| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0127/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/132 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгч Ч.Э түүний өмгөөлөгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Э д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, овогг Ч.Э,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 28 минутын орчимд Хаан банкны эзэмшлийн Баянхонгор аймгийн ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” барилгын материалын дэлгүүрт байрлах АТМ-350 дугаартай бэлэн мөнгөний машинаас Д.Д ийн эзэмшлийн картыг ашиглан түүний ******* дугаарын данснаас 420 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 420 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Ч.Э ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
... 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би доод зах дээр байдаг “*******” барилгын материалын дэлгүүрт байдаг АТМ-ээс өөрийнхөө данснаас 5 000 төгрөг авчихаад гарах гэж байхад нэг өвөө орж ирээд АТМ ажиллаж байна уу гэхээр нь би ажиллаж байна гэсэн чинь тэр өвөө намайг надад миний виза картнаас 50000 төгрөг аваад өгөөч гэхээр нь тэр өвөөгийн виза картыг АТМ-д хийсэн миний дансанд хэдэн төгрөг байна эхлээд хараадах гэхээр нь дансных нь үлдэгдлийг хэлж өгсөн хэдэн төгрөг байсан гэдгийг нь сайн мэдэхгүй байна картыг нь буцааж аваад дахиж хийхэд англиар бичиг гарч ирсэн баруун талынх нь товчин дээр дарахад их хэмжээний мөнгө гарч ирсэн тал мөнгийг тэр өвөөд өгөөд тал мөнгийг нь би өөрөө авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 /
Хохирогч Д.Д ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
... 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би “*******” барилгын материалын дэлгүүрийн АТМ машинаас 50 000 төгрөг авах гэж байсан. Би өөрөө АТМ машинаас мөнгө авч чаддаггүй учраас миний урд АТМ-ээр үйлчлүүлж байсан нэг залуугаас миний картаас 50000 төгрөг аваад өгөөч гэж гуйгаад картаа өгөөд кодоо хэлсэн миний хөл өвдөөд доошоо сууж байгаад босоход тэр залуу надад миний картыг баахан 20000 төгрөгтэй хамт өгөөд шууд гараад явсан. Тэгээд тэр залуугийн өгсөн мөнгийг тоолж үзэхэд 380000 төгрөг байсан дахиад нэг хүнээр дансны үлдэгдлээ шалгуулахад миний данснаас 800000 зарлагдсан байсан...хохирлыг барагдуулсан Ч.Э гэх хүн 420000 төгрөгийг өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 /
Гэрч Л.нхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
... 2 хоногийн өмнө Ч.Э над дээр ирээд уйлаад би үхмээр байна гээд байхаар нь би юу болсон талаар асуухад би нэг өвөөд картаас нь мөнгө авч өгсөн. Тэгээд тэр өвөөгийн картыг хийгээд мөнгө авахад их хэмжээний мөнгө гараад ирэхээр нь би талыг авсан гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 25 /,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 01-02/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07-10/, хэргийг хялбаршуулсан журамаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 41/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12/ шүүгдэгч Ч.Эы хувийн байдлын талаарх багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 36/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34-35, 40/, эд хөрөнгөтэй эсэх лавалгаа /хх-ийн 39/,шүүгдэгч Ч.Эы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 43/, хаан банкны депозит дансны хуулгууд /хх-ийн 46-48, 50-55/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 28 минутын орчимд Хаан банкны эзэмшлийн Баянхонгор аймгийн ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” барилгын материалын дэлгүүрт байрлах АТМ-350 дугаартай бэлэн мөнгөний машинаас Д.Дийн эзэмшлийн картыг ашиглан түүний ******* дугаарын данснаас 420 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 420 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Ч.Э ы... тэр өвөө надад миний виза картнаас 50 000 төгрөг аваад өгөөч гэхээр нь виза картыг АТМ-д хийсэн,....англиар бичиг гарч ирсэн баруун талынх нь товчин дээр дарахад их хэмжээний мөнгө гарч ирсэн тал мөнгийг өвөөд өгөөд тал мөнгийг нь би өөрөө авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 /
Хохирогч Д.Д ийн ... миний картыг баахан 20 000 төгрөгтэй хамт өгөөд шууд гараад явсан ,...дахиад нэг хүнээр дансны үлдэгдлээ шалгуулахад миний данснаас 800 000 зарлагдсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 /
Гэрч Л.*******... нэг өвөөд картаас нь мөнгө авч өгсөн,... их хэмжээний мөнгө гараад ирэхээр нь би талыг авсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 25 / зэрэг хэрэгт авагдсан болон бусад бичгийн нотлох баримтуудыг тогдоогдож байна.
Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 28 минутын орчимд Хаан банкны эзэмшлийн Баянхонгор аймгийн ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ” *******” барилгын материалын дэлгүүрт байрлах АТМ-350 дугаартай бэлэн мөнгөний машинаас Д.Дийн эзэмшлийн картыг ашиглан түүний ******* дугаарын данснаас 420 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 420000 төгрөгийн хохирол учруулж, улмаар өөрийн хэрэглээнд захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэргийн хохирогч Д.Д ийн 420000 төгрөг авсан талаар хохирогч, шүүгдэгч нар хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч Ч.Э нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл түүний үйлдэлд нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүхээс Ч.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Э нь хохирогч Д.Дийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Э нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, тохиолдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ч.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Ч.Эд үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Эыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус тайлбарлав.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Ч.Э ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Э ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Э д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.Э д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
6. Шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Эд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА