Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга

Нарийн бичгийн дарга  О.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Б д холбогдох  эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны  04 дүгээр сарын 13-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймаг ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, овогт С.Б

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч С.Б  нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын Цагаан цахир гэх газрын ойролцоо ******* сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт байсан иргэн Ц.Ч ийн эзэмшлийн 9 тооны хонь хулгайлж бусдад 920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч С.Б ын мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 07 дугаар сарын 23-ны үед манайх ******* сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт нутагладаг байсан. 2019 оны 07 дугаар сарын 23-ны үеэр манай малд 30 гаран тооны ямаа 8 төлөг, 1 тооны эм хонь нийлсэн байхаар нь тэдгээр малыг ялгахад 8 төлөг, 1 тооны эр хонь ялгараагүй буцаж зугтааж манай малд дахиад нийлсэн.  Тэгээд 30 тооны ямааг ялгаад хээр хоцорсон Ц.Ч  ирээд аваад явсан, түүний дараа Ц.Ч  манайд ирээд манай малд ирээд малаа шүүсэн чинь 8 тооны төлөг, 1 тооны эм хонийг таниагүй явсан. Би тухайн үед хэний хонь байсныг мэдээгүй. Тэгээд тэрнээс хойш 2 хоногийн дараа С.Батбаатар гэх хүнд өрөндөө нийлсэн байсан 8 тооны төлөгнөөс 1 тооны төлгийг барьж өгөөд явуулсан, төлгийг голоод Т.******* малд нийлүүлсэн байсан. Ц.Ч  ирээд манай тасарсан байсан малаас 1 тооны төлгийг С.******* бариад өгсөн байна гэхээр нь манай малд өөр 8 тооны төлөг, 1 тооны хонь нийлсэн байсан танай мал юм байна гээд малаа шүүгээд аваад яв гэсэн чинь малаа таниагүй, тэгээд 1 тооны төлгийг өөр төлөг өгье гэтэл заавал өөрийнхөө төлгийг авна гэхээр нь Т.******* малаас С.******* өгсөн 1 тооны төлгийг барьж аваад Ц.Ч ид өгөөд явуулсан. Тэрнээс хойш үлдсэн 7 тооны төлөг, 1 тооны хонийг манай малд байж байгаад Ц.Ч  манай малаас 1 тооны эм хонь, 7 тооны төлгийг зүсээр нь ялгаж аваад явсан. Тухайн өдөр манайх мал гаргадаггүй өдөр байсан тул манай малд нийлсэн байсан 1 тооны төлгийг С.******* бариад өгсөн нь миний буруу эзэн нь олдохоор өөр мал өөрийнхөө малаас бариад өгнө гэж бодсон ...” гэх мэдүүлэг / хх-ийн 63-64/

Хохирогч Ц.Ч ийн мөрдөн байцаалтад өгсөн

            ... 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдөр би ******* сумын “Цагаан цахир” гэх газрын ойролцоо 30 гаран тооны ямаа, 9 тооны хонь алга болсон байхаар нь хайж явж байгаад манай 30 гаран тооны ямааг хээрээс олдсон тэр малаас 8 тооны төлөг хонь, 1 тооны эм хонь дутсан байхаар нь тэр хавийн айлуудаас малаас шүүгээд явж байтал Т.******* малаас шүүж байтал чиний хундан төлгийг С.Б  нь Б.Батбаатар гэдэг хүнд барьж өгөөд би тэрийг нь таниад малдаа тавиулсан гэхээр нь С.Б  дээр очоод үлдэгдэл 8 тооны хонийг олж авчир гэсэн чинь олж авчирч өгөхгүй болохоор нь цагдаад өргөдөл бичиж өгсөн. Тэгтэл миний 9 тооны хонийг тоо ёсоор зүсээр нь авчирч өгсөн. Би С.Б ын малыг 1-2 удаа шүүж явах үедээ малаа таниагүй өнгөрсөн байна... гэх мэдүүлэг /хх-ийн 23-26/

Гэрч Т.******* мөрдөн байцаалтад өгсөн

           ... 2019 оны 07 дугаар сарын 24-нд “Цагаан цахир”-ын ард Чогдондоржийн мал байж байсан тэгээд Чогдондоржийн хүү дахиад нэг хүүхэдтэй малаа туугаад манай гадаа хашаанд хийгээд явсан. Тэгээд тэр хоёр хүүхэд хоёулаа ирээд орой малаа туугаад явсан, туугаад явсны дараа нь зөв талын чих нь тасарсан төлөг насны цагаан хонь С.Б ын хотонд хоносон байсныг С.Б  С.Батбаатар гэж хүнд барьж өгөөд  машинд хийчихсэн над дээр ирээд энэ ямар насны хонь байна гэхээр нь би наад хонь чинь төлөг байна буцааж аваачиж өг гэж хэлчихээд С.Батбаатар буцаж явсан. Тэгээд С.Батбаатар тэр хонийг Бангаа гэх хүний хониноос Чогдондорж хонио буцааж авсан... гэх мэдүүлэг  / хх-ийн 32-33/

Гэрч Б.Батбаатарын мөрдөн байцаалтад өгсөн

... С.Б аас 50.000 төгрөгийн өрөндөө хонь авна гээд очтол надад хундан зүсмийн хонь барьж өгсөн, биеэр их жижигхэн байсан учир саахалт айлынхан Т.Доржпалам гэх хүнд ямар насны хонь байна гээд үзүүлтэл төлөг хонь байна гэхээр нь С.Б ын надад өгсөн хундан зүсмийн төлгийг авахгүй, мөнгөө буцааж авна гээд төлөг хонийг тавиад явуулсан. С.Б  нь уг хондон зүсмийн төлөг хонийг өөрийнхөн эзэмшлийн төлөг хонь байгаа юм гэж надад барьж өгсөн би төлгийг голоод буцаагаад малд нь тавьсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 29-31/

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн № 456 дугаар шинжээчийн

1. хохирогч  Ц.Ч ийн алдсан гэх ...эм хонь 4 настай 1 толгой 120.000 төгрөг, төлөг 8 толгой нэг бүрийн үнэ 100.000 төгрөг нийт 920000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 38-39 /

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 04-05/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 56/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 60/, шүүгдэгч С.Б ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 /, багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55/, дипозит дансны хуулга /хх-ийн 64-66/ , эвлэрлийн гэрээ /хх-ийн 71-72/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд

Шүүгдэгч С.Б  нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын “Цагаан цахир” гэх газрын ойролцоо ******* сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт байсан иргэн Ц.Ч ийн эзэмшлийн 9 тооны хонь хулгайлж бусдад 920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч С.Б ын... манай малд 30 гаран тооны ямаа 8 төлөг, 1 тооны эм хонь нийлсэн байхаар нь малыг ялгахад 8 төлөг, 1 тооны эр хонь ялгараагүй буцаж зугтааж манай малд дахиад нийлсэн,... 30 тооны ямааг ялгаад хээр хоцорсон Ц.Ч  ирээд аваад явсан, түүний дараа Ц.Ч  манайд ирээд манай малд ирээд малаа шүүсэн чинь 8 тооны төлөг, 1 тооны эм хонийг таниагүй явсан ...” гэх мэдүүлэг / хх-ийн 63-64/

Хохирогч Ц.Ч ийн... Т.******* малаас шүүж байтал чиний хундан төлгийг С.Б  нь Б.Батбаатар гэдэг хүнд барьж өгөөд би тэрийг нь таниад малдаа тавиулсан гэхээр нь С.Б  дээр очоод үлдэгдэл 8 тооны хонийг олж авчир гэсэн чинь олж авчирч өгөхгүй болохоор нь цагдаад өргөдөл бичиж өгсөн, .. миний 9 тооны хонийг тоо ёсоор зүсээр нь авчирч өгсөн,...би С.Б ын малыг 1-2 удаа шүүж явах үедээ малаа таниагүй өнгөрсөн байна... гэх мэдүүлэг /хх-ийн 23-26/

Гэрч Б.Батбаатарын... С.Б аас 50.000 төгрөгийн өрөндөө хонь авна гээд очтол надад хундан зүсмийн хонь барьж өгсөн, биеэр их жижигхэн байсан учир саахалт айлынхан Т.Доржпалам гэх хүнд ямар насны хонь байна гээд үзүүлтэл төлөг хонь байна гэхээр нь С.Б ын надад өгсөн хундан зүсмийн төлгийг авахгүй, мөнгөө буцааж авна гээд төлөг хонийг тавиад явуулсан.. гэх мэдүүлэг / хх-ийн 29-31/

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн № 456 дугаар шинжээн..., хохирогч  Ц.Ч ийн алдсан гэх ...эм хонь 4 настай 1 толгой 120.000 төгрөг, төлөг 8 толгой нэг бүрийн үнэ 100.000 төгрөг нийт 920000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 38-39 / зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Б  нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын “Цагаан цахир” гэх газрын ойролцоо ******* сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт байсан иргэн Ц.Ч ийн эзэмшлийн 9 тооны хонь хулгайлж бусдад 920.000 төгрөгийн хохирол учруулж, улмаар зарж мөнгийг нь өөрийн хэрэглээнд захиран зарцуулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Уг гэмт хэргийн хохирогч хохирогч Ц.Ч ийн 9 тооны хонийг 9200.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч С.Б  нь  бусдын 9 тооны хонийг хулгайлж авсан өөрийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон  хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.Б  нь хулгайлах гэмт хэргийг хууль бус гэдгийг ухамсарлаж байсан ч түүнийг өөрөө зориуд хүсч үйлдсэнээс хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч С.Б ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 Шүүгдэгч С.Б  нь  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Б ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.Лхагва нь хохирогч Ц.Ч ийн 8 төлөг, 1 тооны эр хонийг биет байдлаар буцаан өгсөн ба гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ

Учир нь шүүгдэгч С.******* үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч С.Лхагва нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч С.Б т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүгдэгч С.Б  нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал,  хохирогч нар гомдол саналгүй талаар илэрхийлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлтийг тус тус харгалзан харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Б д  хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Б д ял оногдуулахгүйгээр оршин суугаа газар,ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн  тул түүнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч С.Б ын эзэмшлийн ... 1 тооны хар зүсмийн морь...ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч С.Б д буцаан олгож, шүүгдэгч С.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн  3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт С.Б ыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Б т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч С.Б  нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч С.Б  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.Б т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч С.Б ын эзэмшлийн ... 1 тооны хар зүсмийн морь...ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч С.Б д буцаан олгосугай.

7.Шүүгдэгч С.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Б т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Ч.БАЙГАЛМАА