| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2020/1081/э |
| Дугаар | 919 |
| Огноо | 2020-08-20 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 919
2020 08 20 2020/ШЦТ/919
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран
улсын яллагч Б.Энэрэл (томилолтоор),
шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа (үнэмлэхийн дугаар 0377) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
- Дорнод аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
-Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2005 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 66 дугаар захирамжаар 3 жилийн хорих ялаас үлдсэн 1 жил 4 cap 2 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 334 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт П Б
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч П.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 28 дугаар гудамжны 15а тоотод байрлах иргэн Б.Н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, 32 инчийн Sony маркийн зурагт, зурагтын удирдлага, Ddish төхөөрөмж, түүний удирдлага, самсунг маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлж, 440.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 11-15 цагийн хооронд иргэн Б.Э монгол гэрийн хаалганы цүүг эвдэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн Арена брендийн ЛД зурагт, жижиг гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж, даваа толгойтой, сийлбэртэй халтар манан хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.710.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн 28 дугаар гудамжны 15а тоотод байрлах гэрийнхээ хаалгыг түгжээд нөхөр, хүүхдүүдийн хамт хоносон. Ингээд 2020 оны 04 сарын 10-ны өдөр гэртээ ирэхэд гэрээс 32 инчийн Сони зурагт, удирдлага, ДДШ төхөөрөмж, самсунг гар утас алга болсон байсан. Гэрийн хажууд байдаг “Цагаан суврага” хүнсний дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд манай нөхөр Б хамт ажилладаг байсан Б гэх хүн ганцаараа манай гэрт ирээд удалгүй буцаж явсан. Удалгүй приус маркийн автомашин манай гэрийн гадаа зогсоод Б машинаас бууж ирээд гэр рүү ганцаараа орж гэрээс зурагт, станц авч гарч ирж байгаа бичлэг үлдсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),
2. Гэрч Б.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...өөрийн эзэмшлийн 31-25 УБУ дугаартай цэнхэр өнгийн приус-20 маркийн машинтай гэрээсээ гараад Сутай зах ороод Толгойт чиглэлээр тойроод гэр лүүгээ явсан. Тэгсэн 65 дугаар сургуулийн хажуу талд нэг ногоон эрээн ноосон цамцтай, гялгар савхи шиг зүйл өмссөн, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн масктай 35-40 орчим насны залуу гар өргөөд машинд суугаад гэрээсээ орж юм аваад Зүүн салаа орох гэсэн юм гээд 65 дугаар сургуулийн хажуу талын засмал замаар яваад блокон хашаатай улаан өнгийн төмөр хаалгатай айлын гадаа ирж зогсоод тэр залуу гэр лүүгээ ороод хар өнгийн зурагт, ДДШТ төхөөрөмж авч гарч ирээд машины арын суудал дээр тавьсан. Өөрөө урд талын суудал дээр суусан. Зүүн салаа руу яваад автобусны буудлын хажууд тоосгон ломбардын гадаа ирээд зурагтаа аваад буусан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал),
3. Эд зүйл хураан авсан тухай: “Цагаан суварга хүнсний дэлгүүрийн худалдагч Г.Чимэдцогзолоос хяналтын камерын бичлэгийг хураан авсан тухай” тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дугаар тал)
4. Камерын бичлэгт үзлэг хийсэн: “2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 17:00 дэлгүүрийн урдуур хохирогчийн гэрийг чиглээд хар өнгийн хувцастай хүн явж байгаа дүрс бичлэг..., хохирогчийн хашаанд орох гэж байгаа бичлэг, сэжигтэй этгээд хохирогчийн гэрээс гарч ирж байгаа байдал..., Цагаан суварга хүнсний дэлгүүрийн урдуур өнгөрч байгаа бичлэг, хохирогчийн гэрийн зүг цэнхэр өнгийн приус 20 маркийн машин явж байгаа дүрс..., машинаас өмнө нь хохирогчийн гэр лүү алхаж байсан этгээд ар талын хаалганаас бууж ирж байгаа дүрс..., сэжигтэй этгээд хохирогчийн гэрээс дөрвөлжин хар өнгийн зүйл аваад цэнхэр өнгийн приус 20 машины жолоочийн ар талын суудалд тавьж байгаа дүрс бичлэг, жолоочийн эсрэг талын суудалд сууж байгаа дүрс бичлэг, цэнхэр өнгийн приус 20 маркийн машин 31-25 УБУ гэсэн бичигтэй байв” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-25 дугаар тал),
5. “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 647 дугаар: “Сони маркийн зурагт, удирдлага-250.000 төгрөг, ДДШТ төхөөрөмж, удирдлага-130.000 төгрөг, самсунг кор праян гар утас-60.000 төгрөг” гэх үнэлгээ, тайлан (хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас)
6. “Танзамит-3” ХХКомпанийн барьцаалан зээлдүүлэх газрын: “П овогтой Б гар утас зээл 45.000 төгрөг, хүү 3.600 төгрөг авсан. ТВ-32 тавьсан. Зээл 120.000 төгрөг, хүү 9.600 төгрөг” барьцааны бичиг (хавтаст хэргийн 29 дүгээр тал)
7. “Танзамит-3” ХХКомпанийн барьцаалан зээлдүүлэх газрын DVD төхөөрөмжид бичлэгт үзлэг хийсэн: “2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 17:15 минутанд барыдаалан зээлдүүлэх газрын гадаа сэжигтэн машин ирж зогсож байгаа...., сэжигтэй этгээд гарч ирж байгаа дүрс үлдсэн байв” тэмдэглэл (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал),
8. Иргэний нэхэмжлэгч О.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...би Танзамит-3 барьцаалан зээлдүүлэх газрыг 2019 оны 10 дугаар сараас ажиллуулж эхэлсэн, 2020 оны 04 дүгээр 09-ний өдөр манайхаар үйлчлүүлж байсан нэг залуу ирээд Сони брендийн ЛСД зурагтыг 120.000 төгрөгөөр барьцаалсан. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр цагдаа нар ирээд хулгайн эд зүйлс байна гээд хураагаад аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар тал),
9. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай: “хураан авсан зурагтыг хохирогч Б.Н хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 36-37 дугаар тал),
10. “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн эд зүйлийн: “Сони маркийн зурагт, удирдлага 250.000 төгрөг, ДДШТ төхөөрөмж 130.000 төгрөг, самсунг гар утас 60.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 48 дугаар тал),
11. Хэргийн газарт үзлэг хийсэн: “Монгол гэрийн модон хаалганы цүү нь мушгирсан байдалтай, цүүнээс 2см зайнд 0.5x0.5 см хэмжээтэй эвдлэгч багажны мөр байсныг гэрэл зургаар бэхжүүлэв..., стейк буюу зурагтын тавиур байх ба 1 гэж дугаар байрлуулан уг тавиурын ирмэгнээс 5см зайнаас 1 ширхэг гарын мөр бэхжүүлэн авав” гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 71-79 дүгээр тал),
12. Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:
“...би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал Овоогийн 17 дугаар гудамжны 30 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. Манайх таван ханатай монгол гэрт амьдардаг. 2020 оны 06 дугаар сарын 10- ны өдөр 11 цагийн үед эхнэр хүүхдийн хамт гэрээсээ гараад гадуур явж байгаад 15 цагийн үед ирэхэд монгол гэрийн хаалганы цоож байхгүй байхаар нь гэртээ ортол гэрийн эд зүйлсийг эмх замбараагүй болгосон, цоожийг нь матраасны доод булан дээр тавьчихсан байсан. Гэрийн цагаан тавилга дээр байсан Арена брендийн 42 инчийн Лед зурагт, билгэнд өгч байсан арслангийн хээтэй жижиг гарын мөнгөн аяга алдагдсан байсан. Мөн эхнэрийн 4 ш мөнгөн бөгж, мөнгөн ээмэг 2 хос алдагдсан байсан. Миний аав Б 1989 онд 800.000 төгрөгөөр худалдан авч надад өвлүүлсэн халтар манан, жижиг сийлбэртэй хөөрөг алдагдсан байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94 дүгээр тал),
13. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг (хавтаст хэргийн 71-79 дугаар тал),
14. “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2017 дугаар: “Арена брендийн зурагт, жижиг гарын мөнгөн аяга, мөнгөн бөгж, ээмэг, даваа толгойтой халтар манан хөөрөг нийт 1.710.000 төгрөг” гэх үнэлгээ, тайлан (хавтаст хэргийн 99-100 дугаар тал),
15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 04-431 дугаар: “хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлсэн №1, 2 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ..., 1 гэж дугаарласан мөр папилон санд MN002100018888, MN000ШШГ0062, 21896, MN000СХД05820, MN000610000907, MN005210001276 гэсэн дугааруудаар бүртгэгдсэн П Бын зүүн гарын долоовор хурууны хээтэй тохирч байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 106-108 дугаар тал),
16. Шүүгдэгч П.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн:
“...Би хүлээн зөвшөөрч байна. Мөнгөн ээмэг, бөгж, гинжийг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт явуулын хүнд бүгдийг нь 30.000 төгрөгөөр зарсан. Бусд эд зүйлс нь манай найзынд байгаа. Би гэмт хэрэг үйлдэхдээ ганцаараа үйлдсэн. 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр авсан зурагт 42 инчийн зурагт байгаагүй. Харин 32 инчийн Арена брендийн зурагт байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 183-184 дүгээр тал),
17. Шүүгдэгч П.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 130 дугаар тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 126, 129 дүгээр тал), шийтгэх тогтоолуудын хуулбарууд (хавтаст хэргийн 133-159 дүгээр тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 125 дугаар тал), зан байдлын тодорхойлолт (хавтаст хэргийн 153, 161 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар
Улсын яллагч шүүгдэгч П.Быг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч П.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 17 цагийн орчим байрлах иргэн Б.Н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, 32 инчийн Сони маркийн зурагт, удирдлага, ДДШТ төхөөрөмж, удирдлага, самсунг маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлж, 440.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 11-15 цагийн иргэн Б.Э монгол гэрийн хаалганы цүүг эвдэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн Арена брендийн зурагт, жижиг гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж, даваа толгойтой, сийлбэртэй халтар манан хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.710.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Б.Н мэдүүлэг (хх11-12), гэрч Б.Бмэдүүлэг (хх-15), камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх21-25), “Танзамит-3”ХХКомпанийн барьцаалан зээлдүүлэх газрын барьцааны бичиг (хх-29), “Танзамит-3” барьцаалан зээлдүүлэх газрын DVD төхөөрөмжид бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх30-31), “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 647 дугаар үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас), иргэний нэхэмжлэгч О.А мэдүүлэг (хх-35), эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх36-37), хохирогч Б.Э мэдүүлэг (хх93-94), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг (хх71-79), “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2017 дугаар үнэлгээний тайлан (хх99-100), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 04-431 дугаартай дүгнэлт (хх106-108), шүүгдэгч П.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх183-184) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно.
Мөн хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Тиймээс шүүгдэгч П.Б нь хохирогч Ө.Н, Б.Э-О нарын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч П.Б нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр иргэн Б.Н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн Сони маркийн зурагт, зурагтын удирдлага, ДДШТ төхөөрөмж, түүний удирдлага, самсунг маркийн гар утас зэрэг эд зүйлсийг, иргэн Б.Э эзэмшлийн монгол гэрийн хаалганы цүүг эвдэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 42 инчийн Арена брендийн зурагт, жижиг гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж, даваа толгойтой, сийлбэртэй халтар манан хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдлийг тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 284 тоот “Эрүүгийн хэргийн нэгтгэх тухай” тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй үндэслэл бүхий шийдвэр болохыг тэмдэглэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн 647 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (хх44-46)-ээр нийт 440.000 төгрөгийн хохирол учирсан ба эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх36-37)-ээр Сони маркийн 32 инчийн зурагтыг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул хохирлын тооцооноос тус зурагтын үнэ болох 250.000 төгрөгийг хасаж тооцож, нийт 190.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Н олгох нь зүйтэй байна.
Хохирогч Б.Э-О “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн 2017 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (хх46)-ээр нийт 1.710.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Ат 120.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Баас нийт 2.020.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Н 190.000 төгрөг, Б.Э-Очирт 1.710.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.А 120.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар үйлдэл тус бүрт нь 6 жил жил хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт”-ийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ үйлдэл тус бүрт нь ял оногдуулах үндэслэлгүй тул тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юм.
Шүүгдэгч П.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Быг 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав