06 дугаар сард охин Н iPhone-6 маркийн гар утас авна гэсэн. ******* сумын тохижилт үйлчилгээний компанид ажилладаг Н.Г гэх эмэгтэй iPhone-6 маркийн гар утас зарна гэж хэлсэн. Н.Г нь уг утсыг охин авч өгсөн гэж ярьж байсан. Тэгээд уг гар утсыг охин Н 300000 төгрөгөөр худалдаж авч өгсөн гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10/17 дугаартай, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 06/47 дугаартай, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06/36 дугаартай үнэлгээний тайлангууд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Н.Г, Р.Ө, Д.М нарын шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч С.О яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн тайлбарт Энэ хуульд заасан “орон байр, гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэж,
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч С.О-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан бөгөөд хулгайн эд зүйл буюу хохирогч Д.М-гийн эзэмшлийн “IPhone-6S” маркийн гар утсыг шүүгдэгч С.О нь худалдан борлуулаагүй, түүний хамтран амьдрагч С.Н.Г нь Д.Нд зарсан болох нь гэрч С.Н.Гийн би тухайн үед гэрчийн мэдүүлэг өгөхдөө iPhone-6 маркийн гар утсыг охин М.Н надад бэлэглэсэн гэж худлаа мэдүүлэг өгсөн нь үнэн. Тухайн гар утсыг өөрийнхөө 95784168 тоот дугаарыг хийж барьж байгаад ажлын хүн болох Н-д зарсан, гэрч Г.Н-ын iPhone-6 маркийн гар утсыг ээж Н-тай ******* сумын вокзал орж хүнээс 300000 төгрөгөөр худалдаж авсан. Ээж, бид хоёрт гар утас зарсан хүний нэрийг Н.Г гэж байсан,гэрч Д.Н-ийн 2018 оны 06 дугаар сард охин Н iPhone-6 маркийн гар утас авна гэсэн. ******* сумын тохижилт үйлчилгээний компанид ажилладаг Н.Г гэх эмэгтэй iPhone-6 маркийн гар утас зарна гэж хэлсэн. Уг гар утсыг Н.Г-ээс охин Н-т 300000 төгрөгөөр худалдаж авч өгсөн, гэрч М.Н-ын ээж Н.Г iPhone-6 маркийн гар утсыг тогоочдоо зарсан юм. Цагдаа нарт манай охин надад бэлэглэсэн гээд хэлчихсэн гэж хэлсэн гэх мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.О-ийн үйлдлийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул уг хохирлыг шууд бус хохиролд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.О-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч С.О-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О цагдан хоригдсон 40 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
Шүүгдэгч С.О нь хохирогч Д.М-д 500000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас 1 ширхэг, хохирогч Н.Г 500000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас 1 ширхгийг буцааж өгсөн, хохирогч Р.Ө-д 510000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Ц.Д-т шууд бус хохирол болох 460000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Д.М, Н.Г-, Р.Ө нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурьдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.О-ээс шууд бус хохирол болох 460000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Д-т олгож,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт С.О-ийг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.О-д 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Очирсүхэд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О цагдан хоригдсон 40 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Шүүгдэгч С.Онь хохирогч Д.Мд 500000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас 1 ширхэг, хохирогч Н.Г 500000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас 1 ширхгийг буцааж өгсөн, хохирогч Р.Ө-д 510000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Ц.Д-т шууд бус хохирол болох 460000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Д.М, Н.Г-, Р.Ө нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.О-ээс шууд бус хохирол болох 460000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Д-т олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.