Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: эмэгтэй, 1988 оны 04 сарын 20-нд төрсөн, 29 настай, Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багт оршин суух Язов овогт Хадбаатарын Баярмаагийн /РД:АМ88042001/   нэхэмжлэлтэй
     Хариуцагч: эрэгтэй, 1992 оны 07 сарын 19-нд төрсөн, 25 настай, Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн  Шовх нэртэй газар оршин суух Дэндэв овогт Мягмарын Отгонбатад /РД:АО92071916/  холбогдох 
        хүү Б.Өсөхбаярт эцэг тогтоолгож,  тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв. 
    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Баярмаа,  хариуцагч М.Отгонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа   нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...  Би 2015 оны 12 сарын 04-ний өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүү Өсөхбаярыг төрүүлсэн. Төрсний маргааш буюу 2015 оны 12 сарын 05-ны өдөр М.Отгонбат над руу “танай эгч чинь намайг ингэлээ, тэглээ” гэж хэлсэн. Би яг юу гэж хэлснийг нь мэдэхгүй.  3 хоноод эмнэлгээс гарсан. Төрсний дараа ч тэр М.Отгонбат нь ер нь хүү бид хоёртой нэг их харьцдаггүй, хүүгээ яаж байна гэж утсаар ярьдаггүй, хүүтэйгээ ч очиж уулздаггүй байсан. Цаашид хүү бид хоёр М.Отгонбаттай хамт амьдрах  боломжгүй тул  хүү Б.Өсөхбаярын эцгээр  М.Отгонбатыг  тогтоож, хүүхдийн тэтгэлэг  гаргуулж өгнө үү.  

Хариуцагч М.Отгонбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хүү 2015 оны 12 сарын 04-ний өдөр төрсөн. Х.Баярмаагийн нэг эгч нь утсаар ярьж манайхыг хувхай хоосноор нь дуудсан. Манай ээж рүү Дарханд билүү Эрдэнэтэд байдаг эгч нь ярьж загнахад нь манай ээж уурласнаас болж асуудал үүссэн. Х.Баярмаагийн дүү охин нь намайг “нүүрийг чинь цусаар угаана” гэж байсан. Ер нь Х.Баярмаагийн гэрийнхэн намайг хэл амаар доромжилдог. Дүү банди нь хадланд цуг явахад “намайг зодчих”  гээд байсан. Цаашид миний бие Х.Баярмаатай  хамтран  амьдрах бломжгүй  байгаа тул  түүний нэхэмжлэлийн шаардлагыг  зөвшөөрч байна. 

Шүүх зохигчдын тайлбар  болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: 

ҮНДЭСЛЭХ нь:
    
    Х.Баярмаа, М.Отгонбат нар 2014-2015  онд  хамтран амьдарч байсан бөгөөд 2015 оны 12 сарын 04-нд  хүү Б.Өсөхбаярыг  төрүүлсэн нь зохигчдын тайлбар, Б.Өсөхбаярын  төрсний гэрчилгээ болон  Архангай аймгийн Хотонт сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Д.Халиуны 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 1/157 дугаар тодорхойлолт, тус сумын Улаан чулуу  багийн  Засаг даргын 2016 оны 10 сарын 19-ний өдрийн тодорхойлолт зэргээр нотлогдож байх учир Б.Өсөхбаярын эцгээр М.Отгонбатыг тогтоож  тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. 
    
    Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                            ТОГТООХ нь:
    
    1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 12 сарын 04-нд төрсөн Язов овогт Баярмаагийн Өсөхбаярын эцгээр Дэндэв овогт Мягмарын Отгонбатыг тогтоосугай. 

    2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Өсөхбаярыг  11 нас хүртэл түүний оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16  /суралцаж байгаа бол 18/ нас  хүртэл түүний оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Отгонбатаар  сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд  нэхэмжлэгч Х.Баярмаагийн төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Отгонбатаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Баярмаад  олгосугай. 

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан  Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.БЯМБАСҮРЭН