Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 570

 

 

 

 

   

 

 

 

    2020          09           03                                   2020/ШЦТ/570

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,  

улсын яллагч Н.Нарангэрэл /томилолтоор/,     

шүүгдэгч А.У , түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт А-ийн  У холбогдох эрүүгийн 1910016770741 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

  Монгол Улсын иргэн, ........... оны ........ дүгээр сарын .........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .........., Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын хэсэг 3 дугаар гудамж 2в тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 393 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сах хорих шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Ч овогт А-ийн  У   /РД:............................/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

А.У  нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Айвико тарилгын эмийн үйлдвэрийн агуулахын лангуун дээр байсан 602.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А  ХХК-д 602.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А-д  602.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч А.У  нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Айвико тарилгын эмийн үйлдвэрийн агуулахын лангуун дээр байсан 602.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А  ХХК-д 602.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А-д  602.000 төгрөгийн хохирол учруулсан  болох нь:

1. Шүүгдэгч А.У ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч А  ХХК-ийн төлөөлөгч Э.Үжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр А.У  гэдэг үйлчлүүлэгч манай ажилтан Цэрэнгийн хариуцлагагүй байдлын улмаас агуулахын лангуун дээр байсан 602.000 төгрөгийг аваад явсан байсан. А.У  нь уг мөнгийг буцаан төлсөн. Манай байгууллагын зүгээс ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-37/

3. Гэрч Л.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн орчим би ачаагаа ачаад байж байтал орлогынхоо мөнгийг тушаа гэхээр нь за гээд 600.000 төгрөгийг аваад текен дээр тавьчихаад ачаа ачаад эргээд ирсэн чинь мөнгө алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43/

4. Шүүгдэгч А.У ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-69-70/

5. Шүүгдэгч А.У ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “... Би уг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч А.У  нь урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 393 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь ял шийтгэгсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-103, 104-115/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.    

 

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч А.У  нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Айвико тарилгын эмийн үйлдвэрийн агуулахын лангуун дээр байсан 602.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А  ХХК-д 602.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А-д  602.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.  

Иймд шүүгдэгч А.У ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.У  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Хохирогч А  ХХК-ийн төлөөлөгч Э.Үжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Байгууллагын зүгээс ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-32-37/, түүний хувийн байдал /....45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Човогт А-ийн  У хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Човогт А-ийн  У хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч А.У т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ч овогт А-ийн  У  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч овогт А-ийн  У хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч овогт А-ийн  У хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

4. Шүүгдэгч А.У т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг А.У т сануулсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР