| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0019/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/094 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/094
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: С.Болорзул
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч Ц.Бид холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, овогт Ц.Б
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Н.О тай бүлэглэн Баянхонгор аймгийн ******* дүгээр багийн нутаг ******* зах дотор үйл ажиллагаа явуулах иргэн Ц.Ц ын эзэмшлийн дэлгүүр буюу байнгын үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хуль бусаар нэвтрэн орж Мустанг маркийн мотоцикль хулгайлж 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ******* гэгчтэй бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоот хашаанд байрлах иргэн Х.Ж ын байшинд нууцаар хууль бусаар нэвтрэн орж ямааны мах, цүнх нэг ширхэг, түрүүтэй гутал 1 ширхэг, самсунг маркийн гар утас 1 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг зэргийг хулгайлж 180.500 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 07 дугаар сарын 09-нөөс 2018 оны 07 дугаар сарын 10-нд шилжих шөнө ******* гэгчтэй бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* нутаг дэвсгэрт байрлах 78 дугаар байрны авто тээврийн хзрэгслийн зогсоолд байсан иргэн Д.О ийн эзэмшлийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 390.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 07 дугаар сарын 09-нөөс 2018 оны 07 дугаар сарын 10-нд шилжих шөнө ******* гэгчтэй бүлэглэн М.Б гийн Баянхонгор аймгийн ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй жуулчны баазын амрагчийн гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж самсунг маркийн 32 инчийн ЛСД зураг, хүлээн авагч зэргийг хулгайлж 540.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтад өгсөн
... Н.О , ******* бид гурав "*******" дээр бүжгэн дээр очоод удаагүй байж байгаад тэндээс гараад доод зах руу явах замдаа Н.О нь ******* бид хоёрт хандаж хэдүүлээ захаас мотоцикл хулгайлах уу гэхээр нь ******* бид хоёр зөвшөөрсөн юм. Тэгээд Оюунбаатар ******* бид гурав доод зах дээр байх хятад мотоциклийн сэлбэгийн дэлгүүр дээр очсон. Тус сэлбэгийн дэлгүүр нь төмөр хаалгатай байсан ба Н.О бид хоёр гараараа тухайн хаалгыг хажуу талаас нь сэтэлж онгойлгож дотогшоогоо орсон юм. Н.О бид 2 дотогшоо нэвтрээд тэнд байсан цоо шинэ мотоцклийг бид хоёр түрж гаргасан. Тэндээс мотоциклийг гаргаж аваад түлхүүр тааруулаад мотоциклийг Оюунбаатар унаад явсан түүний яг хаашаа явсныг мэдэхгүй байна. Хулгайлсан мотоциклийг Н.О авахаар болоод тэр өөрийнхөө хуучин мотоциклийг надад өгөхөөр болсон...” гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 72-74/
...2018 оны 07 дугаар сарын 09-ний орой “Ахмадын” бүжгэн дээр нэг намхан залуутай танилцсан тэр залуу өөрийгөө ******* гэдэг гэсэн. Тэр ******* гэдэг залуу надад нэг зурагт байгаа цуг яваад уг зурагтыг аваад ирье гэхээр нь зөвшөөрч цуг явахаар болсон. Тэгээд ******* гэх залуутай ахмадын хорооны урд талын засмал замаас такси бариад урагшаа жуулчны бааз дээр очсон чинь ******* гэх залуу жуулчны баазын хойд талд байх модон дундаас хар өнгийн ЛСД том зурагт, нэг хүлээн авагч цуг гаргаж ирээд таксинд тавиад аймгийн төв рүү орж ирээд 78 дугаар байрны тэнд очоод ******* ах зурагтыг таксины ахад 20.000 төгрөгөөр зарсан. Тэгтэл таксины жолооч уг зурагтыг шалгаж үзнэ гээд 78 дугаар байрны ойролцоо байх үсчний газарт 3 уулаа орж уг зурагтыг асааж үзэхэд зурагт хэвийн гарч байхаар нь таксины ахад өгч явуулсан 20.000 төгрөгийг ******* авсан надад ямар нэгэн мөнгө өгөөгүй. Тэгээд ******* бид 2 хойшоо алхаад явж байтал байрны үүдэнд машины зогсоол дээр Мустанг 5 маркийн мотоцикль байхаар нь ******* нь манай ахын мотоцикль байгаа юм мотоциклийг намайг уначих гэхээр нь уг мотоциклийн кундакторыг залгаж гишгээд асаасан би мотоциклийг унаад ард ******* суугаад амьчуул руу явж дэлгүүрээс 1 шил архи аваад Түйн голын оготнотой булаг дээр очиход энэ миний мотоцикль биш хүний мотоцикль байгаа юм би чамд худлаа ярьсан гээд мотоциклийг үлдээчихээд амьчуулын урд талын мод руу орж 1 шил архи хувааж уусан чинь би согтоод унтаад өгсөн өглөө босоод ирсэн чинь мотоцикль алга болсон ******* мотоцикль алга болсон байна амьчуул руу алхаад явж байгаад нэг гудамж руу ороод явж байсан чинь нэг хашаанд эзэнгүй бололтой байшин байхаар нь хашааг нь давж орсон. Тэгтэл байшингийн цонх нь онгорхой байхаар нь ******* түрүүлж ороод араас нь би цонхоор байшин руу ороод байшин дотор гулуузалсан ямааны мах байхаар нь тэнд байсан цүнхэнд дотор хийгээд байшингийн цонхоор ******* бид 2 буцаад гараад иртэл хашааны үүдэн дээр цагаан өнгийн фургон машин байхаар нь ******* бид 2 цүнхтэй махаа хаяад хойд хашаа даваад зугтааж нэг хашаанд нуугдаад сууж байгаад би *******д би гэрлүүгээ явлаа гээд гарсан харин ******* тэндээ үлдсэн, би гарч ирээд алхаад яваад үмүүст баригдсан, би *******г хаана байгааг зааж өгөх гэтэл алга болсон намайг цагдаад барьж өгсөн. Тэрнээс хойш би *******тай уулзаагүй би *******г хаана юу хийдэг гэрийн хаяг утасны дугаар, жинхэнэ нэрийг мэдэхгүй танихгүй царайг нь харвал танина. ******* гэгч нь намхан 2 гартаа шивээстэй залуу байсан өөр зүйл мэдэхгүй..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 234-235/
Шүүгдэгч Н.О ын мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад “*******” дээр болж байсан бүжгэн дээр би ганцаараа очсон. Намайг тэнд очиход миний өмнө таньдаг байсан Ц. бас нэг бандитай цуг байж байсан. Тэгээд бид нар бүжигнээс 22 цаг болж байхад гараад хоорондоо юм ярьж байхад Ц.Б хэдүүлээ доод зах дээр очоод мотоцикль хулгайлах уу гэхээр нь бид хоёр хүлээн зөвшөөрөөд бид гурав доод зах дээр хамт явган явсан. Тухайн сэлбэгний дэлгүүрийн нэрийн мэдэхгүй төмөр хаалгатай дэлгүүр байсан . Тус сэлбэгний дэлгүүрийн хаалгыг Ц.Б татаж, сэтлэж онгойлгоод дотогш нь Ц.Б бид хоёр цуг ороод дотроос нь 1 ширхэг цэнхэр өнгийн мотоцикль авч гарсан юм. Тэгээд мотоциклийг түрж яваад нилээн холдуулж байгаад түлхүүр тааруулж мотоциклийг асаагаад Б.******* бид хоёр авч яваад хадам аавынхаа гэрийн амбаарт нь аваачиж тавьсан юм. Тэгэхэд тэдний гэрт нь хүн байгаагүй ба би өөрөө ганцаараа байсан юм. Би тэндээ хоцроод Б.******* гэрлүүгээ алхсан юм. Ц.Бийн хувьд захын тэнд байхдаа алхаад явсан юм. ... гэх мэдүүлэг / хх-ийн 75-78 /
Хохирогч Ц ын мөрдөн байцаалтад өгсөн...
Би хулгайд алдсан мотоциклио бүрэн бүтэн хүлээн авсан. Энэ хэрэгт 450.000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс надад Н.О 150.000 төгрөгийг, Б.******* 150.000 төгрөгийг нийтдээ 300.000 төгрөгийг өгсөн. Би одоо үлдэгдэл 150.000 төгрөгийг Ц.Б гэх бандиас нэхэмжилж байна... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 29-34 /
Хохирогч Х.Ж ын мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 12-13 цагийн үед нөхөр хамт Хурдан морины уралдаан үзэх гээд явж байтал манай ар талын хашаанд байдаг Отгонням утсаар ярьж танайд хулгай орчих шиг боллоо 2 залуу зугтаасан гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид 2 байшиндаа орсон чинь том өрөөний мөлхөө тавилгуудыг шургуулгыг онгойлгож доторх эд зүйлийг нь гаргасан, мөн унтлагын өрөөнд байсан модон авдрыг онгойлгож доторх эд зүйлүүдийг нь гаргасан, гал тогооны арын жижиг өрөөнд байсан дэлгээтэй ямааны мах байхгүй, хажууд нь цүнхэнд байсан хувцаснуудыг гаргаад хаячихсан, цүнх нь байхгүй байсан. Том өрөөний цонхны салхивч онгойсон, салхивчинд хийсэн байсан цагаан өнгийн тор урагдсан байсан. Тэгээд хашаанд байсан цүнхтэй эд зүйлийг үзэхэд гал тогооны арын өрөөнд хувцас хийсэн байсан хар саарал өнгийн цүнхэнд ямааны бүтэн мах байсан. Тэдгээр хүмүүс нь манай байшингийн том өрөөний цонхны салхивчийг онгойлгож орсон байсан. Бид нар явахдаа том өрөөний цонхны салхивчийг хаагаад явсан... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 36-37/
Хохирогч Д.О ийн мөрдөн байцаалтад өгсөн
...Би 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн үед Баянхонгор аймгийн төвд хөдөө гэрээсээ өөрийнхөө мотоцикльтой орж ирээд ******* нутагт байдаг 78 дугаар байрны гадаа мотоциклио данхраадаж тавиад аавынд орж цай уучихаад Баянхонгор аймгийн 6 дугаар багт дүүгийн гэрийг хураалцаж өгөөд гадуур ажил хөөцөлдөж байтал орой болохоор нь хонохоор болсон.Тэгээд мотоцикль тавьсан байрны гадаа ирэхэд миний мотоцикль байсан газраас байж байсан. Өглөө 6 цагийн үед мотоциклио хартал байхгүй байхаар нь цагдаагийн газарт дуудлага өгсөн. Миний мотоцикл улсын дугаартай улаан өнгийн Мустанг-150 маркийн мотоцикль байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147-153/
Хохирогч М.Б гийн мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө манай жуулчны баазын 13 дугаартай гэрт байсан Самсунг 32 инчийн ЛСД зураг, хар өнгийн хүлээн авагч зэрэг эд зүйл алга болсон байсан. Манаачаар гэх ажиллаж байсан тэрнээс хойш манай зурагтыг хулгайлсан хүүхэд баригдсан нэг хүүхэд нь олдохгүй байгаа гэсэн миний тухайн өөрийн алдсан гэх зурагтыг олж авч хохиролгүй болмоор байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 209- 210/
Гэрч Д. мөрдөн байцаалтад өгсөн
...Тус өдөр Наадмын өдөр байсан учир бид нар гэрээсээ наадам үзэх гээд явцгаасан. Явах үеэр болохоор гэрийн хаалгыг цоожилж цонх зэрэг зүйлүүдийг хаачихаад явсан. Тэгсэн замдаа явж байхад танай гэрт хулгай орсон байна гэж араас утсаар залгаад хэлсэн. Тэгээд гэртээ ирсэн чинь цагдаа ирсэн байсан. Тухайн үедээ ажиглаагүй байсан сүүлд харахад гэрийн цонхны хажуу хэсгээр завсар зайтай болсон байсан. Мөн цонхны гаднах хэсэг дэр тор нь урагдсан байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 40-41/
Гэрч Ц. мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад гэртээ байж байтал манай байшингийн хажуу талаар 2 хүн пид пад гээд урд талаас хойшоо гүйгээд манай хашааны хаалгаар гараад гүйгээд явсан. Тэгэхээр нь хүү гараад хараадах гэхэд тэрээр гараад буцаж орж ирээд Дашдаваа ах руу ярихгүй бол болохгүй байна гэрт нь хулгай ороод юмнуудыг нь бусниулсан байна гэж хэлсэн. Тэгээд би Дашдаваа ах руу ярьж Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..” гэх мэдүүлэг /1- р хх-ийн 42-44/
Гэрч Н. мөрдөн байцаалтад өгсөн
... Би 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз ******* тоот хаяг байх нагац ах болох д ирсэн чинь хашаан дотор 2 залуу хашааны хаалга руу ирж явснаа намайг хараад нэг үүрч явсан цүнхтэй зүйлээ хаячихаад 2 уулаа шууд хашааны хойд талын хаалгаар гараад зугтаасан. Тэгтэл удаагүй хойд талын хашаанаас Баасанжаргал гэх банди ороод ирэхээр нь би Дашдаваа ахынх руу хулгай орчихсон байх 2 залуу цүнхтэй эд зүйл авч яваад хаячихаад зугтчихлаа, мөн байшингийнх нь цонх нь онгойчихсон байна гэж хэлэхэд тэрээр 2 залуу зугтчихлаа гэж хэлээд надад бугуйн цаг хар өнгийн гар утас өгөөд хойд хашаагаар гарахдаа унагаачихсан байна гэж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46/
Гэрч Б.Баасанжаргалын мөрдөн байцаалтад өгсөн
... нөгөө 2 залуугийн араас мотоцикльтой явсан бөгөөд 4-5 гудамжинд явж байтал нөгөө зугтаасан 2 залуугийн хүрэн өнгийн фудволктой залуу нь хашаа даваад гараад ирэхээр нь барьсан. Харин хамт явсан цагаан өнгийн хувцастай залуу нь хашаа давж гарч ирээгүй цаашаа зугтаачихсан. Тэгээд цагдаагийн алба хаагч нар ирэхээр нь нөгөө барьсан хүрэн өнгийн фудволктой залууг хүлээлгэн өгсөн. Намайг тэдний хашаа руу очиход Баянбадрах тэдний хашааны үүдэнд зогсож байсан ба би түүнтэй тэдний хашаа руу орсон. Хашаа руу ороход амбаарын хажуу хэсгээр цүнх хэвтэж байсан хашаанаас гараад өөрийнхөө гэр лүү орох гээд явж байхад хаалганы хажуу хэсгээр хар өнгөтэй гар утас, эрэгтэй бугуйн цаг зэргийг олсон. Тэдгээрийн Баянбадрах ахад өгсөн цүнх дотор юу юу байсан эсэхийг мэдэхгүй, том рузалка цүнх байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-51/
Гэрч Ц. мөрдөн байцаалтад өгсөн
...Ц.Б нь хэрэг хариуцах чадвартай. Оюуны хомсдолтой гэдэг нь аливаа зүйлийн ерөнхий байдлыг ойлгодог боловч цаашид үүсэх үр дагаварыг ойлгох боломжгүй байдаг юм. Ю оюун ухааны шинжилгээг болохоор хэлэхүй өөрөөр хэлбэл асуумж асуух, хэлэхүйн бус нь болохоор дүрс нийлүүлэх ч юм уу тийм төрлийн зүйлсээр тогтоодог. Түүний Ю- ний түвшин нь 48 хувьтай гарсан нь ерөнхийдөө оюуны хүндэвтэр хэлбэрийн хомсдолтой болохыг тодорхойлж байна. Энэ нь эрүүл хүний хэмжээнд сэтгэх боломжгүй л гэсэн үг гэхдээ хэрэг хариуцах бүрэн чадвартай байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-95/
Гэрч Д. мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 07 дугаар сарын үеэр байхаа манай эгч Д.О нь хөдөөгөөс өөрийнхөө эзэмшлийн мустанг 5 маркийн улсын дугаартай мотоцикльтой орж ирээд тэр шөнөдөө манайд хоноод маргааш өглөө нь босоод иртэл машины зогсоол дээр байсан мотоцикль алга болсон байсан..” гэх мэдүүлэг /1-р хх- ийн 166-167
Гэрч Э. мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 07 дугаар сард улсын баяр наадам болох гэж байхад орой 22 цагийн үед би үсчний газарт дээр байж байх үед гаднаас 2 залуу хар өнгийн телевизор дамжилсан орж ирээд нэг намхан залуу нь энэ зурагтыг тогонд залгаад үзье энэ зурагтыг энэ ахад зарах гэж байгаа гэхээр нь би сонирхоод хэдэн төгрөгөөр зурагтыг зарах гэж байгаа гээд асуутал тэр намхан залуу нь энэ зурагтыг таксинд явж байгаа энэ ах худалдаж авах гэж байгаа юм гэсэн тэгээд уг зурагтыг тогонд залгаж үзэхэд уг зурагт асаж байсан бөгөөд гаднаас дахин нэг залуу орж ирээд зурагтыг аваад 3 уулаа гараад явсан. Би гэх хүнийг зургийг харлаа намайг ажил дээр байх үед эхний орж ирсэн 2 залуу нь биш байна сүүлд нь ганцаараа орж ирсэн хүн байна. Харин гэх залуу нь 17-18 насны жаахан хүүхэд байх шиг байсан. Шивээстэй залуу нь их намхан надтай өндрөөрөө адилхан гэхээр 1 метр 60 см өндөртэй залуу байсан байх аль гаран дээрээ шивээстэй эсэхийг санахгүй байна нүдэн хүйтэн залуу байсан би одоо харвал танихгүй. Шалгуулсан гэх зурагт нь хөр өнгийн нилээн тоос дарсан байрын их л том зурагт байх шиг байсан, хэдэн инчийн зурагт байсан талаар мэдэхгүй байна. ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163-165/
Гэрч Н. мөрдөн байцаалтад өгсөн
... Би 2018 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрийн 09 цагийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* захын манаачаар гарч 24 цагийн үүрэг гүйцэтгэж хоносон оройн 23 цаг өнгөрч байхад обьектоо нэг бүтэн тойрчихоод манаачийн байран дотроо ороод хэвтэж байсан чинь жаахан унтчихсан байсан. Урьд нь мотоциклийн сэлбэг рүү хулгай орж байгаагүй болохоор нээх тоолгүй хүнсний гудамжнуудаараа л эргэлдээд байсан юм. Тэгээд байж байтал 09 цагийн үед Баатар ээлжээ авах гээд ирчихсэн байсан. Тэгтэл л мотоциклийн дэлгүүрт хулгай орсон гэж мэдээд яваад очтол цэнхэр төмөр хаалга нь сэрдийчихсэн байсан эзэн Ц нь ирээд цагдаад дуудлага өгсөн. Шөнө надад ямар нэгэн чимээ сонсогдоогүй... гэх мэдүүлэг / хх-ийн 35-36 /
Гэрч С. мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хувьд би ээлжтэй байсан. Тэгээд ээлжээ авахаар өглөөний 08 цаг өнгөрч байхад зах дээр яваад очсон. Тухайн үед Н.Түмэнжаргал хятад мотоциклийн сэлбэг зардаг дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд тус дэлгүүр лүү түүнийг хамт явж очиход дэлгүүрийн гүйдэг хаалгыг хөшөөд дахин ашиглах боломжгүй болгосон байсан. Тус дэлгүүр лүү харсан камер байдаг ба түүнийг шалгаж үзэхээр байж байхад дэлгүүрийн эзэн Ц ирсэн. Дэлгүүрээс цоо шинэ 1 ширхэг хужаа мотоцикпь алдагдсан байна гэж байсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 37-38 /
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн № 43 дугаар
1.Ц.Б нь сэтгэцийн хувьд Оюуны хомсдрл өвчинтэй ч болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
2. Ц.Б нь сэтгэцийн хувьд Оюуны хомсдрл өвчинтэй. Уг өвчин нь төрөлхийн.
3. Ц.Б нь сэтгэцийн хувьд Оюуны хомсдрл өвчинтэй болох нь сэтгэхүйн хувьд ангилах, задлах, хийсвэрлэх, нэгтгэн дүгнэх, харьцуулах үйл ажиллагааг хийж гүйцэтгэж чадахгүй байгаагаар илэрч байна. Цаашид IQ шинжилгээ хийлгэх шаардлагатай гэх дүгнэлт / хх-ийн 87-88/
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №269 дугаар “... эд зүйлсийг 1900000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 54-55/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №295 дугаар “... төмөр хаалга 430000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /3-р хх-ийн 63-64/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №181 дугаар “... цүнх, түрүүтэй, гутал, гар утас, бугуйн цаг, салхивчны тор, вакум цонхны нугас 180500 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /3-р хх-ийн 63-64/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 8-9/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 17-22/, шүүгдэгч хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 85-86/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 89, 92/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 95-102/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 103-104/, Оюуны түвшин тогтоолт / хх-ийн 89-90/ зарлан мэдээлж эрэн сурвалжласан баримтууд /2-р хх-ийн 4-12, 22-49/ зэрэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Н.О тай бүлэглэн Баянхонгор аймгийн ******* дүгээр багийн нутаг ******* зах дотор үйл ажиллагаа явуулах иргэн Ц.Ц ын эзэмшлийн дэлгүүр буюу байнгын үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хуль бусаар нэвтрэн орж Мустанг маркийн мотоцикль хулгайлж 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ******* гэгчтэй бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоот хашаанд байрлах иргэн Х.Ж ын байшинд нууцаар хууль бусаар нэвтрэн орж ямааны мах, цүнх нэг ширхэг, түрүүтэй гутал 1 ширхэг, самсунг маркийн гар утас 1 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг зэргийг хулгайлж 180.500 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 07 дугаар сарын 09-нөөс 2018 оны 07 дугаар сарын 10-нд шилжих шөнө ******* гэгчтэй бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* нутаг дэвсгэрт байрлах 78 дугаар байрны авто тээврийн хзрэгслийн зогсоолд байсан иргэн Д.О ийн эзэмшлийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 390.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 07 дугаар сарын 09-нөөс 2018 оны 07 дугаар сарын 10-нд шилжих шөнө ******* гэгчтэй бүлэглэн М.Б гийн Баянхонгор аймгийн ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй жуулчны баазын амрагчийн гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж самсунг маркийн 32 инчийн ЛСД зураг, хүлээн авагч зэргийг хулгайлж 540.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Ц.Бийн ... сэлбэгийн дэлгүүр нь төмөр хаалгатай байсан ба Оюунбаатар бид хоёр гараараа тухайн хаалгыг хажуу талаас нь сэтэлж онгойлгож дотогшоогоо орж цоо шинэ мотоцклийг Н.О бид хоёр түрж гаргасан,...хулгайлсан мотоциклийг Н.О авахаар болоод тэр өөрийнхөө хуучин мотоциклийг надад өгөхөөр болсон...” гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 72-74/
..******* гэдэг залуутай ахмадын хорооны урд талын засмал замаас такси бариад урагшаа жуулчны бааз дээр очсон чинь ******* гэх залуу жуулчны баазын хойд талд байх модон дундаас хар өнгийн ЛСД том зурагт,нэг хүлээн авагч цуг гаргаж ирээд таксины ахад 20.000 төгрөгөөр зарсан, ....******* бид 2 хойшоо алхаад явж байтал байрны үүдэнд машины зогсоол дээр Мустанг 5 маркийн мотоцикль байхаар нь уг мотоциклийн кундакторыг залгаж гишгээд асаасан би мотоциклийг унаад ард ******* суугаад явсан,....амьчуул руу алхаад явж байгаад нэг гудамж руу ороод явж байсан чинь нэг хашаанд эзэнгүй бололтой байшин байхаар нь хашааг нь давж ороод байшингийн цонх нь онгорхой байхаар нь ******* түрүүлж ороод араас нь би байшин руу ороод байшин дотор гулуузалсан ямааны мах байхаар нь тэнд байсан цүнхэнд дотор хийгээд байшингийн цонхоор ******* бид 2 буцаад гараад иртэл хашааны үүдэн дээр цагаан өнгийн фургон машин байхаар нь ******* бид 2 цүнхтэй махаа хаяад хойд хашаа даваад зугтаасан,...******* гэгч нь намхан 2 гартаа шивээстэй залуу байсан өөр зүйл мэдэхгүй..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 234-235/
Шүүгдэгч Н.О ын ... сэлбэгний дэлгүүрийн хаалгыг Ц.Б татаж, сэтлэж онгойлгоод дотогш нь Ц.Б бид хоёр цуг ороод дотроос нь 1 ширхэг цэнхэр өнгийн мотоцикль авч гарсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 75-78 /
Хохирогч Ц ын .. Би хулгайд алдсан мотоциклио бүрэн бүтэн хүлээн авсан... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 29-34 /
Хохирогч Х.Ж ын... байшиндаа орсон чинь том өрөөний мөлхөө тавилгуудыг шургуулгыг онгойлгож доторх эд зүйлийг нь гаргасан, мөн унтлагын өрөөнд байсан модон авдрыг онгойлгож доторх эд зүйлүүдийг нь гаргасан, гал тогооны арын жижиг өрөөнд байсан дэлгээтэй ямааны мах байхгүй, хажууд нь цүнхэнд байсан хувцаснуудыг гаргаад хаячихсан, цүнх нь байхгүй байсан. Том өрөөний цонхны салхивч онгойсон, салхивчинд хийсэн байсан цагаан өнгийн тор урагдсан байсан... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 36-37/
Хохирогч Д.О ийн ... мотоцикль тавьсан байрны гадаа ирэхэд миний мотоцикл байсан газраас байж байсан. Өглөө 6 цагийн үед мотоциклоо хартал байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147-153/
Хохирогч М.Б гийн ... манай жуулчны баазын 13 дугаартай гэрт байсан Самсунг 32 инчийн ЛСД зураг, хар өнгийн хүлээн авагч зэрэг эд зүйл алга болсон байсан, хохирлоо барагдуулж ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 209- 210/
Гэрч Д.... гэрийн цонхны хажуу хэсгээр завсар зайтай болсон байсан. Мөн цонхны гаднах хэсэг дэр тор нь урагдсан байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 40-41/
Гэрч Ц. ... манай байшингийн хажуу талаар 2 хүн пид пад гээд урд талаас хойшоо гүйгээд манай хашааны хаалгаар гараад гүйгээд явсан...” гэх мэдүүлэг /1- р хх-ийн 42-44/
Гэрч Н. ... нагац ах болох д ирсэн чинь хашаан дотор 2 залуу хашааны хаалга руу ирж явснаа намайг хараад нэг үүрч явсан цүнхтэй зүйлээ хаячихаад 2 уулаа шууд хашааны хойд талын хаалгаар гараад зугтаасан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46/
Гэрч Б.Баасанжаргалын ... нөгөө 2 залуугийн араас мотоцикльтой явсан бөгөөд зугтаасан 2 залуугийн хүрэн өнгийн фудволктой залуу нь хашаа даваад гараад ирэхээр нь барьсан. Харин хамт явсан цагаан өнгийн хувцастай залуу нь хашаа давж гарч ирээгүй айсан болохоор цаашаа зугтаачихсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-51/
Гэрч Д. ... Д.О нь хөдөөгөөс өөрийнхөө эзэмшлийн мустанг 5 маркийн улсын дугаартай мотоциклтой орж ирээд тэр шөнөдөө манайд хоноод маргааш өглөө нь босоод иртэл машины зогсоол дээр байсан мотоцикл алга болсон байсан..” гэх мэдүүлэг /1-р хх- ийн 166-167
Гэрч Э. ... орой 22 цагийн үед би үсчний газарт дээр байж байх үед гаднаас 2 залуу хар өнгийн телевизор дамжилсан орж ирээд нэг намхан залуу нь энэ зурагтыг тогонд залгаад үзье энэ зурагтыг энэ ахад зарах гэж байгаа гэсэн.... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163-165/
Гэрч Н. ... мотоциклийн дэлгүүрт хулгай орсон гэж мэдээд яваад очтол цэнхэр төмөр хаалга нь сэрдийчихсэн байсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 35-36 /
Гэрч С. ... мотоциклийн сэлбэг зардаг дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн, дэлгүүрийн гүйдэг хаалгыг хөшөөд дахин ашиглах боломжгүй болгосон байсан,...цоо шинэ 1 ширхэг хужаа мотоцикпь алдагдсан байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 37-38 /
Баянхонгор аймгийн “Энх нахиа “ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №295 дугаар “... төмөр хаалга 430000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /3-р хх-ийн 63-64/зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №181 дугаар “... цүнх, түрүүтэй, гутал, гар утас, бугуйн цаг, салхивчны тор, вакум цонхны нугас 180500 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /3-р хх-ийн 63-64/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 3.7 дугаар зүйийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Шүүгдэгч Ц.Б нь Н.О , Б.*******, ******* нартай бүлэглэн өөр, өөр объектод, цаг хугацааны хувьд завсарлагатайгаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болон 2.1-т зааснаар үйлдэл тус бүрд ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т.... энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцно... гэж заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн гэмт этгээдэд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн тухайн зүйл ангид заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэнэ.
Шүүгдэгч Ц.Б нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг буюу нэг төрлийн хэргийг цаг хугацааны завсарлагатайгаар хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн тул шүүх бие даасан эхлэл төгсгөлтэй, өөр өөр хугацаанд үйлдэгдсэн нэг төрлийн дээрхи үйлдлийг тус тусад нь бус дээрх зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нэгтгэн зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Б ийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм бурутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Ялыг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг өгсөн байх тул өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Б нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, үйлдлээр нэгдэж хулгайн гэмт хэрэгт оролцсон зэргийг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Бийг бусадтай уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзлээ
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна...”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна...” гэснийг тус тус үндэслэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, шүүгдэгчийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Уг гэмт хэргийн хохирогч Ц.Ц , Х.Ж , Д.О , М.Б нарын хулгайд алдсан эд зүйлсийг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч Ц.Б нь бусдын эд зүйлийг хулгайлж авсан өөрийн үйлдэл болон авсан эд зүйл болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Ц.Ц , Х.Ж , Д.О , М.Б нарын хохирлыг барагдуулсан, хохирогч Ц.Ц , Х.Ж , Д.О , М.Б нар нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Ц.Бийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 25-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 420 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Ц.Б ийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Б ийг 1 /нэг/ жил, 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ц.Б ид оногдуулсан 1 /нэг/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Б ийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 25-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 420 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ц.Б ид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тооцсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Бид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА