Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
Хэргийн индекс | 146/2017/00033/И |
Дугаар | 146/ШШ2017/00079 |
Огноо | 2017-03-10 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 146/ШШ2017/00079
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багт оршин суух, ЙР57032619 дугаарын регистртэй, Загд овогт Цэрэнхоролжавын Чогсомын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Чогсом нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Ц.Чогсом миний бие нь 1973 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд малчнаар 1975 оны 05 дугаар сарыг дуустал ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд 1973 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарыг дуустал Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Чогсом нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.Чогсом миний бие нь тус шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь: Миний төрсөн ах Ц.Чулуундоржийн бие маш муу байгаа учир яаралтай хот явах шаардлагатай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Чогсом нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Чогсом нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байгаа тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгний 50 хувь буюу 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцэж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Загд овогт Цэрэнхоролжавын Чогсомын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгний тал хувь буюу 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Ц.Чогсомд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА