| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2017/00373/И |
| Дугаар | 184/ШШ2017/00441 |
| Огноо | 2017-02-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2017/00441
| 2017 оны 02 сарын 22 өдөр | Дугаар 184/ШШ2017/00441 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, өөрийн байранд байрлах “******* *******” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* /РД:820*******211/-д холбогдох
СӨХ-ны төлбөрт 1.187.510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“******* *******” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д. нь СӨХ-ны төлбөрөө 2014 оны 9 сараас 2016 оны 12 сарыг хүртэл нийт 38 сар төлөөгүйгээс СӨХ-ны үйл ажиллагааг доголдуулж, бусад оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байна. Төлбөрөө төлөөгүйн улмаас дундын өмчлөлийн эд хөрөнгөнд засвар үйлчилгээ хийх, лифтний төлбөр, цахилгаан узель, тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ зэрэг ажлууд бүрэн гүйцэд хийгдэж чадахгүй доголдох хэмжээнд хүрээд байгаа ба төлбөрөө төлсөн бусад оршин суугчдын эрүүл, цэвэр, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ноцтой зөрчиж хохироож байна. Иймд Д.ээс 2014 оны 9 сараас 2016 оны 12 сар хүртэл нийт 38 сарын төлбөр 1.187.510 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д. нь ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* байр, ******* тоот хаягт оршин суудаг билээ. Тус хорооны “******* *******” СӨХ-ны нэхэмжлэлээс 2017 оны 02 сарын 25-ны өдөр 200.000 төгрөг төлнө. Үлдэгдэл төлбөрийг 2017 оны 5 сард бөөнөөр нь төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д.ийн хариу тайлбарыг уншиж танилцсан бөгөөд тэрээр гаргасан тайлбартаа 2017 оны 5 сард бүрэн төлж барагдуулна гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” СӨХ нь хариуцагч Д.д холбогдуулан СӨХ-ны төлбөр 1.187.510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь нэхэмжлэгч “******* *******” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага болох 1.187.510 төгрөгөөс 2017 оны 02 сарын 25-ны өдөр гэхэд 200.000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 2017 оны 5 сарын дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба уг тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“******* *******” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Д.д холбогдох СӨХ-ны төлбөрт 1.187.510 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1.187.510 төгрөгөөс 200.000 төгрөгийг 2017 оны 02 сарын 25-ны өдрийн дотор төлж, үлдэгдэл 987.500 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 33.050 төгрөгөөс 16.525 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн 26010259******* тоот данснаас 16.525 төгрөгийг, хариуцагчаас 16.525 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ