Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 129/2017/00096/И |
Дугаар | 68 |
Огноо | 2017-02-09 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1957 оны 03 сарын 21-нд төрсөн, 59 настай, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Нарийн хөндий нэртэй газар оршин суух Боржигон овогт Өлзийбатын Дашнямын /РД:АР57032113/ хүсэлттэй
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ө.Дашням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дамдинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ө.Дашням шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан. Иймд нотлох баримтуудыг үндэслэн миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ө.Дашням Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хоньчноор ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
- Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн гишүүдийн хурлын 1982 оны 05 сарын 27-ны өдрийн зарим тэргүүний үхэрчид, саальчдыг шагнах тухай 39 дүгээр тогтоол /Хавсралтын 63-д Дашням Халиун морьт хэсэг, торго: хэмжих нэгж метр, тоо 3, нэг бүрийн үнэ 22 төгрөг, бүгд үнэ 66 төгрөг/,
- Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 07 сарын 09-ний өдрийн болзол дүгнэх тухай 37 дугаар тогтоол /Хавсралтын 4-д Ө.Дашням Хан-Оюут хэсэг, малын төрөл төлөг, мал онд оролт: оны эхний мал 669, онд орсон мал 656, хорогдсон хувь 13, онд оролтын хувь 98, олгох шагнал 100 төгрөг/,
- Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Алтан гадас” одонт Хөдөлмөр нэгдлийн даргын 1988 оны 07 сарын 20-ны өдрийн малчдад ээлжийн амралт олгох тухай 116 дугаар тушаал /Хавсралтад: Дашням Хан-Оюут хэсэг, хоньчин, амралт эхлэх YIII/10, амралтын хоног 15/,
- Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн даргын 1989 оны 06 сарын 28-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай 55 дугаар тушаал /Хавсралтын 24-д Ө.Дашням Хан-Оюут хэсэг, хоньчин, амралт эхлэх YII/15, амрах хоног 15/,
- Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Алтан гадас” одонт Хөдөлмөр нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 06 сарын 10-ны өдрийн малчдад ээлжийн амралт олгох тухай 36 дугаар тушаал /Хавсралтын 31-д Ө.Дашням Хан-Оюут хэсэг, хоньчин, амрах хоног 15, амралт эхлэх YI/I/ зэрэг болно.
Иймд хүсэлт гаргагч Ө.Дашнямын Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Өлзийбатын Дашнямын Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ө.Дашнямын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН