Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 146/ШШ2017/00078

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцатын Дэнж 1-8 тоотод оршин суух, ЙС62062816 дугаарын регистртэй, Бөө овогт Гончигийн Амарсайханы нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Амарсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г.Амарсайхан миний бие нь 1980 оны 03 дугаар сараас 12 сар хүртэл “Энхтайван” нэгдэлд малчнаар 1987 оны 04 дүгээр сараас 1990 оны 05 дугаар сар, 1991 оны 2 сард “Энхтайван” нэгдэлийн сүүний үйлдвэрт ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний 1980, 1987, 1988, 1989, 1990, 1991 онуудын ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Норпил нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтэдээ: Миний бие Гончигийн Амарсайханы нэхэмжлэлтэй иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно. Аав Г.Амарсайхан нь 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өвчний улмаас нас барсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Амарсайхан нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Норпил нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байгаа тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгний 50 хувь буюу 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Бөө овогт Гончигийн Амарсайханы нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгний тал хувь буюу 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Ц.Чогсомд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Э.ДУЛМАА