| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0128/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/134 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | 21.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгч Ц.Б, Д.Т, Т.Х, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журамаар хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар Ц.Бөд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Д.Тт, Т.Х нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн ******* дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн ******* эрхлэгч ажилтай, ам бүл 5, овогт Ц.Б,
2. Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, овогт Д.
3. Монгол улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,овогт Т.Х,
Үйлдсэн хэргийн талаар
1. Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.******* зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчлөөр 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх үед нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 410 дугаартай албан оичгээр Т.Х ыг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн хяналтад байдаг гэдгийг нотолсон буюу хувь хуний хувийн байдлыг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,
2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх үед нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 705 албан бичгээр Д.Тыг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сурьеэгийн хяналтад байдаг гэдгийг нотолсон буюу хувь хүний хувийн байдлыг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,
Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчлөөр 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх үедээ Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 705 дугаартай албан бичгээр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн хяналтад байдаг гэй хуурамч тодорхойлолтыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан буюу хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн,
Шүүгдэгч Т.Х нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.******* зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчлөөр 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх үедээ Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 410 дугаартай албан бичгээр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн хяналтад байдаг гэх хуурамч тодорхойлолтыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан буюу хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр байхаа би яг өдрийг санахгүй байна би ажлаасаа албан ёсны акттай өөрийнхөө тасаг буюу халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байх үед Д.Т гэх залуу танай тасагт орж ирээд би Нэгдсэн эмнэлгийн орлон гүйцэтгэгч ******* даргын дүү байна ******* даргатай утсаар ярьсан чинь Сэлэнгэ аймагт симнартай байна ажлыг нь орлож үлдсэн чанарын албаны дарга ******* утсаар хэлчихсэн ******* эмчээс өвчний тодорхойлолт хийлгээд авчих гэнэ та намайг сүрьөэ өвчтэй гэсэн эмнэлгийн тодорхойлолт хийгээд өгөөч гээд намайг ******* даргатай утсаар яриадах гээд өөрийнхөө утсыг өгөхөөр нь утсыг аваад ярих гэтэл залгасан дугаар нь дуудаад аваагүй тэгээд би ******* даргатай утсаар ярьж чадаагүй тэгээд би гэх залууд тодорхойлолт хийж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж өг гээд хэлсэн чинь тэр даруйд надад А4 бичгийг цаасан дээр хүсэлт бичиж надад өгсөн уг өөрийнхөн гаргаж өгсөн хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн байгаа тэгээд би гэх залууд “ нь 36 настай эрэгтэй, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн диспансерийн хяналтад 2018 оны 06 дугаар сард орсон бөгөөд одоог хүртэл диспансерийн хяналтад байгаа болно. Онош: Эксудативный плеврит с праеа специальная генеза” гэсэн тодорхойлолтыг гаргаж өгөөд явуулсан тэр гэх залуу нь миний гаргаж өгсөн тодорхойлолтыг барьж яваад Л.Батцэцэг даргаар гарын үсэг зуруулж тамга даруулсан байхаар нь би тодорхойлолт дээр нь гарын үсэг зурсан нь уг тодорхойлолтыг аваад явсан би уг тодорхойлолтыг юунд ашигласан эсэхийг мэдээгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64/,
...Т.Х гэх хүн манай нэгдсэн эмнэлэгийн халдвартын сүрьеэгийн тасгийн диспансерийн хяналтанд байдагүй. Гэхдээ 2019 оны 4 дүгээр сард байхаа өдрийг нь санахгүй байна ханайлгасан зовууртай хүлээн авахаар ирсэн. Тэр хүнийг үзэд уушигны баруун талын плверийн хөндийд бага зэргийн шингэнтэй байхаар нь би хатгалт хийж шинжилгээнд оруулахаар 20 граммыг онош тодоруулахаар авч шинжилгээнд явуулсан...Тэгээд дараа нь Т.Хийн эхнэр нэгдсэн эмнэлгийн сувилагч Ш.Одбаяр ирээд манай нөхөр сүрьеэгийн тодорхойлолт хийж өгсөн. Түүнийг ашигласан эсэхийг мэдэхгүй байна.../ 2-р хх-ийн 64-65 /
Шүүгдэгч Д.Тын мөрдөн байцаалтад өгсөн
... Миний урд гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв дэлгэрэнгүй ярьсан би жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаагийн байгууллагад баригдаж шалгагдаж шүүхээр баривчлах гээд байхаар нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн эмч ******* эмчээс намайг сүрьеэтэй гээд хуурамч тодорхойлолт гаргаж шүүхэд гаргаж өгч шүүхээр намайг торгосон юм ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-62 /,
Шүүгдэгч Т.Хын мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.******* зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчлөөр шалгагдаж байх үедээ ******* эмчтэй эхнэр Ш.Одгэрэлийг уулзуулж сүрьеэ өвчтэй хяналтанд байдаг гэсэн тодорхойлтыг хийлгүүлэн авч шүүхэд гарган өгч шүүх намайг 150.000 мянган төгрөгөөр торгосон юм... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 /,
Гэрч Ч. мөрдөн байцаалтад өгсөн
... Би он сарыг нь санахгүй нэг 2019 онд нэг өдөр над руу утсаар яриад тодорхойлолтод дээр гарын үсэг зуруулах гэсэн юм ******* эмч хаана байгаа вэ гэхээр нь би ******* эмч Улаанбаатар хот руу симнарт явсан аймагт байхгүй гэж хэлтэл орлож байгаа хүн байгаа юу мэдээд өгөөч гэхээр нь би ******* эгч рүү утсаар залгаж нэг хүн тодорхойлолтод дээр гарын үсэг зуруулах гэсэн юм гээд байна таныг орлож байгаа хүн байна уу гэж асуусан чинь ******* эгч намайг Батцэцэг эмч орлож байгаа гэж хэлээд утсаа тасалсан би т Батцэцэг эмч ******* эмчийг орлож байгаа гэнэ очоод зуруулчихгүй юу даа гэж хэлсэн тэрнээс хойш надтай нь уулзаагүй. нь надад ямар тодорхойлолт байсан талаараа хэлээгүй надад хэлэхдээ ******* эмч байгаа юу тодорхойлолтод дээр гарын үсэг зуруулах гэсэн гэж ярьж байсан. Тухайн үед ыг зөрчил гаргаж цагдаагийн газарт шалгагдаж шүүхээр шийдүүлэх гэж байсныг би мэдээгүй надад нь ямар нэгэн зүйл хэлээгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-44 /,
Гэрч Л.Батцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн
... Д.Т гэх хүн нь сүрьеэгийн тасгийн диспансерийн хяналтад байдаг эсэхийг би мэдэхгүй байна. Тухайн үед буюу 2019 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр нэгдсэн эмнэлгийн дарга ******* эмч томилолтоор Сэлэнгэ аймагт ажиллаж байсан учир би орлож ажиллаж байсан би 705 дугаартай тодорхойлолтыг харлаа миний гарын үсэг нэгдсэн эмнэлгийн тамга тэмдэг мөн байна ******* эмчээс тодорхойлолт бичиг хэргээр дамжиж ирүүлснийг би гарын үсэг зурж баталгаажуулсан байна би тухайн үед Д.Тыг хяналтад байдаг гэдгийг мэдээгүй эмчлэгч эмч тодорхойлолт хийсэн болохоор нь би гарын үсэг зурсан байна. Тухайн үед *******тэй уулзаж холбоо бариагүй бичиг хэрэг уг тодорхойлолтыг бариад орж ирэхээр нь гарын үсэг зурсан юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-47/,
Гэрч Ч.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн
... Манайд ирсэн албан бичгийн дагуу Д.Тыг сүрьеэгийн хяналтад байдаг эсэх талаар шалгуулахад Д.Т гэх хүн нь манай эмнэлгийн диспансерийн хяналтад байдаггүй юм байна гэдгийг мэдээд албан бичгийн хариуг өгсөн өөрөөр юу гэсэн үг вэ гэхээр энэ Д.Т гэх хүн сүрьеэ өвчингүй гэсэн юм. Би уг тодорхойлолтын талаар мэдэхгүй байна би тухайн үед Баянхонгор аймагт байгаагүй. Би 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас үндэсний чуулганд урих тухай албан бичигт 2019 оны 09 дүгээр сарын 20-21-ны өдрүүдэд зохион байгуулахаар дурдсан байсан учир Сэлэнгэ аймагт үндэсний чуулганд оролцохоор явсан байсан тухайн үед Сэлэнгэ аймагт байсан тухайн үед уг чуулганд явсан. Би Д.Т гэх хүнийг танихгүй над руу яриагүй мэдэхгүй байна Батцэцэг, ******* эмч нартай тодорхойлолт хийж өг гэж яриагүй. Би гэх хүнийг танина манай төрсөн дүүгийн эхнэр байгаа юм. Тухайн үед надтай ярьсан эсэхийг сайн санахгүй гэхдээ надтай ярьсан байх би Сэлэнгэ аймагт симнарт явж байгаагаа хэлсэн тодорхой санахгүй байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-50/,
Гэрч Ш. мөрдөн байцаалтад өгсөн
... Нөхөр бид 2 бодохдоо баривчилгаанд орвол дархлаа нь муудаж сүрьеэ өвчтэй болох магадлалтай байх гэж бодоод би ******* эмчээс өвчний хяналтад байдаг гэсэн тодорхойлолт хийгээд өгөөч гэж гуйж уг тодорхойлолтыг хийлгүүлсэн юм... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 40-44/,
Гэрч Н. мөрдөн байцаалтад өгсөн
... би 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 410 дугаартай албан бичгийг харлаа миний гарын үсэг мөн байна гэхдээ тухайн үед сүрьеэгийн эмч Ц.Б эмчийн тодорхойлолтыг үндэслэж албан бичиг гаргаж өгсөн байна яагаад гэвэл эмчлэгч эмч нь тодорхойлолтоо гаргаад өгсөн юм чинь бид нар албан бичгийг гаргаж өгөх ёстой юм. Миний тухайд Т.Хыг Сүрьеэгийн диспансерийн хяналтад байдаг мөн байдаг байж байгаад эмчлэгдээд диспансерийн хяналтаас хасагдсан эсэх талаар би мэдээгүй ******* эмч тодорхойлолт гаргаад өгсөн байхаар нь уг тодорхойлолтыг үндэслэж уг албан бичгийг гаргаж өгсөн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 45-47/,
Гэрч Д. мөрдөн байцаалтад өгсөн
... би 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагаас 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн өглөө 08 цаг 30 минутын хооронд Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт ээлжийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд энэ хугацаанд буюу 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 21 цаг 20 минутад Т.Х нь ирж үзүүлж доошоо чулуун гэдэснээс цус гарна толгой эргэнэ гэсэн зовуурьтай байсан бөгөөд уг зовуурь нь 2019 оны 05 дугаар сарын 20- ны өдрөөс хойш доошоо хүндээр бие засах болгонд цус гарч байгаа гэсэн зовуурьтай үзүүлсэн би үзэж онош нь архаг Хронический гермеррой гэсэн онош тавьж цус тогтоох эмчилгээ аваад мэс заслын нарийн мэргэжпийн эмчид үзүүлэх шинжилгээ бүрдүүлэх мэс засал эмчилгээ хийлгэх зөвлөгөө өгч явуулсан байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 48-50/
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / 1-2, 3-4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 12-14/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /18-19/, шүүгдэгч нарын эд хөрөнгөтэй лавлагаа /хх-ийн 80, 84/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 81, 85/, депозит дансны хуулгууд /хх-ийн 90-95/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96, 97-98/, шүүгдэгч Д. 2008.03.20-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 100-103 /, 2013.09.18-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтолын хуулбар /хх-ийн 104-105/, 2014.09.10-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 106-112/, 2017.08.10-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 113-119/ нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд
Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.******* зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчлөөр 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх үед нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 410 дугаартай албан оичгээр Т.Хыг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн хяналтад байдаг гэдгийг нотолсон буюу хувь хуний хувийн байдлыг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,
2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх үед нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 705 албан бичгээр Д.Тыг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сурьеэгийн хяналтад байдаг гэдгийг нотолсон буюу хувь хүний хувийн байдлыг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,
Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчлөөр 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх үедээ Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 705 дугаартай албан бичгээр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн хяналтад байдаг гэй хуурамч тодорхойлолтыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан буюу хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн,
Шүүгдэгч Т.Х нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.******* зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчлөөр 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх үедээ Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 410 дугаартай албан бичгээр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн хяналтад байдаг гэх хуурамч тодорхойлолтыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан буюу хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Ц.Б ийн... гэх залууд “ нь 36 настай эрэгтэй, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн диспансерийн хяналтад 2018 оны 06 дугаар сард орсон бөгөөд одоог хүртэл диспансерийн хяналтад байгаа болно. Онош: Эксудативный плеврит с праеа специальная генеза” гэсэн тодорхойлолтыг гаргаж өгөөд явуулсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64/,
..Тэгээд дараа нь Т.Х ийн эхнэр нэгдсэн эмнэлгийн сувилагч Ш.Одбаяр ирээд манай нөхөр сүрьеэгийн тодорхойлолт хийж өгсөн. Түүнийг ашигласан эсэхийг мэдэхгүй байна.../ 2-р хх-ийн 64-65 /
Шүүгдэгч Д.Т ын... Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн эмч ******* эмчээс намайг сүрьеэтэй гээд хуурамч тодорхойлолт гаргаж шүүхэд гаргаж өгч шүүхээр намайг торгосон юм ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-62 /,
Шүүгдэгч Т.Х ын... Ц.Б эмчтэй эхнэр Ш.Одгэрэлийг уулзуулж сүрьеэ өвчтэй хяналтанд байдаг гэсэн тодорхойлтыг хийлгүүлэн авч шүүхэд гарган өгч шүүх намайг 150.000 мянган төгрөгөөр торгосон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,
Гэрч Ч.... нь надад ямар тодорхойлолт байсан талаараа хэлээгүй надад хэлэхдээ ******* эмч байгаа юу тодорхойлолтод дээр гарын үсэг зуруулах гэсэн гэж ярьж байсан. Тухайн үед ыг зөрчил гаргаж цагдаагийн газарт шалгагдаж шүүхээр шийдүүлэх гэж байсныг би мэдээгүй надад нь ямар нэгэн зүйл хэлээгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-44 /,
Гэрч Л.Батцэцэгийн... Д.Т гэх хүн нь сүрьеэгийн тасгийн диспансерийн хяналтад байдаг эсэхийг би мэдэхгүй байна. Тухайн үед буюу 2019 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр нэгдсэн эмнэлгийн дарга ******* эмч томилолтоор Сэлэнгэ аймагт ажиллаж байсан учир би орлож ажиллаж байсан би 705 дугаартай тодорхойлолтыг харлаа миний гарын үсэг нэгдсэн эмнэлгийн тамга тэмдэг мөн байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-47/,
Гэрч Ч.*******гийн...Би гэх хүнийг танина манай төрсөн дүүгийн эхнэр байгаа юм. Тухайн үед надтай ярьсан эсэхийг сайн санахгүй гэхдээ надтай ярьсан байх би Сэлэнгэ аймагт симнарт явж байгаагаа хэлсэн тодорхой санахгүй байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-50/,
Гэрч Ш.... Нөхөр бид 2 бодохдоо баривчилгаанд орвол дархлаа нь муудаж сүрьеэ өвчтэй болох магадлалтай байх гэж бодоод би ******* эмчээс өвчний хяналтад байдаг гэсэн тодорхойлолт хийгээд өгөөч гэж гуйж уг тодорхойлолтыг хийлгүүлсэн юм... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 40-44/,
Гэрч Н.... Миний тухайд Т.Хыг Сүрьеэгийн диспансерийн хяналтад байдаг мөн байдаг байж байгаад эмчлэгдээд диспансерийн хяналтаас хасагдсан эсэх талаар би мэдээгүй ******* эмч тодорхойлолт гаргаад өгсөн байхаар нь уг тодорхойлолтыг үндэслэж уг албан бичгийг гаргаж өгсөн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 45-47/,
Гэрч Д.... 2019 оны 05 дугаар сарын 20- ны өдрөөс хойш доошоо хүндээр бие засах болгонд цус гарч байгаа гэсэн зовуурьтай үзүүлсэн би үзэж онош нь архаг Хронический гермеррой гэсэн онош тавьж цус тогтоох эмчилгээ аваад мэс заслын нарийн мэргэжпийн эмчид үзүүлэх шинжилгээ бүрдүүлэх мэс засал эмчилгээ хийлгэх зөвлөгөө өгч явуулсан байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 48-50/, хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Иймд Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар, Т.Х, Д.Т нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэж зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.Т, Т.Х нарыг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
Харин шүүгдэгч Ц.Бийг хуурамч бичиг баримт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, Эрүүгийн хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д... шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно..., мөн хуулийн 13-д... шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж , бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь хянан үзнэ ... гэж заасны дагуу мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгийн дагуу хэрэгт дахин нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй, тухайн хэргийн нөхцөл байдалд өөрчлөгдөхгүй, шүүгдэгч Б.Батбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн хэрэглэхэд гарсан буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх эргэлзээ бүрийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Батбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Б, Д.Т, Т.Х нар нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, үйлдлээр нэгдэж хулгайн гэмт хэрэгт оролцсон, мөн амар хялбар аргаар, мөнгө олох зорилгоор дээрх хулгайн гэмт хэрэгт оролцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаяр нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал/ шүүгдэгч Д.Мөнх-эрдэнэ нь хулгайн гэмт хэрэгт 4 удаа ял шийтгүүлж байсан / гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Б, Д.Т, Т.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч Ц.Б, Д.Т, Т.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт Ц.*******ийг хуурамч бичиг баримт үйлдсэн гэм буруутайд,
овогт Д.Т , овогт Т.Х нарыг Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Бийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Т, Т.Х нарыг тус бүр нь хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Т, Т.Х нарыг тус бүр нь хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 10 сарын хугацаанд буюу сар бүр 280000 төгрөг, шүүгдэгч Ц.Бөд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Б, Д.Т, Т.Х нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Б, Д.Т, Т.Х нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Ц.Б, Д.Т, Т.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Ц.Бийн эзэмшлийн “... самсунг S-5 маркийн гар утас ...”-ыг, шүүгдэгч Д.Т...эзэмшлийн Самсунг нөте-5 маркийн гар утас..ыг, шүүгдэгч Т.Х...эзэмшлийн Хувей маркийн гар утас битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Ц.Б, Д.Т, Т.Х нарт буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б, Д.Т, Т.Х нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА