Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 20 өдөр
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1956 оны 10 сарын 14-нд төрсөн, 61 настай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн хуучнаар Хүнсний үйлдвэрийн арын хашаанд оршин суух Боржигон овогт Дашцэрэнгийн Энхтайваны /РД:АЮ56101416/ хүсэлттэй Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд 1973 оны 08 сарын 31-ний өдрөөс 1976 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд барилгад туслах ажилчнаар, Архангай аймгийн Мал эмнэлгийн газарт 1979 оны 12 сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд уурын зуухны гачегариар, тус аймгийн социалист хөдөлмөрийн Усны аж ахуйд 1980 оны 02 сарын 24-ний өдрөөс 1983 оны 01 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд усан сангийн бригадад ажилчнаар, тус аймгийн Тээврийг удирдах газарт 1983 оны 01 сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ачаа тээврийн жолоочоор, Авто тээврийн 6 дугаар баазад 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ачаа тээврийн жолоочоор, тус аймгийн “Эрдэнэбулган-6” хувьцаат компанид 1993 оны 01 сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв. Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Хүсэлт гаргагч Д.Энхтайван шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1973 оны 09 сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн барилгын салбарт нормчноор ажилласан. Тэгээд 1976 оны 07 сарын 22-ны өдрөөс 1979 оны 06 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1979 оны 12 сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн мал эмнэлгийн уурын зууханд гачегариар, 1980 оны 02 сарын 24-ний өдрөөс 1983 оны 01 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Усны аж ахуйн удирдах газарт ажилчнаар, 1983 оны 01 сарын 30-ны өдрөөс 1995 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Тээврийн удирдах газар болон авто тээврийн 6 дугаар бааз, Гуурст хөлөг компанид жолоочоор тус тус ажиллаж байсан. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: ҮНДЭСЛЭХ нь: Хүсэлт гаргагч Д.Энхтайван Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд 1973 оны 08 сарын 31-ний өдрөөс 1976 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд барилгад туслах ажилчнаар, Архангай аймгийн Мал эмнэлгийн газарт 1979 оны 12 сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд уурын зуухны гачегариар, тус аймгийн социалист хөдөлмөрийн Усны аж ахуйд 1980 оны 02 сарын 24-ний өдрөөс 1983 оны 01 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд усан сангийн бригадад ажилчнаар, тус аймгийн Тээврийг удирдах газарт 1983 оны 01 сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ачаа тээврийн жолоочоор, Авто тээврийн 6 дугаар баазад 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ачаа тээврийн жолоочоор, тус аймгийн “Эрдэнэбулган-6” хувьцаат компанид 1993 оны 01 сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд: - Дашцэрэнгийн Энхтайваны 1973 оны 09 сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр, - Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1973 оны 09 сарын 14-ний өдрийн ажилд томилох тухай 55 дугаар тушаалд: 1. ... Дашцэрэнгийн Энхтайван 31/8 ... нарыг барилгад ажилчнаар тус тус авч ажиллуулан хийснээр цалинг олгосугай. - Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн даргын 1976 оны 07 сарын 22-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 81 дүгээр тушаалд: 1. Сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр 1976 онд ардын цэргийн албанд тус сангийн аж ахуйн ажилчдаас нас бие тэнцэж татагдсан ... Дашцэрэнгийн Энхтайванг барилгын салбарын нормын ажлаас 1976 оны 07 сарын 15-наас эхлэн тус тус чөлөөлсүгэй. - Архангай аймгийн социалист хөдөлмөрийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1980 оны 02 сарын 28-ны өдрийн ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай 19 дүгээр тушаалд: 2. Дээрх протокол, өөрсдийн хүсэлтийг үндэслэн Д.Энхтайван, Д.Бат-Өлзий нарыг усан сангийн бригадад ажилчнаар ... 1980 оны 02 сарын 24-ний өдрөөс эхлэн тус тус ажиллуулсугай. - Архангай аймгийн социалист хөдөлмөрийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1983 оны 01 сарын 20-ны өдрийн ажлаас чөлөөлөх ба түр ажилд томилох тухай 03 дугаар тушаалд: 1. Газ-52 машины жолооч ажилчин Дашцэрэн овогтой Энхтайван гэр бүлээ дагаж шилжих болсон тул 1983 оны 01 сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн захиргааны мэдэлд шилжүүлсүгэй. - Архангай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1983 оны 03 сарын 25-ны өдрийн жолооч авч ажиллуулах тухай 31 дүгээр тушаалд: 1. Цэцэрлэг хотын 2 дугаар хорооны харъяат Энхтайваны хүсэлтийн дагуу 1983 оны 01 сарын 17-ны өдрөөс эхлэн ачаа тээврийн жолоочоор авч ажиллуулж 31-81 номерийн машиныг эзэмшүүлсүгэй. - Архангай аймгийн “Эрдэнэбулган-6” компанийн ерөнхий захирлын 1993 оны 11 сарын 16-ны өдрийн шатахуун зарлагадах тухай 60 дугаар тушаалд: 1. Баянхонгор аймгийн Гурванбулаг, Заг суманд зуданд ажилласан жолооч Энхтайван, ... нарын нормоос илүү зарцуулсан 1 дүгээр хавсралтанд заагдсан бензинийг зарлагадсугай. - Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 сарын 09-ний өдрийн Дашцэрэн овогтой Энхтайваны Тээврийг удирдах газарт 1986-1990 онуудад жолоочоор ажиллаж байсан үеийн цалингийн 494 дүгээр тодорхойлолт, - Архангай аймгийн Хувьсгалт залуучуудын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаас 1990 оны 12 сарын 30-ны өдөр шагнасан залуу аваргын диплом зэрэг болно. Иймд хүсэлт гаргагч Д.Энхтайваны Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуй, Архангай аймгийн Мал эмнэлгийн газар, тус аймгийн социалист хөдөлмөрийн Усны аж ахуй, тус аймгийн Тээврийг удирдах газар, Авто тээврийн 6 дугаар бааз, тус аймгийн “Эрдэнэбулган-6” хувьцаат компанид ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Дашцэрэнгийн Энхтайваны Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд 1973 оны 08 сарын 31-ний өдрөөс 1976 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд барилгад туслах ажилчнаар, Архангай аймгийн Мал эмнэлгийн газарт 1979 оны 12 сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд уурын зуухны гачегариар, тус аймгийн социалист хөдөлмөрийн Усны аж ахуйд 1980 оны 02 сарын 24-ний өдрөөс 1983 оны 01 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд усан сангийн бригадад ажилчнаар, тус аймгийн Тээврийг удирдах газарт 1983 оны 01 сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ачаа тээврийн жолоочоор, Авто тээврийн 6 дугаар баазад 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ачаа тээврийн жолоочоор, тус аймгийн “Эрдэнэбулган-6” хувьцаат компанид 1993 оны 01 сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Энхтайваны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН