Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 10

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч Ч.Байгалмаа, П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч: Д.Лонжидцэрмаа,

Улсын яллагч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Гандулам,

Хохирогч: Д.Дуламсүрэн,

Гэрч: О.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Нарангэрэл,

Шүүгдэгч: Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ц.С холбогдох 1926001400121 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ам бүл-1, Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух, урьд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1991 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2, 278 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/86 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/36 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/91 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/58 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Ц.С

Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Б.С хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожны даруулгыг эвдэж хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 2 ширхэг, ерөөл нэртэй архи 1 ширхэг, соёрхол нэртэй архи 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, гэмт хэрэг үйлдэх явцдаа бурхны жижиг авдрыг эвдэж нийт 172000 /нэг зуун далан хоёр мянга/ төгрөгийн,

      2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Б.Б хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч Сэнгүр пиво 0.5 литр 2 ширхэг, Ерөөл архи 0.5 литр 1 ширхэг, Варварис нэртэй дарс 0.75 литр 1 ширхэг, 5 оролттой уртасгагч 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, гэмт хэрэг үйлдэх явцдаа авдрын цүү төмөр, тоононы модон рам зэрэг эд зүйлүүдийг гэмтээж нийт 54000 /тавин дөрвөн мянга/ төгрөгийн,

      2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хооронд иргэн Д.Д-гийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн, бэлэн 130.000 төгрөг, эмэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, 0.75 литрийн Чингис архи 1 ширхэг, 0.5 литрийн Орос цагаан архи 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 269500 /хоёр зуун жаран есөн мянга таван зуун/ төгрөгийн,

      2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ө.О-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн вакум цонхыг хагалан, хууль бусаар нэвтэрч 4 килограмм бууз, дунд гарын чулуун хөөрөг 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 282000 /хоёр зуун наян хоёр мянга/ төгрөгийн,

      2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хооронд иргэн Б.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхийг хагалан хууль бусаар нэвтэрч тасдагч, торго, виски, архи, байгалийн мана чүнчигноров, замагт мана зэрэг чулуу тус бүр 1 ширхэг, 500 грамм өнгөт чулуу, дөрөө 1 хос, 1 грамм байгалийн алт, Алтангэрэл нэртэй судар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 914000 /есөн зуун арван дөрвөн мянга/ төгрөгийн,

2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11-14 цагийн орчимд иргэн Ц.Ц-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхийг хагалан хууль бусаар нэвтэрч, халтар манан хөөрөг 1 ширхэг, хурган дотортой дээл 1 ширхэг, самсунг Галакси Жи-3 маркийн гар утас 1 ширхэг, гоёлын цүнх 1 ширхэг хүүхдийн төрсний гэрчилгээ 2 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2544800 /хоёр сая таван зуун дөчин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийн,

      2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 14-19 цагийн хооронд иргэн Г.Э хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхийг хагалан, хууль бусаар нэвтэрч 4 килограмм ямааны борц, 10 литрийн 2 ширхэг бетон зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 190000 /нэг зуун ерэн мянга/ төгрөгийн,

            2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хооронд иргэн С.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч, гар аргаар урласан гутал 2 ширхэг, булган малгай эрэгтэй, эмэгтэй 4 ширхэг, эрэгтэй хүний саравчтай малгай 1 ширхэг, торгон өнгөтэй дээл 1 ширхэг, мөнгөн чимэглэлтэй бүс 1 ширхэг, зэс аяга 2 ширхэг, хутаг 1 ширхэг, алт мөнгөн хэрэгслийн багаж 1 ширхэг, хөөрөгний өнгөлөгч багаж 1 ширхэг, хуурай багаж 1 ширхэг, хөөрөгний толгой 5 ширхэг, хөөрөгний нуух 12 ширхэг, хөөрөг 8 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, мөнгөн гагнуур 1 ширхэг, дээлийн торго 1 ширхэг, дурдан 1 ширхэг, офицер ногоон цамц 1 ширхэг, 60 метрийн уртасгагч 1 ширхэг, тасдагч багаж 1 ширхэг, өрөм 1 ширхэг, гар багаж 1 ширхэг, iрhone-4 маркийн гар утас 1 ширхэг, энгэрт зүүдэг цаг 1 ширхэг, мөнгөн, гоёл чимэглэлийн тээг 1 ширхэг, 20 литрийн сав 1 ширхэг, багаж 2 ширхэг, 1 хос бээлий, хөөрөгний чулуу 6 ширхэг, лаамбан тень 1 ширхэг, хүлэмжний үр 10 төрлийн, фото будаг 1 ширхэг, ноолууран дээл 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3546000 төгрөгийн, гэр доторх эд хогшлыг эвдэж 615500 төгрөгийн, нийт 4161500 төгрөгийн хохирол учруулж буюу бусдад нийт 8587800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би ганцаараа үйлдсэн Б.С, Б.Б, Д.Д, Ө.О, Ц.Ц, Г.Э нарын гэрээс эд зүйл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Ганцаараа үйлдсэн 6 үйлдэл байгаа. Харин Б, А гэх айлуудаас хулгайлах гэмт хэргийг О.Өтай хамтран үйлдсэн болохоор би дангаараа энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Ө-тай хамт шийдүүлмээр байна. Намайг гэрчилчихээд өөрөө ял завших гэж байна. 2 дугаар сараас 5 сар хүртэл Өвөрхангай аймаг дээр байсанг нь  гэрчлэх хүмүүс байгаа. Эрүүгийн мөрдөгч Батбаяр бид 2 гэрт нь очсон. Гэрийнхэн нь хот явсан гэж хэлж байсан.  Маргааш өглөө нь би зах дээр таарсан. Б-ын гэрээс хулгай хийсэн хөөргөө надаар А гэдэг хүнд заруулсан. Энхжаргал прокурорын миний хэргийг зүйлчлэл байгаа  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би шинэ хуулиар анх удаагаа хулгайн гэмт хэрэгт шийтгэгдэж байна. Би хулгай хийсэн зүйлээ амьдралын эх үүсвэр болгоогүй. Би хулгай хийхийг гол зорилгоо болгоогүй. Би архи ууж яваад бусдын нөлөөнд автаж хулгай хийсэн нь үнэн. Би ажил хийдэг. Гарын ур дүйгээр юм хийж хийсэн зүйлээ зохих өртөгөөр нь борлуулдаг. Бусад үед нь өдөрт 5000-10000 төгрөгийн ажил хийдэг байсан. Олсон мөнгөө ахуйн хэрэгцээндээ зарцуулдаг байсан. Намайг гарын ур дүйгээр юм хийдэг гэдгийг мэдэх хүмүүс байгаа. Би гарын ур дүйгээр юм хийдэг гэдгээ шалгуулах хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 18-нд мөрдөн байцаагч *******т хүсэлт гаргаж өгсөн. Гаргасан хүсэлтэндээ намайг гарын ур дүйгээр  юм хийдэг гэдгийг мэдэх хүмүүс  байгаа. Д болон тэдний хүүхдүүд мэднэ миний хийсэн хөөрөг энэ айлын хөгшин Ц гэдэг хүнд байгаа. Энэ хүмүүсээс тайлбар авч хэрэгт баримт болгон оруулж өгнө үү? гэсэн хүсэлтийг хангаагүй. Мөн энэ хүсэлтэндээ ******* сумын 4 дүгээр багийн иргэн Ш гэдэг айлд очиж ойр зуурын юм хийж өгдөг миний чулуугаар юм хийдэг гэдгийг энэ хүн мэднэ. Ш гэдэг хүн надад зохих ёсны мөнгө мал хуй өгдөг. Энэ хүмүүсээс тайлбар авч хавтаст хэрэгт оруулж өгнө үү? гэсэн хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 18-нд бичиж өгсөн. Энэ хүсэлтийн талаар хавтаст хэрэгт оруулаагүй байна. Уг хүсэлтээ цагдан хорихын тоо бүртгэлээр дамжуулж гаргасан байгаа. 2019 оны 12 дугаар сарын 26-нд хүсэлт гаргасан байгаа. Үүнийг хэлэлцэж өгнө үү? Ц-н гэрээс алдагдсан шинэ цагийн даваа толгойтой халтар манан хөөргийг улсын үнэлгээгээр 1800000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ хөөрөгний үнэ зах зээлийн үнээс хэт өндөр үнэлгээтэй гарсан. Энэ хөөргөнд дахин улсын үнэлгээ гаргуулж өгнө үү? гэсэн хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан байгаа. 2019 оны 02 дугаар сарын сүүлээс 05 дугаар сар хүртэл Ө гэдэг хүнийг аймагт байсан гэдгийг гэрчлэх хүмүүс надад байгаа. Би энэ хүмүүсийн нэрийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд хүсэлтэндээ гаргаж өгсөн байгаа. 2019 оны 03 дугаар сарын дундуур Ө, Б-ын гэрээс хулгайлсан хөөргөө надтай хамт явж байгаад надаар А гэдэг хүнд заруулсан. Ө бид 2 дэлгүүрт нь хамт орж хөөргийг би зарсан. Тэр хөөргийг 20000 төгрөгөөр зарсан. Бид 2  зах дээр ирж хөөрөг заруулсан мөнгөөрөө  архи уусан.  А гэдэг хүнээс Цогтбаяр байцаагч мэдүүлэг авсан байна лээ. Би тэр мэдүүлэгтэй нь танилцсан. А мэдүүлсэн мэдүүлэг дээрээ би 2019 оны 10  дугаар сард би нэг хэжээл насны хүнээс хөөрөг авсан. Тэр хүний зургийг нь хөөрөгтэй нь хамт дарсан. Тэр зураг нь устчихсан байна. Мөн А мэдүүлэгтээ би олон хүнтэй харьцдаг болохоор хүнтэй хамт явсан үгүйг нь сайн санахгүй байна гэж мэдүүлэг өгсөн байна.  Энэ хөөргийг Ө нараар 3 дугаар сарын дундуур А гэдэг хүнд заруулсан. Байцаагч Цогтбаяр Б-ын гэрээс Ө хулгай хийж надаар заруулсан хөөргийг эд мөрийн баримтаар хураан авч хохирогч Б-д таньж олуулах ажиллагаа хийгдээгүй байна. Энэ хөөргийг  хохирогч Б-аар таньж олуулах ажиллагаа хийлгэж өгнө үү? гэсэн хүсэлтийг гаргасан. Мөн 04 дүгээр сарын сүүлээр Ө надтай хамт явж байгаад Дэлгэрэхийн голын тэнд мод тарьж байсан хүмүүс дээр очиж тасдагч заруулах гэж байгаад би цагдаад баригдсан. Ө надтай хамт явж байсан. Би хамт явж байгаа гэж хэлээгүй. 2019 оны 10 дугаар сарын 30-нд байцаалтандаа шалгаж өгнө үү? гэсэн хүсэлтийг гаргасан боловч үүнийг хийж өгөөгүй. Прокурор ******* миний цагдан хоригдсон хоногийг 10 хоногийн зөрүү гаргаж яллах дүгнэлт үйлдсэн байна. 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 170 хоног хоригдож байгаа. Миний цагдан хоригдсон хоног 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 180 хоног хоригдож байна. Энэ 10 хоногийн зөрүүг гаргаж өгнө үү? гэсэн хүсэлтийг мөн  шүүхэд гаргасан. 2019 оны 11 дүгээр сарын 30-нд мөрдөн байцаах тасгын дарга Мөнхбат надаас Ө-ийн талаар нэмэлт мөрдөн байцаалт авсан. Энэ мэдүүлэг дээр ******* прокурор хамт байлцсан гэж хэлсэн. 11  сард мөрдөн байцаалт дээр өмгөөлөгч бид гурав л байсан. Тэр өдөр ******* прокурор өөр ажлаар явж байсан байх.  Би энэ мэдүүлэг дээрээ 2019 оны 02 дугаар сарын сүүлээр Ө-тай орой зах тарахын үед захын баруун хаалга дээр таарсан. Ө бид 2 хэн хэн нь согтуу байсан. Ө хоёулаа нэг айлаар оръё гээд намайг дагуулаад явсан. Нилээн алхаад нэг хашааны хажууд ирээд энэ айлаас юм авъя гээд хүн багтах зайтай торон хашааны завсраар орж Ө байшингийн хаалгыг нь эвдэж орсон. Би миний таньдаг айл байна гэхэд хулгай хийх гэж орж ирсэн юм чинь хоосон гарах гэж юу байсан юм гэж надад уурласан. Тэр айлын цоожтой авдарыг ухаад эд зүйлсийг нь аваад авдарт байсан одон тэмдэгтэй дээлийг нь гаргаж ирээд одонтой хэсгийг нь огтолж авсан. Би Ө-ийг чи эзэнгүй айлд орж ирчихээд дээл хувцсыг нь хутгаар огтолж хаядаг хэн бэ? гээд хоолны халуун саваар цохиж авсан юм. Үүнээс болж Ө надад уурлаж Б-ын гэрт бид 2 зодоон хийснээс болоод гэрийн доторх зарим нэг эд зүйлийг эвдсэн байгаа гэсэн мэдүүлэг өгсөн. 2019 оны  2 дугаар сарын сүүлээр Ө намайг дагуулж хулгай хийсэн. Тэр шөнө Ө бид 2 Бын гэрт хамт байсан. Ө өөрөө надтай тохиролцсон Б болон А хулгайн хэрэг дээр хамт явсан. Энэ 2 айлын хулгайн хэргийн үйлдлийг би төлж өгнө гэж тохирсон. Би анх гэрчийн мэдүүлэг өгөхөөсөө өмнө Ө-тай уулзсан. Нөгөө 2 үйлдэл чинь баригдсан гэж хэлэхэд Ө дээр ярьж тохирсноороо болъё чи даагаад гарчих тэр 2 айлаас авсан юмнууд нь надад байгаа би чамд авчирч өгнө чи цагдаад буцаагаад өгчих үлдэгдэл хохирлыг нь би барагдуулж өгнө гээд байхаар нь би Ө-д найдаад тэр хүний нэрийг дурсаагүй. Ө энийг буруугаар ашиглаж намайг гэрчилж 2019 оны 02 дугаар сараас 05 дугаар сар хүртэл хөдөө айлд мал малласан гэсэн худлаа гэрч нар гаргаж ирээд мэдүүлэг өгүүлээд ял завших гэсэн арга хэрэглэж байна. Энэ 2 айлаас хулгай хийх санаачлагыг Ө өөрөө гаргасан. Би Б л гэдэг айлын гэрээс төдийлөн их юм аваагүй. Харин Ө хулгай хийсэн юм аа такси дуудад ТИС-ын орон сууцны тэндээс юм аа аваад явсан. А болон Б-ын гэрээс Ө-тай би хамт хулгай хийсэн.  Б-ын гэрээс алдагдсан юмнаас нь нэг тасдагч, чулуунууд авсан авсан. Тэр тасдагчийг ******* байцаагч хурааж авсан. Хохирогч нарт буцаан өгсөн. Бусад зүйлийг нь Ө мэдэж байгаа. Намайг Ө-тай хамт хулгай хийсэн гэдгийг мөрдөгч Батзул, байцаагч *******, прокурор ******* нарт хэлсэн саналыг шалгаж өгөөгүй татгалзсан. Ө-ийн хулгайн хэргийг надад халдаан хэрэглэж байна.  Ө-тай би 2013 оны болон 2016 оны хулгайн  хэрэг дээр тус тус хамт хулгай хийсэн. Би энэ хүнийг 2 удаа ялаас орхигдуулж байсан. 2019 оны хулгайн хэрэг дээр Ө-тай хамт хулгай хийсэн үйлдлүүдийн үнэн зөвийг олж тогтоож Ө-тай хамт хэргээ шийдүүлмээр байна. Мөн 3 дугаар хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд миний мөрдөн байцааалтын шатанд өгсөн мэдүүлэг байгаа. Үүнийг шүүгч нар хянаж үзсэн байх. 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдөр Б-ын хулгайн хэрэг дээр Батзул цагдаа надаас гэрчийн мэдүүлэг авахдаа гэрчийн эрх үүрэг танилцуулсан. Би  бичиг үсэг мэдэхгүй муухан уншиж чадна уусан архи гараагүй байна. Би маргааш өмгөөлөгчтэй байцаалт өгмөөр байна гэхэд Батзул мөрдөгч би өмгөөлөгч олж өгнө гэж мэдүүлэг авсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэснээр миний мэдүүлэг дууссан. Би энэ хэрэгтээ 2020 оны 01 дүгээр сарын 16-нд хавтаст хэрэгтэй өмгөөлөгчийн хамт танилцсан. Хэргийг өмгөөлөгч надад уншиж танилцуулсан. Батзул мөрдөгч өгсөн мэдүүлэгт чинь үнэн зөв үү гэж надаас асуусан тэмдэглэл үйлдээгүй байсан. Б-ын хэрэг дээр надаас мэдүүлэг авч дууссаны дараа надад уншиж танилцуулаагүй. Б болон А хулгайн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж хэргийг эргэлзээгүй болгож шийдэж өгнө үү? гэсэн хүсэлт гаргаж байна. Би энэ 6 айлын үйлдэлтэй хэргийг хохирлыг шоронд очсон хойноо цалинтай ажил хийж хагасыг нь барагдуулна. Гарч ирсэн хойноо үлдэгдэл хохирлыг нь барагдуулна. Би энэ Б, А гэдэг айлаас хулгай хийгээгүй гээд байгаа юм биш би хийсэн тэрийгээ хүлээсэн. Энэ 6 үйлдэл дээр би өөрийгөө илчилж хэргээ хүлээсэн байгаа. Хөндлөнгөөс харсан буюу, Б гээд 2 гэрч байгаа. Б болон А гэрээс хулгай хийж байхыг харсан гэрч байхгүй ч гэсэн  би өөрийн гэм буруугаа хүлгээд Ө-т найдсан. Тэгэж байхад энэ хүн намайг хулгай хийсэн гээд өөрөө гэрч болоод энд зогсож байна гэв.

Хохирогч Д.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Хулгайд алдсан зүйлүүдээ авмаар байна. Өөр зүйлгүй гэв.

Гэрч О.Ө шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2019 оны 02 дугаар сарын 13-ны  орой 1 цагийн орчим энэ хүнтэй 4 замын хажууд таарсан. Би эхнэрээ хүргэж өгчихөөд ээжийн даралт ихсээд байна гэхээр нь ээжийнд очих гээд буцаад алхаж явсан. Тэгээд энэ хүнтэй таарсан. Монгол гутал, хутга, малгай зарна гээд явж байсан. Би авахгүй мөнгө байхгүй гэж хэлсэн. Хөөрөгний чулуу гаргаж ирсэн. Би авахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь хөөрөгний чулуунуудаа зам дээр шидсэн. Би цаашаа яваад ээжийндээ очиж хоносон. Маргааш өглөө нь би эмнэлэг орж ээжийн даралтыг үзүүлсэн. Тэр өдрөөс 2 хоногийн дараа хөдөө айл руу мал маллах гээд явсан. Тэгээд 2 сар гаруй мал маллаж байгаад хавар ирсэн. Тэрнээс хойш энэ хүнтэй уулзаагүй тааралдаагүй байсан. Сүүлд 6 сар гарсан байхад би Чандманы баруун далд ачаа буулгаад байж байхад энэ хүн ирсэн. Бид нар нэг шил архи ууж байсан. Энэ хүн архи хийж өгсөнгүй гэж над руу шороо цацчихаад явсан. Сүүлд би 07 дугаар сард баривчилгаанд орсон байхад тогтооч баривчилгааны хоол дамжилаад машинд оруулаад өг гэсэн чинь энэ хүн машин дотор сууж байсан. Ахдаа 20000 төгрөг өгчих гэсэн. Би надад мөнгө байхгүй гэж хэлсэн чинь чамд шорон гэдгийг үзүүлнэ гэж хэлж байсан. Тэрнээс хойш уулзаагүй. Энэ хүнийг өмнө нь танихгүй. Яагаад ингээд байгааг нь мэдэхгүй байна гэв.

Хохирогч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой хүргэнийд хүүхдүүд харах гээд очсон байтал 03 дугаар сарын 19-ний өдөр айлын хүн Батдэлгэр утсаар залгаад танай гэр онгорхой байна гэхээр эхнэр Нацагнямын хамт гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы даруулгыг эвдэж гэрээс баруун хойд талын авдарнаас дунд гарын мөнгөн аяга гал тогооны савнаас жижиг архины мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлаад бурхны жижиг авдрыг эвдээд эхнэрийн хар цүнхийг цоожны дээгүүр хайчлаад явсан байна лээ. Шинэ цагийн аяганууд байгаа хэрэглэж байсан болохоор шүдний ор байж магадгүй. Үнэлгээгээр тогтоосон хохирлоо нэхэмжилнэ. /1хх-ийн 13-18 хуудас/,

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би Гучин-Ус сумын 2 дугаар Мөнхийн задгай гэх газар байж байтал манай хадам аав П миний ..... дугаарын утас руу .... дугаарын утаснаас залгаад гэрт чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би урьд шөнө 23 цагийн үед аймагт ирээд айлд хоночихоод 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө гэртээ ороход авдарны цүүг нь эвдээд дотор байсан бүх эд зүйлийг нь гаргаж хаясан байсан. Манай авдар дотор байсан 0,5 литрийн лаазтай Сэнгүр пиво 4 ширхэг, 0,5 литрийн ерөөл архи 1 ширхэг, 0.75 литрийн хүрэн шилтэй дарс 1 ширхэг, цагаан өнгийн 5 залгуур ордог уртасгагч 1 ширхэг алга болсон байна лээ. Мөн манай гэрийн тооны зүүн талын рамыг эвдэлсэн байна. Өөр ямар нэгэн эд зүйл хулгайд алдаагүй байна лээ. 2019 оны 03 дугаар сарын 22-ноос хойш манай гэр эзэнгүй байгаа. Хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Эд зүйлээ буцаан авсан гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй. /1хх-ийн 160-164 хуудас/,

Хохирогч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байж байгаад хүүгээ хичээлийг нь тарахаар нь Гучин-Ус сум руу явсан. Тэнд хөдөө гэртээ байж байгаад өчигдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нөхөр Ч-ын хамт иртэл хашааны том хаалга онгорхой байсан. Гайхаад хашааны хаалга онгойлгоод гэр лүүгээ гэрэл тусгатал гэрийн цоож эвдэлсэн байсан. Бэлнээр 130.000 төгрөг “А2” тэмдгээр эхэлсэн. Мөн эмэгтэй хүний хүрэн хар өнгийн Булган малгай 1 ширхэг, ширэн шар өнгийн мөнгөн эмэгтэй хүний бүс 1997 онд 110.000 төгрөгөөр аймгийн Хангамж захаас худалдаж авч байсан. Харин хүрэн авдарт байсан шар Чингис нэртэй 0.75 литрийн архи, орос нэртэй 0.5 литрийн хэмжээтэй цагаан архи тус тус байхгүй байна. Би булган малгайг 450.000 төгрөг, мөнгөн бүсийг 1.000.000 төгрөг, 1 шил шар Чингис архийг 20.000 төгрөг, орос архийг 50.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Өмнө өгсөн гэрчийн мэдүүлгээ би үнэн зөв, байгаагаар нь өгсөн учир надад нэмж мэдүүлэх зүйл алга байна. Алдсан эд зүйлээ буцааж авмаар байна. /1хх-ийн 204-207 хуудас/,

Хохирогч Ө.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэртээ иртэл зочны өрөөнд байсан авдран дотроос дунд гарын төмөр нуухтай, улаан чулуун толгойтой, хадаасан халбагатай, ногоон хар өнгийн хавтгайдуу чулуун хөөрөг, 4 кг орчим чимхсэн бууз зэрэг эд зүйл хулгайлагдсан байсан. Би алдагдсан гэх эд зүйлс болох дунд гарын төмөр нуухтай, улаан чулуун толгойтой, хадаасан халбагатай, ногоон хар өнгийн хавтгайдуу чулуун хөөргийг 250.000 төгрөгөөр, 4 кг орчим чимхсэн буузыг 30.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Хохирлоо нэхэмжлэхгүй. Надад гомдол санал гээд байх зүйл байхгүй. /2хх-ийн 14, 16-17 хуудас/,

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 02 дугаар сарын 22, 23-ны үед нөхөр А хамт ******* сум руу золголтоор явж 2 хоночихоод буцаад Өвөрхангай аймаг дахь гэртээ ирж 1 хоноод шууд Улаанбаатар хот руу явсан. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай ээж Гочоо над руу утсаар танай гэрийн цонх хагархай байна ямар учиртай юм бэ? гэж асуусан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдэж байшиндаа очиж үзлэг хийлгэсэн. Тус өдөр нь буюу 21 цагийн үед гэртээ ирж эд зүйлсээ бүртгэж үзтэл улаан хүрэн өнгийн том тасдагч, дээлийн торго 2 ширхэг, 1 ширхэг виски, 1 ширхэг хятад төмөр савтай гадуураа арьсан гэртэй архи, хөөрөгний чулуу 3 ширхэг, хорголон чулуу 500 гр орчим, 2 ширхэг хар өнгийн эмээлийн төмөр дөрөө, даллаганы саванд байсан 1 гр байгалиас түүсэн алт болон гэрт байсан маанийн бичигтэй сударнуудыг ураад тастаад тавьчихсан байсан. 2016 онд Улаанбаатар хотоос 65.000 төгрөгөөр худалдаж авч байсан улаан хүрэн өнгийн 60-70 см орчим урттай, хажуу талдаа бариултай, том тасдагч, цайвар цагаан өнгийн хоёулаа ижил өнгөтэй, эмжээр дээр нь “Торгоны зам гэсэн бичигтэй” дээлийн торго 2 ширхэг, 2017 онд Улаанбаатар хотоос 60.000 төгрөгөөр худалдаж авч байсан 1 ширхэг Sharlot гэсэн бичигтэй виски, 2016 онд манай охин хятад руу явахдаа авчирч байсан 1 ширхэг хятад цагаан никель өнгийн төмөр савтай гадуураа хүрэн арьсан гэртэй цагаан архи, 2 чулууг нь шоолчихсон, 1 чулуу нь байгалиараа 1 ширхэг чүнчигноров, 1 ширхэг замагт мана, 1 ширхэг мана хөөрөгний чулуу нийт 3 ширхэг, ******* сумын нутгаас түүдэг хорголон чулуу 500 гр орчим, 2 ширхэг хар өнгийн эмээлийн төмөр дөрөө, даллаганы саванд байсан 1 гр байгалиас түүсэн алт бүхлээрээ тус тус алдагдсан байсан. Би алдагдсан эд зүйлс болох улаан хүрэн өнгийн том тастагчаа 65.000 төгрөгөөр, дээлийн торго 2 ширхэгийг би сайн мэдэхгүй байна, 1 ширхэг виски 65.000 төгрөгөөр, 1 ширхэг хятад төмөр савтай гадуураа арьсан гэртэй архины үнийг би сайн мэдэхгүй байна, хөөрөгний чулуу 3 ширхэг чулууг нийт 300.000 төгрөгөөр, хорголон чулуу 500 гр орчим 50.000 төгрөгөөр, 2 ширхэг хар өнгийн эмээлийн төмөр дөрөө 150.000 төгрөгөөр, даллаганы саванд байсан 1 гр байгалиас түүсэн алт бүхлээр нь 85.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Тастагчаа буцаан авсан. Бусад эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон хохирлоо нэхэмжилнэ. /2хх-ийн 78-82 хуудас/,

Хохирогч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 10 цагаас гэрээсээ гараад 14 цаг болж байхад гэртээ иртэл том өрөө хүйтэн байхаар жижиг өөрөө рүү ортол цонх нь хагархай байхаар нь цагдаа дуудсан. Манай хойд өрөөний авдран дотроос эмэгтэй хүний бор шаргал өнгөтэй хурган дээл, том өрөөний ширээн дээр байсан Самсунг жи-3 маркийн гар утас жижиг ягаан өнгийн гоёлын цүнх, цүнхэн дотор 2 хүүхдийн төрсний гэрчилгээ ногоон даалинтай шинэ цагийн халтар манан хөөрөг миний мэргэжлийн үнэмлэх, 27-33 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг эд зүйлийг алдсан байна. Ягаан цүнхэнд байсан бичиг баримтаа санахгүй байсан юм. Саяхан 27-33 УНТ улсын дугаартай автомашинаа зарахаар болсон чинь олохгүй болохоор нь бодоод байсан чинь бүгд ягаан цүнхэнд хамт байсан байна лээ. Үнэлгээгээр тогтоосон хохирлоо нэхэмжилнэ. /2хх-ийн 159-162 хуудас/,

Хохирогч Г.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагт ажлаа тараад гэртээ ирэхэд гал тогооны цонх хагалсан байхаар гаднаас нь харчихаад гэрт нь ороод гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд унтлагын өрөөнөөс шар ууттай борц, хөргөгчинд байсан нүдсэн борц гялгар ууттай, гэрийн гаднаас 10 литрийн бетон 2 ширхэг байхгүй байхаар нь цагдаад хандсан. 14 цагт гэртээ цайгаа уучихаад гарахад манай гэр зүгээр байсан. Манай хашаанд хүн байхгүй байсан. Урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Алдсан эд зүйлээ олж авмаар байна. /2хх-ийн 225-230 хуудас/,

Хохирогч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би урьд гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь үнэн зөв дэлгэрэнгүй өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Алдсан эд зүйлээ олж аваад хохирлоо төлүүлмээр байна. Маш их гомдолтой байна. Би алдсан эд зүйлээсээ нэг ч эд зүйл олж аваагүй. Алдсан зүйлээ нэхэмжилнэ. /3хх-ийн 65-66 хуудас/,

Хохирогч С.Б мөрдөн байцаалтын шатанд  гэрчээр мэдүүлэхдээ:…2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би эхнэр Н-ийн хамт Улаанбаатар хотод байж байтал манай ажилтан гэх залуу М миний .... тоот утас руу 09 цагийн үед залгаад танай байшингийн хаалгыг эвдээд орчихжээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Би тэгээд тухайн өдөр аймагт ирээд гэртээ ирэхэд манай гэрийн хамаг юмыг шалаар нэг тараагаад хаячихсан байсан. Хоёр өдөр бүтэн янзалж дуусгасан. 2018 оны 12 дугаар сард эхнэрийн хамт эмчилгээ хийлгэх гээд Улаанбаатар хот руу явсан. Явахдаа *******ыг гэр харж байгаарай гэж хэлээд явсан. Хамгийн сүүлд ******* 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр манай гадаа ирэхэд манай гэр зүгээр байсан гэсэн. Манай гэрээс эрэгтэй хүний 32 угалзтай монгол гутал /800000/, эмэгтэй хүний 16 угалзтай монгол гутал /500000/, эрэгтэй хүний хуучны булган малгай 2 ширхэг тус бүр 55000, эмэгтэй хүний хуучны булган малгай 1 ширхэг /55000/, эрэгтэй хүний сүүлийн үеийн саравчтай булган малгай /110000/, эрэгтэй хүний саравчтай саарал өнгийн малгай шинэ /20000/, эмэгтэй ширээсэн дотортой мөнгөлөг дугуй хээтэй мөнгөлөг торгон дээл /70000/, эмэгтэй мөнгөн тоногтой суран бүс /145000/, их гарын зэс аяга /18000/, дунд гарын зэс аяга /10000/, орос чинжаалан хутга 25 см урттай /40000/, алт мөнгөний багаж комоороо /810000/, хөөрөгний багаж комоороо /320000/, ком нарийн хуурай /20000/, хөөрөгний толгой /даваа/ 5 ширхэг, тус бүр 25000, хөөрөгний гуулин нуух 12 ширхэг, тус бүр 10000, толгойгүй дунд гарын тариат манан хөөрөг 600000 төгрөг, бага гарын цэнхэр манан хөөрөг 400000 төгрөг, өөрийн хийцний дунд гарын тархи манан хөөрөг 450000 төгрөг, хүрэн чулуун, цэнхэр манан толгойтой дунд гарын хөөрөг /350000/ төгрөг, бага гарын эрээн чулуужсан модон хөөрөг 250000 төгрөг, их гарын тариат манан хөөрөг 850000 төгрөг, их гарын тархи манан хөөрөг 800000 төгрөг, их гарын хавтгай цагаан хаш хөөрөг 650000 төгрөг, эрэгтэй хүний төмөр оосортой төрийн далбааны зурагтай шинэ бугуйн цаг 70000 төгрөг, хөх нүүртэй эрэгтэй хүний бугуйн цаг шинэ 50000, мөнгөн гагнуурын цагаан мөнгө 160000 төгрөг, дээлийн торго 6 ширхэг, тус бүр 40000 төгрөг, дээлийн дурдан 1 ширхэг 25000 төгрөг, шинэ офицер ногоон цамц 25000 төгрөг, 60 метрийн урттай уртасгагч 90000 төгрөг, төмөр тасдагч /улаан өнгөтэй/ 70000 төгрөг, 10 мм-ийн өрөм 90000 төгрөг, хөх саарал төмөр хайрцаг багажтайгаа комоороо 150000 төгрөг, IРhоnе-4 маркийн цагаан утас 150000 төгрөг, швед 17 алмаазан чулуутай энгэрийн цаг 750000 төгрөг, мөнгөн тээг гүзээтэй тосны хэлбэртэй 250000 төгрөг, усны шар сав 20 литрийн 4000 төгрөг, гар диск мөнгөний багаж 10000 төгрөг, цагаан өнгийн нимгэн торгон савхин бээлий /эр/ 35000 төгрөг, хөөрөг өнгөлөгч комоороо 60000 төгрөг, хэвлэж хэлбэрдсэн хөөрөгний чулуу 6 ширхэг /бага гарын эмэгтэй хүний/ тус бүр 150000 төгрөг, лаамбан тень 35000 төгрөг, хүлэмжний ногооны үр /зэрлэг сонгино, помидор, лууван гэх мэт /10 төрлийн үр нийт 125000 төгрөг, фото зургийн цаасан дээр хэвлэдэг будаг /50000 төгрөг/ тус тус хулгайд алдсан. Мөн манай гэрийн дараах эд зүйлүүдийг эвдэлсэн байна лээ. Эрэгтэй саарал өнгийн кашмеран даавуун дээлний одон тэмдэг зүүсэн хэсгийг нь огтолж хаясан байсан. Таамбар болон үүдний хаалга эвдэж, шилийг нь хагалсан. 2 монгол эрээн авдарны халивыг эвдэж, нууц цоожийг нь эвдсэн байсан. Ханын шкаф 7 хаалга эвдсэн байсан. Гал тогооны тавилганы 2 хаалгыг эвдсэн. Энх-Амгалан хааны шаазан хагалсан, 3 ширхэг зурмал бурханы хятад жаазыг эвдэж, шилийг нь хагалсан. Очирваань, Говийн лха зурмал бурханыг урсан, хоолны халуун сав эвдсэн. Жимс шахагч сав эвдсэн, газын плетик хагалсан, мебель столь эвдсэн, 3 нүдтэй улаан авдар эвдэж хэмхэлсэн байсан. /3хх-ийн 68-69 хуудас/,

Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Манай гэрийнхэн 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр буюу бүтэн сайн өдөр хүргэн Ү-д ирж хүүхэд хараад 2 хонож байтал 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчимд зүүн талын хашааны залуу С.Б танай хаалга онгорхой байна гэж утасдаад Б.С хамт гэртээ очиход гадна талын хашааны хаалга цоожтой гэрийн хаалга онгорхой байхаар цагдаа дуудаад гэртээ орж үзэхэд бурханы доод талын авдарнаас дунд гарын 1 мөнгөн аяга байхгүй гал тогооны буюу эргэнэгэнд хойд талын шүүгээнд байсан жижиг мөнгөн аяга эд зүйлийг алдсан байсан. Мөн жижиг бумбаны авдрыг эвдэж дотор нь байсан хадаг болон тахилын идээ гаргасан миний хар цүнхийг онгойлгоод орхисон түгжээний дээд талын хэсгээр хайчлаад доторх зүйлийг гаргаад орхисон байсан. 2014 онд манай хүүхэд аавдаа Улаанбаатар хотоос авчирч өгсөн юм аа тухайн үедээ жижиг аяга 50000 /тавин мянган/ төгрөгөөр том аягыг 170000 /нэг зуун далан мянган төгрөгөөр авч байсан жижиг аяга ёроолдоо жоохон цэгтэй 2-3 удаа том аяга мөнгөн их зөөлөн байсан. /1хх-ийн 21-22 хуудас/,

Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:…2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хашаандаа явж байтал манай баруун талын айл буюу С ахын гэрийн хаалга нь онгорхой байхаар Нацагням эгчид залгаж хэлсэн удалгүй яваад ирээд цагдаа дуудсан. Сар шинээр ороход мөнгөн аяганд айраг хийгээд байдаг жижиг архи мөнгөн аягаар бол хааяа архи аягалж өгдөг байсан. /1хх-ийн 23 хуудас/,

Гэрч Ж.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Манай хүргэн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд аавындаа очих гэж явахдаа эхнэр хүүхдүүдээ аваад явсан байсан болохоор гэр нь эзэнгүй байсан юм. Тэгээд намайг гэртээ байж байсан чинь манай охин утсаар залгаад манай гэрт хулгай орсон юм шиг байна та очоод үзээтэх гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрт нь яваад очсон чинь хажуу айлын хүн нь цагдаа нар ирээд үзлэг хийчихээд явсан гэж байсан. Тэгээд гэрийн нь тойрч үзэхэд манай хүргэний гэрийнх нь тооноор хулгай орсон бололтой рамыг нь хагалсан байсан. Бас гэрийнх нь гадаа дарс хагалаад хаячихсан байсан /1хх-ийн 166-167 хуудас/,

Гэрч Т.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 06 цаг 50 минутад босоод гэрийнхээ гадаа гартал манай зүүн талын хамар хашааны айлын тоонон дээр нэг дээлтэй эрэгтэй хүн суучихсан байхаар нь хулгайч юм байх гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд нөгөө хүнийг аваад явсан. 2019 оны 04 дүгээр сарын эхээс хойш эзэнгүй байгаа. Манай зүүн талын айлын хүнийг П гэдэг би утасны дугаарыг нь мэдэхгүй. /1хх-ийн 170-171 хуудас/,

Гэрч О.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 08 цагийн орчимд цагдаагийн газрын жижүүрийн 102 тоот утсанд Арвайхээр сумын 11 дүгээр багийн айлын гэр дээр хүн суугаад байна гэх дуудлагад очиход Ц.С /Цөл гэж дууддаг/ нь согтуугаараа 0,5 литрийн ерөөл архи, Сэнгүр нэртэй лаазтай пиво, цагаан өнгийн олон залгуур зэрэг эд зүйл барьчихсан айлын хажууханд зогсож байхаар нь барьж аваад тухайн хаягт очиж үзсэн. Тэгээд Ц.С-аас юун архи, пиво, залгуур барьж яваа юм гэж асуусан чинь нөгөө дуудлага өгсөн хаяг руу заагаад энэ айлаас авчихсан юм гэж хэлсэн. Тэгээд С-ыг согтуу байсан болохоор эрүүлжүүлэх, саатуулах баривчлах байранд хүлээлгэн өгсөн. /1хх-ийн 172-173 хуудас/,

Гэрч С.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Гучин-Ус сумаас Арвайхээр суманд байх гэртээ ирээд хашааны хаалга онгойлгоод үзтэл гүйдэг хаалга нь онгорхой дутуу хаалттай байсан. Тэгээд хашааны үүдээ нээгээд хартал манай гэрийн маань хаалганы цоож даруулга хоёр гишгүүрэн дээр хэвтэж байсан. /1хх-ийн 211-212 хуудас/,

Гэрч П.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр буюу манай баз О 13 цаг өнгөрч байхад манайд хулгай орсон байна гэж хэлэхээр нь ирсэн. Ирээд үзтэл баруун талын цонхны жижиг хаалгыг нь хагалаад зүүн талын порчигоор нь гарсан байдалтай байсан. Бид нарыг ирэхэд ойр орчмоор нь мөр гаргаад явчихсан. /2хх-ийн 21 хуудас/,

Гэрч Ч.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед гэртээ байж байгаад өөрийн хүү Г.А Арвайхээр сумын 10 дугаар баг байшинг эргэх гээд иртэл баруун талынх нь том порчиг нь тэр чигээрээ эвдэрсэн шилгүй байсан. Тэгэхээр нь хүү Ад хэлтэл за би цагдаад хэлье гэсэн./2хх-ийн 90-91 хуудас/,

Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би өөрийн гэрээсээ гараад 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ******* сум руу явж 2 хоночихоод буцаад Өвөрхангай аймаг дахь гэртээ ирж 1 хоноод шууд Улаанбаатар хот руу явсан. 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай ээж Г над руу утсаар танай гэрийн цонх хагархай байна ямар учиртай юм бэ? гэж асуусан. Тэгэхээр би цагдаагийн байгууллагад мэдэгдэж байшиндаа очиж үзлэг хийлгэсэн. Гэртээ ирж эд зүйлсээ бүртгэж үзтэл улаан хүрэн өнгийн том тастагч, дээлийн торго 2 ширхэг, 1 ширхэг виски, 1 ширхэг хятад төмөр савтай гадуураа арьсан гэртэй архи, хөөрөгний чулуу 3 ширхэг, хорголон чулуу 500 гр орчим, 2 ширхэг хар өнгийн эмээлийн төмөр дөрөө, даллаганы саванд байсан 1 гр байгалиас түүсэн алт бүхлээрээ тус тус алдагдсан байсан. 2016 онд Улаанбаатар хотоос 65.000 төгрөгөөр худалдаж авч байсан улаан хүрэн өнгийн 60- 70 см орчим урттай, хажуу талдаа бариултай, том тастагч, цайвар цагаан өнгийн хоёулаа ижил өнгөтэй, эмжээр дээр нь “Торгоны зам гэсэн бичигтэй” дээлийн торго 2 ширхэг, 2017 онд Улаанбаатар хотоос 60.000 төгрөгөөр худалдаж авч байсан, 1 ширхэг Sharlot гэсэн бичигтэй виски, 2016 онд манай охин хятад руу явахдаа авчирч байсан 1 ширхэг хятад цагаан никель өнгийн төмөр савтай гадуураа хүрэн арьсан гэртэй цагаан архи, 2 чулууг нь шоолчихсон, 1 чулуу нь байгалиараа 1 чүнчигноров, 1 ширхэг замагт мана, 1 ширхэг мана хөөрөгний чулуу нийт 3 ширхэг, ******* сумын нутгаас түүдэг хорголон чулуу 500 гр орчим, 2 ширхэг хар өнгийн эмээлийн төмөр дөрөө, даллаганы саванд байсан 1 гр байгалиас түүсэн алт бүхлээрээ тус тус алдагдсан байсан. Би алдагдсан эд зүйлс болох улаан хүрэн өнгийн том тастагчаа 65.000 төгрөгөөр, дээлийн торго 2 ширхэгийг би сайн мэдэхгүй байна, 1 ширхэг виски 65.000 төгрөгөөр, 1 ширхэг хятад төмөр савтай гадуураа арьсан гэртэй архины үнийг би сайн мэдэхгүй байна, хөөрөгний чулуу 3 ширхэг чулууг нийт 300.000 төгрөгөөр, хорголон чулуу 500 гр орчим 50.000 төгрөгөөр, 2 ширхэг хар өнгийн эмээлийн төмөр дөрөө 150.000 төгрөгөөр, даллаганы саванд байсан 1 гр байгалиас түүсэн алт бүхлээр нь 85.000 төгрөгөөр үнэлж байна. /2хх-ийн 92-94 хуудас/,

Гэрч Г.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр буюу манай баз О 13 цаг өнгөрч байхад манайд хулгай орсон байна гэж хэлэхээр нь ирсэн. Ирээд үзтэл баруун талын цонхны жижиг хаалгыг нь хагалаад зүүн талын порчигоор нь гарсан байдалтай байсан. Бид нарыг ирэхэд ойр орчмоор нь мөр гаргаад явчихсан. /2хх-ийн 166-168 хуудас/,

Гэрч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр манайд 14 цагийн үед /Цөл/ буюу Ц.С манайд нэг титэм нэртэй архи бариад цагаан торонд хийсэн, хурган дээл бариад орж ирээд намайг 20000 төгрөгөөр авчих гээд би 15000 төгрөг байна гээд авсан. /2хх-ийн 170-172 хуудас/,

Гэрч О.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн орчимд хүнс бараан захын баруун талд машиндаа сууж байтал манай сайн танил Г ******* сумын Ц.С-ыг дагуулж ирээд танай килограмм дээр борц тавиад жинлэе гээд хиллэснээ борцыг худалдаж аваад надаас 40000 (дөчин мянган төгрөг) аваад Ц.С-д борцны үнэ гэж өгсөн. Борцыг Г бид хоёр хувааж авсан. Би килограммыг нь хараагүй. Би 2 кг борц л авсан. Ямааны борц байсан. 5 кг гурилын цагаан уутанд байсан. Г надад 20000 (хорин мянган төгрөг) өгсөн. Би хорин мянган төгрөгөө нэхэмжлэхгүй. /2хх-ийн 235-237 хуудас/,

Гэрч Х.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:…Цөл буюу С танина. ******* сумын гаралтай залуу гэдгээр нь танина. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн орчимд хүнс бараан захын баруун талд цөл буюу С цагаан ууттай зүйл барьж явахаар нь ноолуур юм бодоод очиж асуутал борц байгаа юм зарна гэхээр нь би дагуулж С-ийн машин дээр очоод хилэн дээр тавьж хиллээд 4 кг болсон. С-ээс 40000 аваад цөл буюу Ц.С-д өгөөд явуулсан. Са надад 1 кг борц өгсөн. Ямааны борц байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би С-д 20000 төгрөг өгсөн. /2хх-ийн 239-242 хуудас/,

 Гэрч А.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2019 оны 03 дугаар сарын 14-ний өглөө гэртээ байж байгаад хамт ажилладаг Б-ын гэрийг харах гээд Б ахын хашаанд ороход, байшингийн таамбарын хаалганы дээд цонх нь хагарч, монгол цоож нь хагас онгойсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирж хэргийн газарт ажилласан. 2018 оны 12 дугаар сараас хойш эзэнгүй байгаа. Би байнга эргэж тойрдог байсан. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр намайг ирэхэд гэр нь зүйгээр байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би өмнө нь өгсөн мэдүүлгээ буруу өгсөн байна. Би С.Б ахын гэрийг 2019 оны 02 дугаар сарын эхээр цагаан сар дөнгөж өнгөрч байхад эргэж очсон. /3хх-ийн 72-73, 4хх-63-64 хуудас/,

Гэрч О.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би яг сар өдрөө сайн мэдэхгүй байна. Гэхдээ 2019 оны 02 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Би Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 48 айлын орон сууцны урд талд ганцаараа 9 дүгээр хороо руу алхаад явж байтал Ц.С /цөл/ ганцаараа явж байсан, надтай уулзаад “чи энэ хутга, монгол гутлыг авчих, эсвэл зараад өг” гээд шар өнгөтэй улбар өнгийн угалзтай эрэгтэй хүний монгол гутал, мөн орос чинжаалан хутга тус тус үзүүлэхээр нь би цагдаа дээр хэрэгтэй байгаа. Би авахгүй гэж хэлсэн. Тэгээд надтай уулзаад зогсож байхдаа гутлан дотроосоо толгойгүй 2 чулуун хөөрөг гаргаж ирээд засмал замруу шидээд байсан. Би тэгээд тэндээсээ цаашаа алхаад гэр рүүгээ явсан. Яг надтай таарахдаа хаанаас ирсэн талаараа яриагүй. Наад ах чинь зарах гэсэн юм л гэж хэлсэн. Ямар нэг хүний эд зүйл байгаа талаар хэлээгүй.  Надад ах нь зарах гэсэн юм гэж хэлсэн. Ямар нэгэн хүний эд зүлй байгаа гэж хэлээгүй. 2019 оны 02 дугаар сард цагаан сарын дараахан буюу 2 дугаар сарын 13, 14-ний өдрийн хооронд таарсан санагдаад байна. С таарсанаасаа хойш 2 хоногийн дараа би Хайрхандулаан сум руу мал маллах гээд явсан. Шийлэгбат гэж хүний малыг маллахаар явсан. Тэндээ 5 дугаар сар хүртэл байж байгаад ирсэн. /3хх-ийн 74-75, 4хх-47-48, 56-57, 60 хуудас/,

Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:…Манай нөхөр О.Ө гэртээ ямар нэг эд зүйл авч ирээгүй. Манай нөхөр 2019 оны 02 дугаар сарын дундуур Хайрхандулаан сум руу айлын мал маллахаар явсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сард гэртээ ирсэн. /4хх-ийн 45-46 хуудас/,

Гэрч А.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:…Манай хүү 2019 оны 2 дугаар сарын сүүлээр Хайрхандулаан сум руу айлын мал маллахаар явсан. Ямар айлд мал маллах гэж явсан талаар мэдэхгүй байна. Гэртээ ямар нэг эд зүйл авч ирээгүй. Ө тухайн үед ….. дугаарын утсаа барьдаг байсан. /4хх-ийн 49-50 хуудас/,

Гэрч Ш.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:…Манай аав Б.Ш нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар баг Эмээлт гэх газар мал малладаг. Манай аав малчин авна гэж зар өгч байгаад 2019 оны 2 дугаар сарын дундуур О.Ө гэх хүнийг авч ирэн малаа маллуулсан. О.Ө 2019 оны 5 дугаар сард гэр рүүгээ буцсан. Ө мал маллаж байх хугацаандаа Арвайхээр рүү яваагүй. /4хх-ийн 58-59 хуудас/,

Гэрч Б.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:…Би О.Ө-ийг 2019 оны 2 дугаар сард сарын 250000 төгрөгөөр мал маллуулахаар аймгийн төвөөс авч ирсэн. Манайд 20 гаран хоног мал маллаж байгаад явсан. Манайд мал маллаж байх хугацаандаа аймгийн төв рүү болон өөр тийшээ яваагүй. /4хх-ийн 61-62 хуудас/,

Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:…2019 оны 10 дугаар сарын сүүлээр хашаан дотроо юм хийгээд зогсож байхад нэг үл таних намхан биетэй, хөгшин эрэгтэй хүн хашааны хаалга нүдээд намайг дуудахаар нь очиж уулзсан. Тухайн хүн надад хандаж хөдөө явах гэсэн юм зардлын мөнгө хэрэг болоод байна гээд нэг хөөрөг үзүүлсэн. Би хөөргийг 20000 төгрөгөөр би худалдаж авсан. Худалдаж авсан хөөргөө би хотруу өгч явуулаад толгойг нь солиулаад 50000 төгрөгөөр Нарийнтээл сумын нэг танихгүй залууд зарчихсан. /4хх-ийн 65 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолууд, эрүүгийн хэргийн нэгтгэх тухай тогтоолууд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лендс” ХХК-ий 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03/22 дугаартай, 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 03/28 дугаартай, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03/37 дугаартай, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 04/03 дугаартай, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/14 дугаартай, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 04/13 дугаартай,  2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 05/03 дугаартай,  2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 06/25 дугаартай, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 06/58 дугаартай үнэлгээний тайлангууд, эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолууд /1хх-5-11, 1хх-15-152, 1хх-198-202, 1хх-42-44, 49-51, 181-182, 2хх-7-11, 2хх-44-46, 2хх-73-76, 2хх-86, 89, 2хх-2-94, 2хх-112-114, 2хх185-187, 2хх-218-222, 3хх-6-8, 3хх-88-94/ зэрэг болно.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

Шүүгдэгч Ц.С-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 37 хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Ц.С-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

2015 оны Эрүүгийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдлийг гэмт хэрэгт шинээр тооцжээ.

 

Шүүгдэгч Ц.С нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч амжиргааны эх үүсвэр болгосон гэдгийг нотлоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Учир нь тухайн этгээд тодорхой төрлийн гэмт хэргийг амьдралын санхүүгийн эх үүсвэр болгосон эсэхийг тодорхойлохдоо гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа болон учруулсан хохирлын хэмжээг анхааран үзэх нь зүйтэй.

           

Шүүгдэгч Ц.С-ын үйлдсэн гэмт хэргүүдийг судлан үзэхэд хулгайлж авсан эд хөрөнгөөр амьжиргаагаа залгуулж байсан гэж дүгнэхэд дээрх үйл баримт хангалттай үндэслэл болохгүй байна.

 

Харин Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ц.С нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Б.С хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожны даруулгыг эвдэж хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 2 ширхэг, ерөөл нэртэй архи 1 ширхэг, соёрхол нэртэй архи 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, гэмт хэрэг үйлдэх явцдаа бурхны жижиг авдрыг эвдэж нийт 172000 /нэг зуун далан хоёр мянга/ төгрөгийн,

      2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Б.Батчулууны хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч Сэнгүр пиво 0.5 литр 2 ширхэг, Ерөөл архи 0.5 литр 1 ширхэг, Варварис нэртэй дарс 0.75 литр 1 ширхэг, 5 оролттой уртасгагч 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, гэмт хэрэг үйлдэх явцдаа авдрын цүү төмөр, тоононы модон рам зэрэг эд зүйлүүдийг гэмтээж нийт 54000 /тавин дөрвөн мянга/ төгрөгийн,

      2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хооронд иргэн Д.Д-гийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн, бэлэн 130.000 төгрөг, эмэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, 0.75 литрийн Чингис архи 1 ширхэг, 0.5 литрийн Орос цагаан архи 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 269500 /хоёр зуун жаран есөн мянга таван зуун/ төгрөгийн,

      2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ө.О-рын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн вакум цонхыг хагалан, хууль бусаар нэвтэрч 4 килограмм бууз, дунд гарын чулуун хөөрөг 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 282000 /хоёр зуун наян хоёр мянга/ төгрөгийн,

      2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хооронд иргэн Б.Бямбажаргалын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхийг хагалан хууль бусаар нэвтэрч тасдагч, торго, виски, архи, байгалийн мана чүнчигноров, замагт мана зэрэг чулуу тус бүр 1 ширхэг, 500 грамм өнгөт чулуу, дөрөө 1 хос, 1 грамм байгалийн алт, Алтангэрэл нэртэй судар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 914000 /есөн зуун арван дөрвөн мянга/ төгрөгийн,

2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11-14 цагийн орчимд иргэн Ц.Ц-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхийг хагалан хууль бусаар нэвтэрч, халтар манан хөөрөг 1 ширхэг, хурган дотортой дээл 1 ширхэг, самсунг Галакси Жи-3 маркийн гар утас 1 ширхэг, гоёлын цүнх 1 ширхэг хүүхдийн төрсний гэрчилгээ 2 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2544800 /хоёр сая таван зуун дөчин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийн,

      2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 14-19 цагийн хооронд иргэн Г.Э-ны хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхийг хагалан, хууль бусаар нэвтэрч 4 килограмм ямааны борц, 10 литрийн 2 ширхэг бетон зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 190000 /нэг зуун ерэн мянга/ төгрөгийн,

            2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хооронд иргэн С.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч, гар аргаар урласан гутал 2 ширхэг, булган малгай эрэгтэй, эмэгтэй 4 ширхэг, эрэгтэй хүний саравчтай малгай 1 ширхэг, торгон өнгөтэй дээл 1 ширхэг, мөнгөн чимэглэлтэй бүс 1 ширхэг, зэс аяга 2 ширхэг, хутаг 1 ширхэг, алт мөнгөн хэрэгслийн багаж 1 ширхэг, хөөрөгний өнгөлөгч багаж 1 ширхэг, хуурай багаж 1 ширхэг, хөөрөгний толгой 5 ширхэг, хөөрөгний нуух 12 ширхэг, хөөрөг 8 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, мөнгөн гагнуур 1 ширхэг, дээлийн торго 1 ширхэг, дурдан 1 ширхэг, офицер ногоон цамц 1 ширхэг, 60 метрийн уртасгагч 1 ширхэг, тасдагч багаж 1 ширхэг, өрөм 1 ширхэг, гар багаж 1 ширхэг, iрhone-4 маркийн гар утас 1 ширхэг, энгэрт зүүдэг цаг 1 ширхэг, мөнгөн, гоёл чимэглэлийн тээг 1 ширхэг, 20 литрийн сав 1 ширхэг, багаж 2 ширхэг, 1 хос бээлий, хөөрөгний чулуу 6 ширхэг, лаамбан тень 1 ширхэг, хүлэмжний үр 10 төрлийн, фото будаг 1 ширхэг, ноолууран дээл 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3546000 төгрөгийн, гэр доторх эд хогшлыг эвдэж 615500 төгрөгийн, нийт 4161500 төгрөгийн хохирол учруулж буюу бусдад нийт 8587800 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг мөн байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Ц.С-д бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэж хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Б.С хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожны даруулгыг эвдэж хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 2 ширхэг, ерөөл нэртэй архи 1 ширхэг, соёрхол нэртэй архи 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, гэмт хэрэг үйлдэх явцдаа бурхны жижиг авдрыг эвдэж нийт 172000 /нэг зуун далан хоёр мянга/ төгрөгийн,

      2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Б.Б-ы хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч Сэнгүр пиво 0.5 литр 2 ширхэг, Ерөөл архи 0.5 литр 1 ширхэг, Варварис нэртэй дарс 0.75 литр 1 ширхэг, 5 оролттой уртасгагч 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, гэмт хэрэг үйлдэх явцдаа авдрын цүү төмөр, тоононы модон рам зэрэг эд зүйлүүдийг гэмтээж нийт 54000 /тавин дөрвөн мянга/ төгрөгийн,

      2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хооронд иргэн Д.Дуламсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн, бэлэн 130.000 төгрөг, эмэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, 0.75 литрийн Чингис архи 1 ширхэг, 0.5 литрийн Орос цагаан архи 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 269500 /хоёр зуун жаран есөн мянга таван зуун/ төгрөгийн,

      2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ө.О-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн вакум цонхыг хагалан, хууль бусаар нэвтэрч 4 килограмм бууз, дунд гарын чулуун хөөрөг 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 282000 /хоёр зуун наян хоёр мянга/ төгрөгийн,

      2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хооронд иргэн Б.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхийг хагалан хууль бусаар нэвтэрч тасдагч, торго, виски, архи, байгалийн мана чүнчигноров, замагт мана зэрэг чулуу тус бүр 1 ширхэг, 500 грамм өнгөт чулуу, дөрөө 1 хос, 1 грамм байгалийн алт, Алтангэрэл нэртэй судар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 914000 /есөн зуун арван дөрвөн мянга/ төгрөгийн,

2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11-14 цагийн орчимд иргэн Ц.Ц-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхийг хагалан хууль бусаар нэвтэрч, халтар манан хөөрөг 1 ширхэг, хурган дотортой дээл 1 ширхэг, самсунг Галакси Жи-3 маркийн гар утас 1 ширхэг, гоёлын цүнх 1 ширхэг хүүхдийн төрсний гэрчилгээ 2 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2544800 /хоёр сая таван зуун дөчин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийн,

      2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 14-19 цагийн хооронд иргэн Г.Э-ны хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхийг хагалан, хууль бусаар нэвтэрч 4 килограмм ямааны борц, 10 литрийн 2 ширхэг бетон зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 190000 /нэг зуун ерэн мянга/ төгрөгийн,

            2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хооронд иргэн С.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч, гар аргаар урласан гутал 2 ширхэг, булган малгай эрэгтэй, эмэгтэй 4 ширхэг, эрэгтэй хүний саравчтай малгай 1 ширхэг, торгон өнгөтэй дээл 1 ширхэг, мөнгөн чимэглэлтэй бүс 1 ширхэг, зэс аяга 2 ширхэг, хутаг 1 ширхэг, алт мөнгөн хэрэгслийн багаж 1 ширхэг, хөөрөгний өнгөлөгч багаж 1 ширхэг, хуурай багаж 1 ширхэг, хөөрөгний толгой 5 ширхэг, хөөрөгний нуух 12 ширхэг, хөөрөг 8 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, мөнгөн гагнуур 1 ширхэг, дээлийн торго 1 ширхэг, дурдан 1 ширхэг, офицер ногоон цамц 1 ширхэг, 60 метрийн уртасгагч 1 ширхэг, тасдагч багаж 1 ширхэг, өрөм 1 ширхэг, гар багаж 1 ширхэг, iрhone-4 маркийн гар утас 1 ширхэг, энгэрт зүүдэг цаг 1 ширхэг, мөнгөн, гоёл чимэглэлийн тээг 1 ширхэг, 20 литрийн сав 1 ширхэг, багаж 2 ширхэг, 1 хос бээлий, хөөрөгний чулуу 6 ширхэг, лаамбан тень 1 ширхэг, хүлэмжний үр 10 төрлийн, фото будаг 1 ширхэг, ноолууран дээл 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3546000 төгрөгийн, гэр доторх эд хогшлыг эвдэж 615500 төгрөгийн, нийт 4161500 төгрөгийн хохирол учруулж буюу бусдад нийт 8587800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.С 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр эхнэр Н-ын хамт гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы даруулгыг эвдэж гэрээс баруун хойд талын авдарнаас дунд гарын мөнгөн аяга гал тогооны савнаас жижиг архины мөнгөн аягаа зэрэг эд зүйл хулгайлаад бурхны жижиг авдрыг эвдээд эхнэрийн хар цүнхийг цоожны дээгүүр хайчлаад явсан байсан, хохирогч Б.Батчулууны 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр манай хадам аав П миний ... дугаарын утас руу ... дугаарын утаснаас залгаад гэрт чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би урьд шөнө 23 цагийн үед аймагт ирээд айлд хоночихоод 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө гэртээ ороход авдарны цүүг нь эвдээд дотор байсан бүх эд зүйлийг нь гаргаж хаясан байсан, хохирогч Д.Д-гийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нөхөр Ч-ын хамт гэртээ иртэл хашааны том хаалга онгорхой байсан. Гайхаад хашааны хаалга онгойлгоод гэр лүүгээ гэрэл тусгатал гэрийн цоож эвдэлсэн байсан, хохирогч Ө.О-ын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэртээ иртэл зочны өрөөнд байсан авдран дотроос дунд гарын төмөр нуухтай, улаан чулуун толгойтой, хадаасан халбагатай, ногоон хар өнгийн хавтгайдуу чулуун хөөрөг, 4 кг орчим чимхсэн бууз зэрэг эд зүйл хулгайлагдсан байсан, хохирогч Б.Б-ын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай ээж Гочоо над руу утсаар танай гэрийн цонх хагархай байна ямар учиртай юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдэж байшиндаа очиж үзлэг хийлгэсэн, хохирогч Ц.Ц-ийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 10 цагаас гэрээсээ гараад 14 цаг болж байхад гэртээ иртэл том өрөө хүйтэн байхаар жижиг өөрөө рүү ортол цонх нь хагархай байхаар нь цагдаа дуудсан, хохирогч Г.Э-ны 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагт ажлаа тараад гэртээ ирэхэд гал тогооны цонх хагалсан байхаар нь ороод гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд унтлагын өрөөнөөс шар ууттай борц, хөргөгчинд байсан нүдсэн борц гялгар ууттай, гэрийн гаднаас 10 литрийн бетон 2 ширхэг байхгүй байхаар нь цагдаад хандсан, гэрч Б.Н-ын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчимд зүүн талын хашааны залуу С.Б танай хаалга онгорхой байна гэхээр нь цагдаа дуудаад гэртээ орж үзэхэд бурханы доод талын авдарнаас дунд гарын 1 мөнгөн аяга байхгүй гал тогооны буюу эргэнэгэнд хойд талын шүүгээнд байсан жижиг мөнгөн аяга эд зүйлийг алдсан байсан, гэрч С.Б-ийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хашаандаа явж байтал манай баруун талын айл буюу Сэрээнэндагва ахын гэрийн хаалга нь онгорхой байхаар Н эгчид залгаж хэлсэн, гэрч Ж.П-ийн би гэрт нь яваад очсон чинь хажуу айлын хүн нь цагдаа нар ирээд үзлэг хийчихээд явсан гэж байсан. Тэгээд гэрийн нь тойрч үзэхэд манай хүргэний гэрийнх нь тооноор хулгай орсон бололтой рамыг нь хагалсан байсан, гэрч Т.О-ны 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө гэрийнхээ гадаа гартал манай зүүн талын хамар хашааны айлын тоонон дээр нэг дээлтэй эрэгтэй хүн суучихсан байхаар нь хулгайч юм байх гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд нөгөө хүнийг аваад явсан, гэрч С.Ч-ын хашааны үүдээ нээгээд хартал манай гэрийн маань хаалганы цоож даруулга хоёрыг гишгүүр дээр хэвтэж байсан, гэрч П.А-ын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр буюу манай баз О 13 цаг өнгөрч байхад манайд хулгай орсон байна гэж хэлэхээр нь ирсэн. Ирээд үзтэл баруун талын цонхны жижиг хаалгыг нь хагалаад зүүн талын порчигоор нь гарсан байдалтай байсан, гэрч Ч.Г-гийн Би 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүү Г.А байшинг эргэх гээд иртэл баруун талынх нь том порчиг нь тэр чигээрээ эвдэрсэн шилгүй байсан, гэрч Г.А 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай ээж Гочоо над руу утсаар танай гэрийн цонх хагархай байна ямар учиртай юм бэ гэж асуусан. Тэгэхээр би цагдаагийн байгууллагад мэдэгдэж байшиндаа очиж үзлэг хийлгэсэн, гэрч Г.Д-гийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр буюу манай баз О 13 цаг өнгөрч байхад манайд хулгай орсон байна гэж хэлэхээр нь очсоон. Очоод үзтэл баруун талын цонхны жижиг хаалгыг нь хагалаад зүүн талын порчигоор нь гарсан байдалтай байсан, гэрч Ц.Ц-гийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр манайд 14 цагийн үед /Цөл/ буюу Ц.С манайд нэг титэм нэртэй архи бариад цагаан торонд хийсэн, хурган дээл бариад орж ирээд намайг 20000 төгрөгөөр авчих гээд би 15000 төгрөг байна гээд авсан, гэрч О.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Г ******* сумын Ц.С-ыг дагуулж ирээд танай килограмм дээр борц тавиад жинлэе гээд жинлээд борцыг худалдаж аваад надаас 40000 аваад Ц.С-д борцны үнэ гэж өгсөн, гэрч Х.Г-гын С цагаан ууттай зүйл барьж явахаар нь ноолуур юм бодоод очиж асуутал борц байгаа юм зарна гэхээр нь би дагуулж С-ийн машин дээр очоод жинлээд 4 кг болсон. С-ээс 40000 аваад цөл буюу Ц.С-д өгөөд явуулсан, гэрч А.М-ын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өглөө гэртээ байж байгаад хамт ажилладаг Б-ын гэрийг харах гээд Б ахын хашаанд ороход, байшингийн таамбарын хаалганы дээд цонх нь хагарч, монгол цоож нь хагас онгойсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн, гэрч О.Ө-ын 2019 оны 02 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Би Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 48 айлын орон сууцны урд талд ганцаараа 9 дүгээр хороо руу алхаад явж байтал Ц.С ганцаараа явж байсан. Надтай уулзаад “чи энэ хутга, монгол гутлыг авчих, эсвэл зараад өг” гээд шар өнгөтэй улбар өнгийн угалзтай эрэгтэй хүний монгол гутал, мөн орос чинжаалан хутга тус тус үзүүлэхээр нь би авахгүй гэж хэлсэн. Гутлан дотроосоо толгойгүй 2 чулуун хөөрөг гаргаж ирээд засмал замруу шидээд байсан, гэрч Ц.Б-гийн манай нөхөр О.Ө гэртээ ямар нэг эд зүйл авч ирээгүй. Манай нөхөр 2019 оны 02 дугаар сарын дундуур Хайрхандулаан сум руу айлын мал маллахаар явсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сард гэртээ ирсэн, гэрч А.Ц-гийн манай хүү 2019 оны 2 дугаар сарын сүүлээр Хайрхандулаан сум руу айлын мал маллахаар явсан. Ямар айлд мал маллах гэж явсан талаар мэдэхгүй байна. Гэртээ ямар нэг эд зүйл авч ирээгүй,  гэрч Ш.М-ын манай аав Ш 2019 оны 2 дугаар сарын дундуур О.Ө гэх хүнийг авч ирэн малаа маллуулсан. О.Ө 2019 оны 5 дугаар сард гэр рүүгээ буцсан. Ө мал маллаж байх хугацаандаа Арвайхээр рүү яваагүй,  гэрч Б.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:…Би О.Ө-ийг 2019 оны 2 дугаар сард сарын 250000 төгрөгөөр мал маллуулахаар аймгийн төвөөс авч ирсэн. Манайд 20 гаран хоног мал маллаж байгаад явсан. Манайд мал маллаж байх хугацаандаа аймгийн төв рүү болон өөр тийшээ яваагүй, гэрч Г.А-ын 2019 оны 10 дугаар сарын сүүлээр хашаан дотроо юм хийгээд зогсож байхад нэг үл таних намхан биетэй, хөгшин эрэгтэй хүн хашааны хаалга нүдээд намайг дуудахаар нь очиж уулзсан. Хөдөө явах гэсэн юм зардлын мөнгө хэрэг болоод байна гээд нэг хөөрөг үзүүлсэн. Би хөөргийг 20000 төгрөгөөр би худалдаж авсан гэх

мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолууд, эрүүгийн хэргийн нэгтгэх тухай тогтоолууд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лендс” ХХК-ий 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03/22 дугаартай, 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 03/28 дугаартай, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03/37 дугаартай, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 04/03 дугаартай, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/14 дугаартай, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 04/13 дугаартай,  2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 05/03 дугаартай,  2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 06/25 дугаартай, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 06/58 дугаартай үнэлгээний тайлангууд, эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолууд,

шүүгдэгч Ц.С-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

      Шүүгдэгч Ц.С нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч С.Б, Б.Б-ын нарын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ гэрч О.Ө-тай бүлэглэн үйлдсэн гэж мэдүүлж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан гэрч Ц.Б-гийн манай нөхөр О.Ө гэртээ ямар нэг эд зүйл авч ирээгүй. Манай нөхөр 2019 оны 02 дугаар сарын дундуур Хайрхандулаан сум руу айлын мал маллахаар явсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сард гэртээ ирсэн, гэрч А.Ц-гийн манай хүү 2019 оны 2 дугаар сарын сүүлээр Хайрхандулаан сум руу айлын мал маллахаар явсан. Гэртээ ямар нэг эд зүйл авч ирээгүй, гэрч Ш.М-ын манай аав Б.Ш нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар баг Эмээлт гэх газар мал малладаг. Манай аав малчин авна гэж зар өгч байгаад 2019 оны 2 дугаар сарын дундуур О.Ө гэх хүнийг авч ирэн малаа маллуулсан. О.Ө 2019 оны 5 дугаар сард гэр рүүгээ буцсан. Ө мал маллаж байх хугацаандаа Арвайхээр рүү яваагүй, гэрч Б.Ш-ын би О.Ө-ийг 2019 оны 2 дугаар сард сарын 250000 төгрөгөөр мал маллуулахаар аймгийн төвөөс авч ирсэн, гэрч О.Ө-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн болон хавтаст хэрэгт авагдсан “Би яг сар өдрөө сайн мэдэхгүй байна. Би Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 48 айлын орон сууцны урд талд ганцаараа 9 дүгээр хороо руу алхаад явж байтал Ц.С/цөл/ ганцаараа явж байсан, надтай уулзаад “чи энэ хутга, монгол гутлыг авчих, эсвэл зараад өг” гээд шар өнгөтэй улбар өнгийн угалзтай эрэгтэй хүний монгол гутал, мөн орос чинжаалан хутга тус тус үзүүлэхээр нь би авахгүй гэж хэлсэн. Тэгээд надтай уулзаад зогсож байхдаа гутлан дотроосоо толгойгүй 2 чулуун хөөрөг гаргаж ирээд засмал замруу шидээд байсан. Би тэгээд тэндээсээ цаашаа алхаад гэр рүүгээ явсан. Яг надтай таарахдаа хаанаас ирсэн талаараа яриагүй.  Надад ах нь зарах гэсэн юм гэж хэлсэн. Ямар нэгэн хүний эд зүйл байгаа гэж хэлээгүй. 2019 оны 02 дугаар сард цагаан сарын дараахан буюу 2 дугаар сарын 13, 14-ний өдрийн хооронд таарсан санагдаад байна. С-тай таарсанаасаа хойш 2 хоногийн дараа би Хайрхандулаан сум руу мал маллах гээд явсан. Ш гэж хүний малыг маллахаар явсан. Тэндээ 5 дугаар сар хүртэл байж байгаад ирсэн. Яагаад надтай хулгай хийсэн гээд байгааг нь ойлгохгүй байна, гэрч Г.А-ын 2019 оны 10 дугаар сарын сүүлээр хашаан дотроо юм хийгээд зогсож байхад нэг үл таних намхан биетэй, хөгшин эрэгтэй хүн хашааны хаалга нүдээд намайг дуудахаар нь очиход хөдөө явах гэсэн юм зардлын мөнгө хэрэг болоод байна гээд нэг хөөрөг үзүүлсэн. Би хөөргийг 20000 төгрөгөөр би худалдаж авсан гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

 

            Шүүгдэгч Ц.С нь хохирогч Г.А хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлж байгаа боловч Г.Аийг хэрэгт хохирогчоор тогтоогоогүй, харин түүний эхнэр Б.Б-ыг хохирогчоор тогтоосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай тогтоол, хохирогч Б.Б, гэрч Г.А нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.С-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон шүүгдэгч Ц.С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 211 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-ын цагдан хоригдсон 211 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.

 

            Хохирогч Б.Б нь 54000 төгрөгийн үнэлгээ бүхий 0.5 литрийн Сэнгүр пиво 2 ширхэг, Ерөөл архи 0.5 литр 1 ширхэг, Варварис нэртэй дарс 0.75 литр 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг зэрэг эд зүйлээ буцаан авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь, хохирогч Б.Бямбажаргал нь 60000 төгрөгийн үнэлгээ бүхий буюу улаан өнгийн тастагчаа буцаан авсан нь,

 

Хохирогч Б.Б, Ө.О, Г.Э, иргэний нэхэмжлэгч Г.Д, Г.Ц, О.Сарангэрэл, Х.Г нар нь эд зүйлээ нэхэмжлэхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч иргэний нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан хүсэлтүүдээр тогтоогдож байна.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50000 төгрөгийн үнэлгээ бүхий архины жижиг мөнгөн аяга 1 ширхгийг хохирогч Б.С, 100000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг J-3 маркийн шаргал өнгийн гар утас 1 ширхэг, 600000 төгрөгийн үнэлгээ бүхий өнгөлөөгүй хурган дээл 1 ширхгийг хохирогч Ц.Цэнд-Аюушид тус тус буцаан олгож шийдвэрлэв.

           

Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, хохирогч Б.Сэрээнэндагвад буцаан олгохоор шийдвэрлэсэн 50000 төгрөгийн үнэлгээ бүхий архины жижиг мөнгөн аяга 1 ширхэг, хохирогч Ц.Ц-д буцаан олгохоор шийдвэрлэсэн 100000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг J-3 маркийн шаргал өнгийн гар утас 1 ширхэг, 600000 төгрөгийн үнэлгээ бүхий өнгөлөөгүй хурган дээл 1 ширхгийг шүүгдэгч Ц.Саас гаргуулах хохирлоос хасч, шүүгдэгч Ц.С-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч Б.Сэрээнэндагвад 122000 төгрөгийг, хохирогч Д.Д-д 269500 төгрөгийг, хохирогч Б.Бямбажаргалд 854000 төгрөгийг, хохирогч Ц.Ц-д 1844800 төгрөгийг, хохирогч С.Б-д 4161500 төгрөгийг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэлээ.

 

Хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч ******* овогт Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 

 

2.Шүүгдэгч ******* овогт Ц.С-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.С-д 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-ын цагдан хоригдсон 211 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Б.Батчулуун нь 54000 төгрөгийн үнэлгээ бүхий 0.5 литрийн Сэнгүр пиво 2 ширхэг, Ерөөл архи 0.5 литр 1 ширхэг, Варварис нэртэй дарс 0.75 литр 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг зэрэг эд зүйлээ буцаан авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Б.Бямбажаргал нь 60000 төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгийн тастагчаа буцаан авсан, хохирогч Ө.Ор, Г.Э, иргэний нэхэмжлэгч Г.Д, Г.Ц, О.С, Х.Г нар нь эд зүйлээ нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.С-аас хохирогч Б.С-д 122000 төгрөгийг, хохирогч Д.Д-д 269500 төгрөгийг, хохирогч Б.Б-д 854000 төгрөгийг, хохирогч Ц.Ц-д 1844800 төгрөгийг, хохирогч С.Б-д 4161500 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины жижиг мөнгөн аяга 1 ширхгийг хохирогч Б.С-д, Самсунг J-3 маркийн шаргал өнгийн гар утас 1 ширхэг, өнгөлөөгүй хурган дээл 1 ширхгийг хохирогч Ц.Ц-д буцаан олгосугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.