Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2017/00347

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2*******7 оны 02 сарын 13 өдөр

   Дугаар 184/ШШ2*******7/00347

               Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Уранзул би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* /РД:9/ ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, дугаар гудамж, тоот хаягт оршин суух, ******* овогт /РД:0710/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 14.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2******* оны 02 сарын 07-ны өдөр өдөр хүлээн авч хянаад                                                     

        

ТОДОРХОЙЛОХ нь:

Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П. нь 2*******4 оны сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан ба улмаар 2*******4 оны 8 сарын 19-ний өдөр 1.500.000 төгрөгийг нэмж авснаар 4.500.000 төгрөгийг түүнд зээлдүүлсэн. Улмаар зээлдэгчээс зээлийн гэрээний хугацааг сунгуулахаар хүссэний дагуу гэрээг 2 удаа сунгаж гэрээний хугацаа 2*******5 оны сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон. Мөн гэрээний 3 дугаар зүйлд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор заасны дагуу 4.500.000 төгрөгийн 50 хувь буюу 2.250.000 төгрөгийн алданги бий болсон. Иймд П.ээс үндсэн зээл 4.500.000 төгрөг, хүү 7.350.000 төгрөг, алданги 2.250.000 төгрөг, нийт 14.100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч П.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1.000.000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч үлдэх 13.100.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2*******7 оны 02 сарын 28-ны дотор 300.000 төгрөг, 2*******7 оны 3 сараас сар хүртэлх хугацаанд сар бүр 500.000 төгрөгийг, үлдэх 10.800.000 төгрөгийг 2*******7 оны 7 сарын дотор төлж барагдуулахаар, хариуцагч нь дээрх графикийг зөрчсөн тохиололд шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон                        

                                                                                               

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Б.ын нэхэмжлэлтэй, П.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14.100.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 13.100.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2*******7 оны 02 сарын 28-ны дотор 300.000 төгрөг, 2*******7 оны 3 сараас сар хүртэлх хугацаанд сар бүр 500.000 төгрөгийг, үлдэх 10.800.000 төгрөгийг 2*******7 оны 7 сарын дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228.450 төгрөгөөс 4.225 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, дүүргийн татварын хэлтсийн 2*******02591 тоот данснаас 4.225 төгрөг, хариуцагчаас 4.225 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75. дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

            4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

  •