Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/0117

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ                                             

Улсын яллагч: Э.Гантулга

Шүүгдэгч Э.П, Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч  Э.П, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Г нарт холбогдуулан эрүүгийн 1914005190390  дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1. Монгол улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Баянхонгор аймгийн Эрдэнэмандал сургуульд бага ангийн багш ажилтай, ам бүл 4, овогт Э.П,

 

2. Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 33 настай, эрэггэй, дээд боловсролтой, өрөмдөгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, овогг Г.Г,

 

Үйлдсэн хэргийн талаар

 

Шүүгдэгч Э.П нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын сумын 9 дүгээр багийн нутаг “Өргөн ширэг” гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Т.Мыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн шүүгдэгч Э.П нь Г.Гтай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын сумын 9 дүгээр багийн нутаг “Өргөн ширэг” гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Д.Н г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Г нь Э.П тай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг “Өргөн ширэг” гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Д.Н г зодож эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаата йучруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

Шүүгдэгч Э.П ын мөрдөн байцаалтад өгсөн

....Т.М нь намайг дээрээс дараад хэвтсэн байхад босох гээд гараараа түлхэж цохьсон нь үнэн. Би Т.Мын биед санаатайгаар гэмтэл учруулъя гэж бодоогүй. ... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 54-55/

 

Шүүгдэгч Г.Г ийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр манай сургуулийн 50 жилийн ой болоод би 19 цаг өнгөрч байхад хаалтын үйл ажиллагаа болж байхад нь очсон юм. Д.Ихбаяртай таарахад төрсөн өдөр нь болж байгаа гэхээр нь би машинаасаа 1 шил архи гаргаж Д.Ихбаярт өгчихөөд байж байхад Д.Н нь чи хэзээ ийм том болчихсон юм гэж хэлээд босч ирээд намайг цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь нэг удаа цохьсон чинь намайг дээрээс дараад газар унасан байхад нэг хүн ирж салгасан . Би Д.Нгийн биед гэмтэл учруулсан үйлдлээ зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 56-57/

 

Хохирогч Т.М ын мөрдөн байцаалтад өгсөн

... Би 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Өргөн ширэг гэх газарт манай сургуулийн ой болоод арга хэмжээнд оролцсон. Э.П гэх залуу Д.Ихбаярыг шээж байхад нь араас нь архины шилээр нуруу руу нь 1 удаа цохьсон. Би машинаас бууж очоод Э.П ын архины шил барьсан гарыг нь татаад мушгиж түүнийг газар унагаан архины шилийг гарнаас нь салгаж шидсэн. Э.П босож ирээд миний баруун хацар руу гараараа нэг удаа цохьсон. Намайг Г.Г тэврээд байхаар нь наадах чинь намайг цохичихлоо гэхэд Э.Пын хөл хавьцаа нь цааш нь өөрөөсөө холдуулах зорилготой жийсэн. Э.П дахин ирээд гараараа миний хамар руу 1 удаа цохьсон ... миний зуүн хацар, хамар руу нэг нэг удаа цохьсон, миний хамар мурийсан нүд хөхөрсөн хавдсан. Би дараа нь хамрынхаа мурийг гаргуулсан ... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 31, 32-33, 56/

 

Хохирогч Д.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр манай сургуулийн 50 жилийн ойн арга хэмжээ болж сургуулийн төгсөгчиддөө Баянхонгор сумын 9 дүгээр багт байрлах “Өргөн ширэг” гэх газар хүлээн авсан ... Г.Г, Э.П хоёр дээрээс нилээд муудсан байсан нэг мэдэхэд дээрээс дэвсэж цохиж зодож байсан. Би тухайн үед нүүрээ хамгаалаад зүүн талаараа хэвтсэн тухайн үед манай ангийн Норвоо гэх залуу ирээд тэр хоёрыг холдуулж наймаг авч явсан ... Намайг  Г.Г, Э.П хоёр өшиглөж байсан миний эрүү хөндүүрлэж өвдөr байна бусдаар бол одоо зүгээр байна ... Г.Г, Э.П нар чамайг зодож байхад чинь Лхагвасүрэн бид хоёр хараад ирж салгалаа гэж хэлээд миний цус гоожсон хэсгийг цэвэрлээд буцаад явж байхад манай найз Т.Мыг бас зодуулчихлаа гэж байсан ... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 28-29, 63-64/

 

Гэрч Ч.Цэрэнноровын мөрдөн байцаалтад өгсөн

...Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ” Өргөн ширэг” гэх газарт төгсөгчид цуглаад тарах гэж байхад Д.Н, Г.Г, Э.П хоёр газар унагаасан зодож байхаар нь очиж салгасан ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 30, 96-97/

 

Гэрч Т.Мын мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 07 дугаар сарын 11-нд сургуулийн төгсөгчид “Өргөн ширэг” гэх газарт цуглаад 00 цаг өнгөрөөгөөд тарах гэж байхад Д.Н нь бусдад зодуулсан бололтой нүүр нь цус болсон ирэхээр нь хэн зодсон гэхэд Ч.Цэрэнноров нь Д.Нг Г.Г, Э.П хоёр зодсон гэж хэлсэн. Би аймагт Д.Нг авчирч эмнэлэгт үзүүлсэн ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 32/

 

Гэрч Д.Ихбаярын мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 07 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед “Өргөн ширэг “ гэх газарт  төгсөгчид цуглаад тарах гэж байх үед намайг шээгээд зогсож байхад нөгөө ангийн Э.П гэх залуу архины шилээр цохих үед цуг байсан залуучууд салгаад аваад явсан. Цаашаа яваад зодоон болсон эсэхийг мэдэхгүй. Надад ямар нэг гэмтэл учраагүй ... гэх мэдүүлэг/2-р хх-ийн 108-109/

 

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 452 дугаар шинжээчийн

1 .Т.Мын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, баруун хацар, зүүн бугалгад цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 11-12/

 

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 622 дугаар нэмэлтээр шинжээчийн

1 .Т.Мын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, баруун хацар, зүүн бугалгад цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан ба уг гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна ... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 40/

 

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 451 дугаар шинжээчийн

1 .Д Нямхүүгийн биед хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмыг 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлтийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт/2-р хх-ийн 11-12/

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай /1-р хх-ийн 50-51, 2-р хх- ийн 43-44, 52-53, /, эд хөрөнгө битүүмжпэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 70-71, 2-р хх-ийн 72-7, 74-76/, эрүүгийн хэрэг нэгтгэх тухай /1-р хх-ийн 74 /, депозит дансны хуулгууд /1-р хх-ийн 65-69, 2-р хх-ийн 77-82/, эд хөрөнгөтэй лавлагаа /2-р хх-ийн 83, 86/, иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 84, 87/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 85, 88/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх- ийн 89-90/, зэрэг нотлох баримтуудыг шинжпэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.П нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын сумын 9 дүгээр багийн нутаг “Өргөн ширэг” гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Т.Мыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн шүүгдэгч Э.П нь Г.Гтай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын сумын 9 дүгээр багийн нутаг “Өргөн ширэг” гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Д.Нг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Г нь Э.Птай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг “Өргөн ширэг” гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Д.Нг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Э.Пын....Т.М нь намайг дээрээс дараад хэвтсэн байхад босох гээд гараараа түлхэж цохьсон . ... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 54-55/

Шүүгдэгч Г.Гийн... Д.Н нь чи хэзээ ийм том болчихсон юм гэж хэлээд босч ирээд намайг цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь нэг удаа цохьсон... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 56-57/

Хохирогч Т.Мын... Э.П нь Д.Ихбаярыг шээж байхад нь араас нь архины шилээр нуруу руу нь 1 удаа цохьсон. Би Э.Пын архины шил барьсан гарыг нь татаад мушгиж түүнийг газар унагаан салгаж шидсэн ....Э.П босож ирээд миний баруун хацар руу гараараа нэг удаа цохьсон,... Э.П дахин гараараа миний хамар руу 1 удаа цохьсон ... миний зуүн хацар, хамар руу нэг нэг удаа цохьсон, миний хамар мурийсан нүд хөхөрсөн хавдсан. Би дараа нь хамрынхаа мурийг гаргуулсан ... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 31, 32-33, 56/

Хохирогч Д.Н гийн...... Г.Г, Э.П хоёр нэг мэдэхэд дээрээс дэвсэж цохиж зодож байсан,...  Г.Г, Э.П хоёр өшиглөж байсан миний эрүү хөндүүрлэж өвдөr байна бусдаар бол одоо зүгээр байна ... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 28-29, 63-64/

Гэрч Ч.Цэрэнноровын... Д.Н, Г.Г, Э.П хоёр газар унагаасан зодож байхаар нь очиж салгасан ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 30, 96-97/

Гэрч Т.Мын... Д.Н нь бусдад зодуулсан бололтой нүүр нь цус болсон Г.Г, Э.П хоёр зодсон гэж хэлсэн, аймагт авчирч эмнэлэгт үзүүлсэн ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 32/

Гэрч Д.Ихбаярын...намайг  Э.П гэх залуу архины шилээр цохих үед цуг байсан залуучууд салгаад аваад явсан, надад ямар нэг гэмтэл учраагүй ... гэх мэдүүлэг/2-р хх-ийн 108-109/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 452 дугаар шинжээчийн...,Т.Мын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, баруун хацар, зүүн бугалгад цус хуралт, зулгаралт зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 11-12/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 622 дугаар нэмэлтээр шинжээчийн...Т.Мын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, баруун хацар, зүүн бугалгад цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан ба уг гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх 2019.07.11-ний өдөр учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна ... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 40/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 451 дугаар шинжээчийн..., Д.Нгийн биед хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,...гэмлтийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /2-р хх-ийн 11-12/ зэрэг  хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Пад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар,  шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Э.Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Г, Э.П нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

 Хэрэг учрал болсон өдөр хохирогч Т.М, Д.Н , шүүгдэгч Г.Г, Э.П нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас  хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч  Э.П нь хохирогч Т.Мын нүүр лүү буюу хамар хэсэгт , шүүгдэгч  Г.Г, Э.П нар нь хохирогч Д.Нгийн бие рүү дэвсэх, өшиглөх зэргээр бүлэглэн  зодож  зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүдийг цохих, түлхэх  цохигдох хүчний үйлчлэлээр  үүсгэсэн  үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

 Шүүгдэгч  Э.П нь  хохирогчийг зодсон үйлдлийн улмаас хохирогч Т.Мын биед ... хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, баруун хацар, зүүн бугалгад цус хуралт, зулгаралт ...., гэмтэл,

Мөн шүүгдэгч Э.П, Г.Г нар нь хохирогчийг зодсон үйлдлийн улмаас хохирогч  Д.Нгийн биед ... хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зүүн чихэнд зулгаралт.... гэмтлүүд  цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ,...  хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / 11-12, 40-41/ дах талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогч нарын биед учирсан хөнгөн гэмтлүүд, шүүгдэгчийн нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

 

Хэргийн хохирогч Т.М, Д.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иймд  Г.Г, Э.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.

 

Шүүгдэгч  Г.Г, Э.П нарт эрүүгийн хариуцлага хүлээлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан тэдгээрт ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй  гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч Г.Г, Э.П нар нь гэмт хэргийг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцоогүй, гэмт хэрэг  хамтран үйлдэх санаа зорилго, санаа бодол үйл хөдлөлөөрөө  нэгдсэн  санаатай үйлдлээр илрэх бөгөөд оролцогч бүрийн гүйцэтгэж байгаа үүрэг , үйлдэлтэй холбоотой болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.П, Г.Г нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Шүүгдэгч Э.П, Г.Г нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч  Э.П, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Г Э.П, Г.Г нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

 

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр  тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Э.П, Г.Г нар нь  тодорхой орлоготой,  шүүхээс оногдуулах торгохын ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч шүүгдэгч Г.Гийн эзэмшлийн ... Iphone маркийн гар утас ..., шүүгдэгч Э.Пын эзэмшлийн ... самсунг маркийн гар утас... битүүмжилсэн эд хөрөнгө бимтүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу Э.П, Г.Г нарт буцаан олгож, шүүгдэгч Э.П, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч  Э.П, Г.Г нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг,  мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан  ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт Э.П ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,

Шүүгдэгч овогт Э.П , овогт Г.Г нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Гийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.П ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.П ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч Э.П ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг есөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Э.П ад оногдуулсан есөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд сар бүр 237500 төгрөг төлөхөөр,

Шүүгдэгч Г.Гт оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд сар бүр 125000 төгрөг төлөхөөр тус тус тогтоосугай

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.П, Г.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Э.П, Г.Г нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч Э.П, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Г.Гийн эзэмшлийн ... Iphone маркийн гар утас ..., шүүгдэгч Э.Пын эзэмшлийн ... самсунг маркийн гар утас... битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч Э.П, Г.Г нарт буцаан олгосугай.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.П, Г.Г хэрэглэсэн  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.