| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0190/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/191 |
| Огноо | 2020-06-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгч:, түүний өмгөөлөгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ******* гүний өрмийг ухдаг ажилтай , ам бүл 5 овогт ,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод 2019 оны 07 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө иргэн тай хэрүүл маргаан хийж улмаар чулуугаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч ийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр болон хоёр залууг дуудаж архи уусан, би тэр хоёрыг хүнийг сайн танихгүй ******* байдаг гэж хэлж байсан, ганц хоёр юм уугаад салсан. намайг эхэлж цохих үед миний уур хүрээд ыг цохьсон. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг / хх-ийн 54 /
Хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн
… 2019 оны 07 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө намайг дуудаж, Баянхонгор сумын 5 дугаар багт гэх айлд очиход ээж нь байсан би ийг асуухад урагшаа дэлгүүр явсан гэсэн удалгүй нэг шил архи нэг пиво авсан танихгүй хоёр хүний хамт ирсэн. Би архи пиво уугаагүй, шөнө би нэгийг нь хүргэж өгөөд, гэрт нь ирэхэд пиво авмаар байна гэж хэлээд шөнө 04 цаг болж байхад Баянхонгор сумын 4 дүгээр баг 2 гудамжинд байх айл руу явж хоёр пиво аваад, хашаан дотор танихгүй залуугийн хамт уусан. тухайн үед нэлээд согтуу байх шиг байсан, гэрт ороод агсам тавиад орилоод байхаар нь би дуугүй бай гэхэд, надад томорч хэрүүл өдөж эхэлсэн намайг боож авах үед би зөрүүлж ийг боосон,... гэрээс гарахад ******* намайг боож би сульдаж унасан тэр үед газарт чулуу баригдах үед нь би чулуугаар толгой руу нь цохьсон,Гэрт орох гэж явах үед араас чулуугаар цохиж миний толгой хагарсан байсан, .... тухайн үед толгой хагарсан талаар би мэдээгүй, толгой руу цус урсаж орж ирсэн тэгээд толгой хагарсныг мэдсэн ... гэх мэдүүлэг, /Хх-ийн 29-30 /
Гэрч Г.******* мөрдөн байцаалтад өгсөн
... эхнэр хүүхэд хоёр дээрээ ирсэн, тэр өдөр манай хүү ийг авч гараад пиво авч уугаад, үүрийн 06 цаг хүртэл уусан. Тэгээд унтахаар хэвтэх үед нь ийг хэл амаар доромжлоход манай хүү барьж аваад гэрээс гарсан, араас нь ******* гарсан тэгээд хэрүүл хийж байгаад бие биеэсээ уучлалт гуйгаад гэрт орж ирэх үед нь манай хүү араас нь чулуу шидэж -ын толгойг хагалсан. Манай хүү сэтгэцийн өвчтэй эмчийн хяналтад байдаг хүн, одоо 29 настай тархины алдангитай гэж оношлогдсон. ыг чулуугаар цохьсон байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №454 дугаар шинжээчийн
1. ын биед зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 7-8/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 49-50/, шүүгдэгч ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 60/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн /, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 59/, депозит дансны хуулганууд /хх-ийн 62-65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/, нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт /хх-ийн 40/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод 2019 оны 07 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө иргэн тай хэрүүл маргаан хийж улмаар чулуугаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч ийн... намайг эхэлж цохих үед миний уур хүрээд ыг цохьсон... гэх мэдүүлэг / хх-ийн 54 /
Хохирогч ын … намайг боож би сульдаж унасан ... чулуугаар цохиж миний толгой хагарсан ....толгой руу цус урсаж орж ирсэн тэгээд толгой хагарсныг мэдсэн ... гэх мэдүүлэг, /Хх-ийн 29-30 /
Гэрч Г.******* ... манай хүү араас нь чулуу шидэж ын толгойг хагалсан ... гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 454 дугаар шинжээчийн .... ын биед зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 7-8/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон өдөр хохирогч , шүүгдэгч нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч нь хохирогч ын биед зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд цус хуралт бүхий гэмтэл нь цохигдох хүчний үйлчлэлээр үүссгэсэн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хэргийн хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч д 300000 төгрөгийг нотлох баримтгүйгээр өгсөн, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 29-30/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ
Хэрэгт хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч ийн эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэйн тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА