Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж  

Улсын яллагч В.Дэлгэрмаа, 

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж

Хохирогч Ц.Г  түүний өмгөөлөгч Ц.*******

Шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч П.******* нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх хуралдааны танхимт хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д холбогдох эрүүгийн******* тоот эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол  улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт сувилагч ажилтай,  ам бүл 3, овогт Ц.Д

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 2 дураар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол упсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтыг зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлсний улмаас тухайн зам тээврийн осол гаргаж Л.Хын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /                                                                                           

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Ц.******* мөрдөн байцаалтад өгсөн ... Би Улаанбаатар хотоос 2019 оны 12 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед Говь-Алтай аймаг руу өөрийн эзэмшлийн приүс 10 маркийн ******* улсын дугаарын тээврийн хэрэгсэлтэй 2 хүн олоод гараад явж байгаад Өвөрхангай аймгийн Нарийнт сум руу ордог эргүүлэг бүхий тойргийн замын гөлөөн дээр машинаа алдаад замын хашлага мөргөж урд гүпер болон урд хоёр гэрэл, аржиатераа хагалсны улмаас пааргүй болсон. Тэгээд 2 хүнтэй явж байсан зорчигч болон би даараад цааш Баянхонгор аймаг орж машинаа янзуулъя гэж бодоо машинаа асаагаад хөдөлгөөнд оролцсон цааш явж /05-06 цаг болж байсан байх/ байтал зам дээр нэг хар юм хэвтэж байсан тэгээд би гэрэлгүй явж байсан болохоор тулж ирж хараад дээгүүр нь даваад зогсоод буугаад харах гээд машинаасаа гартал хажуу талаас нэг хүн гарч ирээд хүн алчихлаа зугтаач гэсэн би айгаад машиндаа суугаад хөдлөөд яваад өгсөн. Тэгээд цааш машин унтраагаад зогсоогоод эргүүлж асаагаад явсаар нэг даваан дээр гарсан тэгтэл бүр машин явахаа больсон машинаасаа буугаад машинаа хаяад зам тосох гээд гартал машин доогуур хүн хэвтэж байсан замын приүс машинд сууж Баянхонгор аймагт ирээд өөрөө цагдаа дээр ирж би хүн дайрчихсан гэж дуудлага өгсөн. Би Баянхонгор аймаг орохоос өмнө Баян-Өлгий аймаг явж байсан машинд нөгөө 2 зорчигчоо дайж явуулсан учир нь тэр хоёрын нэг нь маргааш нь уурхай руу явах ажилтай байсан тэгээд явуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 167-168/

Хохирогч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...2019 оны 12 дугаар сарын 28-ны орой 7 цагийн үед дүүтэйгээ утсаар ярьсан. Маргааш нь 9 цагийн үед манай бага дүү над руу яриад лам олоод хүрээд ир гэхээр нь би ээжийгээ яаж ганцааранг нь үлдээхэв гэсэн чинь манай дүү, эхнэртэйгээ газар дээр нь очиж үзээд ийм зүйл болсон гэж хэлсэн. Маш их сэтгэлийн дарамттай байгаа. Ээждээ болсон зүйлийн талаар хэлж чадаагүй. Машин янзалж байгаад ийм зүйл болсон байна гэж хэлсэн. Оршуулгын зардалд 9.000.000 гаран төгрөг нэхэмжилж байгаа. Үүнд замын зардал, шашны зан үйлтэй холбоотой зардал ороогүй...гэв

Хохирогч Л.******* мөрдөн байцаалтад өгсөн ... Талийгаач Л. 2019 оны 12 дугаар сарын 26-ны үед ******* сусугалаа сугалуулах хурал болно гээд явсан, хуралдаа суучихаад хөдөө цааш дүү руу явсан байсан. 2019 оны 12 дугаар сарын 28-ны орой 19 цаг өнгөрч байхад надтай утсаар ярьсан тэгэхдээ архи уугаагүй эрүүл эгчээ маргааш би байна гээд түүний утсаар ярьсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 09 цаг өнгөрч байхад манай дүү яриад ах осолд орчихлоо лам аваад ир гэж хэлсэн учрыг нь ололгүй байж байгаад манай дүү талийгаачийн осолд орсон газар руу эхнэрийн хамт явсан. Манай дүү нар яваад талийгаач дүү Л.ыг машинд чирүүлээд нэлээн хол газар яваад нас барсан байна гэж хэлсэн. Талийгаач нь эхнэр, хүүхдүүдээсээ салсан, манайд ээж бид 2-ын хамтаар амьдардаг байсан...талийгаач нь архи хэрэглэх нь бол хэрэглэдэг байсан гэхдээ тийм их хэмжээгээр хэрэглээдбайдаггүй, хүнд их тусархаг, хүний юм хийж өгөөд явж байдаг хүн байсан...надад хэлэхдээ 1 шил архи, 2 пиво уугаад талийгаач айлд очье гэхээр нь явсан. нар хоорондоо зодоон хийгээд нь машинаас бууж яваад араас нь манай талийгаач яваад зам дээр гараад талийгаач болон Бор 2 гараа өргөөд зогстол 3 машин өнгөрсөн гэсэн тэгээд тэр 3 машин зогсоогүй гэсэн.Тэгэхээр нь талийгаач ийг чи цаашаа байж бай намайг бол жолооч нар танина. Би машин зогсооё гэхэрээ нь замаас гараад хол зогсож байсан тэгтэл гэрэл муутай машин ирээд пид хийсэн чимээ гарсан талийгаач ах байхгүй байсан тэр машин руу хүн дайрчихлаа зогсоочээ гэж орилоод талийгаачийг хайгаад олоогүй гэж хэлж байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/

Гэрч О. мөрдөн байцаалтад өгсөн ... Би хотод очиж 14 хоног ажил хийчихээд 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хотод байж байгаад Гоь-Алтай явах автобусны билет дууссан байхаар нь Фэйсбүүкээс Говь-Алтай явах унаа байна гэхээр нь холбогдоод н ******* тоёота приүс 10 маркийн жолоочийг нь танихгүй нэрийг нь мэдэхгүй хөлс болох 45.000 төгрөг өгөөд машинд найз хамт суугаад явсан. Манай найзууд хотоос гаргаж өгөхөөр нь Зоригоо бид хоёр 2 шил архи уугаад халамцуу машинд суугаад замаас 0.5 граммтай Ерөөл архи аваад нээх уугаагүй бид хоёр унтаад өгсөн. Тэгээд явж байтал замын хашлага жолооч мөргөсөн жолооч залуу гараад машины урд тал байхгүй болчихлоо гэж орж ирээд машинаа унаад гэлдрээд Баянхонгор аймаг орж янзалхаас гээд явсан би буцаад унтаад өгсөн явж байтал машин донслох шиг болсон жолооч өөрөө буугаад хүн дайрчихлаа гэсэн. Тэгээд Зоригоо жолоочийн хамт буусан би машинаас буутал зам дээр бас нэг хүн байх шиг байсан түүн дээр очсон бололтой тэр хоёр хүрч ирээд тэндээсээ хөдлөөд машин нь болохгүй замдаа зогсоод машинаасаа буулгүй унтрааж асаагаад явсан тэгээд сүүлдээ машин бүр явах аа болиод зогссон жолооч машинаас бууснаа машин доогуур хүн орчихсон байна гэсэн. Бид гурав Баянхонгор аймгийн төв орж ирээд постны наад талын колонк дээр жолооч залуу Цагдаа орно гэж үлдээд бид хоёр Говь-Алтай аймаг руу яваад сумаас цагдаа зогсоогоод буцаад Баянхонгор аймагт буцаж ирсэн...Би хараагүй унтаад явж байсан нэг донслох шиг болсон тэгэд сэртэл хүн дайрчихлаа гэсэн... Ямар нэг зүйл мэдрэгдээгүй угаасаа машин нь өмнө нь хашлаг мөргөөд сонин дуутай байсан тэгээд ерөөсөө анзаарагдаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 49- 50/

Гэрч Д. мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хотод байж байгаад Говь-Алтай аймаг явах автобусны билет дууссан байхаар нь Фэйсбүүкээс Говь-Алтай явах унаа байна гэхээр нь холбогдоод ******* тоёота приүс 10 маркийн жолоочийг нь танихгүй нэрийг нь мэдэхгүй замын хөлс болох 45.000 төгрөг өгөөд найз хамт суугаад явсан. Манай найзууд хотоос гаргаж өгөхөөр нь би 1-2 хундага архи уусан замаас 0.5 граммтай Ерөөл архи аваад Ихбаяр ахад нэг хийж өгөөд жолоочийн хажуу талын суудал доогуур нөгөө архи хийсэн. Тэгээд явж байгаад би машины арын суудал дээр Ихбаяр жолоочийн хажуу талын суудал дээр унтаад явж байтал Өвөрхангай аймгийн Нарийн тээл сум орохын өмнө жолооч залуу машинаа халтиргаан дээр алдчихлаа гэсэн би яг хашлага мөргөхөөр нь сэрсэн . Тэгээд гараад хартал машины урд хамар нь жихэгдэж орсон тосол нь гойжиж байсан тэндээсээ зөөлөн асаагаад яваад Баянхонгор оруулаад хаячихъя гээд жолооч явсан. Тэгээд явж байтал жолооч гайгүй та унтвал унтаж бай гэхээр нь буцаад унтаад өгсөн хэсэгхэн зуур явж байгаад зогссон байсан би сэрээд яав гэхэд би хүн дайрчихлаа гэсэн цаанаас зугтаарай гээд нэг хүн орилох шиг болсон би машин онгойлгоод хөлөө газар тавих гээд байтал жолооч суу суу явъя гээд машин нь угаасаа асаалттай байсан болохоор цааш явсан хэсэг явж байгаад 2-3 удаа зогсоод сүүлдээ машин нь яваа болиод хроп нь зуугаад байгаа бололтой зогссон. Жолооч буугаад хүн дайрсан байна гэсэн тэгээд Ихбаяр бид хоёр машинаас буугаад хартал машины дор хүн байсан замын унаад бид гурав суугаад Баянхонгор аймгийн төв орж ирээд жолооч аймгийн цагдаа руу ярьна гэж үлдээд та хоёр яв гээд явуулсан. Бид хоёр Говь-Алтай аймаг руу явж байгаад сумаас цагдаа зогсоогоод буцаад Баянхонгор аймагт буцаж ирсэн...Би хараагүй унтаад явж байсан сүүлд машин нь явахаа байгаад зогссоны дараа л машины доогуур хүн орсон байхыг харсан...Жолоочийн урд суудал дээр унтаж байсан сүүлд машин явахаа байгаад зогсоход л Ихбаяр хүн дайрсан байсныг мэдсэн тэгээд бид нар цагдаад хэлье гээд утсаар залгах гэхэд утас цэнэггүй болсон байсан...Жолооч хашлага мөргөчихөөд явахад 45-аас дээш хурд гаргаагүй явсан...3амын хашлага мөргөснөөс хойш 20 гаран кл дараа машины наклаад зуурч байгаа юм шиг дуу гарсан тэгэхээр нь хашлга мөргөснөөс болж дуу гарч байгаа байх гэж бодсон...Цаг хараагүй гэгээ ороогүй харанхуй л байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн ... Талийгаач Л. нь миний аавын төрсөн дүү байгаа. 2019 оны 12 дугсарын 28-ны өдөр өөрийн хүргэн талийгаач ирсэн байсан би тэднийд очиход ирсэн аймаг явна гээд байж байсан тэр өдөр надтай хамт манай хонийг хариулаад хотлуулаад хоёулаа нэг хоол хийж идчихээд 21 цаг өнгөрч байхад унтах гээд байж байтал манай эхнэрийн төрсөн дүү аймгаас ирээд Боргио 2.5 литрийн 2 том пиво авч ирээд түүнийг гурвуулаа хувааж уугаад байж байтал талийгаач ахыгаа ганц айлаар буулгаад өгөөч гэхээр нь бид гурав манайхаас гараад Болор гэх айлд шөнийн 00 цаг өнгөрсөн байхад очсон байх цаг хараагүй тэднийд ороод 0.5 литртэй архи талийгаач хоёр уусан. Би тэр архинаас 1-2 татсан тэндээс гарч яваад замдаа төөрөөд төөрснөөс болж бид хоёр маргалдаад миний зүүн хацар руу цохьсон би зөрүүлээд ийн хамар луу нь цохьсон тэгтэл миний машинаас буугаад алхсан би өөрийнхөө 13-12 БНА улсын дугаартай приүс 20 маркийн машинтай явж байсан. Талийгаач ах миний хоёр дүү энгэж болохгүй намайг чи эндээ байж бай гээд ах нь дагуулаад ирье гэж хэлээд машинаас буугаад алхсан тэгээд би тэндээ хүлээгээд ирээгүй түүгээр хайж байгаад олдохгүй болохоор нь үүр гэгээрхээр гэртээ ороод байж байтал мотоцикльтой ирээд талийгаач ахыг машинд чирэгдээд явсан цагдаад мэдэгдсэн гэж хэлсэн тэгээд очиход цагдаа ирсэн...Надад хэлэхдээ талийгаачтай хамт байсан талийгаач ийг хоёулаа байхаар машин зогсохгүй чи цаанаа байж бай ах нь зогсооё гээд гараа өргөөд зам дээр зогссон 2-3 машин өнгөрсөн зогсохгүй байсан тэгсэн пад гээд чимээ гарсан тэгэхээр нь хүн алчихлаа гэж хашгирсан тэгээд хүнээ хайгаад олоогүй тэгсэн мөргөсөн машин нь 1 удаа зогсчихоод явсан гэж хэлсэн ...Тухайн үед харанхуй байсан баруун зүг руу явсан ойр хавьд машин зам харагдахгүй байсан...Халамцуудуу л байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/

Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн ... Өчигдөр 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр аймаг ороод ирсэн байхад талийдаг Олдохынд ирсэн байна ирэх болж байгаа юм уу гэхээр нь 22 цагийн үед Боргио 2.5 литрийн 2 том пиво аваад очсон түүнийгээ хувааж уугаад байж байтал талийгаач ахыгаа ганц айлаар буулгаад өгөөч гэхээр нь бид гурав Олдох ахынхаас гараад Болор гэх айлд шөнийн 01 цаг өнгөрсөн байхад очсон тэднийд ороод 0.5 литртэй архи талийгаач бид хоёр уусан. ах 3-4 татсан тэндээсээ гараад би хүргүүлэх гээд манайх руу явсан манай гэрийн араар гараад явж байх шиг байсан БатОлдохыг наадах чинь буруу зам байна гээд санаандгүй хацар луу цохьсон намайг эргэж хараад миний хамар руу цохьсон миний хамарнаас цус гойжсон би машинаас нь буугаад алхсан араас талийгаач ах гарч ирээд хоёулаа сууя гурвуулаа явъя гэхээр нь би манайх энүүхэнд ойрхон гэтэл талийгаач тэгвэл зам дээр машин тосоод суучихъя Баянхонгорын жолооч нар намайг андахгүй гээд байхаар нь бид хоёр төв зам ороод зогсож байсан чинь 2 машин өнгөрсөн зогсоогүй,талийгаач чи хол байж бай машин зогсоогоодохъё хоёр гурвуулаа болохоор машин зогсдоггүй юм гэсэн би замнаас хойд талд 50 орчим метрийн зайд зогсож байсан талийгаач засмалын дотор талын цасны дотогш хар зам дээр зогсож байсан тэгсэн цаанаас нэг гэрэл гараад машин ороод ирсэн пад гээд яваад өгсөн. Тэгээд тэр машин зогсох гэж байгаа юм шиг болоод хөндөлдсөн би хүн дайраад алчихлаа гээд талийгаачийн зогсож байсан газар руу гүйсэн яваад очтол талийгаач байхгүй байсан. Тэгээд хайгаад олдохгүй байхаар нь замын урд байх Болор хүүхнийх руу гүйсэн тэгээд машиныг нь асаалгаж аваад буцаад талийгаачийн байсан газарт ирээд хайхад байхгүй байсан...Талийгаач замын тусгаарлах цагаан зурвасын хойд талд зах ирмэгийн цасны дотор талд зогсож байсан...Машин хөндөлдөөд зогсох гэж байгаа юм шиг байсан яг зогсож хүн гарч ирснийг бол би хараагүй шууд хүн дайрчихлаа гээд талийгаачийн байсан газар руу гүйсэн..Талийгаачийн мөргөсөн машин гэрэлтэй байсан гэрэл нь тод байсан...Хэвтээгүй босоо зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/

Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 12 дугаар сарын 29-ны өглөө гүүр харанхуй байсан би гэртээ унтаж байтал манай нөхөр ирээд ахтай явж байсан чинь машинд дайруулчих шиг болсон ах байдаггүй цагдаад дуудлага өгье ерөөсөө болохоо байлаа гэсэн би гэрийнхээ хажуу талын овоо нь дээр нөхрийн хамт мотоциклиор явж сүлжээн дээр гараад цагдаа руу дуудлага өгсөн...Надад хэлэхдээ талийгаач бид хоёр зайтай байсан гэж л хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 64/

Гэрч Б. мөрдөн байцаалтад өгсөн ... бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэрт байсан тал архи тэр гуравт гаргаж өгсөн хувааж уусан ойр зуурын юм яриад удалгүй 20-30 минут болоод гараад явсан. Тэгээд тэр өдрийн өглөө 06 цаг өнгөрөөгөөд босоод байж байтал манайд хүрч ирээд та гараад ирээч гэхээр нь яасан ороод ир гэтэл орж ирээд талийгаач ахыг гэнэт машин хүрч ирээд пад гээд аваад явчихлаа би хоёр хайгаад олсонгүй хайгаадахъя машинаар чинь явъя машинаа асаагаадах гээд нэлээн сандарсан байдалтай байсан. Би машинаа асаагаад ийн зааж өгсөн газар луу яваад засмал зам руу ороод явсан тэгээд хажуу тал руугаа хараад яваад байгаарай гээд байсан улмаар хараад яваад байтал талийгаач байгаагүй харин замын гол болон хажуу хэсгээр цагаан зураас бол гарсан байсан тухайн үедээ цастай дугуй энгэж явдаг юм байхдаа гэж бодоод тэгээд ын гэрийн гадаа ирсэн. түүний гэр руу ороод удаагүй гарч ирээд Олдох байхгүй байна гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 66/

Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар шинжээчийн

1.Талийгаач Л.ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдпоо. Дээрх баруун бугалга, гуяны түлэнхийн шарх нь өндөр хэмийн үйлчлэлээр, харин биеийн бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас бүгд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба үхэлд шууд нөлөөлсөн болно.

2. Талийгаач нь гавал, тархи, цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

3. Талийгаач Л.ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаачид гавал, тархи, цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтэл учирсан ба энэ нь нас барахад шууд нөлөөлсөн болно.

5. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

6. Талийгаачийн цус нь ВIII) бүлгийн харьяалалтай байна… гэх дүгнэлт /хх-ийн 78-80/

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 60 дугаар шинжээчийн

1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, холбогдогч, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримт зэргээс үзэхэд тухайн автомашин нь Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын нутагт авто замын хашлага мөргөж зам тээврийн осол гаргасан бөгөөд тухайн үед автомашины урд хэсгийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдал алдагдсан байна. Энэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтийн 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон гэсэн заалтыг зөрчиж байна.

2. Тухайн зам тээврийн осол гарсан шалтгаан нь Жолооч Ц.Даваадож нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтыг зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлсны улмаас тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзээ.

3. Зам тээврийн осол гарахад замын зохион байгуулалт, замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.

4. Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд жолоочийн лавлагаанаас шүүж, Ц.Даваадорж /Д393012512/ нь В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй үнэмлэх хүчинтэй байна,... гэх дүгнэлт /хх-ийн 123/

Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн № 011 дугаар шинжээчийн

1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад тээврийн хэрэгслийн явагч хэсгийн мөр дүрс илрэхгүй байна.

2. Уг хувцаснуудад тээврийн хэрэгслийн явагч хэсгийн мөр дүрс илрээгүй тул хариулах боломжгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн хүрэм, бор өнгийн ноосон цамц, хөх эрээн ноосон цамц, усан цэнхэр өнгийн футболка зэрэгт хүзүү хоолойн зах болон зүүн ханцуйны тохойноос зүүн талын залгаас оёдлын хормой хүртэл үүссэн урагдалт, цооролт байна. Хар хөх өнгийн хилэн өмд, хар хөх өнгийн ноосон дотуур өмд, шар өнгийн дотоожийн баруун гуяны урд хэсэгт үүссэн, зүүн гуяны ард хэсэгт үүссэн, урагдалт цооролт, хилэн өмдний өвдөгний хэсэгт цооролт үүссэн байна. Хар өнгийн урт түрийтэй гутланд баруун өмсгөлийн дотор талын зулаг хэсэгт, зүүн өмсгөлийн гуталны хоншоор хэсэгт, зүүн өмсгөлийн түрийний дотор талд халцарч цооролт үүссэн байна. Мөнгөлөг өнгийн металл аралтай бор өнгийн суран тэлээнд арлын төмөр тогтоогчоос 72мм зайд 80x12мм хэмжээтэй түлэгдэлттэй байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн хүрэмд гарсан 420х200мм, 180х95мм 46х30мм, 110х74мм 565х87мм 5 ширхэг гэмтэл, бор өнгийн ноосон цамцанд гарсан 310х155х423мм, 120х30мм хэмжээтэй 2 ширхэг гэмтэл, хөх эрээн ноосон цамцанд гарсан 250x175х545мм, 80х68мм хэмжээтэй 2 ширхэг гэмтэл, усан цэнхэр өнгийн футболканд гарсан 620х275мм, 40х49мм хэмжээтэй 2 ширхэг гэмтэл, хар хөх өнгийн хилэн өмдөнд гарсан 316х85мм, 14х10мм, 12х21мм, 180х174мм, 40x1 мм хэмжээтэй 5 ширхэг гэмтэл, хар өнгийн ноосон дотуур өмдөнд гарсан 270x91 мм, 216х153мм, 25хЗмм, 20х6мм хэмжээтэй 4 ширхэг гэмтэл, улбар шар өнгийн дотоожинд гарсан 160х35мм, 204x139мм, хэмжээтэй 2 ширхэг гэмтэл, бор суран тэлээнд гарсан 80x12мм хэмжээтэй 1 ширхэг гэмтэл, хар өнгийн түрийтэй гутал тус бүрийн зах ирмэг жигд бус тасралттай, хатуу тогтоцтой, эвлүүлж нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэхгүй байгаа нь дулааны үйлчлэлийн улмаас үүссэн түлэгдэлт байна...гэх дүгнэлт /хх-ийн 108-116/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн № 453 дугаар шинжээчийн

1. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.******* биеэс авсан цус” гэж хаягласан цус шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.******* биеэс авсан цус” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 139-141/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн № 474 дүгээр шинжээчийн 1. Ц.******* гэх цус 0 /I/ бүлгийн харьяалалтай байна...гэх дүгнэлт /хх-ийн 142/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн № 453 дугаар шинжээчийн

1. Шинжилгээнд ирүүлсэн Л.ын биеэс авсан цус нь ABO системээр В /III/ бүлгийн харьяалалтай байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн Т.ийн биеэс авсан цус нь ABO системээр В /III/ бүлгийн харьяалалтай байна....гэх дүгнэлт /хх-ийн 145-146/ Баянхонгор аймгийн авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн № 20/02 дугаар шинжээчийн 1. Уг автомашин нь гадны хатуу биетийг хүчтэй мөргөсний улмаас автомашины урд хэсэгт ихээхэн хэмжээний эвдрэл гэмтэл үүссэн байв.

Тухайлбал, урд буфер хагарч салж унасан, зүүн, баруун талын их гэрлүүд, эргэх чиг заадаг гэрэл дохионууд хагарсан, капот цөмөрч хэв гажилтанд орсон, хөргөлтийн радиоторт гэмтэл үүсч хөргөлтийн шингэн тосол/ асгарсан, арал урд талаасаа гажилттай болж муруйсан, зүүн, баруун талын 2 крыло урд хэсгээрээ цөмөрсөн, автомашиныг суваг доороос шалгахад тулгуур эд ангиудад ямар нэгэн гэмтэл байхгүй, харин тосолгооны системээс тос гоожсон байлаа. Зөв талын арын жижиг гэрэл, тормосны гэрлээс бусад гэрэл дохионууд, шил арчигч нь бүрэн ажиллагаатай байв. 2 Бүх дугуйнуудын хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 5.4 м байгаа нь замын хөдөлгөөний дүрэмд заагдсан 1.6 мм-ээс их буюу шаардлага хангаж байгаа, жолооны хүрдний сул явалт 5 градус буюу Замын хөдөлгөөний дүрэмд заагдсан 10 градусаас бага, хэвийн хэмжээнд байна.

Тус төвд ашиглагдаж байгаа БНСУлсад үйлдвэрлэсэн “Их гэрлийн цацрагийн тусгал хэмжигч" МQD-ЗС загварын багажаар гэрлийн хүчийг тодорхойлоход, ослын улмаас урд их гэрлүүд нь хагарсан боловч жолооч талын буюу баруун талын гэрлийн ламп хол, ойрын тусгалдаа асч байсан хэдий ч гэрлийн тусгалын чиглэл нь өөрчлөгдсөн тул “Гэрлийн тусгал хэмжигч” багажны хэмжилтэнд орохооргүй байлаа. Энэ багаж нь зөвхөн холын гэрлийн тусгал, гэрлийн хүчний хэмжээг тогтоодог, ойрын гэрлийн тусгалыг тогтоохгүй байгаа. Буруу талын урд дохионы гэрлийн гадна шил нь хагарсан байсан ч ламп нь асч байв. Зөвхөн буруу талын их гэрэл ажиллаж, бусад жижиг гэрлүүд, зөв талын их гэрэл эжиллахгүй байгаа нь харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан замд орчныг бүрэн гэрэлтүүлж чадахгүй. Хүчтэй мөргөлтийн улмаас хөргөлтийн системийн радиатор гэмтэж, түүн доторхи осол нь дундарч хэвийн хэмжээндээ хүрэхгүй байсан нь хөргөлтийн системд эргэлт /циркуляци/ бүрэн хийгдэхгүйгээс цан үлээгүүр халуун горимдоо ажиллахгүй, зөвхөн хүйтэн горимд ажиллах нөхцөл бүрдэж, энэ горимоор ажиллаж байгаа цан үлээгүүр нь салхины шилний цанг бүрэн арилгаж чадахгүй тул жолоочийн хараа орчин хязгаарлагдана.

3. Тоёота Приус-10 маркийн ******* улсын дугаартай суудлын зориулалттай автомашиныг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ерөнхий байдлыг нүдээр үзэж шалгасны дараа техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр урд тэнхлэгийн хажуу гулсалт, урд, хойд ажлын тормосны хэмжээ, зогсоолын тормос, бусад нэмэлт хэрэгслүүд, гэрэлтүүлэх хэрэгслүүдийн ажиллагааг шалгасан шинжээчийн дүгнэлтийг бичиж хүргүүлэв. Уг автомашиныг техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр техникийн байдлыг шалгасныг нотолсон “Хэмжилтийн хуудас”, автомашины ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийг тус тус хавсаргав…гэх мэдүүлэг /хх-ийн 127-133/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 54 дугаар шинжээчийн

1. Ц.******* эзэмшлийн Тоёота-Приус-10 маркийн автомашин 4000000 төгрөгийн үнэлгээтэй... гэх дүгнэлт /хх-ийн 136/ -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 162-163/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 4-25 /, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 26-30/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-34/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35-40/, цогцосны гадан биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 81-10/, мэдээлэл гаргуулан авах тухай прокурорын тогтоол, баримт /хх-ийн 30-41/, шүүгдэгч Ц.******* хувийн байдлын талаарх Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаар тодорхойлолт /ххийн 182-187/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 180/, депозит дансны хуулгууд /ххийн 175-176/, шүүгдэгч Ц.******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 171/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Даваадорж нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 2 дураар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол упсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтыг зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлсний улмаас тухайн зам тээврийн осол гаргаж Л.ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Ц.*******... зам дээр нэг хар юм хэвтэж байсан би гэрэлгүй явж байсан болохоор тулж ирж хараад дээгүүр нь даваад зогсоод буугаад харах гээд машинаасаа гартал хажуу талаас нэг хүн гарч ирээд хүн алчихлаа зугтаач гэсэн би айгаад машиндаа суугаад хөдлөөд явсан, цааш машина унтраагаад зогсоогоод эргүүлж асаагаад явсаар нэг даваан дээр гарсан машин явахаа больсон машинаасаа буугаад машинаа хаяад зам тосох гээд гартал машин доогуур хүн хэвтэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 167-168/

Хохирогч Л.*******... талийгаач дүү Л.ыг машинд чирүүлээд нэлээн хол газар яваад нас барсан байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/

Гэрч О....Би хараагүй унтаад явж байсан нэг донслох шиг болсон сэртэл хүн дайрчихлаа гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/

Гэрч Д....Би хараагүй унтаад явж байсан сүүлд машин нь явахаа байгаад зогссоны дараа л машины доогуур хүн орсон байхыг харсан.... гэх мэдүүлэг /ххийн 52-53/

Гэрч Б.ын... талийгаач ийг хоёулаа байхаар машин зогсохгүй чи цаанаа байж бай ах нь зогсооё гээд гараа өргөөд зам дээр зогссон 2-3 машин өнгөрсөн зогсохгүй байсан тэгсэн пад гээд чимээ гарсан тэгэхээр нь хүн алчихлаа гэж хашгирсан тэгээд хүнээ хайгаад олоогүй тэгсэн мөргөсөн машин нь 1 удаа зогсчихоод явсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/

Гэрч Т.ийн...Талийгаач замын тусгаарлах цагаан зурвасын хойд талд зах ирмэгийн цасны дотор талд зогсож байсан...хэвтээгүй босоо зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/

Гэрч Б.*******гийн... манай нөхөр ахтай явж байсан чинь машинд дайруулчих шиг хэлсэн,...талийгаач бид хоёр зайтай байсан гэж л хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 64/

Гэрч Б.... манайд хүрч ирээд талийгаач ахыг гэнэт машин хүрч ирээд пад гээд аваад явчихлаа би хоёр тийшээ хайгаад олсонгүй хоёулаа хайгаадахъя машинаар чинь явъя машинаа асаагаадах гээд нэлээн сандарсан байдалтай байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 66/

Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар шинжээчийн...талийгаач Л.ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх баруун бугалга, гуяны түлэнхийн шарх нь өндөр хэмийн үйлчлэлээр харин биеийн бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас бүгд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой байна.

Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба үхэлд шууд нөлөөлсөн болно… гэх дүгнэлт /хх-ийн 78-80/ Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 о12 дугаар сарын 10-ний өдрийн 60 дугаар шинжээчийн..., Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтийн 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон гэсэн заалтыг зөрчиж байна...,Тухайн зам тээврийн осол гарсан шалтгаан нь Жолооч Ц.Даваадорж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтыг зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлсны улмаас тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзлээ...,Зам тээврийн осол гарахад замын зохион байгуулалт, замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна..., Цагдаагийн байгууллагын мэдээллийн сан жолоочийн лавлагаанаас шүүхэд, Ц.Даваадорж /Д393012512/ нь В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй үнэмлэхтэй хүчинтэй байна,... гэх дүгнэлт /хх-ийн 123/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 453 дугаар шинжээчийн...Ц.******* биеэс авсан цус” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 139-141/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 453 дугаар шинжээчийн...Л.ын биеэс авсан цус нь ABO системээр В /III/ бүлгийн харьяалалтай байна..., Т.ийн биеэс авсан цус нь ABO системээр В /III/ бүлгийн харьяалалтай байна....гэх дүгнэлт /хх-ийн 145-146/ Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 54 дугаар шинжээчийн...,Ц.******* эзэмшлийн Тоёота-Приус-10 маркийн автомашин 4000000 төгрөгийн үнэлгээтэй… гэх дүгнэлт /хх-ийн 100-101/, зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.Даваадоржид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхээс Ц.Даваадоржийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 9091640 төгрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүх баримтаар тогтоогдсон 7609700 төгрөгийг /НӨАТ-ын баримтгүйгээр гаргаж өгсөн боловч үйлчилгээний газрууд бүрэн хэрэгжүүлж ажиллахгүй, гаргаж өгөх боломжгүй байгаа/ хангаж, нэхэмжлэлээс үлдэх 1481940 төгрөгийг хангахгүй орхиж, харин хохирогч Л.Ганчимэг нь 1481940 төгрөгийн нотлох баримтыг шаардлага хангахгүй, / нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд завсарлага авч шүүгдэгч Ц.Даваадорж нь хохирлын 7609700 төгрөгийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Л.Ганчимэгт бэлнээр өгсөн / бичгийн хүсэлтийг гаргаж өгсөн/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Даваадорж нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүгдэгч Ц.Даваадорж нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр  зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ

Учир нь шүүгдэгч Ц.******* үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч Ц.Даваадорж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгч Ц.******* үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал буюу анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, шүүгдэгчийн хувийн байдал / бага насны хүүхэдтэй, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт сувилагч ажилтай/ , хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлт, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Даваадоржид ял оногдуулахгүйгээр зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадлага олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ял болон тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Даваадоржид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ерөөл нэртэй тал шилтэй а1ширхэг, TSINGTAO гэсэн бичиг бүхий улаан өнгийн бөглөө 1 ширхэг, хохирогчийн өмсөж явсан цэнхэр өнгийн пудволк, хар цоохор өнгийн цамц, бор цоохор өнгийн ханцуйтай цамц, ханцуй хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдож урагдсан, хар ногоон өнгийн куртик, хөх цэнхэр өнгийн хилэн өмд, өгзөг хэсэг нь урагдсан, цэнхэр өнгийн оймс нэг хос, цагаан цоохор өнгийн жийрэг 2 ширхэг, хар өнгийн түрийтэй гутал нэг хос, бор өнгийн тэлээ 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч Ц.******* 964456 дугаартай жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт хүргүүлж, 02549260 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Ц.Даваадоржид буцаан олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Сангидоржийн эзэмшлийн ...******* улсын дугаартай...тээврийн хэрэгслийн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч Ц.Даваадоржид буцаан олгож, шүүгдэгч Ц.Даваадорж нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,  36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2,  36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон       

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Ц.Д автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.Д ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч,  хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Д ид зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадлага олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, түүнд хяналт тавихыг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-т зааснаар шүүгдэгч Ц.Д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.Д ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

6. Хохирогч Ц.Г ийн 1481940 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7.Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

8. Эрүүийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ерөөл нэртэй тал шилтэй архи 1ширхэг, TSINGTAO гэсэн бичиг бүхий улаан өнгийн бөглөө 1 ширхэг, хохирогчийн өмсөж явсан цэнхэр өнгийн пудволк, хар цоохор өнгийн цамц, бор цоохор өнгийн ханцуйтай цамц, ханцуй хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдож урагдсан, хар ногоон өнгийн куртик, хөх цэнхэр өнгийн хилэн өмд, өгзөг хэсэг нь урагдсан, цэнхэр өнгийн оймс нэг хос, цагаан цоохор өнгийн жийрэг 2 ширхэг, хар өнгийн түрүүтэй гутал нэг хос, бор өнгийн тэлээ 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,  шүүгдэгч Ц.Дийн  964456 дугаартай  жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт хүргүүлж,   02549260 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Ц.Д ид буцаан олгосугай.

9. Шүүгдэгч Ц.Д ийн эзэмшлийн ...******* улсын дугаартай...тээврийн хэрэгслийн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч Ц.Д ид буцаан олгосугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Д ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

11.Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Ц.Д ид авсан хувийн баталгаа гаргах таслан эргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Ч.БАЙГАЛМАА