Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 103

 

         Зохигчдын эвлэрлийг баталж,
              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
    
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би 
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан чулуу багийн Хар чулуут  нэртэй газар оршин суух Халх овогт Ганболдын Гансайханы /РД:АА95051904/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 47-09 тоотод оршин суух Ногоон сунаг овогт Сурмаахоролын Адъяасүрэнд /РД:АВ80061514/  холбогдох 
732610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад  

                              ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Г.Гансайхан  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд хариуцагчаас түрээсийн байрны төлбөрийн үлдсэн мөнгө болох 732610 төгрөгийг гаргуулан хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч Г.Гансайхан  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Сайнхүүгээс 732610 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар С.Адъяасүрэнг  сольсон ба бид хоёр харилцан тохиролцсоны дагуу  би 360000 төгрөг авахаар болж харин нэхэмжлэлийн шаардлагаасаа 372610  төгрөгт холбогдох хэсгийг авахаас татгалзсан байна. С.Адъяасүрэн ах надад 90000 төгрөгийг өгсөн болно. Үлдэгдэл 270000 төгрөгийг 2017 оны 05 сарын 01-ний өдрийн дотор  надад төлөхөөр болсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч С.Адъяасүрэн  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Гансайханд 90000 төгрөг өгсөн. Үлдэгдэл  270000 төгрөгийг 2017 оны 05 сарын 01-ний өдрийн  дотор төлж барагдуулна. Г.Гансайхан нэхэмжлэлийн  шаардлагаасаа 372610 төгрөгийг авахаас татгалзсан болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:
 
Нэхэмжлэгч Г.Гансайхан хариуцагч С.Адъяасүрэнгээс 732610 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Гансайхан нэхэмжлэлийн шаардлагаас 372610 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч С.Адъяасүрэн 90000 төгрөгийг төлж, үлдэгдэл 270000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч зохигч эвлэрсэн нь тэдний тайлбаруудаар тогтоогдож байна.
“Шүүхийн  шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны  аль ч үе шатанд  зохигч эвлэрэх эрх”-ийнхээ дагуу зохигч  эвлэрч  гэрээ байгуулсан нь  бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан  ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Нэхэмжлэгч Г.Гансайхан болон хариуцагч С.Адъяасүрэн нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 360000 /гурван зуун жаран мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Г.Гансайханы төлсөн 22133 төгрөгөөс 11067 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 11066 төгрөг, хариуцагч С.Адъяасүрэнгээс 5725 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Гансайханд  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 


      ШҮҮГЧ                             Д.БЯМБАСҮРЭН