Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 129/2017/00046/И |
Дугаар | 74 |
Огноо | 2017-02-02 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 74
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Хас банкны Архангай салбарын /РД:2578697/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны 25 дугаар байрны 53 тоотод оршин суух Чонос овогт Болдбаатарын Сэнслхамд /РД:АЮ92011105/ холбогдох
зээлийн гэрээний үүрэг 19190048 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хас банкны Архангай салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 14166016 төгрөг, зээлийн хүү 4823121 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 187411 төгрөг, манай банктай байгуулсан зээлийн гэрээ болон бусад бичиг баримтыг шүүхэд баримтаар өгөхөд нотариатаар гэрчлүүлсний 13500 төгрөг, нийт 19190048 төгрөг болоод байна гэжээ.
Хариуцагч Б.Сэнслхам шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 08 сарын 25-ны өдөр Хас банкнаас 15000000 төгрөгний зээл авсан нь үнэн болно. Зээлийн үлдэгдэл болох 19190048 төгрөгийг төлж барагдуулна. Төлөхдөө доорх хуваарийн дагуу төлнө. Үүнд: 2017 оны 02 сарын 28-ны дотор 1300000 төгрөгийг, 2017 оны 03 сарын 31-ний дотор 1500000 төгрөгийг, 2017 оны 04 сарын 30-ны дотор 2390048 төгрөгийг төлнө. Үлдэгдэл 14000000 төгрөгийг 2017 оны 06 сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хас банкны Архангай салбар хариуцагч Б.Сэнслхамаас зээлийн гэрээний үүрэг 19190048 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 1300000 төгрөгийг 2017 оны 02 сарын 28-ны дотор, 1500000 төгрөгийг 2017 оны 03 сарын 31-ний дотор, 2390048 төгрөгийг 2017 оны 04 сарын 30-ны дотор, 14000000 төгрөгийг 2017 оны 06 сарын 01-ний дотор хуваан төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага 19190048 /арван есөн сая нэг зуун ерэн мянга дөчин найм/ төгрөгийг хариуцагч Б.Сэнслхам 1300000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг 2017 оны 02 сарын 28-ны дотор, 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг 2017 оны 03 сарын 31-ний дотор, 2390048 /хоёр сая гурван зуун ерэн мянга дөчин найм/ төгрөгийг 2017 оны 04 сарын 30-ны дотор, 14000000 /арван дөрвөн сая/ төгрөгийг 2017 оны 06 сарын 01-ний дотор тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Хас банкны Архангай салбарын төлсөн 253900 төгрөгөөс 126950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын төрийн сангийн 180000280976 тоот данснаас 126950 төгрөг, хариуцагч Б.Сэнслхамаас126950 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Архангай салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН