Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 557

 

 

 

 

   

 

 

 

   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,  

улсын яллагч Б.Дэлгэрмаа,      

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б,   

шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал,

гэрч Г.Лхагвадорж,       

шинжээч Г.Ханхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Т овогт Д-ийн  Н   холбогдох эрүүгийн 2003002140166 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын .........-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, ....... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал, чимэглэл мэргэжилтэй, .........савлагч ажилтай, ам бүл ............. хамт Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо, ......... дугаар гудамж ..........тоотод оршин суух, ял шийтгэлгүй Т овогт Д-ийн  Н   /РД:..................../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Н нь 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 21 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн 2 дугаар буудлын замд Тоёота Приус маркийн 64-82 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Б  мөргөж, Ц.Б-ийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.      

 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Н нь 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 21 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн 2 дугаар буудлын замд Тоёота Приус маркийн 64-82 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Б  мөргөж, Ц.Б-ийн амь насыг хохироосон болох нь:

1. Шүүгдэгч Д.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед би 1 дүгээр эгнээнээс 2 дугаар эгнээ рүү шилжин орох үед 3 дугаар эгнээнээс нэг сүүмэлзсэн юм орж ирэхээр нь би тоормозоо гишгээд шарваж очоод машин мөргөж зогссон. Тэгээд 1 дүгээр эгнээ рүү ороод зогсож байтал хойноос нэг хүн ирэхээр нь “би сая хүн мөргөсөн үү” гэж асуугаад хамт очиж үзтэл хүн байхгүй байсан. Миний мөргөөгүй газар тухайн амь хохирогч байгааг би ойлгохгүй байна. Би 2 дугаар буудал дээр ямар нэгэн зүйл мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/                                                                                                                     

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эхээс хоёулаа байсан бөгөөд амь хохирогч миний төрсөн дүү байсан. Би “Нарантуул” худалдааны төвд наймаа хийдэг бөгөөд битүүний өмнөх өдөр ажил дээрээ байж байхад дүү чинь зам тээврийн осолд ороод нас барчихлаа, та ирэх хэрэгтэй байна гэсэн. Тэгээд замын цагдаа дээр очиход Д.Н аав, ээжтэйгээ байсан. Тэгээд тухайн үед жил солигдох гэж байсан учир шинийн 1-ний өдрөөс өмнө нэг өдрийн дотор оршуулга хийх ажил гарсан бөгөөд би хамгийн хямдаар буюу 4,000,000 төгрөгөөр оршуулга хийсэн. Тэр тухай баримтууд хэрэгт авагдсан байгаа. Энэхүү хэргээс хойш Д.Нтэй нэг удаа уулзсан бөгөөд “...чамайг залуу хүн учир би ойлгож байна. Нэгэнт ийм зүйл болсон учир оршуулгын зардлыг нэн даруй өг...” гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл өгөөгүй. Энэ хүнд ямар ч сэтгэл байхгүй байна. Хүн алчихаад ямар нэгэн хохирол төлбөр өгсөнгүй, гэмшиж байгаа нь ч харагдахгүй байна...гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

3. Гэрч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..замын хөдөлгөөн нэлээн сийрэг талдаа машинууд бага явж байсан. Тэгтэл 40-50 орчим метрийн зайд хар бараан өнгийн хувцастай хүн ганцаараа ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй явган хүний гарцгүй газраар бага зэрэг гуйвсан байдалтай замын зорчих хэсгийн нэг болон хоёрдугаар эгнээний цагаан зураасан дээр ирж зогссон. Энэ үед замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд хар өнгийн суудлын машин тухайн хүнийг урдуураа гаргах гээд зогссон. Тэр үед би машинаа 40-50 орчим км цагийн хурдтай явж байсан санагдаж байна. Тэгээд тухайн хар өнгийн машинаас өөр машин хоёр болон гуравдугаар эгнээнд яваагүй байсан. Ингээд би машинаа жолоодоод замын зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлэн өнгөрөх тэр мөчид хар өнгийн суудлын автомашин нь замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогсчихсон, уг хар өнгийн машины зүүн гар талын урд дугуйнаас нэлээн өнгөрсөн байдалтай тухайн хар өнгийн хувцастай хүн нь зогсож байгаа харагдаад өнгөрсөн юм. Тэгээд зөрж яваад нээх удалгүй машины маань баруун урд хэсэгт тас гэх дуу чимээ гараад зүүнээсээ баруун чиглэлтэй, замын зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр нэлээн хурдтай мөнгөлөг өнгийн Тоёота Приус 11  маркийн 64-82 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зүүн хажуу хэсгээрээ хөндөлдөөд л ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-58-59/ 

4. Гэрч М.М-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн хоёрдугаар буудлын замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байсан. Энэ үед Ж.Гэрэл-Од нь машинаа 40-45 км цагийн хурдтай барьж байсан. Бараан өнгийн хувцастай хүн нь ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй ганцаараа гуйвсан байдалтайгаар явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаа харагдсан. Тэгэхээр нь би найз Ж.Гэрэлт-Одод хандаж урд чинь хүн явж байна шүү болгоомжтой яваарай гэж хэлсэн чинь бага зэрэг хурдаа хассан. Тэгээд ойртоод ирсэн чинь тухайн хүн нь замын зорчих хэсгийн  хоёрдугаар эгнээнд зогссон. Тэгтэл замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд явж байсан хар өнгийн суудлын машины араас мөнгөлөг өнгийн Тоёота Приус 11 маркийн 64-82 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гүйцэж түрүүлэх үйлдлийг зүүн гар талаар хийж орж ирсэн. Тэгээд найз Гэрэлт-Од нь машинаа бариад тухайн хүний хажуугаар өнгөрөөд явсан. Тэгтэл уг Тоёота Приус 11 маркийн 64-82 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шарваж орж ирээд манай машиныг мөргөж, улмаар хэсэг яваад автобусны буудал жаахан өнгөрөөд зогссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/

5. Гэрч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ослын газарт машинаасаа буулгүй зогсчихоод, тухайн ослын газраас ойролцоогоор 200-300 метрийн зайд явж очтол замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түргэн тусламжийн машин 2 машин тус тус зогсож байсан ба нэг түргэн тусламжийн машинд бараан өнгийн хувцастай хүн нь ухаангүй байдалтай байна гэж ярьж байсан ба тэгээд л тухайн хүнийг түргэн тусламжийн машин нь аваад гэмтлийн эмнэлэг рүү яваад өгсөн юм. Ингээд би эргэж хоёр машин мөргөлдсөн гэх зам тээврийн осол дээр явж очсон. Тэгэхээр нь би анх дуудлага мэдээлэл өгсөн 98630229 гэсэн дугаар луу өөрийн утаснаас холбогдож ярьтал Тоёота Приус 11 маркийн 64-82 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хүн дайрсан гэсэн мэдээлэл өгсөн юм. Тэгэхээр нь би хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн машиныг тус тусад нь очиж хартал Тоёота Приус 11 маркийн 64-82 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн нэг дугаарыг нь дуудлага мэдээлэл өгөхдөө 6 тоог 8 гэж өгсөн байсан юм. Тэгээд би ослын газрын ойр орчмоор явж үзтэл замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зүүнээсээ баруун чиглэлд Тоёота Приус 11 маркийн 64-82 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн гар талын толь нь зам дээр хэвтэж байсан юм. Ингээд би станцаар төвтэй холбогдож бүрэлдэхүүн дуудаж, хэргийн газрыг хамгаалалтдаа авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 70/

6. Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яармагийн хоёрдугаар буудлын замд гэрлэн дохиотой явган хүний гарц дөнгөж өнгөрөөд Тоёота Приус 30 маркийн улсын дугаар болон серийг нь анзаараагүй тээврийн хэрэгсэл нь замын зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд зогссон, мөн замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд уг саарал өнгийн Тоёота Приус 30 маркийн улсын дугаар болон серийг нь анзаараагүй тээврийн хэрэгслээс нэлээн зайтай сарал өнгийн Тоёота Приус 11 маркийн улсын дугаар болон серийг нь анзааралгүй тээврийн хэрэгсэл нь тус тус зогсож байсан юм. Ойр орчимд нь олон хүмүүс цугларсан байсан. Уг ослын хажууд миний бие замын зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр өнгөрөөд явсан. Тэгтэл тухайн ослын автобусны буудлаас баруун тийш дараагийн буудлын баруун талд  зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд бараан өнгийн хувцастай хүн нь дээшээгээ хараад хэвтчихсэн, орой орчимд нь нэлээн цус харагдсан. Тэгэхээр нь тухайн зам дээр хэвтэж байсан хүнээс бага зэрэг зүүн талд нь буюу зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд машиныхаа аваарыг татаад зогссон. Тэгээд би машинаас бууж тухайн хүн дээр явж очтол 40-50 орчим насны эмэгтэй хүн нь ухаангүй хэвтэж байсан юм. Тэгэхээр нь би өөрийнхөө 88047058 гэсэн дугаараас 103-т дуудлага мэдээллийг өгсөн. Тэгтэл ойролцоогоор 10-15 минутын дараагаар саарал өнгийн Фургон маркийн улсын дугаар болон серийг нь анзаараагүй түргэн тусламжийн машин нь ирж дотроос нь эмч бууж ирээд тухайн хүнийг очиж үзээд байж байтал араас нь бас өөр түргэн тусламжийн машин нь ирж бас эмч нэмэгдэж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/

7. Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед Яармагийн хоёрдугаар буудлын ойролцоо явж байтал баруун гар талаар буюу зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нэг машин аймаар хурдтай гүйцэж түрүүлж орж ирээд манай машины урд талд гараад зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд ороод явсан. Тэгтэл урдаас хойшоогоо зам хөндлөн гарч байсан нэг хүнийг мөргөж унагаад нөгөө машин цаашаа нэлээн хол явсан. Би хүүхэдтэйгээ хамт нөгөө машины араас сигнал дарж хэсэг дагаж явж байгаад зогсоосон. Тэгтэл машинаас нь жолоочтойгоо хамт 4 хүн буугаад ирсэн, тэгэхээр нь бид нар “та нар хүн дайрчихаад яагаад зугтаад байгаа юм” гэж хэлтэл жолооч нь “би хүн дайраагүй, машин шүргэчих шиг боллоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ юу яриад байгаа юм бид хоёрын урд талд харж байхад хүн дайрчихаад явчихлаа, яагаад та нар зогсдоггүй юм” гэж хэлсэн. Тухайн үед нөгөө хүн нь газар зам дээр хэвтээд үлдсэн, нөгөө машин нь зугтаагаад байсан учир нөгөө хүний хажуугаар нь гараад мөргөсөн машиныг нь араас нь хөөж байхдаа би 103 болон 102 луу дуудлага өгсөн юм. Тэгээд тэр машины жолооч зогссон газраа үлдсэн бид хоёр осол болсон газарт буцаж очтол машинд мөргүүлсэн хүн ослын газарт байхгүй босоод явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 174-176/

8. Гэрч Г.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2 дугаар эгнээнд явж байтал баруун гар талаар буюу зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нэг машин аймаар хурдтай гүйцэж түрүүлж орж ирээд миний жолоодож явсан автомашины урд талд гараад зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд ороод явах үедээ зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөөд газарт унагасан. Тэгээд нөгөө машин чинь чигээрээ яваад өгөхөөр нь би араас нь явсан. Тэгтэл цаашаа хурдтай явж байгаад дахиад нэг машин шүргэсэн. Тэгэхээр нь би араас нь сигналдаж явж байгаад зогсоосон. Тэгтэл тухайн автомашин дотроос 4 эрэгтэй залуу гараад ирсэн. Тэгэхээр нь би “та нар ямар хурдтай явдаг юм бэ, хүн мөргөчихөөд яваад өгчих юм нөгөө хүн дээрээ очооч” гэж хэлсэн. Тэгтэл машинаа зогссон газраа үлдээгээд осол болсон газар луугаа гүйгээд очсон, би нөгөө машинаас бууж ирсэн хүмүүстэй хамт осол болсон газар луу очтол нөгөө машинд мөргүүлээд газарт унасан хүн ослын газарт байхгүй, босоод явчихсан байсан. Тухайн үед манай ээж 102 болон 103 луу дуудлага өгчихсөн байсан учир би ээжтэйгээ хамт яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 178-180/

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны 560 дугаартай дүгнэлт: “...Талийгаач Ц.Б-ийн цогцост хоёр талын олон хавирганы хугарал: уушгины хатагдсан шарх, уушгины авчилт, няцрал, цээжний хөндий дэх цус хуралт /400мл/, өвчүү ясны хөндлөн хугарал, голтын цус хуралт, бөөрний өөхөн эслэг, чацархай, бүдүүн гэдэсний голомтлог цус хуралт, няцрал, толгойн хуйх, зүүн бугалга, ташаан хууларсан шарх, зүүн өвдөг, шагайн цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 95-104/

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний 1450 дугаартай дүгнэлт:  “шинжилгээнд ирүүлсэн хагархай толь нь шинжилгээнд ирүүлсэн 6482 УБК улсын дугаартай автомашины зүүн талын толь мөн байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 137-144/

11. “Ашид билгүүн” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 92-93/ 

12. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 6-14, 199-204/,

13. Шүүгдэгч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 21 цаг өнгөрч байхад ажлаа тараад нэг дүү, хоёр найзтайгаа хамт гэр лүүгээ харих гээд Нисэхийн замд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд явж байсан. Тухайн үед Яармагийн нэгдүгээр буудал өнгөрөөд 2 дугаар буудал орох гэж байсан. Тэгээд би нэгдүгээр эгнээнээс хоёрдугаар эгнээ рүү шилжих үед гуравдугаар эгнээнд явсан Тoyota приус-30 маркийн автомашины урдуур нь нэг хүн гараад ирсэн. Тэгэхээр нь би баруун гар тал руугаа хальт дараад буцаагаад зүүн гар тал руугаа дараад зорчих хэсгийн 3 дугаар эгнээ рүү орох үед машинтай мөргөлдөөд түс тас гээд дугарсан. Тэгэхээр нь би нэгдүгээр эгнээ рүү аваарын гэрлээ асааж зогссон. ...намайг чи сая хүн мөргөчихлөө гэсэн. Тэгэхээр нь би та юу яриад байгаа юм бэ, би хүн мөргөөгүй гэж хэлсэн. Тэгээд би машин дотор сууж явсан хүмүүсийнхээ араас явж очтол Тoyota приус-30 маркийн авто машин зогсож байсан. Би сая хүн мөргөчихсөн үү гэж асуугаад хамт явсан хүмүүсээ хараад ир гэж хэлсэн. Тэгээд тэр хэд  хүн харагдахгүй байхгүй байна гэж хэлсэн. Тэгтэл хажуугаар нэг цагдаагийн машин дуудлагад явж байна буцаад ирнэ гэж хэлсэн. Тэгээд Тoyota приус-30 маркийн машинтай даатгалаа дуудъя гэж хэлээд тохиролцоод байж байсан. Хажуугаар өнгөрсөн цагдаа буцаж ирээд Тoyota приус-11 маркийн машины жолооч хаана байна гэхээр нь би байна гэж хэлээд хамт миний машин дээр очтол зүүн гар талын толь байхгүй, хойд талын гуфер байхгүй байсан. Тэгээд удалгүй бүрэлдэхүүн ирээд ослын газарт үзлэг хэмжилт дуусаад намайг Замын цагдаагийн хэсэгт авчирсан. ...Би осол гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 196/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Н нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 168 /-аар тогтоогдлоо.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны 560 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний 1450 дугаартай, “Ашид билгүүн” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 92-93/ дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. 

            Шүүгдэгч Д.Нийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.

          Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Д.Н нь 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 21 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн 2 дугаар буудлын замд Тоёота Приус маркийн 64-82 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Б  мөргөж, Ц.Б-ийн амь насыг хохироосныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “…Улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Миний үйлчлүүлэгч би хүн дайраагүй гэж хэлээгүй. Гагцхүү юу дайрснаа мэдэхгүй байгаа бөгөөд хэрвээ хүн дайрсан байлаа гэж бодоход өөрийх нь дайрсан газраас өөр газар тухайн хүн олдсон гэдгийг гайхаад байгаа юм…” гэж гэм буруугийн талаар маргаж оролцсон ба хавтаст хэрэгт авагдсан гэрч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Тэгээд зөрж яваад нээх удалгүй машины маань баруун урд хэсэгт тас гэх дуу чимээ гараад зүүнээсээ баруун чиглэлтэй, замын зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр нэлээн хурдтай мөнгөлөг өнгийн Тоёота Приус 11  маркийн 64-82 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зүүн хажуу хэсгээрээ хөндөлдөөд л ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-58-59/, гэрч М.М-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн хоёрдугаар буудлын замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байсан. ...Бараан өнгийн хувцастай хүн нь ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй ганцаараа гуйвсан байдалтайгаар явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаа харагдсан. ...Тэгтэл замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд явж байсан хар өнгийн суудлын машины араас мөнгөлөг өнгийн Тоёота Приус 11 маркийн 64-82 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гүйцэж түрүүлэх үйлдлийг зүүн гар талаар хийж орж ирсэн. Тэгээд найз Гэрэлт-Од нь машинаа бариад тухайн хүний хажуугаар өнгөрөөд явсан. Тэгтэл уг Тоёота Приус 11 маркийн 64-82 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шарваж орж ирээд манай машиныг мөргөж, улмаар хэсэг яваад автобусны буудал жаахан өнгөрөөд зогссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/, гэрч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ослын газарт машинаасаа буулгүй зогсчихоод, тухайн ослын газраас ойролцоогоор 200-300 метрийн зайд явж очтол замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түргэн тусламжийн машин 2 машин тус тус зогсож байсан ба нэг түргэн тусламжийн машинд бараан өнгийн хувцастай хүн нь ухаангүй байдалтай байна гэж ярьж байсан ба тэгээд л тухайн хүнийг түргэн тусламжийн машин нь аваад гэмтлийн эмнэлэг рүү яваад өгсөн юм. Ингээд би эргэж хоёр машин мөргөлдсөн гэх зам тээврийн осол дээр явж очсон. Тэгэхээр нь би анх дуудлага мэдээлэл өгсөн 98630229 гэсэн дугаар луу өөрийн утаснаас холбогдож ярьтал Тоёота Приус 11 маркийн 64-82 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хүн дайрсан гэсэн мэдээлэл өгсөн юм. Тэгэхээр нь би хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн машиныг тус тусад нь очиж хартал Тоёота Приус 11 маркийн 64-82 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн нэг дугаарыг нь дуудлага мэдээлэл өгөхдөө 6 тоог 8 гэж өгсөн байсан юм. Тэгээд би ослын газрын ойр орчмоор явж үзтэл замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зүүнээсээ баруун чиглэлд Тоёота Приус 11 маркийн 64-82 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн гар талын толь нь зам дээр хэвтэж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 70/, гэрч Б.Энхманлайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл тухайн ослын автобусны буудлаас баруун тийш дараагийн буудлын баруун талд  зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд бараан өнгийн хувцастай хүн нь дээшээгээ хараад хэвтчихсэн, орой орчимд нь нэлээн цус харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/, гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед Яармагийн хоёрдугаар буудлын ойролцоо явж байтал баруун гар талаар буюу зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нэг машин аймар хурдтай гүйцэж түрүүлж орж ирээд манай машины урд талд гараад зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд ороод явсан. Тэгтэл урдаас хойшоогоо зам хөндлөн гарч байсан нэг хүнийг мөргөж унагаад нөгөө машин цаашаа нилээн хол явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 174-176/, гэрч Г.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөөд газарт унагасан. Тэгээд нөгөө машин чинь чигээрээ яваад өгөхөөр нь би араас нь явсан. ...би “та нар ямар хурдтай явдаг юм бэ, хүн мөргөчихөөд яваад өгчих юм нөгөө хүн дээрээ очооч” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 178-180/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны 560 дугаартай дүгнэлт: “...талийгаач Ц.Б-ийн цогцост хоёр талын олон хавирганы хугарал: уушгины хатагдсан шарх, уушгины авчилт, няцрал, цээжний хөндий дэх цус хуралт /400мл/, өвчүү ясны хөндлөн хугарал, голтын цус хуралт, бөөрний өөхөн эслэг, чацархай, бүдүүн гэдэсний голомтлог цус хуралт, няцрал, толгойн хуйх, зүүн бугалга, ташаан хууларсан шарх, зүүн өвдөг, шагайн цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 95-104/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний 1450 дугаартай дүгнэлт:  “шинжилгээнд ирүүлсэн хагархай толь нь шинжилгээнд ирүүлсэн 6482 УБК улсын дугаартай автомашины зүүн талын толь мөн байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 137-144/, “Ашид билгүүн” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 92-93/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 6-14, 199-204/ зэрэг баримтуудаар Д.Нийн гэм буруу хангалттай тогтоогдсон гэж үзэв.    

Иймд шүүгдэгч Д.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Д.Нийн жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоовол зохино.   

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Н анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг, түүний хувийн байдал /...20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал, чимэглэл мэргэжилтэй, “Бамбууш” ХХК-д савлагч ажилтай, ам бүл 5, аав, эх, ах, дүүгийн хамт.../, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т овогт Д-ийн  Н-ийг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.  

            Учир нь Д.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан хэдий ч гэм хор арилаагүй зэргийг харгалзан үзэж тухайн зүйл ангид заасан ялын доод хэмжээгээр буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Нийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж шийдвэрлэсэн болно.       

            Шүүгдэгч Д.Н нь мөрдөн шалгах ажиллааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бд 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулсан ба шүүхийн шатанд 3.928.000 /гурван сая есэн зуун хорин найман мянга/ төгрөг төлж барагдуулсан болохыг тэмдэглэж байна.  

            Шүүгдэгч Д.Нийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж Д.Нийн 1298191 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

            1. Шүүгдэгч Т овогт Д-ийн  Н-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т овогт Д-ийн  Н-ийг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Нийн эдлэх 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Нийн цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай. 

            5. Д.Нийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж Д.Нийн 1298191 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Д.Нийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

            8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

            9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР