Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч  Ш.Б , түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул

Шүүгдэгч Ө.Б , түүний өмгөөлөгч Б.*******, Т.*******  

Шүүгдэгч Б.Б ,түүний өмгөөлөгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ш.Б , Ө.Б , Б.Б  нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 13 -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүдэгч нарын биеийн байцаалт

 1. Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, овогт Ө.Б ,

2. Монгол улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэгдэж байсан,овогт Ш.Б

3. Монгол улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын *******-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2  Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, овогт Б.Б,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Ш.Б , Ө.Б , Б.Б  нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 14-16-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр иргэн Л.У ийн эзэмшлийн нийт 28 тооны ямаа буюу олон тооны малыг хотноос нь хулгайлж Л.У т 3388000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ө.Б ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 Бямбажаргал, Баяндалай хоёрыг хөдөө явъя гэхээр нь хамт явсан. Айлаас 6 ямаа аваад замдаа төхөөрсөн. Арьсыг нь зах дээр тушаасан. Өөр мал хулгайлсан зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Ө.Б ы мөрдөн байцаалтад өгсөн

... Б.Б , Ш.Б  нарын хамт өөрийнхөө эзэмшлийн *******  БНХ улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслээр нэг удаа явж   ........тооны ямааг хулгайлсан юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 155-156/

Шүүгдэгч Ш.Б ын мөрдөн байцаалтад өгсөн

... Миний хувьд өөрийнхөө 28 тооны ямаа хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 157-158/

Шүүгдэгч Б.Б гийн мөрдөн байцаалтад өгсөн

... Ш.Б тай бүлэглэн Л.У ийн 28 тооны ямааг хулгайлсан болохоо хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 163-164/

Хохирогч Л.У ийн мөрдөн байцаалтад өгсөн

... Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар нутаг “*******” гэх газарт хамаатны ах *******гийнд манай мал байдаг байсан. Тэгтэл Б. утсаар яриад таны малын имтэй ижил имтэй малын махыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын айлын хашаанд үлдээсэн байна гэхээр нь нөхөр бид хоёр очиж үзэхэд малын арьсыг хуулж аваад махыг үлдээсэн байсан. Айлын хаваржааны хашаан дээр 10 тооны малын мах, мөн тус хаваржааны ойролцоо мөн 6 тооны малын мах, мөн Булсангийн хотгор гэх газарт 12 тооны малын мах хаясан байсан. 12 малын ойролцоо элсэнд машин суугаад гарсан машины мөр байсныг мөрдөгч Х. зургийг нь авсан. Дээрх 28 тооны ямаа нь бүгд манай ямаа байсан. Өмнө нь 2018 оны 11 дүгээр сард идшээ авах үед малнаас 10 тооны ямаа дутсан байсан. Дээрх ямааг нэмээд нийт 38 тооны ямаа алдсан гэж гомдол гаргасан. Дээрх 28 тооны ямаанаас 22 нь эм ямаа, 6 нь эр ямаа байсан. 10 тооны ямаа нь тогтоогдохгүй бол 28 ямааны үнэлгээгээр хохирол нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг / хх-ийн 58-67 /

Гэрч Н.ын мөрдөн байцаалтад өгсөн

... Б. утсаар яриад танай ямаа байж магадгүй арьсыг нь аваад махыг нь айлын хашаанд үлдээсэн байна гэхээр нь очиж үзэхэд манай ямааг 3 хэсэг газарт арьсыг нь аваад махыг нь үлдээсэн байсан. 3 газарт 10, 6, 12 гэсэн нийт 28 тооны ямааны мах байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 70-72 /

Гэрч П.ын мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 02 дугаар сарын эхээр Баянхонгор аймгийн сумын иргэн болох Х. гэх хүнээс 1.800.000 төгрөгт ******* БНХ улсын дугаартай верна аксент маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч байсан. Тэгээд хэсэг унаж байгаад Ө.Б д зарсан. Одоо тус тээврийн хэрэгсэл нь Ө.Б ы өөрийн эзэмшлийнх юм байгаа. Би түүнд 1.500.000 төгрөгөөр худалдаж байсан . Надад холбогдох мөнгийг нь бүрэн гаргаж өгсөн ... гэх мэдүүлэг / хх-ийн 109-110 /

 Гэрч О. мөрдөн байцаалтад өгсөн

 ... Баянхонгор аймгийн Баацагаан сумын Зүүн хаяа 6 багийн нутаг “Гэцэн” гэх газарт байх өвөлжөөгөө эргээд очсон чинь манай малын хашаан дотор 10 билүүл 4 12 тооны ямааны арьсыг нь хуулж авсан бусад бүх зүйлтэй нь үлдээсэн байсан. /гэдсийн хагалаагүй, чихийг нь тасалж авчихсан байсан/ ... гэх мэдүүлэг /хх-ийн 98- 99/

Гэрч Х.ын мөрдөн байцаалтад өгсөн

 ... 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын төв рүү эхнэр хүүхдүүдээ хүргэж өгөх гээд явж байхдаа Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн нутаг “Хэрцэнгийн тал” гэх газарт байх өвөлжөөндөө очиход хашаан дотор 10 тооны ямааны мах байсан. /гаднах арьсыг хуулаад авсан, өөр бусад зүйлстэй үлдээсэн байсан/ ... мөн өвөлжөөнөөс наанаа 6 тооны ямааны гулууз мах, “Хүнхэрийн арлуу” 12 тооны ямаа мах тус тус хэвтэж байсан.... манай хашаанд хэвтэж байсан 10 ямаа, мөн манай өвөлжөөнөөс наана байсан 6 тооны ямааны чихийг нь таслаад авсан байсан ба харин 12 тооны ямааны чихийг нь огтлоогүй байсан. Тэдгээрийн чихийг нь харсан чинь манайхтай ойрхон саахалт байсан гэх хүний малын имтэй адилхан байхаар нь тэдний хамаатан болох ын утас руу залгаад хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 101-102/

Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн

... Манай эхнэртэй ах дүүгийн холбоотой Оргио /Х./ гэх хүн надруу утсаар залгаад манай хашаанд мал нядлаад хаясан байна нагац ын мал юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь ах руу залгаад утсаар Оргио /Х.БатОргил/-ын ярьсан зүйлийн талаар хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 107-108/

Баянхонгор аймгийн  “Энх-Нахиа” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 262 дугаартай шинжээчийн ...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* БНХ улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 1,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ ... гэх дүгнэлт /хх-ийн 133-134/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 283 дугаартай шинжээчийн ... хулгайд алдсан эд зүйлийн нийт үнэ 3,080,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ ... гэх дүгнэлт /хх-ийн 99-100/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 3-4, 7-8, 11-12/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-31/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ххийн 32-37/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 51-55/, шүүгдэгч нарын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 47/, тэдгээрийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48-50/, шүүгдэгч  Ш.Б ын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн ******* сумын 3-р багийн Засаг даргын 2019.03.11-ний өдрийн 25 дугаартай тодорхойлолт /хх-ийн 165/, шүүгдэгч Б.Б н хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн ******* сумын 3-р багийн Засаг даргын 2019.03.11-ний өдрийн 26 5 дугаартай тодорхойлолт /хх-ийн 166/,  шүүгдэгч Ө.Б ы хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн ******* сумын 3-р багийн Засаг даргын 2019.03.11- ний өдрийн ******* дугаартай тодорхойлолт /хх-ийн 167/,  шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 176-178/, шүүгдэгч  Ш.Б , Б.Б  нарын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 179- 186/, хохирол төлсөн баримтууд /хх-ийн 196-198/, хохирогч Л.У ийн хүсэлт /хх-ийн 195/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...,  3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ш.Б , Ө.Б , Б.Б  нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 14-16-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр иргэн Л.У ийн эзэмшлийн нийт 28 тооны ямаа буюу олон тооны малыг хотноос нь хулгайлж Л.У т 3080000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан хэргийн баримтаар шүүгдэгч Ө.Б ыг, хохирогч Л.У ийн өмчлөлийн 6 ямааг хулгайлсан үйлдэл тогтоогдох бөгөөд харин  шүүгдэгч Ш.Б , Б.Б  нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Л.У ийн 22 тооны ямааг хулгайлсан гэх үйлдэл нотлох баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Хэрэгт авагдсан,шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулж, эх сурвалжаар магадлах зэргээр шинжлэн судалж, шалгахад шүүгдэгч Ө.Б ыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэж үзэх биш харин бусдын малыг хулгайлсан гэж зүйлчлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө.Б  нь Ш.Б , Б.Б  нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан иргэн Л.У ийн өмчлөлийн 6 тооны ямааг хулгайлж, 660000 төгрөгийг хохирол учруулсан төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Учир нь хохирогч Л.У ийн...эхлээд 6 тооны ямаа, дараа нь 10 тооны ямаа, дараа нь 12 тооны ямаа нийт 28 тооны ямаагаа алдсан.... гэх мэдүүлэг

Шүүгдэгч Ө.Б ы гэрчээр өгсөн мэдүүлэг... ,Ш.Б , Б.Б  хоёртой цуг явсан, Б.Б  нь ахтайгаа уулзчихаад ирье гээд ганцаараа явсан, би машиндаа Ш.Б тай үлдсэн,Б.Б  ирэхдээ өөрийнхөө малнаас 6 тооны ямаа авахаар боллоо гэсэн,... Ш.Б , Б.Б  нар 6 тооны ямаа тууж ирсэн, би хулгайн гэмт хэргийг үйлдэж байгааг машинд ямаа ачиж байхад мэдсэн.... Ш.Б , Б.Б  нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан иргэн Л.У ийн өмчлөлийн 22 тооны ямааг хулгайлахад би оролцоогүй, Ш.Б , Б.Б  нар миний тээврийн хэрэгслийг ашиглан сүүлд хулгай хэрэг үйлдсэн байсан,...миний унааг гуйж авчихаад 2 хоног алга болсон... гэх мэдүүлэг/ хх-ийн 76-77/

Шүүгдэгч Ө.Б ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна... яллагдагчаар өгсөн мэдүүлэгт өмгөөлөгч Б.*******  надад Ш.Б , Б.Б  нар чамайг цуг хулгай хийсэн гээд мэдүүлэг өгсөн байна, одоо чи хэргээ хүлээ гэхээр нь 28 тооны ямаа хулгайлсан гэж хэлсэн, би өмгөөлөгчийн хэлсэн үгийг хэлсэн...би 28 тооны ямаа хулгайлахад оролцоогүй... гэх мэдүүлэг

Шүүгдэгч Ш.Б ын гэрчээр өгсөн... эхлээд Б.Б , Ө.Б  нартай 6 тооны ямааг хулгай хийсэн,... дараа нь Б.Б тай хамт 10 ямаа хулгай хийж ирээд аймагт борлуулаад буцаж Б.Б  бид хоёр хөдөө явж 12 ямаа хулгай хийж няцлаад аймагт зарсан нийт 28 ямаа хулгайлсан,..Ө.Б ы машинаар хулгай хийсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 80-82/

Шүүгдэгч Ш.Б ын... 3 удаагийн хулгай үйлдэлд Ө.Б  бүгдэд нь байсан... гэх мэдүүлэг

Шүүгдэгч Б.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Ө.Б  нь эхний 6 ямаа хулгай хийхэд оролцсон,... сүүлийн 2 удаагийн үйлдэлд оролцоогүй... гэх мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Ө.Б  нь  тухайн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгахад хохирогч Л.У ийн 22 ямаа алдагдсан үйлдэлд шүүгдэгч Ө.Б ы гэм буруутай эсэх нь эргэлзээтэй, нотлогдоогүй бөгөөд шүүгдэгч нарын хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд буюу өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй тул яллагдагч нарын мэдүүлгүүд нь дангаараа яллах үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч нарын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь харилцан бие биенийгээ гэрчилсэн гэж үзэхээр боловч Ш.Б , Б.Б  нарын мэдүүлгүүд хоорондоо адилхан, үг үсгийн  зөрүүгүй мэдүүлэг авагдсан / бичигдсэн/ тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжгүй, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууг, тухайн гэмт хэргийг үйлдсэн сэдэлт, санаа зорилгын хамт тогтоох ёстой бөгөөд яллах талын зарим нотлох баримт нь Үндсэн хуулиар олгогдсон хүний салшгүй эрх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг зөрчиж авагдсан байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д... шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно..., мөн хуулийн 13-д... шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж , бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ ... гэж заасны дагуу мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгийн дагуу  хэрэгт  дахин нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй, тухайн хэргийн нөхцөл байдалд өөрчлөгдөхгүй, шүүгдэгч  гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн хэрэглэхэд гарсан буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх эргэлзээ бүрийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.112 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч  Ш.Б , Ө.Б , Б.Б  нарыг  уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Ө.Б  нь Ш.Б , Б.Б  нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан иргэн Л.У ийн өмчлөлийн 6 тооны ямааг хулгайлж, 660000 төгрөгийг хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.Б , Б.Б  нартай үйлдлээрээ нэгдэж хамтран үйлдэж байгаа нь бүлэглэн гүйцэтгэсэн гэж

Шүүгдэгч Ш.Б , Б.Б  Ө.Б  нар нь тээврийн хэрэгсэл ашиглан иргэн Л.У ийн өмчлөлийн 6 тооны ямааг хулгайлж, 660000 төгрөгийг хохирол учруулсан,

Шүүгдэгч Ш.Б , Б.Б  нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан иргэн Л.У ийн өмчлөлийн  22 тооны ямааг хулгайлсан буюу нийт 3080000 төгрөгийг хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.Б , Б.Б , Ө.Б  нар нь үйлдлээрээ нэгдэж хамтран үйлдэж байгаа нь бүлэглэн гүйцэтгэсэн гэж, мөн хуулийн  2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар... энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт  хэрэг үйлдсэнд тооцно... гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ш.Б , Б.Б  нар нь мал хулгайлах гэмт хэргийг 3 удаагийн үйлдлээр буюу 2019 оны 01 дүгээр сарын 14-нөөс 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд хохирогч Л.У ийн нийт 28 тооны бог малыг хотноос болон бэлчээрээс нь хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр ба хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон бусад хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

            Түүнчлэн шүүгдэгч нарын дээрх үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар ашиг олох санаа зорилгоор, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр , нууц, далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг өөрсдөө хүсч үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдлүүд нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой гэж үзэж шүүгдэгч  Ш.Б , Б.Б  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, шүүгдэгч Ө.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ө.Б ыг бүлэглэж бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш.Б , Б.Б  нарыг бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Уг гэмт хэргийн хохирогч Л.У ийн 28 тооны ямааг 3,080,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч Ө.Б  нь бусдын 6 тооны ямааг хулгайлж авсан, шүүгдэгч Ш.Б , Б.Б  нар нь бусдын 28 тооны ямааг хулгайлж авсан өөрсдийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон  хэргийн үйл баримтад маргаагүй, түүнчлэн шүүгдэгч Ш.Б , Б.Б  нар нь гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч, Ө.Б  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ш.Б , Б.Б  , Ө.Б  нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Ө.Б , Ш.Б , Б.Б  нар  нь хохирогч Л.У ийн  / хх-ийн 194-195/, хохирлыг барагдуулсан,  хохирогч Л.У  нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Шүүгдэгч Ө.Б  нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн бүртгэгдээгүй байна.

Шүүгдэгч Ө.Б , Ш.Б , Б.Б  нарт ял оногдуулахдаа учирсан хохирол хор уршгийн шинж чанар,  хувийн байдал болон гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоо  зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 -т заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Ө.Б  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн  зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ш.Б , Б.Б  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн  зэргийг харгалзан хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч Ш.Б , Б.Б  нар нь 2018 оны 11 дүгээр сарын 15-наас 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд бусдын нийт 6 тооны адууг хулгайлах гэм хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн № 69 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/  жилийн хугацаагаар тэнссэж, шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулах 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан байна.

Шүүгдэгч Ш.Б , Б.Б  нар  нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн № 69 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Ш.Б , Б.Б  нарыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч нарыг үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.Б  нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.Б , Ө.Б , Б.Б  нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  Ө.Б ы эзэмшлийн тээврийн хэрэгслийг хураан авах боломжгүй байх тул шүүгдэгч нараас тээврийн хэрэгслийн үнэ 1500000 төгрөгийг тэнцүү хувааж буюу тус бүр 500000 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэж, харин шүүгдэгч Ө.Б ы эзэмшлийн....******* БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл...-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож,  хэрэгцээний дагуу дээрх зүйлсийг шүүгдэгч Ө.Б д буцаан олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б , Ш.Б  нар нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 25 хоногийг ялтаны эдлэх ялд тус тус оруулан тооцов.

Шүүгдэгч Ө.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч  Ө.Б , Б.Б , Ш.Б  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б , Ш.Б   нарын   эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн  3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон  

         ТОГТООХ нь:

1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч овогт Ө.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч овогт Ө.Б ыг бүлэглэж бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Шүүгдэгч овогт Ш.Б , овогт Б.Б  нарыг бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ө.Б д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/  жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Б , Ш.Б  нарыг тус бүр 1  / нэг / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн № 69 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/  жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч овогт Ш.Б 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн № 69 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулах 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч овогт Б.Б г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.Б , Б.Б  нарт Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №69 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан  1 /нэг / жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ш.Б ын биечлэн эдлэх ялыг 2 / хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Б ын биечлэн эдлэх ялыг 2/ хоёр/  жилийн хугацаагаар  тус тус  тогтоосугай.

6 .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан 2 / хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ш.Б д оногдуулсан  2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ө.Б  нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ө.Б  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 9. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч  Ө.Б ы өмчлөлийн  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэлийн үнэ 1500000 төгрөгийг шүүгдэгч Ө.Б , Б.Б , Ш.Б  нараас тэнцүү хувааж буюу тус бүр 500000 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

10 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б , Ш.Б  нар нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 25 хоногийг ялтаны эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

11. Шүүгдэгч Ө.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч  Ө.Б , Б.Б , Ш.Б  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б , Ш.Б   нарын   эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

12. Шүүгдэгч Ө.Б ы эзэмшлийн....******* БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл...-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож,  хэрэгцээний дагуу дээрх зүйлсийг шүүгдэгч Ө.Б д буцаан олгосугай.

13. Шүүгдэгч Ө.Б д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

14. Шүгдэгч Б.Б , Ш.Б  нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2020 оны 05 дугаар  сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

15. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

16. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө.Б д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Б , Ш.Б  нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ч.БАЙГАЛМАА