Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2017/00458

 

 

 

 

 

 

 

 

 

      2017 оны 02 сарын 23 өдөр                                                       

 Дугаар 184/ШШ2017/00458

                   Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, өөрийн байранд байрлах “******* *******” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт /РД:0/-д холбогдох

 

СӨХ-ны төлбөрт 533.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                      ТОДОРХОЙЛОХ нь:

“******* *******” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М. нь СӨХ-ны төлбөрөө 2014 оны 3 сараас 2016 оны 12 сарыг хүртэл нийт 34 сар төлөөгүйгээс СӨХ-ны үйл ажиллагааг доголдуулж , бусад оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байна. Төлбөрөө төлөөгүйн улмаас дундын өмчлөлийн эд хөрөнгөнд засвар үйлчилгээ хийх, лифтний төлбөр, цахилгаан узель, тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ зэрэг ажлууд бүрэн гүйцэд хийгдэж чадахгүй доголдох хэмжээнд хүрээд байгаа ба төлбөрөө төлсөн бусад оршин суугчдын эрүүл, цэвэр, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ноцтой зөрчиж хохироож байна. Иймд М.гээс 2014 оны 3 сараас 2016 оны 12 сарыг хүртэл нийт 34 сарын төлбөр 533.100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч М. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М. нь “******* *******” СӨХ-ны нэхэмжилж буй 533.100 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Би уг мөнгийг 2017 оны 4 сард 177.700 төгрөг, 2017 оны 5 сард 177.700 төгрөг, 2017 оны 6 сард 177.700 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Арманбек нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие М.гийн хариу тайлбарыг уншиж танилцсан бөгөөд тэрээр гаргасан тайлбартаа “******* *******” СӨХ-ны төлөгдөөгүй үлдсэн мөнгийг 2017 оны 4,5,6 саруудад бүрэн төлж барагдуулна гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” СӨХ нь хариуцагч М.д холбогдуулан СӨХ-ны төлбөр 533.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь нэхэмжлэгч “******* *******” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага болох 533.100 төгрөгийг 2017 оны 4 сард 177.700 төгрөг, 2017 оны 5 сард 177.700 төгрөг, 2017 оны 6 сард 177.700 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба уг тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

 

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“******* *******” СӨХ-ны нэхэмжлэлтэй, М.д холбогдох СӨХ-ны төлбөрт 533.100 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 533.100 төгрөгийг 2017 оны 4 сард 177.700 төгрөг, 2017 оны 5 сард 177.700 төгрөг, 2017 оны 6 сард 177.700 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 16.6******* төгрөгөөс 8.321 төгрөг, 5 мөнгийг улсын төсвийн орлогод үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас 8.321 төгрөг, 5 мөнгийг хариуцагчаас 8.321 төгрөг, 5 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

            4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Д.УРАНЗУЛ