Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 911

 

       2020           08           18                                          2020/ШЦТ/911     

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

            улсын яллагч Р.Очирсүрэн,

            иргэдийн төлөөлөгч Л.Наранцэцэг,

   шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч А.Очбадрал (үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, тусгай дунд боловсролтой, Усны хайгуул болон цахилгаан моторын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 11 дүгээр гудамжны 08 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт С Ц

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч С.Ц нь согтуугаар 2019 оны 08 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 11 дүгээр гудамжны 08 тоот гэртээ Б.Ч “..хамтран амьдрагч эмэгтэй О архичин авгай гэж хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар түүнтэй маргалдан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж Б.Чцээжний баруун доод хэсэгт, цээжний баруун дээд хэсэгт, баруун сарвууны ар хэсэгт 3 удаа хутгалж эрүүл мэндэд “цээжний баруун доод хэсгээс цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийн цус хуралдалт, хэвлийн дээд хэсгээс хэвлий хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, өрцний хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж баруун сарвууны зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ц мэдүүлэхдээ:

“...Тухайн өдөр шөнийн 2 цагийн үед Ч манай гэрт тал шил архитай орж ирсэн. Чыг орж ирэхэд ширээн дээр талх хиам зүссэн хутга байсан. Манай хамтран амьдрагчийг Ч өмнө нь зодож байсан. Тэгээд намайг доошлоход ширээн дээр байсан шилээр миний толгой тус газар цохиж хагалсан. Тэгэхээр нь би уурлахдаа ширээн дээр байсан хутгыг бариад дайрсан. Тэгэхэд гараараа хаагаад гартаа шарх авсан. Мөн хутга гарт нь хүрээд доошоо зүсэж хэвлий хэсэгт нь зүссэн шарх үүсгэсэн. Тэгээд дүү рүү нь яриад ирээд ав гэсэн. Автобусны буудалд хүргэж машинд суулгаж өгсөн...” гэв.  

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

1. Иргэн Б.Чцагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),

 

2. Хохирогч Б.Чмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2019 оны 08 дугаар сарын 17-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтийн задгай Цийн гэртээ ганцаараа нэг шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архи аваад очсон. Цийн гэрт ороход Ц, түүний найз хүүхэн О нар хамт архи уусан байсан. Бид гурав хамт хувааж уусан. Архи ууж байгаад би О “чи гэрээ цэвэрлэж бай” гэж хэлсэн чинь Ц өмөөрөөд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгсэн Ц гэрийн хоймор хэсэгт ширээн дээр байсан хүрэн модон иштэй хутгаар намайг хутгалсан. Тэгээд би Цийн гэрээс гараад явсан. Ц, О хоёр гэртээ үлдсэн. Би Цийн гэрээс гарч яваад төрлийн дүү болох Хд намайг Ц ах хутгалчихлаа, ирээд аваад эмнэлэгт хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд удалгүй Х ирж аваад шууд гэмтлийн эмнэлэгт очсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 25-26 дугаар хуудас)

3. Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би хамтран амьдрагч Цтой амьдардаг байсан. 2019 оны 08 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 02 цагийн үед Цтой эгч дүүсийн хүүхдүүд болох Б.Ч гаднаас согтуу  “Хараа” архи, 2 литрийн ундааны савтай айрагтай орж ирсэн. Айраг, архиа тэр 2 ууж, би архинаас нь 2 хундага уусан, намайг Ч “архичин авгай зайл” гээд хэрүүл өдсөн. Би “чи гэр орондоо оч, өөрөө зайл” гэж хэлээд би нойл орчхоод ороод иртэл тэр 2 хоорондоо маргалдаж байсан. Ц намайг өмөөрөөд хоорондоо маргалдсан. Тэгтэл Ч ширээн дээр байсан дууссан архины шилээр Цийн толгойн тус газар нэг удаа цохисон. Цийн толгойноос цус гарсан, зөрүүлээд Ц ширээн дээр байсан бор иштэй хутгаар Чнуруун тус газарт хутгалсан. Би дундуур орж салгаад Чэгчийг дуудаж өгч явуулсан. Хэрэг болсон өдрөөс 2, 3 хоногийн дараа гэрээ Өвөрхангай руу ачуулсан, өмнө нь тийшээ явна гэж ярьж байсан. Ингээд Ц бид хоёр cap орчим нийтийн байр түрээсэлж амьдарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10236 дугаар:

1. Б.Чбиед цээжний баруун доод хэсгээс цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийн цус хуралдалт, хэвлийн дээд хэсгээс хэвлий хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, өрцний хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж баруун сарвууны зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

 

5. Шүүгдэгч С.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Ч шөнө манайд 0.75 литрийн архи, айраг авчирсан. О бид гурав хувааж уугаад сууж байсан чинь Ч, хамтран амьдрагч О “ажилгүй архичин авгай минь зайл” гээд хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би “чи адилхан архи уудаг байж, О юу гээд байгаа юм бэ, одоо боль” гэж хэлсэн чинь Ч та энэ архичин авгайгаас сал гээд босож ирээд архины шилээр толгой руу цохисон. Тэгээд би гэрийн хойд талд байх модон ширээний тавцан дээр байсан бор өнгийн модон иштэй хутгыг аваад Чцээжин хэсэгт хутгаараа хатгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Цид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч А.Очбадрал нар гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүгдэгч С.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 17-18-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 11 дүгээр гудамж 08 тоот гэртээ хамтран амьдрагч Д.О архичин авгай гэж доромжиллоо гэх шалтгаанаар Б.Чтай маргалдаж хутгаар түүний цээжний баруун дээд, доод, баруун сарвууны ар хэсэгт тус тус хутгалж, хүнд гэмтэл учруулсан болох нь:

- хохирогч Б.Чын: ”...Ц гэрийн хоймор хэсэгт ширээн дээр байсан хүрэн модон иштэй хутгаар намайг хутгалсан. Тэгээд Цийн гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг (хх-20,25-26)

- гэрч Д.О: ”... Ц намайг өмөөрөөд хоорондоо маргалдсан. Тэгтэл Ч ширээн дээр байсан дууссан архины шилээр Цийн толгойн тус газар нэг удаа цохисон. Цийн толгойноос цус гарсан, зөрүүлээд Ц ширээн дээр байсан бор иштэй хутгаар Чыг хутгалсан...” гэх мэдүүлэг (хх-33),

       -  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10236 дугаар: “Б.Чбиед цээжний баруун доод хэсгээс цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийн цус хуралдалт, хэвлийн дээд хэсгээс хэвлий хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, өрцний хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж баруун сарвууны зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.... дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх  дүгнэлт (хх-35)

- яллагдагчаар С.Цийн өгсөн мэдүүлэг (хх-56) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэлт хийвэл шүүгдэгч С.Ц нь хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, хутгыг зэвсгийн чанартай ашиглаж, хохирогчид онц харгис хэрцгийгээр хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт: -Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг утсгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно гэж хууль тогтоогчоос тайлбарласан.

Хууль тогтоогчийн аутентик тайлбараар хутга нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай эд зүйл бөгөөд хүйтэн зэвсэгт хамаарах тул С.Цийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн хууль тогтоогчийн “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэх хүндрүүлэх шинж нь хууль зүйн хувьд хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулах, хохирогчийг өвтгөн шаналгах, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгох зэргийг ойлгох ба хохирогч Б.Чбиед “...цээжний баруун доод хэсгээс цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийн цус хуралдалт, хэвлийн дээд хэсгээс хэвлий хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж баруун сарвууны зүсэгдсэн шарх...” бүхий олон тооны шарх гэмтэл учруулсан болох нь “онц харгис хэрцгийгээр үйлдсэн” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзнэ.

Иймд шүүхээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилжээ.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ч нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад “гомдол саналгүй, эмчилгээний баримт байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт(хх-144)-ийг илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Цийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч С.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 6 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

            Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.   

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч С.Ц нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (хх-76) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн зүйлийн 1.4 дэх заалтад “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлөх нөхцөл байдалд харгалзсан ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж,

 - 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар” хэрэглэж болно” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан саналыг хүлээн авч, шүүхээс шүүгдэгч  С.Цийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаан гэмт хэрэг үйлдсэний зэрэгцээ хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэх нөхцөл байдлуудыг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж, 4 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч С.Цийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 81 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй юм.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Цийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав