| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 129/2017/00104/И |
| Дугаар | 63 |
| Огноо | 2017-01-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1962 оны 03 сарын 03-нд төрсөн, 55 настай, Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн Булагийн 03-02 тоотод оршин суух Монголдорж овогт Бооройн Жаргалсайханы /РД:АЯ62030306/ хүсэлттэй
Архангай аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1982 оны 01 сарын 30-ны өдрөөс 1985 оны 12 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд соёлын барааны худалдагчаар, тус сумын Пионерийн зам нэгдэлд 1987 оны 05 сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд халуун усны барилгын сахиулаар, 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд талхчнаар, тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 05 сарын 05-ны өдрөөс 1991 оны 04 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд аж үйлдвэрийн барааны худалдагчаар, тус сумын Бугат хоршоонд 1991 оны 04 сарын 13-ны өдрөөс 1992 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Жаргалсайхан шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1982 оны 01 сарын 30-ны өдөр соёлын барааны худалдагчаар анх ажилд ороод 1985 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл соёлын барааны худалдагчаар ажилласан. Дараа нь Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1987 оны 05 сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл барилгын сахиулаар, 1988 оны 10 сарын 02-ны өдрөөс 1989 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл талхчнаар, Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 05 сарын 08-ны өдрөөс 1992 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл барааны худалдагчаар тус тус ажилласан. Булган сумын Худалдаа бэлтгэлийн анги 1991 оны 04 сарын 12-ны өдөр Бугат эд хэрэглээний хоршоо болж байсан. Би 1992 оны 02 сарын 17-ны өдөр орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн. Иймд миний улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Жаргалсайхан Архангай аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1982 оны 01 сарын 30-ны өдрөөс 1985 оны 12 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд соёлын барааны худалдагчаар, тус сумын Пионерийн зам нэгдэлд 1987 оны 05 сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд халуун усны барилгын сахиулаар, 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд талхчнаар, тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 05 сарын 05-ны өдрөөс 1991 оны 04 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд аж үйлдвэрийн барааны худалдагчаар, тус сумын Бугат хоршоонд 1991 оны 04 сарын 13-ны өдрөөс 1992 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдагчаар тус тус ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
- Бооройн Жаргалсайханы 1982 оны 01 сарын 30-ны өдрийн 006257 дугаар хөдөлмөрийн дэвтэр,
- Бооройн Жаргалсайханы Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний 1983 оны 10 сарын 01-ний өдрийн 510419 дүгээр бат илэрхийлэх,
- Архангай аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангиас 1981 оны 12 сарын 11-ний өдөр шагнасан талархал,
- Архангай аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангиас 1983 оны 07 сарын 10-ны өдөр шагнасан Социалист худалдаа баярын бичиг,
- Архангай аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1985 оны 02 сарын 12-ны өдрийн 1984 оны жилийн эцсийн ажлыг дүгнэх тухай 13 дугаар тушаал /Хавсралтын 56-д Жаргалсайхан Булган сум/,
- Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн даргын 1987 оны 05 сарын 20-ны өдрийн ажилд томилох тухай 28 дугаар тушаалд:
1. Б.Жаргалсайханг 1987 оны 05 сарын 20-ноос эхлэн халуун усны барилгын сахиулаар түр томилсугай.
- Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн даргын 1988 оны 10 сарын 01-ний өдрийн ажилд томилох тухай 47 дугаар тушаалд:
1. ... Б.Жаргалсайханг 1988 оны 10 сарын 01-нээс эхлэн талхчнаар түр томилон ажиллуулсугай.
- Архангай аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1989 оны 03 сарын 10-ны өдрийн хүмүүсийг шагнах тухай 16 дугаар тушаал /Хавсралтын 28-д Жаргалсайхан/ зэрэг болно.
Иймд хүсэлт гаргагч Б.Жаргалсайханы Архангай аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн анги, Пионерийн зам нэгдэл болон Бугат хоршоонд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Монголдорж овогт Бооройн Жаргалсайханы Архангай аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1982 оны 01 сарын 30-ны өдрөөс 1985 оны 12 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд соёлын барааны худалдагчаар, тус сумын Пионерийн зам нэгдэлд 1987 оны 05 сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд халуун усны барилгын сахиулаар, 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд талхчнаар, тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 05 сарын 05-ны өдрөөс 1991 оны 04 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд аж үйлдвэрийн барааны худалдагчаар, тус сумын Бугат хоршоонд 1991 оны 04 сарын 13-ны өдрөөс 1992 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлтийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН