Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 1

 

 

       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 
       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг 
       хэрэгсэхгүй болгох тухай

  
 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн Х.Ө-н нэхэмжлэлтэй А аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газар, А аймгийн Ч сумын 2017 оны мал тооллогын комисст холбогдох 
Илүү 10 тооны үхэр тоолсон тооллогын комиссын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, Х.Ө нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 106 тооны үхэр тоологдсон захиргааны акт гаргуулах, мөн цахим сангийн малын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг А аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газар болон 2017 оны мал тооллогын комисст даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч А аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар албан бичиг, хариуцагч А аймгийн Ч сумын 2017 оны мал тооллогын комиссын даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тайлбарыг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч А аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар албан бичигт: Нэхэмжлэгч Х.Ө-н 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан  “Илүү 10 тооны үхэр тоолсон тооллогын комиссын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, Х.Ө нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 106 тооны үхэр тоологдсон захиргааны акт гаргуулах, мөн цахим сангийн малын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг А аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газар болон 2017 оны мал тооллогын комисст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.  
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67, 69 дүгээр зүйлүүдтэй танилцсан болно гэжээ.
Хариуцагч А аймгийн Ч сумын 2017 оны мал  тооллогын комиссын даргын тайлбарт: Иргэн Х.Ө-н нэхэмжлэлтэй А аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газар, А аймгийн Ч сумын 2017 оны мал тооллогын комисст холбогдох “Илүү 10 тооны үхэр тоолсон тооллогын комиссын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, Х.Ө нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 106 тооны үхэр тоологдсон захиргааны акт гаргуулах, мөн цахим сангийн малын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг А аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газар болон 2017 оны мал тооллогын комисст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх Х.Ө-с А аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газар, А аймгийн Ч сумын 2017 оны мал тооллогын комисст холбогдуулан гаргасан “Илүү 10 тооны үхэр тоолсон тооллогын комиссын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, Х.Ө нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 106 тооны үхэр тоологдсон захиргааны акт гаргуулах, мөн цахим сангийн малын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг А аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газар болон 2017 оны мал тооллогын комисст даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Нэхэмжлэгч Х.Ө-с: “ ... 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ч сумын Засаг даргын тамгын газрын мал тооллогын комиссын гишүүд ирж, манай малыг тоолохдоо мал нэг бүрийг ширхэгчлэн тоолоогүй, нүдэн баримжаагаар тоолж, цахим бүртгэлд бүртгэхдээ 116 тооны үхэр гэж миний өөрийн нэр дээр тоолуулсан 106 тооны үхрийг 10 үхрээр илүү баримт болгон оруулсан байсан ...” гэж маргажээ.
А аймгийн Ч сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “2017 оны хүн ам, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын комисс томилох тухай” А/125 дугаар захирамж гарчээ. Улмаар Ч сумын Засаг даргын тамгын газар болон тооллогын комиссын дарга нарт тооллогыг 2017 оны 12 дугаар сарын 07-10-ны хооронд хуулийн дагуу зохион байгуулж, мэдээллийн шивэлтийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор шивж аймагт хүлээлгэн өгөхийг даалгасан байна. 
Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газрын дарга, А аймгийн Ч сумын 2017 оны мал тооллогын комиссын дарга нараас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар гаргажээ. 
Тодруулбал, хариуцагч А аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газрын дарга “ ... нэхэмжлэгч Х.Ө-н 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан  “Илүү 10 тооны үхэр тоолсон тооллогын комиссын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, Х.Ө нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 106 тооны үхэр тоологдсон захиргааны акт гаргуулах, мөн цахим сангийн малын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг А аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газар болон 2017 оны мал тооллогын комисст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.  Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ...” гэж; 
Хариуцагч А аймгийн Ч сумын 2017 оны мал тооллогын комиссын дарга “ ... иргэн Х.Ө-н нэхэмжлэлтэй А аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газар, А аймгийн Ч сумын 2017 оны мал тооллогын комисст холбогдох “Илүү 10 тооны үхэр тоолсон тооллогын комиссын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, Х.Ө нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 106 тооны үхэр тоологдсон захиргааны акт гаргуулах, мөн цахим сангийн малын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг А аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газар болон 2017 оны мал тооллогын комисст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйл. Хариуцагчийн эрх, үүрэг 21.1.Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:, 21.1.1 дэх хэсэг “... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...”, 67 дугаар зүйл. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газар, А аймгийн Ч сумын 2017 оны мал тооллогын комиссын дарга нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй байна. 
Түүнчлэн нэхэмжлэгч Х.Ө-н эхнэр Л.О тус шүүхэд мэдүүлэг өгөхдөө “ ... 2017 оны мал тооллогоор манай аавын 10 тооны үхэртэй хамт 110 гаруй үхэр тоолуулсан. Намар нь манай аав 10 тооны үхрээ буцааж авсан. Үлдсэн 106 үхэр нь манай мал юм ... малын тоо, эд хөрөнгөний асуудлаар маргаагүй байгаа ...” гэж хүлээн зөвшөөрсөн  болно.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул иргэн Х.Ө-н нэхэмжлэлтэй А аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газар, А аймгийн Ч сумын 2017 оны мал тооллогын комисст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, А аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газар, А аймгийн Ч сумын 2017 оны мал тооллогын комисст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь заалтыг танилцуулж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарлаж, баримт үйлдсэнийг дурдвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 (г), Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3/ (а), 7 дугаар зүйлийн 1/ (в), 20 дугаар зүйлийн 2, 21 дүгээр зүйлийн 3-д заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Ө-с тус шүүхэд гаргасан “Илүү 10 тооны үхэр тоолсон тооллогын комиссын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, Х.Ө нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 106 тооны үхэр тоологдсон захиргааны акт гаргуулах, мөн цахим сангийн малын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг А аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газар болон 2017 оны мал тооллогын комисст даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА