| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2017/00445/И |
| Дугаар | 184/ШШ2017/00345 |
| Огноо | 2017-02-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2017/00345
| 2017 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 184/ШШ2017/003******* | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, өөрийн байранд байрлах “******* *******” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт /РД:209/-д холбогдох
СӨХ-ны төлбөрт 541.820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“******* *******” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь СӨХ-ны төлбөрөө 2013 оны 10 сараас 2016 оны 12 сарыг хүртэл нийт 39 сар төлөөгүйгээс СӨХ-ны үйл ажиллагааг доголдуулж, бусад оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байна. Төлбөрөө төлөөгүйн улмаас дундын өмчлөлийн эд хөрөнгөнд засвар үйлчилгээ хийх, лифтний төлбөр, цахилгаан узель, тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ зэрэг ажлууд бүрэн гүйцэд хийгдэж чадахгүй доголдох хэмжээнд хүрээд байгаа ба төлбөрөө төлсөн бусад оршин суугчдын эрүүл, цэвэр, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ноцтой зөрчиж хохироож байна. Иймд аас 2013 оны 10 сараас 2016 оны 12 сар хүртэл нийт 39 сарын төлбөр 541.820 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие О. нь 541.820 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "******* *******” СӨХ нь хариуцагч О.д холбогдуулан СӨХ-ны төлбөрт 541.820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь СӨХ-ийн төлбөр 541.820 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөв.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”******* *******” СӨХ-ны нэхэмжлэлтэй, О.д холбогдох СӨХ-ны төлбөрт 541.820 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 541.820 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 16.905 төгрөгөөс 8.*******2 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас 8.*******2 төгрөгийг, хариуцагчаас 8.*******2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.