Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2017/00500

 

 

 

 

 

 

 

 

 

      2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2017/00500

               Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 01 дүгээр хороо, ******* гудамж, ******* ******* ******* ******* ******* “******* *******” /РД: 377 /-ийн нэхэмжлэлтэй, 

                                                                                                                                         

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, хороолол, /1 байр, тоот хаягт оршин суух, овогт /РД: 0309 /-д холбогдох 

 

Зээлийн гэрээний үүрэгт 97.137.497 төгрөг, 48 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

“******* *******” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П. нь 20 оны 12 сарын 04-ний өдөр ЗГ14105877 тоот зээлийн гэрээг ******* *******тай байгуулж 75.000.000 төгрөгийн зээлийг жилийн 35.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд 2016 оны 02 сарын 25-ны өдрийн ЗГ14105877-А тоот гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээнд нэмэлт заалт нэмсэн. ЗГ14105877 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 20 оны 12 сарын 04-ний өдөр ИГ14105877 тоот ипотекийн гэрээ байгуулсан бөгөөд 2016 оны 02 сарын 25-ны өдрийн ИГ14105877-А тоот гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулж гэрээнд заалт нэмсэн. Уг гэрээгээр иргэн П., Ц.Цэлмэг, Ц.Анужин нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201018579 дугаартай Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, хороолол, /1 байр тоот хаягт байршилтай 89.33 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. ЗГ14105877 тоот зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 сарын 04-ний өдөр дууссан боловч иргэн П. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2017 оны 01 сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 73.755.328 төгрөг, 04 мөнгө, зээлийн хүү 20.920.792 төгрөг, 91 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 2.461.376 төгрөг, 53 мөнгө, нийт 97.137.497 төгрөг, 48 мөнгөний үлдэгдэлтэй байна. Иймд П.гаас ЗГ14105877 тоот зээлийн гэрээний үүрэгт 97.137.497 төгрөг, 48 мөнгийг гаргуулж өгнө үү. ЗГ14105877 тоот зээлийн үүргийн гүйцэтгэлийг ИГ14105877 тоот ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгө болох иргэн П., Ц.Цэлмэг, Ц.Анужин нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201018579 дугаартай Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, хороолол, /1 байр, тоот хаягт байршилтай 89.33 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс хууль тогтоомжийн дагуу хангуулж өгнө үү. Мөн барьцаа хөрөнгө нь зээлийн үүрэгт хүрэлцэхгүй тохиолдолд иргэн П.гийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

     

ҮНДЭСЛЭХ нь:

“******* *******” нь хариуцагч П.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 97.137.497 төгрөг, 48 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* Банк” -ийн нэхэмжлэлийн шаардлага болох 97.137.497 төгрөг, 48 мөнгийг хариуцагч П. нь 2017 оны 7 сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, хэрэв дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд ИГ14105877 дугаартай ипотекийн гэрээгээр барьцаалагдсан П., Ц.Цэлмэг, Ц.Анужин нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201018579 дугаартай Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, хороолол, /1 байр, тоот хаягт байршилтай 89.33 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц барьцаа хөрөнгөөр болон хариуцагчийн өмчлөлийн бусад хөрөнгөөс нэхэмжлэлийн төлбөрийг хууль тогтоомжид заасан журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулан төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                                                                             

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“******* *******” -ийн нэхэмжлэлтэй, П.д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 97.137.497 төгрөг, 48 мөнгийг хариуцагч П. нь 2017 оны 7 сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд ИГ14105877 дугаартай ипотекийн гэрээгээр барьцаалагдсан П., Ц.Цэлмэг, Ц.Анужин нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201018579 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, хороолол, /1 байрны тоот хаягт байршилтай, 89.33 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц барьцаа хөрөнгөөр болон хариуцагчийн өмчлөлийн бусад хөрөнгөөс нэхэмжлэлийн төлбөрийг хууль тогтоомжид заасан журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулан төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 643.637 төгрөгөөс 321.818 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас 321.818 төгрөгийг, хариуцагчаас 321.818 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

            4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

  •                                     Д.УРАНЗУЛ