| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0154/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/157 |
| Огноо | 2020-05-12 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ
шүүгдэгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Ш д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №309 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэн хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан овогт С.Ш,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч С.Ш нь Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “******* “ гэх газрын хөндөгдөөгүй хэсэгт 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар газар хөндөж ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч С.Ш гийн мөрдөн байцаалтад өгсөн
... Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “*******” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын дундуур тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал олборлосон нь үнэн. Би тухайн газарт газарт очоод 3 хоносон бөгөөд очсон өдөр трактор эвдрээд трактороо янзалж 2 хоноод нэг өдөр нь ажиллах гэж байгаад ******* сумын цагдаа, байгаль хамгаалагч нарт баригдсан, тухайн газраас ямар нэгэн ашигт малтмал олж чадаагүй, 3 дахь өдөр нь трактороо янзалчихаад ажиллаж байгаад усанд явахаар болоод тэнд нутагладаг ******* гэх залууг түр трактороо бариулж үлдээчихээд усанд яваад ирсэн чинь шалгалтын хүмүүс ирчихсэн байсан. Тухайн газарт үйл ажиллагаа явуулахдаа өөрийн эзэмшлийн цагаан өнгийн толгойтой, улаан өнгийн биетэй ямар нэгэн улсын дугааргүй унагалдай трактор 1 ширхэг, угаагч төхөөрөмж 1 ширхэг, цахилгаан гаргадаг мотор 1 ширхэг зэрэг техник хэрэгсэл ашигласан. Тухайн үед ******* сумын цагдаа цахилгаан гаргадаг мотор 1 ширхэг, унагалдай тракторын компьютер 1 ширхэг, гал хамгаалагч 5 ширхэг, угаагч төхөөрөмжийн баригч 2 ширхэг, цэнхэр өнгийн жанам 1 ширхэг зэрэг зүйлийг хурааж авсан. Унагалдай трактор, угаагч төхөөрөмж нь ******* суманд манайд байгаа. Тухайн үед байсан БНХ улсын дугаартай цагаан өнгийн маркийн авто машин нь миний өөрийн эзэмшлийн авто машин байгаа, Унагалдай тракторт ямар нэгэн холбогдох бичиг баримт байхгүй, БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ мний нэр дээр байгаа..” гэх мэдүүлэг / хх-ийн 162-164 /
Хохирогч байгууллагын төлөөлөгч М.гийн мөрдөн байцаалтад өгсөн
.. Тухайн зөрчлийг илрүүлэх үеэр бол очоогүй, харин манай сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан М., газрын даамлаар ажиллаж байсан Эрдэнэчулуун нар хэмжилт хийгээд байсан ба хэргийн материал дотор тэр нь байгаа...М. жанаам болон өөр бусад зүйлсийг хураан авчирсан байсан, хураагдсан зүйлс цагдаагийн байгууллагад байгаа...1990 оны үед байх тус газрыг нэр нь тодорхойгүй компани ухаж эвдсэн байсан, тус газар нь эвдэгдсэн газрын жагсаалтад явж байгаад 20******* онд байх нөхөн сэргээлт хийх шаардлагатай гээд сумын Засаг дарга тэй “” гэх нөхөрлөл бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан. С.Ш гийн үйл ажиллагаа явуулсан гэх газар нь цоо эрүүл газар байсан ба дээрх яригдаж байгаа газарт хамаарахгүй байгаа. “” нөхөрлөлтэй хийсэн, гэрээг гэх ахлагчтай ба 20******* оны 07 дугаар сарын 01-нээс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж нөхөн сэргээлтийг хийлгэхээр болсон, “” зохион байгуулалттай нөхөрлөл албан ёсоор хүлээлгэж өгөөгүй...“” ХХК-ний шинжээчийн гаргасан дүгнэлттэй танилцсан, байгаль орчны хохирлын үнэлгээ нь 509.441 төгрөг, эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 28.975 төгрөг тус тус гарсан байсан.. С.Ш нь байгаль орчинд учруулсан хохирлыг болон нөхөн сэргээлт хийх ажлын зардал зэргийг бүрэн төлж барагдуулсан тул одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 84-90/
Гэрч Н.ын мөрдөн байцаалтад өгсөн
...2019 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр баталсан удирдамжийн дагуу ******* сумын байгаль хамгаалагч М.гийн хамт Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “*******” гэх газраар шалгалтаар явж байхад С.Ш нь хууль бусаар ашигт малтмал олборлож байсан. Тухайн үед үйл ажиллагаандаа ашиглаж байсан тракторын компьютер 1 ширхэг, гал хамгаалагч 5 ширхэг, угаах төхөөрөмжийн жанам 1 ширхэг, баригч 2 ширхэг, 220 квт-ын цахилгаан үүсгүүр мотор 1 ширхгийг хураан авсан. Дээрх хураан авсан зүйлс одоо ******* сумын цагдаагийн хэсгийн гараашинд байгаа...” гэх мэдүүлэг / хх-ийн 95-96 /
Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн
...2009 оноос хойш ******* сумын газрын даамлаар ажиллаж байна...2004 оны үед тухайн “*******” гэх газарт нэрийг нь мэдэхгүй байна нэгэн компани үйл ажиллагаа явуулаад газрыг эвдсэн байсан,... тус газарт нөхөн сэргээлт хийх шаардлагатай гээд аймагт уламжлан аймгаас хүлээн авч тендер зарлан тус газрыг гэх хүний компани ирж нөхөн сэргээлтийн ажиллагааг явуулж аймаг болон сумын удирдлагуудад хүлээлгэж өгсөн. Сумын удирдлагуудын зүгээс тус газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон эсэхийг мэдэхгүй байна. Нөхөн сэргээлтийг 2016-20******* онд хийхээр гэрээтэй байсан ...” гэх мэдүүлэг / хх-ийн 97-98 /Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн
...”*******” гэх газар нь Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт хамаарах ба дэнжүүдээр нь эрүүл газар байгаа. Би өөрөө шалгалтаар цуг яваагүй, манай сумын Байгаль орчин хамгаалах улсын байцаагч, сумын цагдаа шалгалтаар явж байгаад дэнж дээр байсан эрүүл газарт С.Ш г хууль бусаар ашигт малтмал олборлож байхад нь илрүүлсэн гэсэн...”*******” гэх газар нь ямар нэгэн байгалийн тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй, С.Ш гийн ухсан гэх дэнж нь эрүүл газар, урьд нь ямар нэгэн ухагдсан, эвдэгдсэн газар биш байгаа. Хуулийн этгээдийн А лицензийн талбай биш, тэрүүгээр А лицензтэй талбай байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 99-100 /,
Гэрч П.ын мөрдөн байцаалтад өгсөн
... “*******” гэх газарт манай өвөлжөө байдаг тус газрыг хамгийн эхлээд 2000 оны үед байх нинжа нар ухаад хаясан байсан. Дараагаар нь нэрийн мэдэхгүй байна 2003-2004 оны хугацаанд байх нэг уурхай орсон байсан. Тэр уурхайн мөн баахан газар ухаж хаячихаад олигтой нөхөн сэргээлт хийхгүйгээр явсан. Түүний дараа нь ******* сумын трактортай хүмүүс ордог болсон. Зарим нэгд нь зөрчлөөр арга хэмжээ авсан байх, ихэнхдээ бол унагалдайтай хүмүүс шалгалт очихоор зугтаачихдаг байсан. Тэгээд хамгийн сүүлд одоо энэ орж байгаад шалгалтын хүмүүст баригдсан байсан. Тус газарт ******* сумын трактортай иргэд шөнийн цагаар нууцаар орчихоод гараад явдаг. Одоо тус газар эвдэгдсэн болохоор хүмүүс ирэхээ больсон,... С. нэг унагалдай, нэг старекс, нэг угаах төхөөрөмжтэй байж байсан очиход трактор эвдэрсэн байна гээд байж байсан...тус газарт миний өвөлжөө байдаг болохоор би өөрөө дандаа хууль бусаар орсон хүмүүстэй тэмцэж явдаг...”гэх мэдүүлэг / хх-ийн 10-102 /
Гэрч М.гийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр манай сумын иргэнээс Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “*******” болон бусад газруудаар явж нэгдсэн шалгалтыг явуулсан, шалгалтын сумын хэсгийн цагдаа, газрын даамал Эрдэнэчулуун нарын хамт хийж гүйцэтгэсэн. “*******”гэх газарт очиход С.Ш нь ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар, ашигт малтмал олборлож байсан, түүний үйл ажиллагааг нь зогсоогоод жижиг оврын тракторын компьютер, гал хамгаалагч, баригч, цахилгаан үүсгэгч мотор зэргийг хураан авсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 103-108/,
Гэрч Э. мөрдөн байцаалтад өгсөн
.. “*******” гэх газрын ойролцоо нутаглах хадмындаа очиж хоночихоод маргааш өдөр нь малыг нь хариулаад явж байтал тэний ойролцоо ухдаг трактортой хүн байсан бөгөөд би хажуугаар нь гараад явж байтал намайг дуудсан. Тэгээд би яваад очсон чинь манай сумын С.Ш гэх залуу байсан бөгөөд чи энэ трактор дээр сууж байгаа ч би усанд явчихаад ирье гэхээр нь би тракторт нь суугаад сонирхоод тэнд байсан шороог хутгаад байж байсан чинь шалгалтын хүмүүс ирээд тэнд байсан тоног төхөөрөмжийг хураагаад явсан. С.Ш ирээгүй. Би тэр хүмүүс С.Ш гэж ******* сумын хүн байсан гэж хэлчихээд гэр лүүгээ явсан. Би ойлгохдоо С.Ш г зөвшөөрөлтэй л ажиллаж байгаа гэж бодсон. Тухайн газар нь ерөнхийдөө нинжа нар ухаад эвдэгдсэн газар байсан. С.Ш нь бага хэмжээний газар ухсан байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 109-111 /,
Байгаль орчины зөвлөх “Номун-Алтай” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн № 1/07 дугаар шинжээчийн
1.Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 509 441 төгрөг, мөн тус талбайд биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 28 975 төгрөг болж байна...гэх дүгнэлт /хх-ийн 124-152/
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №165 дугаартай шинжээчийн “..хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа ашиглаж байсан техник хэрэгслийн зах зээлийн үнэлгээ нь *******045.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 156 /,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-4 /, эрх бүхий албан тушаалтан шалгалт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-41/, эд мөрийн баримт битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 71-75/, эд мөрийн баримт түр хураан авах прокурорын тогтоол /хх-ийн 76-80/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 27-34, *******/, хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 37-41/, шүүгдэгч С.Ш гийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 167/, шүүгдэгчийн иргэний үнэмлэх, гэрлэлтийн лавлагаа / хх-ийн 168-169/, шүүгдэгчийн депозит дансны хуулгууд / хх-ийн 171-175/, шүүгдэгч С.Ш гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 177, 163-165/,зэрэг нотлох баримтуудын шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ. Шүүгдэгч С.Ш нь Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “*******” гэх газрын хөндөгдөөгүй хэсэгт 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар газар хөндөж ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч С.Ш гийн ... “*******” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын дундуур тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал олборлосон нь үнэн....” гэх мэдүүлэг / хх-ийн 162-164 /
Хохирогч байгууллагын төлөөлөгч М.гийн... шинжээчийн гаргасан дүгнэлтээр байгаль орчны хохирлын үнэлгээ нь 509.441 төгрөг, эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 28.975 төгрөг тус тус гарсан байсан,...С.Ш гэгчээс байгаль орчинд учруулсан хохирлыг болон нөхөн сэргээлт хийх ажлын зардал зэргийг бүрэн төлж барагдуулсан...гэх мэдүүлэг / хх-ийн 84-90/
Гэрч Н.ын... тухайн үед үйл ажиллагаандаа ашиглаж байсан тракторын компьютер 1 ширхэг, гал хамгаалагч 5 ширхэг, угаах төхөөрөмжийн жанам 1 ширхэг, баригч 2 ширхэг, 220 квт-ын цахилгаан үүсгүүр мотор 1 ширхгийг хураан авсан....” гэх мэдүүлэг / хх-ийн 95-96 /
Гэрч Б.ийн... сумын удирдлагуудын зүгээс тус газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон эсэхийг мэдэхгүй байна. Нөхөн сэргээлтийг 2016-20******* онд хийхээр гэрээтэй байсан..” гэх мэдүүлэг / хх-ийн 97-98 /
Гэрч Б.гийн...”*******” гэх газар нь ямар нэгэн байгалийн тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй, С.Ш гийн ухсан гэх дэнж нь эрүүл газар, урьд нь ямар нэгэн ухагдсан, эвдэгдсэн газар биш байгаа, ...хуулийн этгээдийн А лицензийн талбай биш, тэрүүгээр А лицензтэй талбай байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 99-100 /,
Гэрч П.ын... С.Ш нэг унагалдай, нэг старекс, нэг угаах төхөөрөмжтэй байж байсан, очиход трактор эвдэрсэн байна гээд байж байсан....тус газарт миний өвөлжөө байдаг болохоор би өөрөө дандаа хууль бусаар орсон хүмүүстэй тэмцэж явдаг ...” мэдүүлэг / хх-ийн 10-102 /
Гэрч М.гийн...С.Ш нь ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар, ашигт малтмал олборлож байсан,...үйл ажиллагааг нь зогсоогоод жижиг оврын тракторын компьютер, гал хамгаалагч, баригч, цахилгаан үүсгэгч мотор зэргийг хураан авсан...гэх мэдүүлэг / хх-ийн 103-108/,
Гэрч Э....би ойлгохдоо С.Ш г зөвшөөрөлтэй л ажиллаж байгаа гэж бодсон, тухайн газар нь ерөнхийдөө нинжа нар ухаад эвдэгдсэн газар байсан. С. нь бага хэмжээний газар ухсан байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 109-111 /,
Байгаль орчины зөвлөх “Номун-Алтай” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн № 1/07 дугаар шинжээчийн .... байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 509 441 төгрөг, мөн тус талбайд биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 28 975 төгрөг болж байна...гэх дүгнэлт /хх-ийн 124-152/
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №165 дугаартай шинжээчийн “..хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа ашиглаж байсан техник хэрэгслийн зах зээлийн үнэлгээ нь *******045.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 156 / зэрэг хэрэгт авагдсан бичгийнбусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Ш д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч С.Ш нь тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайлуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг,…гэж, 4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.
Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгч С.Ш нь хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашиг малтмалын хайгуул, олборлолт явуулсан байна.
Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал боловсруулалт явуулсан гэдэг ойлголтонд ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах гэдэг ойлголт давхар багтаж байгаа төдийгүй, шүүгдэгчийг Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “*******” гэх газрын хөндөгдөөгүй хэсэгт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар газар хөндөж ашигт малтмал ялган авах, олборлох үйл ажиллагаа явуулсан гэж шүүх үзэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Шүүгдэгч С.Ш нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэл бүртгэгдсэн ба Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 12 дугаар сарын 14-ний өдрийн № 309 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял биелэгдсэн буюу эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Ш нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.Ш нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.Ш нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 509 441 төгрөг, мөн тус талбайд биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 28 975 төгрөг нийт 538420 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч С.Ш гаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу шинжээчийн зардал 3000000 төгрөг гаргуулж, Байгаль орчины зөвлөх “Нуман-Алтай” ХХК-нд олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Ш д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс С.Ш гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч С.Ш гийн хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхээс оногдуулсан торгуулийн ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч С.Ш гийн гэмт үйлдэлдээ ашигласан техник хэрэгсэл болох цагаан өнгийн толгойтой, улаан өнгийн их биетэй “Doosаn” гэсэн бичигтэй жижиг оврын / унагалдай тароктар/ 1 ширхэгийг хурааж улсын орлого болгож, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан үүсгүүр мотор нэг ширхэг, бага оворын тракторын эд анги болох компьютер нэг ширхэг, гал хамгаалагч 5 ширхэг, угаагч төхөөрөмжийн жанам 1 ширхэг, угаагч төхөөрөмжийн баригч 2 ширхэг зэргийг хурааж улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч С.Ш гийн эзэмшлийн ... БНХ улсын дугаартай цагаан өнгийн старкис маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх боломжгүй буюу өөрийн хэрэгцээндээ зориулж хэрэглэсэн байх тул эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч С.Ш д буцаан олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч С.Ш нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт С.Ш тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Ш г таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Ш д оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 1 жил 4 сарын хугацаанд сар бүр 337500 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. 5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн толгойтой, улаан өнгийн их биетэй Doosan гэсэн бичигтэй бага оврын /Унагалдай/ трактор 1 ширхэгийг хурааж улсын орлого болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч С.Ш гаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу шинжээчийн зардал 3000000 төгрөг гаргуулж, Байгаль орчины зөвлөх “Нуман-Алтай” ХХК-нд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан үүсгүүр мотор нэг ширхэг, бага оворын тракторын эд анги болох компьютер нэг ширхэг, гал хамгаалагч 5 ширхэг, угаагч төхөөрөмжийн жанам 1 ширхэг, угаагч төхөөрөмжийн баригч 2 ширхэг зэргийг хурааж улсын орлого болгосугай .
8. Шүүгдэгч С.Ш гийн эзэмшлийн... БНХ улсын дугаартай цагаан өнгийн ....маркийн авто машиныг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч С.Ш д буцаан олгосугай.
9. Шүүгдэгч С.Ш д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10.Шүүгдэгч С.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12 . Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Ш д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА