Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/152

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж

Улсын яллагч: Г.Цогтмагнай

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар  хийсэн  шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Б д холбогдох эрүүгийн 2014000000161 дугаартай хэ                   Ч.БАЙГАЛМААайсан болно.үйцэтгэх газарт ялтан Ц.Батхүлэгт холбогдох гүйцэтгэх хуудсыг өгч байсан боловч харъргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1. Монгол улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, “Гоёот ухаа” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3,  овогт Ц.Б

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-6-39 тоотод 2020 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн өдөр хамтран амьдрагч   Н.Э ийн нуруунд баруун далны орчим хутгалж улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Б гийн мөрдөн байцаалтад өгсөн

... Би 2020 оны дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор сумын 5-6-39 тоотод байх гэртээ эхнэр Н.Эийн хамт бид хоёр 0.33-тай граммтай 3 шил архи хувааж уусан. Тэгээд хоорондоо маргалдсан тэрнээс хойш юу болсон талаар мэдээгүй, эхнэр Н.Эийг хүтгалж эрүүл мэндэд хохирол учруулсан талаар мэдсэн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...гэх мэдүүлэг/хх-ийн 19-20/ ... гэх мэдүүлэг / хх-ийн 42-43 /

              

            Хохирогч Н.Э ийн мөрдөн байцаалтад өгсөн

            … 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхөр Ц.Б архи уучихсан байсан,  тэр болгон архи уугаад байдаггүй болохоор би нэг шил архи өгсөн унтахгүй архи асгаад энэ тэрүүгээр яваад байхаар нь би уурлаж боль гэж хэлээд түлэхэд Ц.Б цаашаа гал тогооны хэсэг руу явсан, намайг заазуураар миний нуруу далны орчим хэсэгт зүссэн. Би тэр үед хутга заазуурыг авч цонхоор гаргаж шидчихсэн, түргэн ирж би үзүүлсэн ийм зүйл болсон. Бид хоёр маргалдаад унтахгүй байхаар нь би хөлөөрөө жийсэн тэрнээс болсон, намайг  заазуураа зүссэн тэрнээс бол манай гэр бүлийн хооронд ямар нэгэн маргалдах зүйл байхгүй маргаан гарч байгаагүй... гэх мэдүүлэг / хх-ийн 17-18 /

 

            Гэрч Б.Ёндонтүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн

           …Би  асуухад жоохон юм уучихаад амрах гэж байсан гэж эмэгтэй нь хэлсэн. Тэгээд  эргэж гарч явсан сэжигтэй байх шиг санагдаад цонхоор хараад байж байхад эмэгтэй нь босож ирээд хувинд шээсэн босож ирэх үед хутгаар зүсэгдсэн шарх ар нуруунд байхаар нь орж нөхрийг нь цагдаа дуудаж өгч явуулсан... гэх мэдүүлэг / хх-ийн 20-21 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн № 225 дугаар шинжээчийн

1.Н.Эийн биед нуруунд баруун далны орчимд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 28-29/

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 37-40/, гэмт хэгийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01-02/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-06/, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 07-14, 50-54/, урдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тэмдэглэл /хх-ийн 21/, гэр бүлийн  хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 22-26/, амбулаторт хийгдэх мэс ажилбарын хяналтын хуудас /хх-ийн 30/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 47/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 48/, оршин суух багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 62/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 61/, эд хөрөнгөтэй лавлагаа / хх-ийн 60,/ шүүгдэгч  Ц.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/,  депозит дансны хуулгууд /хх-ийн 56-59/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-6-39 тоотод 2020 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн өдөр хамтран амьдрагч   Н.Эийн нуруунд баруун далны орчим хутгалж улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Ц.Бгийн... гэртээ эхнэр Н.Эийн хамт бид хоёр 0.33-тай  граммтай 3 шил архи хувааж уусан  хоорондоо маргалдсан, ....эхнэр Н.Эийг хүтгалж эрүүл мэндэд хохирол учруулсан талаар мэдсэн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...гэх мэдүүлэг/хх-ийн 19-20/          

            Хохирогч Н.Эийн… унтахгүй архи асгаад энэ тэрүүгээр яваад байхаар нь би уурлаж боль гэж хэлээд түлэхэд Ц.Б цаашаа гал тогооны хэсэг руу явсан намайг заазуураар миний нуруу далны орчим хэсэгт зүссэн... гэх мэдүүлэг / хх-ийн 17-18 /

            Гэрч Б.Ёндонтүвшингийн… эмэгтэй нь босож ирээд хувинд шээсэн тэгээд босож ирэх үед хутгаар зүсэгдсэн шарх ар нуруунд байхаар нь орж нөхрийг нь цагдаа дуудаж өгч явуулсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 20-21 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 225 дугаар шинжээчийн...Н.Эийн биед нуруунд баруун далны орчимд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо...,гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 28-29/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ц.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

 Хэрэг учрал болсон өдөр хохирогч Н.Э, шүүгдэгч Ц.Б нар нь архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас  хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч Ц.Б нь хохирогч руу хутга барин дайрч нуруунд баруун далны орчимд шарх, зулгаралт гэмтэл  үүссгэсэн  үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

 Шүүгдэгч Ц.Б  нарын хохирогч Н.Эийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед нь... Н.Эийн биед нуруунд баруун далны орчимд шарх, зулгаралт бүхий  хөнгөн гэмтэл учирсан болох нь хэргийн /хх-ийн 14-15/ дах талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

 

Хэргийн хохирогч Н.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Шүүгдэгч Ц.Б нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Хохирогч Н.Э нь Ц.Б гийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                                                             

Шүүгдэгч Ц.Б нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч  Ц.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Ц.Бгийн  үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Н.Э... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 59-61/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Бг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуур 2 ширхэг, хутга 1 ширхэг цаасны хутга 1 ширхэг, улаан эрээн цамц 1 ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч Ц.Бгийн эзэмшлийн “... самсунг S-6 маркийн гар утас..”-ыг  битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Ц.Бд буцаан олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт Ц.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Бг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Ц.Бд оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Б д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуур 2 ширхэг, хутга 1 ширхэг цаасны хутга 1 ширхэг, улаан эрээн цамц 1 ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн  1.8-т зааснаар шүүгдэгч Ц.Б гийн эзэмшлийн “... самсунг S-6 маркийн гар утас..”-ыг  битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Ц.Б д буцаан олгосугай.

8. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.  Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Бд хэрэглэсэн  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.