Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 86

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1966 оны 09 сарын 23-нд төрсөн, 50 настай,  Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 2 дугаар багийн Хануй нэртэй газар оршин суух Дашдэндэв овогтой Зоригтын Эрдэнэчимэгийн /РД:АД66092304/  хүсэлттэй 
    Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оны 06 сарын 15-ны өдрөөс 1982 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар, 1982 оны 05 сарын 31-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд сүү тосны тасаг заводад ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа  оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч З.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд миний хөдөлмөрийн дэвтэр болон архивын лавлагаа  зэргийг үндэслэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд  1981 оны 06 сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний 1990 оны ажилласан жилтэй холбоотой баримт олдохгүй байгаа тул уг жилээ дараа тогтоолгох хүсэлттэй байна гэжээ. 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч З.Эрдэнэчимэг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оны 06 сарын 15-ны өдрөөс 1982 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар, 1982 оны 05 сарын 31-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд сүү тосны тасаг заводад ажилчнаар тус тус ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
- Зоригтын Эрдэнэчимэгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний 1983 оны 01 сарын 20-ны өдрийн 1981-1990 онуудад ажилласан хоног, авсан хөлсийг бичсэн хөдөлмөрийн дэвтэр, 
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал  нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын  1981 оны 06 сарын 15-ны өдрийн хөрөнгө зарлага болгох тухай 39 дүгээр тогтоол /Хавсралтын 1-д З.Эрдэнэчимэг нэгдлийн танилцуулга 1, тэмдэглэлийн дэвтэр 1/, 
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн  зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 12 сарын 20-ны өдрийн найдваргүй болсон өр төлбөр хөнгөлөх тухай 82 дугаар тогтоол /Хавсралтын 7-д Зоригтын Эрдэнэчимэг эмэгтэй, гарсан он 1981, саальчин/, 
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 05 сарын 31-ний өдрийн сүү, тосны завод, тасгийн ажилчдыг  томилох тухай 36 дугаар тушаал /Хавсралтын 4-д З.Эрдэнэчимэг ээдэмцэрийн ажилчин/, 
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 01 сарын 28-ны өдрийн хөрөнгө зарлага болгох тухай 7 дугаар тогтоол /Хавсралтад: Тээл бригадын 6-д Эрдэнэчимэг 4-ийн үзэг 1, 48 мөнгөний дэвтэр 1/, 
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 02 сарын 23-ны өдрийн хөрөнгө зарлага болгох тухай 21 дүгээр тогтоол /Хавсралтын 3-д Эрдэнэчимэг хөтөлбөр 1, дурсамж 1, дэвтэр 1, үзэг 1/, 
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 10 сарын 09-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай 57 дугаар тушаалд: 
1. Доор нэр дурьдсан хүмүүсийн 1986 оны ээлжийн амралтыг  заасан хоног, хугацааг баримтлан олгосугай. Үүнд: 
- Чанарын цехийн ажилчин Сумъяа, З.Эрдэнэчимэг  нарыг  10 сарын 01-нээс ... 15 хоногоор, 
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 03 сарын 06-ны өдрийн шагнал олгох тухай 27 дугаар тогтоол /Хавсралтын 28-д Эрдэнэчимэг бетон: тоо 1, үнэ 14/ зэрэг болно. 

Иймд хүсэлт гаргагч З.Эрдэнэчимэгийн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд  ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дашдэндэв овогтой Зоригтын Эрдэнэчимэгийн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оны 06 сарын 15-ны өдрөөс 1982 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар, 1982 оны 05 сарын 31-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд сүү тосны тасаг заводад ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч З.Эрдэнэчимэгийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 

                      
                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.БЯМБАСҮРЭН