Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2017/00346

 

 

 

 

 

 

 

 

    2*******7 оны 02 сарын 13 өдөр  

Дугаар 184/ШШ2*******7/00346

                  Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* ******* *******, “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, дүгээр гудамж, тоот хаягт оршин суух овогт /РД:*******6/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 637.726 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2*******7 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2*******7 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

“******* хөгжлийн банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж. нь тус банктай 2*******4 оны 12 сарын 23-ны өдөр 2*******4/000382/0352 тоот “Цалингийн зээлийн гэрээ”, мөн “Цалингийн зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 1.000.000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар, сарын 1.8-н хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Ж. нь 2*******4 оны 12 сарын 23-ны өдрийн 2*******4/000382/0352 тоот “Цалингийн зээлийн гэрээ”, мөн “Цалингийн зээлийн барьцааны гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн эзэмшлийн *******, хөгжлийн банкны 471006056 тоот цалингийн картын дансны орлого, ажил олгогч байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу авч буй цалин, түүнтэй адилтгах орлогыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 1.000.000 төгрөгөөс 530.58 төгрөг 0 мөнгө, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 305.382 төгрөг 2 мөнгөнөөс 243.067 төгрөг 74 мөнгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч Ж. нь “Цалингийн зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч өгөгдсөн хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй гэрээг ноцтой зөрчиж байсан бөгөөд 2*******4/000382/0352 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ний хугацаа дууссан байна. 2*******7 оны ******* сарын 03-ны өдрийн байдлаар зээлдэгч дараах үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл 563.410 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 51.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.386 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбоотой зардал 6.000 төгрөг нийт 637.726 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* хөгжлийн банкнаас нэхэмжилж байгаа 637.726 төгрөгийг 2*******7 оны 4 сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр-Эрдэнэ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд ******* хөгжлийн банкны нэхэмжлэлтэй, Ж.ээс 637.726 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд хариуцагч нь 2*******7 оны 4 сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хариу тайлбар ирүүлсэн байна. Миний бие уг тайлбартай танилцаж үзээд дээрх хугацааг хүлээн зөвшөөрч байна. Иймд дээрх хариу тайлбараар хариуцагчийн зөвшөөрлийг батлахад татгалзах зүйлгүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч Ж.т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 637.726 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж. нь нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 637.726 төгрөгийг 2*******7 оны 04 сарын 07-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба уг тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

 

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.”******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 637.726 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 637.726 төгрөгийг 2*******7 оны 4 сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн *******.782 төгрөгөөс .81 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, дүүргийн татварын хэлтсийн 26*******02561 тоот данснаас .81 төгрөгийг, хариуцагчаас .81 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

            4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

  •