Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 913

 

    2020           08            19                                         2020/ШЦТ/913

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.БямбааБ даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч С.Энхням,

иргэдийн төлөөлөгч Ч.Тунгалаг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Я, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа (үнэмлэхийн дугаар 2738),

шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Ч.ОтгонБ (үнэмлэхийн дугаар 0134),

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч А.Очбадрал (үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:

Шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7, 2.11 дэх заалт, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7, 2.11 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  дугаартай дөрвөн хавтас хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Т овогт ЦО

Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух бүртгэл, хаягтай урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 4 сар баривчлах ялыг 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2  жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.От энэ тогтоолоор оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 124 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д заасан гэмт хэрэгт 06 жил 06 сарын хорих ял шийтгүүлсэн, түүний эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 22 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай.

 

2. Б овогт Б О

Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял шийтгүүлж, 2006 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Отай бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 67Б дугаар байрны 03 тоотод байрлах амь хохирогч Д.Нгийн гэрт өндөр настан,  хүнд зэргийн согтолттой Д.Нг  биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гутлын түрийндээ “мөнгө нуулаа” гэх шалтгаанаар өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор биед нь цээж хэвлийн хавсарсан олон гэмтэл олон хавирганы хугарал, хэвлийн арын ханын тархмал цусан хураа бүхий гэмтэл учруулан хавсарсан олон гэмтлийн улмаас уушгины бичил судасны өөхөн бөглөөдөс үүсгэн онц харгис хэрцгийгээр зодож алсан,

- 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 601 дүгээр худгийн орчим хохирогч Д.Бтай маргалдан зодож улмаар архины шилийг зэвсгийн чанартай хэрэглэж толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

- 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Хүчит Шонхор захын урд байрлах нийтийн байранд иргэн П.Л маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд хаван цус хуралт, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 2019 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө СүхБ дүүргийн 11 дүгээр хороо Барилгын 80 айлын 10-08 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Венус” ХХК-ийн үйлдвэрийн байранд ажиллаж байхдаа хохирогч А.Ө эзэмшлийн Кен маркийн цэнэглэдэг гар дрилл 1 ширхэг, цэнэглэдэг цохилттой гар дрилл 1 ширхэг, Кен маркийн цахилгаан гар дрилл 3 ширхэг, Компрессор 1 ширхэг, тастагч 1 ширхэг, аркийн хийн буу 2 ширхэг, түрдэг хөрөө 1 ширхэг, багажны хайрцаг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч А.Ө 911 200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн,

 

Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ яллагдагч Ц.Отай бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 03-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 67Б дугаар байрны 03 тоотод байрлах амь хохирогч Д.Нгийн гэрт өндөр настан,  хүнд зэргийн согтолттой Д.Нтэй маргалдан түүний биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гутлын түрийндээ “мөнгө нуулаа” гэх шалтгаанаар өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор биед нь цээж хэвлийн хавсарсан олон гэмтэл олон хавирганы хугарал, хэвлийн арын ханын тархмал цусан хураа бүхий гэмтэл учруулан хавсарсан олон гэмтлийн улмаас уушгины бичил судасны өөхөн бөглөөдөс үүсгэн онц харгис хэрцгийгээр зодож алсан,

- 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орой 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны 00 тоотод хохирогч Б.Дтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд доод зовхи, баруун бугалганы цус хуралт, зүүн нүдний алимны гадна салстын цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.О: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Ц.О: “...2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн орой 21 цагийн үед хохирогч Нгийн гэрт очсон. Бид нар гаднаас хоол болон архи аваад орсон. Тэгээд хохирогчийн гэрт ороод архи ууж байгаад би нойл орчхоод буцаад ирэхэд У нь хохирогчтой маргалдаад сууж байсан. Би юу болсон бэ гэхэд У “энэ өвгөн надтай унтана” гэж хэллээ гэсэн чинь О чи манай эгчтэй унтдаг юм гэж хэлээд нүүр лүү нь алгадсан. Тэгээд настай хүнийг болиоч гэж хэлээд ус буцалгагч салгаад иргээд харахадгазар унагачихсан цохиж байсан. Тэгэхээр нь би салгах гээд өшиглөсөн. Тэгээд би гараад 2 сав олж авч орж ирэхэд О, хохирогч нар шорон яриад хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би энэ архинаас чинь өөрийнхөө уух хувийг авна гээд саванд хийж аваад Утай хамт гараад явсан...” гэв. 

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Я:“...Одоогийн байдлаар шүүгдэгч нараас хохирол нөхөн төлөөгүй. Оршуулгын зардалд 13.000.000 төгрөг гарсан. Миний хувьд гомдолтой байна. Улсын яллагчийн зүгээс санал болгосон хэргийн зүйлчлэлийг шүүгдэгч нарт тохирсон гэж үзэж байна....” гэв.

 

Хоёр. Эрүүгийн  тоот хэргээс талуудын судалсан баримтууд болон хэрэгт цугларсан бусад баримтууд:

1. Шүүгдэгч Ц.О, Б.О нарын үйлдсэн “Хүнийг алах” гэмт хэргийг талаар:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг үзүүлэлт, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 4, 5-15, 63-67, 16-24, 53-56 дугаар тал),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч Н.Я мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 646, 1525, 04/190, 04/204, 1308, 1528 дугаартай дүгнэлтүүд  (1 дүгээр хавтаст хэргийн 102-118, 133-134, 147-162, 164-195, 212-214, 2 дугаар хавтаст хэргийн 11-12 дугаар тал),

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Л, Д.Э, Т.Х, И.А, Б.У нарын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 77-78, 80-81, 83-84, 85-88, 97-100),

 

2. Шүүгдэгч Ц.Оын “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн талаар:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг үзүүлэлт, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (2дугаар хавтаст хэргийн 244, 245-248, 250, дүгээр тал),

- Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 73 дугаар тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13301 дүгээр дүгнэлт: (3 дугаар хавтаст хэргийн 42-43 дугаар тал),

- Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 44 дүгээр тал),

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Ц, Б.Омэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 16-17, 20 дугаар тал),

- Шүүгдэгч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 56-57 дугаар тал),

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн талаар:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 67 дугаар тал),

- Хохирогч П.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 77-78 дугаар тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 12458 дугаар дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 89 дүгээр хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Б, насанд хүрээгүй гэрч Л.Б нарын өгсөн мэдүүлэг ( 3 дугаар хавтаст хэргийн 82-83, 86-87 дугаар тал),

- Шүүгдэгч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг  ( 3 дугаар хавтаст хэргийн 97 дугаар тал),

 

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу “Хулгайлах” гэмт хэргийн талаар:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг үзүүлэлт (3 дугаар хавтаст хэргийн 119-120, 124-128,  дугаар тал),

- Хохирогч А.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 131-132 дугаар тал),

- “Дамно” ХХКомпанийн 2019 оны 09 дүгээр сарын хөрөнгийн үнэлгээний тайлан: (3 дугаар хавтаст хэргийн 138-139 дүгээр хуудас),

- Шүүгдэгч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг( 3 дугаар хавтаст хэргийн 148-149 дугаар тал),

 

3. Шүүгдэгч Б.Оын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн талаар:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл ( 3 дугаар хавтаст хэргийн 172-173 дугаар тал),

- Хохирогч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 186-187 дугаар тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12824 дүгээр дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 191-192 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.О, Б.О нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар.

1. Хүнийг алах гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч Ц.О, Б.О нар 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 67Б байрны 03 тоотод оршин суух Д.Нгийн гэрт очиж улмаар архидан согтуурч, үл ялих зүйлээр шалтаглан, шүүгдэгч Ц.О, Б.О нар бүлэглэн Д.Нгийн эрүүл мэндэд халдан зодож, духны зүүн дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, зулгаралт, зүүн чихний дээд дэлбэнгийн дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн чамархайн ар дээд хэсэгт зүсэгдсэн шарх, дагзны зүү хажуу хэсэгт зүсэгдсэн шарх, дээд уруул зүүн талдаа зүсэгдсэн шарх, баруун хацрын хажуу хэсэгт шарх, ооч, доод эрүү, цээж, хөх, баруун хавирганы нум, нуруу, ташаа, бүсэлхий, хэвлий, шуу, сарвуу, өвдөгт тус тус цус хуралттай, ууцны хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун талын 1-12 дугаар хавирга суганы урд болон эгмийн дунд шугамаар, 11,12 дугаар хавирга нурууны ойролцоох шугамаар, 10 дугаар хавирга далны шугамаар, зүүн талд 3-12 дугар хавирга эгмийн дунд шугамаар болон далны шугамаар тус тус шууд болон шууд бус олон хавирганы хугарал, цээжний зөөлөн эд, хэвлийн гялтангийн арын зайн тархмал цусан хураа, үнхэлцэг хальс, элэг, нойр булчирхайн ар хана, өрц, бөөрөнхий өөхлөг, чацархай, гол судасны хэвлийн хэсэг ар ханын цус хуралт...” бүхий олон тооны шарх гэмтэл учруулж, хавсарсан олон гэмтлийн улмаас уушгины бичил судасны өөхөн бөглөөдөс үүсгэн амь хохирогчийг алсан болох нь:

- Иргэн Д.Л үүдэнд нас барсан хүн байна” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1хх4)

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг үзүүлэлт (1хх 5-15)

- Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1хх 63-67)

-  Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх16-24)

- Камерын бичлэгт ”тухайн өдөр Ц.О, Б.У нар 21 цаг 22 минут 46 секундэд 67 дугаар байрны орц руу орж, 23 цаг 53 минут 39 секундэд гарч явсан. Б.О 2020 оны 03 дугаар сарын 04-ны үүрээр 06 цаг 42 минут 03 секундэд тус байрнаас гарч явсан” бүхий үзлэг хийсэн тэмдэглэл (1хх53-56),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 646 дугаар дүгнэлт: ”...Д.Н нь ...цээж хэвлийн хавсарсан олон гэмтэл олон хавирганы хугарал, хэвлийн арын ханын тархмал цусан хураа гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт...хамаарна...хавсарсан олон гэмтлийн улмаас уушгины бичил судасны өөхөн бөглөөдөс болж нас баржээ...Цусанд 3,2 промилли спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтод хамаарна..Д.Н нь А/М/ бүлгийн цустай байна...гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх102-110),

-  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1525 дугаар дүгнэлт:”...№3, 5, 8 дугаартай цус мэт зүйлүүд дээрх цус нь АВО системээр А/И/ бүлгийн харьяалалтай байна...”гэсэн дүгнэлт (1хх 133-134)

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Я: ”Талийгаач Д овогтой Н бол миний төрсөн аав юм. ..2006 оноос хойш би аавтайгаа хамт амьдраад дүү гадаадад сургуульд явсан...аав сүүлийн үед архи уудаг болсон...Би талийгаачтай 2019 оны 12 дугаар сарын дундуур гэрт нь ирж уулзсан. Тэрнээс хойш уулзаагүй. Харин 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр талийгаач аавтайгаа утсаар ярьсан. Тэгэхдээ бол бага зэрэг согтуу ярьж байсан. Биеийн байдал нь зүгээр гэж байсан...гомдолтой байна...” гэх мэдүүлэг (1хх-73),

-  Гэрч Д.Лийн: ”...2020 оны 03 дугаар сарын 04-ний өглөө 08 цаг 34 минутын үед манай эхнэр Х хүүхдүүдтэй хамт айлруу явах гээд гэрээсээ гараад коридорт хүн нас барсан байхыг хараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм... нас барсан хүнийг би зүс танина, байрны гадна таардаг байсан...сайн танихгүй. ...заримдаа согтуу архи уусан хүмүүс талийгаачийн гэрээр орж гарч харагдаж байдаг...ганцаараа байдаг...талийгаач 3 тоотод амьдраад 7 жил болж байгаа санагдаж байна...2020 оны 03 дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед талийгаачийн гэрт согтуу хүмүүс байгаа бололтой чанга, чанга яриад дуу өндөртэй хүмүүсийн яриа сонсогдож байсан...архи уудаг хүмүүс талийгаачийн гэрээр их цугладаг байсан...”гэх мэдүүлэг (1хх77-78),

-  Гэрч Б.Уын:  ”...2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр...О нь манай ахынд очье гэж хэлээд намайг дагуулаад бид 3 таван шарын тэнд байдаг нэг байранд очсон...Тэр байранд очоод нэг давхарт нь нэг айлд яваад орсон чинь ахимаг насны ах ганцаараа гэртээ байж байсан. Тэгсэн О дагуулж ороод энэ хүн миний хуурай ах, би 3-4 жил амьдарч байгаа юм гэж хэлж байсан. Б /О/ гэрт нь орохдоо дэлгүүрээс авч орсон хоол хүнсний зүйлүүдээрээ шөлтэй хоол хийсэн. Хоол хийхээс өмнө О нэг шил архи гаргаж ирсэн санагдаж байна. Тэрийг нь тэр байрны эзэн Н, О, Б /О / бид 4 хувааж уучхаад дахиад нэг шил шим нэртэй архи гаргаж ирээд хувааж уусан. Тэр архиа ууж байх үед О Н гэх хүнтэй юунаас болж маргалдсан юм мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь О би архи, тамхи, идэх хоолыг чинь бэлдэж байна гээд зодоод байсан. Тухайн үед тэр Н орон дээр хэвтэж байсан, О тэр хүний гуталнаас нь татсан чинь гутлын түрийнээс нь мөнгө гараад ирсэн чинь энэ ямар даварсан өвгөн бэ. Надаар хоол хүнс, архи тамхиа бэлдүүлчхээд өөрөө мөнгөө жоорлоод байдаг гэж хэлээд зодоод байсан. Би тухайн үед хаана хаана хэдэн удаа цохиж байсан талаар хараагүй. Тэгсэн Н гэж хүний дахиад нөгөө гутлыг тайлсан чинь гутлын түрийнээс нь мөнгө гарч ирсэн чинь О энэ ямар зэвүүн өвгөн бэ гээд газар унагаагаад дээрээс нь дэвсээд байсан. Харин цаанаас нь Б /О/ юу болоод байна гэж хэлэхэд О энэ өвгөн чинь хоол, архи , тамхи гурвыг нь бэлдэж өгөөд байхад гутлын түрийндээ мөнгө хадгалсан байна гэж хэлсэн. Тэгээд О, Б /О/ хоёр нийлж байгаад тэр өвгөний дээрээс нь хөлөөрөө дэвсээд байхаар нь та хоёр одоо болиоч ээ наад өвгөнөө аллаа гэж хэлсэн. Би тухайн үед дуу намжихаар нь унтаад өгсөн байсан чинь Б /О/ намайг сэрээгээд явъя наад хөл гараа боо гээд байсан. Тэгэхээр нь би учрыг нь олоогүй босоход нөгөө өвгөн орныхоо урд ёолоод хэвтэж байсан ба ойр орчимд нь цус болчихсон байсан. Харин Б /О/ хэрэгт орно явъя танкандаа очиж унтъя гээд байсан. Шөнө тэр байрнаас гараад 5 шарын тэнд Онцгой байдлын урд талд байрлах траншейнд очсон.  Б /О/-ын хамт очиж нэг удаа бэлгийн харьцаанд орчихоод унтаад өгсөн.О харин тэр өвгөний хамт байранд нь үлдсэн юм...” гэх  мэдүүлэг (1хх97-100),

- Гэрч Д.Эы: ”...2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Цамбагаравын Хаан банкин дээр Нтэй уулзсан. Бага зэрэг үнэртүүлсэн биед нь ил харагдах шарх сорвигүй гэрээсээ ирж байна гэсэн. бид 2 тэтгэврийн 373000 төгрөг бэлнээр аваад надад 300000 төгрөг өгч 73000 төгрөгийг өөрөө авсан, бид 2 дэлгүүр орж ойр зуурын юм авч Цамбагаравын автобусанд сууж харина гээд явсан...” гэх мэдүүлэг (1хх80-81),

- Гэрч Т.Хын: ”...Манай байрны 03 тоотод Норжин гэх 60 орчим насны эрэгтэй сүүлийн 3-4 жил орчим амьдарч байгаа...бараг байнга шахуу гэртээ янз бүрийн хүмүүс авч ирж архи уудаг...” гэх мэдүүлэг (1хх83-84),

- Гэрч И.Аийн: "...Би өнөөдөр өглөө 08 цаг 30 минутын орчим түүхий эд авдаг цэгээ онгойлгоход хаалганы урд талд цагаан өнгийн ууттай хувцас байсан юм. Тэгэхээр нь гайхаад хараад зогсож байхад удалгүй гаднаас...Одгий гэж сүүлийн 7 хоног харагдах болсон залуу нэлээд согтуу нөгөө ууттай хувцсыг манайд үлдээчих үү гэсэн юм. Тэгэхээр нь би уг тортой зүйлийг нь аваад амбаарын цонхны доор тавиулаад орхисон юм...” гэх мэдүүлэг (1хх 85-88),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04/190 дугаар: ”...Шинжилгээнд ирүүлсэн 3 гэж дугаарласан гарын мөр санд...бүртгэгдсэн...Б овогтой Оын баруун гарын эрхий хурууны хээгээр...үүсгэгдсэн байна...”гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1хх147-162),

-  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 04/204 дүгээр: ”...Нгийн гарын дардас нь санд “2020-127-СХД” дугаараар кодлон оруулсан гарын мөртэй тохирсон. Яллагдагч гэх Б.Оын баруун гарын эрхий хурууны хээний дардас нь санд 2020-131-СХД дугаараар кодлон оруулсан №3 дугаарын гарын мөртэй тохирсон байна” гэсэн дүгнэлт (1хх 164-195),

-  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1308 дугаар: “амь хохирогч Д.Нгийн хувцаст шинжилгээ хийсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1хх212-214),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1309 дугаар: Б.Б /Ж.О/-н хувцаст шинжилгээ хийсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт ( 1хх216-225),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1528 дугаар: "...цайвар шаргал өнгийн ноосон цамц, хар цэнхэр эрээн өнгийн футболк, хар өнгийн цасны өмдөн дээрх цус нь АВО системээр А/И/ бүлгийн харьяалалтай байна...”гэсэн дүгнэлт (2хх11-12) зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “Хүнийг алах” гэмт хэргийг хуульчилж өгсөн ба тус зүйлийн 2.1-д “онц харгис хэрцгийгээр”, 2.11-д “бүлэглэж” үйлдсэн бол энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон зүйлчлэхээр заасан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлсон ба гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцдог, “бүлэглэж” гэдэгт гэмт хэрэг үйлдэх явцдаа санаатай хамтран оролцсоныг тус тус заасан.

Хууль зүйн хувьд онц харгис хэрцгий гэдгийг хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулах, хохирогчийг өвтгөн шаналгах, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгох зэргийг ойлгох ба, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 646 дугаар дүгнэлтээр амь хохирогчийн биед “...духны зүүн дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, зулгаралт, зүүн чихны дээд дэлбэнгийн дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн чамархайн ар дээд хэсэгт зүсэгдсэн шарх, дагзны зүү хажуу хэсэгт зүсэгдсэн шарх, дээд уруул зүүн талдаа зүсэгдсэн шарх, баруун хацрын хажуу хэсэгт шарх, ооч, доод эрүү, цээж, хөх, баруун хавирганы нум, нуруу, ташаа, бүсэлхий, хэвлий, шуу, сарвуу, өвдөгт тус тус цус хуралттай, ууцны хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун талын 1-12 дугаар хавирга суганы урд болон эгэмний дунд шугамаар, 11,12 дугаар хавирга нурууны ойролцоох шугамаар, 10 дугаар хавирга далны шугамаар, зүүн талд 3-12 дугаар хавирга эгэмний дунд шугамаар болон далны шугамаар тус тус шууд болон шууд бус олон хавирганы хугарал, цээжний зөөлөн эд, хэвлийн гялтангийн арын зайн тархмал цусан хураа, үнхэлцэг хальс, элэг, нойр булчирхайн ар хана, өрц, бөөрнхий өөхлөг, чацархай, гол судасны хэвлийн хэсэг ар ханын цус хуралт гэмтлүүд учирсан” хавсарсан олон гэмтлийн улмаас уушигны бичил судасны өөхөн бөглөөдөс үүссэж амь хохирогч  нас барсан байх тул хүнийг “онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзнэ.

Мөн хэрэгт цугларсан баримтаар, гэрч Б.Уын “...О, О хоёр нийлж байгаад өвгөний дээрээс хөлөөрөө дэвсээд байсан...”, шүүгдэгч Ц.Оын “О миний эгчтэй унтдаг хэн бэ гээд хэрэлдээд өвгөний заамдаж босгож ирээд гараараа нүүр рүү хэдэн удаа цохиход нь би очиж баруун хөлөөрөө өвгөний зүүн гуяанд гурван удаа өшиглөсөн...” зэрэг мэдүүлгээр шүүгдэгч Б.О, Ц.О нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэж амь хохирогчийн амь насыг хохироосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин прокуророос шүүгдэгч Ц.О, Б.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, 2.7 дахь заалт “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй мэдсээр байж” гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алсан гэж хүндрүүлж зүйлчилж ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нарын хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдохгүй байна.

Хэрэг учрал болох үед шүүгдэгч болон амь хохирогчтой хамт байсан гэрч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт”..Н орон дээр хэвтэж байсан ба О гутлаас нь татсан чинь гутлын түрүүнээс мөнгө гараад ирсэн чинь О ямар зэвүүн өвгөн бэ надаар хоол хүнс, архи, тамхиа бэлдүүлчхээд өөрөө мөнгөө жоорлоод гээд зодоод, газар унагаагаад дээрээс нь дэвсээд байсан. Цаанаас О юу болоод байна гэхэд О ....гутлын түрүүндээ мөнгө хадгалсан  байна гэж хэлсэн” гэх мэдүүлгийг өгсөн, харин шүүгдэгч Ц.О “...бие засах өрөөнд орчоод гараад ирэхэд өвгөн Утай унтъя гэж хэлсэн тэгэхээр нь настай хүн байж гэж би уурласан. О миний эгчтэй унтдаг хэн бэ гээд хэрэлдээд өвгөний заамдаж босгож ирээд гараараа нүүр рүү хэдэн удаа цохиход нь би очоод баруун хөлөөрөө өвгөний зүүн гуянд гурван удаа өшиглөсөн, анх гэрт нь ороход талийгаач оймстойгоо байсан” гэж,

 шүүгдэгч Б.О “...бид гурав Н ахын гэрт 22 цагийн үед очсон. Хоолоо халааж идээд авчирсан 1.5 литр архиа хувааж уусан. Н ах У эгчийг авч үлдэх гээд О бид хоёрыг хөөгөөд байсан. Хамаг юмаа бэлдүүлчхээд хөөгөөд байхдаа яадаг юм гэхэд Н ах нүдээ ирмээд бид хоёрыг явуулах гээд байсан. Нд мөнгө байсан эсэхийг мэдэхгүй” гэх агуулга бүхий мэдүүлгийг тус тус өгчээ. 

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд амь хохирогч Д.Н тухайн өдөр хэдэн төгрөгтэй байсан, түүний мөнгийг авах зорилгоор зодсон үйл баримт тогтоогдохгүй байна. Тодруулбал, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, амь хохирогчийн хувцас зэргээс мөнгө гарч ирээгүй бөгөөд мөнгөө нуулаа гэх шалтгаан, мөнгийг нь авах зорилгоор амь насыг нь хохироосон гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин тухайн үед шүүгдэгч нартай хамт байсан Б.Утай амь хохирогч нь бэлгийн харьцаанд орно гэх үг хэлснээс болж шүүгдэгч Б.О анх хохирогчийг цохиж зодсон, улмаар түүний үйлдлийг Ц.О дэмжиж амь хохирогчийг өшиглөсөн нөхцөл байдал байна. Энэ талаарх шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтаар тогтоогдсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий мэдүүлэг гэж үзэж нотлох баримтаар үнэлсэн ба гэмт этгээд өөртөө болон бусдад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх олж авахын тулд хүнийг алсан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 

Мөн хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг байдлыг мэдсээр байж гэдэгт хүнд зэргийн согтолтой буюу хүчтэй согтуурсан хүнийг хамааруулан ойлгох боловч хүнд зэргийн согтолтод орсон хүн ухамсарт ухаанаа алдах, үг яриа, үйлдэл хөдөлгөөн удааширч, цөөрөх, юм санахгүй, дөрвөн мөчний булчин сулрах шинж тэмдгээр илрэх ба тухайн хэргийн хувьд амь хохирогч нь хэргийн газар байсан гэрчтэй бэлгийн харьцаанд орох талаар ярьж байсан, түүнчлэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлтээр амь хохирогч нь гэрийнхээ хаалганы гаднаас үхсэн байдалтай олдсон, мөн шүүгдэгч нарын хувцсанд хийсэн шинжээчийн дүгнэлтээр шинэ урагдал үүссэн болох нь тогтоогдсон зэргээс үзвэл амь хохирогч нь тухайн нөхцөл байдалд гэмт этгээдээс өөрийгөө хамгаалах, идэвхтэй эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад: “...Эрүүгийн хэрэг хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж,

мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь заалтад: “...Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...” гэж тус тус заажээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7, 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.О, Б.О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалт болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

Энэхүү өөрчлөлт нь тухайн зүйл ангид заасан хүнийг алах хэргийг зүйлчлэл өөрчлөгдөхгүй боловч тухайн хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн шинжид өөрчлөлт орсон болохыг тэмдэглэв.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.О, Б.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дүгээр заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

- Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас Д.Нгийн амь нас хохирсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Я нь оршуулгын зардалтай холбоотой (3хх226-243) баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүх дээрх баримтуудыг шаардлага хангасан нотлох баримт гэж үзэж 13.569.204 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ц.О, Б.О нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 6.784.602 төгрөгийг гаргуулж, хууль ёсны төлөөлөгч Н.Яд олгохоор шийдвэрлэв.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг:

2.1 Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 601 дүгээр худгийн орчим хохирогч Д.Бтай маргалдан зодож улмаас архины шилийг зэвсгийн чанартай хэрэглэж, толгой тус газарт цохиж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

- иргэн Ч.Цгоос “Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 10 дугаар гудамж худгийн дэргэд зодуулсан” талаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (2хх-244),

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг үзүүлэт (2хх245-248),

- хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (2хх-250),

- хохирогч Д.Б: ”...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн өглөө О гэх залуугийн хамт гутал засварын газар дээрээ очоод нэг хүний гутал засаад 20 000 төгрөг аваад байж байтал манай эхнэр О орж ирээд уг мөнгийг авсан чинь О уурлаад “наад мөнгөнөөсөө авчихаач” гээд уурлаад байсан юм. Би эхнэрээсээ тамхины мөнгө гэж 3000 төгрөг аваад уг мөнгийг Од өгөөд архи авахуулахаар явуулсан...Нэг харсан О намайг зодоод байхаар нь түүнд “О намайг зодохоо болиоч ээ" гээд гуйж байсан түүнээс хойш ухаан балартаад нэг сэрсэн чинь эмнэлэгт байж байсан...”гэх мэдүүлэг (2хх-73),

      - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13301 дүгээр: “... Д.Бын биед гавлын баруун чамархай ясны цөмөрч бяцарсан хугарал, хөхлөг сэртэн, дагзруу үргэлжилсэн хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх, тархины хоёр талын хатуу хальсан доорх цусан хураа, тархины эд дэх цус хуралт, баруун хацар ясны нум чигчий хурууны угийн шивнүүр, баруун гайморовын хөндийн ар хана, урд хана, нүдний ухархайн дээд хана, ар хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, толгой баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, хуйх, хоёр талын чих уруулын няцарсан шарх, хоёр нүд, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. ...гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...гэмтлүүдээс гавал тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт...хамаарна...” гэсэн дүгнэлт (3хх 42-43)

- шинжээч эмч Ч.Эрдэмболорын: ”...Б биед учирсан...гэмтлүүд нь...цохих зодох үед үүсэх боломжтой гэмтлүүд байна...”гэх мэдүүлэг (3хх44)

- гэрч Ч.Цгийн: ”...2019 оны 10 дугаар сарын 31-ний орой 18 цагийн орчимд Нарантуул захын ажпаа тараад...улаан худгийн дэргэд машинтай явж байхад худгийн хажууд нэг эрэгтэй гар, нүүр ам хувцас хунар нь цус болсон бусдад зодуулсан юм шиг газар хэвтэж байсан...дэргэд нь үл таних нэг эрэгтэй хүн суусан....газар хэвтэж байсан хүн рүү ойртож очоод гэрэл тусгаад харахад битүү цус нөж болсон хүн байхаар нь 102 дугаарын утсанд дуудлага өгсөн...удалгүй цагдаа нар ирсэн...дагз хэсгээс цус гарсан байсан. Тухайн зодуулсан хүн ухаангүй юм шиг хэвтэж байсан...”гэх мэдүүлэг (3хх16-17),

-гэрч Б.О: ”...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ...16 цагийн үед Б, О нар нэмээд архи уусан бололтой нэлээн согтуу ороод ирсэн. Б, Оад нар маргалдсан. Быг түлхэж аваад байхаар нь би тэр хоёрыг салгаж Оыг гэрээс яв гэсэн чинь О явахгүй гээд манай гэрийн довжоон дээр суучихаад босохгүй байсан. Б бид хоёр хашаанаас гараад би гутал засвар луу, Б дэлгүүр лүү явсан...21 цагийн орчим цагдаагаас ярьж байна гээд Б гэх хүнийг таних уу уг хүн гэмтлийн эмнэлэг дээр байна гэхээр нь яваад очтол Б хүнд зодуулсан байдалтай ухаангүй байж байсан...”гэх мэдүүлэг (3хх20-21),

-гэрч С.Бгийн:”...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн...11 цагийн орчим автобусны буудал дээрээс автобусанд суугаад явж байтал шонхор захын автобусны буудал дээр байдаг Оын ажиллуулдаг гутал засварын ойролцоо О, Б, О нар байсан. О, Б нар нэлээн согтуу бие биенээ татаж чангаагаад зогсож байгаа харагдсан. 21 цаг өнгөрч байхад би гэртээ ирэхэд О ирчихсэн хэвтэж байсан. Би түүнээс хамт явсан О, Б нар чинь хаана байгаа юм бэ гэсэн чинь О тэр хоёр нар манай гэрт согтуу хоорондоо маргалдаад байхаар нь би гаргасан юм гэж байсан...”гэх мэдүүлэг (3хх22-23)

      - Шүүгдэгч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар:”...601-р худгийн усны машин ус буулгадаг хэсэгт сууж архиа хувааж уусан. Гэнэт Б намайг заамдсан, доороо оруулаад байхаар нь би өөдөөс нь заамдаж боолцоод хамт өнхөрч машин зогсдог хэсгээс хамтдаа унасан. Тэгэхээр нь хажууд байсан “Хамаг Монгол” архины шилээр түүний толгой руу цохиж байсан санагдаж байна. Гэтэл Б толгойноос цус гараад хэвтээд байсан. Би хажууд нь сөхрөөд сууж байсан. Танихгүй машинтай хүмүүс ирээд цагдаад дуудлага өгсөн...хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (3хх56-57) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.О нь шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, архины шилээр хохирогчийн толгойн тус газарт цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “... зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Эрүүгийн хуульд “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж заасан ба газарт хэвтэж байсан шилээр цохин хагалж, хохирогчийн гавлын баруун чамархай ясны хугарал, хөхлөг сэртэн, дагз руу үргэлжилсэн хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх, тархины хоёр талын хатуу хальсан доорх цусан хураа, тархины эд дэх цус хуралт бүхий гэмтэл учруулж буй үйлдлийг хүний биед гэмтэл учруулахаар эд зүйлс гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.О нь хохирогч Д.Бын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13301 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад заасан “зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

- Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б нь хохирол, хор уршгийн талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгч Ц.Оыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Д.Б гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн талаарх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

2.2. Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Хүчит шонхор захын урд байрлах нийтийн байранд иргэн П.Л маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор захын ард ээжтэй суусан ах аавыг зодоод явчихлаа” гэх дуудлага мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл ( 3хх67),

- хохирогч П.Л: ”...2019 оны 10 дугаар сарын 09-ний орой 17-18 цагийн үед байх...О гэх залуу миний охин О дагуулсан орж ирсэн...миний хүүхдүүдийг хаана байгааг” асуухаар нь би “миний амьдрал чамд хамаагүй, би өөрийн хүүхдүүдтэйгээ байна” гэж хэлснээс болж Отой маргалдсан. О гараараа миний нүүрний хэсэгт цохьсон. Ог явчихлаа гэж бодоод гадна гарч бие засаж байтал гэнэт О над руу ирээд гараараа миний толгойг бариад хашаа мөргүүлчихээд явсан...шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг О учруулсан...”гэх мэдүүлэг (3хх77-78),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 12458 дугаар:    

“...1. П.Л биед зүүн нүдний зовхинд хаван цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” ...” гэсэн дүгнэлт  (3хх-89),

- гэрч С.Бгийн: ”...О гэх залуу 2019 оны намар хотод ирээд байж байхдаа Лхагвыг зодсон...”гэх мэдүүлэг (3хх82-83),

- насанд хүрээгүй гэрч Л.Бын: ”...О ах О хамт ирээд “Ш хаана байна“ гэж асуусан чинь аав “би яаж мэдэх юм“ гэтэл “чи хүүхдээ хаана байгааг мэдэхгүй хаа холддог юм” гэтэл аав “ би тэр хүүхдийг мэдэхгүй 4 хоног болж байна РС тоглоод явчихсан юм байлгүй дээ” гэтэл “найздаа үнэнээ хэлчих” гээд байсан. Аав тэгсэн уурлаад “би тэрийг хаана байгааг яаж мэдэх юм пизда минь” гэж хэлсэн чинь О ах “эвээр ярьж байхад зүгээр Шинээг хаана байгааг хэлчих" гээд байсан. О ах аавын нүүр лүү гараараа цохисон чинь аав унаад өгсөн. аав “би О нэг хоног авч болох уу гэж О ахаас асуутал О ах “үгүй би Болороог хүргэж өгнө” гэтэл аав О ахыг заамдаад цохих гэтэл О ах гарнаас нь бариад буцаагаад аавын нүүр лүү нь цохиод аавыг түлхэж унагаагаад аав хашаа толгойгоороо мөргөөд О ах босгож ирээд дахиад түлхтэл аав жорлон мөргөж унаад О ах О аваад яваад өгсөн аав намайг цагдаа дуудаарай гэхээр нь би цагдаа дуудсан...”гэх мэдүүлэг ( 3хх86-87),

- шүүгдэгч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:“... П.Л биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...”гэх мэдүүлэг (3хх-97) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.О нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч П.Л биед зүүн нүдний зовхинд хаван цус хуралт, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 12458 дугаар дүгнэлтээр тогтоогдож байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд шүүгдэгч Ц.Оыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

- Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Лхагва нь хохирол, хор уршгийн талаарх баримтыг  хэрэгт ирүүлээгүй ба “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг (3хх-78) өгсөн байх тул шүүгдэгч Ц.Оыг энэ тогтоолоор хохирогч П.Лхагвад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг:

2.3. Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө СүхБ дүүргийн 11 дүгээр хороо Барилгын 80 айлын 10-08 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Венус” ХХКомпанийн үйлдвэрийн байранд ажиллаж байхдаа хохирогч А.Ө эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

- Иргэн А.Өаас  гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл ( 3хх119-120),

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг үзүүлэт (3хх124-128),

- хохирогч А.Ө: ”...2019 оны 09 дүгээр сарын 11-ний орой 23:30 үед тавилга угсралтын ажил хийж ирээд Ц.О хүнсний зүйл аваад үйлдвэрт хонохоор үлдсэн.  2019 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө 10 цагийн үед ажил дээрээ иртэл үйлдвэрийн баруун талын цонхны доор 45 градус гаргадаг хөрөө газарт байж байсан. Хаалга түгжээтэй байсан. Ц.О үйлдвэрт байхгүй багажнууд алга болсон. Үйлдвэрийн баруун талын вакум цонхыг онгойхгүй болгож шүрүпээр шүрүпэдсэн байсныг авч хаясан цонх онгорхой байсан...”гэх мэдүүлэг (3хх131-132),

- “Дамно” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний “1. Кен маркийн цэнэглэдэг дрилл 1 ширхэг-112.500 төгрөг, 2. Цэнэглэдэг цохилттой дрилл 1 ширхэг- 116.000  төгрөг,  3. Кен маркийн цахилгаан гар дрилл 1 ширхэг-108.000 төгрөг, 4. Компрессор 1 ширхэг-225.000 төгрөг,  5. Тасдагч гар, жижиг 1 ширхэг- 40.500 төгрөг, 6. Р3025 маркийн хийн буу 1 ширхэг- 200.000 төгрөг, 7. Түрдэг хөрөө 1 ширхэг-84.000 төгрөг, 8. Багажны хайрцаг 1 ширхэг-25.200 төгрөг. Нийт 911.200 төгрөг” гэж тогтоосон үнэлгээний тайлан (3хх138-139),

- Шүүгдэгч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар: ”...Би хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (3хх148-149) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ц.О нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр иргэн А.Ө эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллага буюу “Дамно” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хулгайн эд зүйл болох найман нэр төрлийн эд зүйлсийг 911.200 төгрөгөөр үнэлсэн ба шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээний хохирлоос дээш гэж үзэв.

 

- Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Ө 911.200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд “дрилл 2 ширхэг, компрессор зэргийг ломбарднаас авсан, үйлдвэрт Ц.Оыг ажиллуулж, мөнгийг нь суутгаж авахаар тохирсон, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Ц.Оыг хохирогч А.Ө  төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Оын үйлдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг:

3. Шүүгдэгч Б.О нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны 00 тоотод иргэн Б.Дтай маргалдаж, түүний эрүүл мэндэд халдаж, улмаар хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (3хх172-173),

- хохирогч Б.Д: ”2019 оны 10 сарын 17-ны өдрийн орой 23 цагийн орчимд би жижүүрийн байрныхаа өрөөнд байж байтал хамтран амьдрагч О гаднаас согтуу ирсэн. Төрсөн ах БолдБтай би утсаар ярьж байсан. Утсаар яриад дуустал О хэнтэй яриад байгаа алив би яръя гээд миний утсаар ахтай ярьж маргалдсан. Тэгээд утсаа тасалснаа над руу тольны урд байсан нүүрний будаг, тос авч шидсэн. Чи яагаад байгаа гэхэд надтай маргалдаж байгаад босож ирээд миний хоолойг боогоод зүүн нүд рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд орны урд байсан залгуур аваад миний хөлийг ороолгочхоод гэрээс гараад яваад өгсөн...гэмтлийг О учруулсан...”гэх мэдүүлэг (3хх186-187),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12824 дүгээр:

1. Б.Дгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалганы цус хуралт, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт, зүүн нүдний дээд зовхи, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (3хх191-192) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.О нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Б.Дгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалганы цус хуралт, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт, зүүн нүдний дээд зовхи, шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12824 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд шүүгдэгч Б.Оыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул тус зүйл, хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

- Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д нь хохирол, хор уршгийн талаарх баримтыг  хэрэгт ирүүлээгүй ба “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг (3хх-187) өгсөн байх тул шүүгдэгч Б.Оыг энэ тогтоолоор хохирогч Б.Дд төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Ц.О, Б.О нарт тогтоогдоогүй болно.

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд шүүгдэгч нарыг сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай талаар дүгнэсэн (2хх18-19, 21-22) байх тул тэдэнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

Иймээс шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дахь заалтад зааснаар 13 жилийн хорих ял,

-11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ял,

-11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

-17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус шийтгэх;

 

Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дахь заалтад зааснаар 12 жилийн хорих ял,

-11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан.

 Иймд шүүгдэгч Ц.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцон 90 хоногийн хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 18 жил 9 сарын хугацаагаар;

- шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцон 90 хоногийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 12 жил 3 сарын хугацаагаар тус тус тогтоож, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасан.

Иймд шүүгдэгч Ц.О, Б.О нарын тус бүрийн цагдан хоригдсон 168 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж шийдвэрлэх үндэслэлтэй байна

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн аяга нэг ширхэг, хөнжлийн бохирдолтой хэсгээс нэг хэсэг хайчилбар, “Монгол” гэсэн бичигтэй 0.75 граммын архины шил нэг ширхэг, “chang esse” гэсэн бичигтэй татсан тамхины иш нэг ширхэг, шаргал өнгийн цамц нэг ширхэг, хөр өнгийн богино ханцуйтай цамц нэг ширхэг, хар өнгийн өмд нэг ширхэг, хөх өнгийн дотоож нэг ширхэг, бор өнгийн оймс нэг ширхэг, хөх өнгийн эмжээртэй цагаан өнгийн нэг хос  пүүз, “Хамаг монгол” гэсэн шошготой архины шилний хагархай зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, нэг ширхэг бичлэг бүхий компакт диск, хүрэн өнгийн зүйлээс дээж долоон ширхэг зэргийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээх, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.