Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 562

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,    

улсын яллагч Н.Нарангэрэл,  

хохирогч Ү   /Ю/, түүний өмгөөлөгч Д.Ганбат /ҮД:0216/,   

шүүгдэгч П.П , түүний өмгөөлөгч Ю.Батболд /ҮД:1958/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт П-ын  П-д холбогдох эрүүгийн 1810029240272 дугаартай 187/2020/0333/Э индекстэй хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

            Монгол Улсын иргэн, ..... оны ....дүгээр сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......настай, эрэгтэй, ....... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......... хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...... дугаар хороо, .......... тоотод оршн суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан Б овогт П-ын  П  /РД:.................../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.П  нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 01 тоотод оршин суух Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Ү   /Ю/-ний гэрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж “Пису” ногоон өнгөтэй чулуун хүзүүний зүүлт, ногоон өнгийн хаш чулуун зүүлт, ногоон хаш гинжтэй медаль маягийн дотроо алтан бурхан суулгасан зүүлт, цагаан алтан алмазан шигтгээтэй бөгж, мөнгөн гинжтэй ногоон хаш медаль, мөнгөн шар чулуутай медаль, шар далай сувдтай монетон хос ээмэг, сваровский хос ээмэг 2 ширхэг, сваровский хүзүүний зүүлт, болор чулуун хүзүүний зүүлт, цагаан металь ээмэг, мөнгөн хос ээмэг, бөгж, том цагаан таримал сувдан зүүлт, цайвар цэнхэр шигтгээтэй орос монетон ээмэг, бөгж, хавтгай хэлбэртэй алтны бүрмэл мөнгө, зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 8.581.408 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч П.П  нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 01 тоотод оршин суух Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Ү   /Ю/-ний гэрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж Писуногоон өнгөтэй чулуун хүзүүний зүүлт, ногоон өнгийн хаш чулуун зүүлт, ногоон хаш гинжтэй медаль маягийн дотроо алтан бурхан суулгасан зүүлт, цагаан алтан алмазан шигтгээтэй бөгж, мөнгөн гинжтэй ногоон хаш медаль, мөнгөн шар чулуутай медаль, шар далай сувдтай монетон хос ээмэг, сваровский хос ээмэг 2 ширхэг, сваровский хүзүүний зүүлт, болор чулуун хүзүүний зүүлт, цагаан металь ээмэг, мөнгөн хос ээмэг, бөгж, том цагаан таримал сувдан зүүлт, цайвар цэнхэр шигтгээтэй орос монетон ээмэг, бөгж, хавтгай хэлбэртэй алтны бүрмэл мөнгө, зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 8.581.408 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч П.П гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 6 сарын 22-ны өдөр Хорих 461 дүгээр ангиас батлан даалтанд гарч 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хоригдсон. Энэ үедээ би Нийслэлийн цагдаагийн газрын Эрүүгийн төлөөлөгч Цэдэвсүрэнд өөрийн үйлдсэн хэргийнхээ тоог гаргаж өгсөн. Цэдэвсүрэн надад “нэг эзэнгүй хулгайн хэрэг байна, чи энэ хэргийг аваад явчих” гэж хэлэхэд нь би “миний эрх зүйн байдал дордоно” гэж хэлтэл “тийм зүйл болохгүй” гэж хэлсэн. Ингээд энэ хэргийг миний хэрэгт нэгтгэсэн. Үүний дараа Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Мичигсүрэнтэй уулзахад энэ хэргийг надад хамаагүй болсон гэж надад хэлсэн. 2019 оны 5 сард энэ хэрэг дахин гарч ирсэн. Тухайн үед прокурор, мөрдөгчтэй уулзаж зам шалгалтаар явсан. Явах үедээ би мөрдөгчид хэргийг нэгтгэж өг гэхэд би прокурорт хэлээд нэгтгэж өгнө гэж хэлсэн. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нартай ярьсан, хэлсэн зүйлүүдийг шүүхийн шатанд үгүйсгэдэг нь хүмүүжигч нарын эрх зүйн байдлыг дордуулдаг. Би Цэдэвсүрэнд тухайн үед бүх үнэнээ хэлсэн боловч өнөөдөр миний хэлсэн зүйлүүдийг үгүйсгэж байна. Миний эрх зүйн байдал дордож байна. Би энэ хэргийг үйлдээгүй. Хурууны хээ байхгүй, нотлох баримт байхгүй. Намайг зохиогоод ярь гэхэд нь зохиож ярьсан. Би тэр сэйфийг ганцаараа өргөж чадах үгүйг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

2. Хохирогч Ү   /Ю/-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би тухайн үед Хятадад байсан. Манай хүүхэд над руу ярьж гэрт хулгай орсон байна гэж хэлэхэд би мэдсэн. Би тэр өдрөө гэрээ хийж байсан учраас ирээгүй. Гэрээгээ хийчихээд ирсэн. ...Приүс 41 машины түлхүүр 150.000 төгрөгөөр хийлгүүлсэн, сэйф 400.000 төгрөгөөр худалдаж авсан, цонхны хаалтыг 250.000 төгрөгөөр янзлуулсан, мөн үнэлгээний 80.000 төгрөгийг нэхэмжлэх гэсэн боловч надад нотлох баримт байхгүй учир Д.П гээс үнэлгээгээр тогтооогдсон 8.581.408 төгрөгийг нэхэмжилж байна....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/    

3. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-32/

4. Хохирогч Ү   /Ю/-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би БНХАУ-д очоод хүүхэд Я  д гэрт очиж цэцэг услаадах гэж 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хэлсэн. Тэгээд манай хүү Ям Жиан Зун гэрт очиж цэцэг услах гэтэл хулгай орсон байна гэж надад хэлэхэд би анх удаа манай гэрт орсон хулгайн гэмт хэргийн тухай мэдсэн. Тэгээд хүү маань утсаар ямар эд зүйл гэрт байсан талаар асуухад нь би хэлж өгсөн. Тэгсэн гэрийн унтлагын өрөөнд байсан сейф байхгүй болсон байсан. Сейф, сейфэн дотор байсан миний гоёл чимэглэл, үнэт эдлэлүүд алга болсон байсан. ...манай гэрээс алдагдсан сейф нь 36х40х55 см хэмжээтэй, эрэгтэй хүн ганцаараа өргөөд гарах боломжтой байх....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47, 167/

5. Гэрч Я  ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тэр өдөр цэцэг услах гээд ирсэн чинь эд зүйлс эмх замбараагүй, хулгай орсон байдалтай байсан... тэгээд би ээжтэй утсаар холбогдож, камераар бичлэг хийж үзүүлэхэд сейф алга болсон байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51/

6. Гэрч Нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...1 эрэгтэй орж ирээд манайд хулгай орсон байна, та ороод ирээч гэж хэлэхээр нь дагаад ортол гэрийн эд зүйлийг эмх замбараагүй байдалд оруулсан ба голын өрөөний балконы төмрийг хөшсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/

7. “Дамно” ХХК-ний 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн ХУ1-19-18 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 71-73/

8. Шүүгдэгч П.П гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын дундуур байх, өдрийг санахгүй байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байдаг Удирдлагын академын урд талд зүүн зүгт харсан 6 давхар орон сууцны хашаагаар ороод 1 давхрын сараалжин төмрийг эвдээд цонхыг нь түлхэж орсон. Тэгээд гэрт нь ороод урд талын унтлагын өрөөнд байсан жижиг төмөр сейфийг хаалгаар нь аваад гарсан. Тэгээд уг сейфийг ойрхон далан дээр гараад эвдчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80/

9. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 81-83/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.     

Шүүгдэгч П.П  нь урьд Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-114-126, 135-152/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.    

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч П.П  нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 01 тоотод оршин суух Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Ү   /Ю/-ний гэрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж “Пису” ногоон өнгөтэй чулуун хүзүүний зүүлт, ногоон өнгийн хаш чулуун зүүлт, ногоон хаш гинжтэй медаль маягийн дотроо алтан бурхан суулгасан зүүлт, цагаан алтан алмазан шигтгээтэй бөгж, мөнгөн гинжтэй ногоон хаш медаль, мөнгөн шар чулуутай медаль, шар далай сувдтай монетон хос ээмэг, сваровский хос ээмэг 2 ширхэг, сваровский хүзүүний зүүлт, болор чулуун хүзүүний зүүлт, цагаан металь ээмэг, мөнгөн хос ээмэг, бөгж, том цагаан таримал сувдан зүүлт, цайвар цэнхэр шигтгээтэй орос монетон ээмэг, бөгж, хавтгай хэлбэртэй алтны бүрмэл мөнгө, зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 8.581.408 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Хохирогч Ү   /Ю/ нь монгол хэлээр сайн ярьж ойлгодог тул орчуулагчгүй оролцох хүсэлт гаргасныг тэмдэглэв.

Шүүх хуралдаанд хохирогч тус сейфийг анх гэрт оруулахдаа 4 хүн өргөж оруулсан гэж мэдүүлснийг шүүгдэгчийн өмгөөлөгч энэ нь манай үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдээгүйг нотлох ач холбогдол бүхий нотлох баримт юм гэж маргажээ. Хохирогчийн ийнхүү мэдүүлсэн нь тус сейфийг өргөж оруулах үүрэг хүлээсэн субьектүүд өөрт амар хялбар аргаар /4 хүн/ тус сейфийг оруулсан гэж үзэх ба энэ нь тус сейфийг нэг хүн өргөх боломжгүй буюу шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдээгүйг нотлох баримт болж чадахгүй гэж үзнэ.  

  Мөн шүүгдэгч П.П гийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч  мэдүүлсэн: “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байдаг Удирдлагын академын урд талд зүүн зүгт харсан 6 давхар орон сууцны хашаагаар ороод 1 давхрын сараалжин төмрийг эвдээд цонхыг нь түлхэж орсон. Тэгээд гэрт нь ороод урд талын унтлагын өрөөнд байсан жижиг төмөр сейфийг хаалгаар нь аваад гарсан. Тэгээд уг сейфийг ойрхон далан дээр гараад эвдчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 81-83/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-32/, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.        

Иймд П.П г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.     

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч П.П  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Ү   /Ю/-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...8.581.408 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний  хувийн байдал /....33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, түүний 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б овогт П-ын  П-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зохимжтой гэж үзлээ.    

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1211 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6  /зургаа/ жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 3 /гурав/ жил 3 /гурав/ сар 21 /хорин нэг/ хоногийн хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч П.П гийн нийт биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил 3 /гурав/ сар 21 /хорин нэг/ хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан П.П гийн эдлэх 5 /тав/ жил 3 /гурав/ сар 21 /хорин нэг/ хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.П гийн цагдан хоригдсон 143 /нэг зуун дөчин гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

            Шүүгдэгч П.П д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.  

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П гээс 8.581.408 /найман сая таван зуун наян нэгэн мянга дөрвөн зуун найм/ төгрөгийг гаргуулж хохирогч Ү   /Ю/-д олгохоор шийдвэрлэж байна.

            Хохирогч нь хохирол болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.   

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт П-ын  П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б овогт П-ын  П-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.       

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1211 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6  /зургаа/ жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 3 /гурав/ жил 3 /гурав/ сар 21 /хорин нэг/ хоногийн хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч П.П гийн нийт биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил 3 /гурав/ сар 21 /хорин нэг/ хоногийн хорих ялаар тогтоосугай.  

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан П.П гийн эдлэх 5 /тав/ жил 3 /гурав/ сар 21 /хорин нэг/ хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.П гийн цагдан хоригдсон 143 /нэг зуун дөчин гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.    

            6. Шүүгдэгч П.П д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.    

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П гээс 8.581.408 /найман сая таван зуун наян нэгэн мянга дөрвөн зуун найм/ төгрөгийг гаргуулж хохирогч Ү   /Ю/-д олгосугай.   

            8. Хохирогч нь хохирол болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.  

            9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.П д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.   

            10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.П д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

  

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР